Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ялангуяа Бурханд үйлчлэх үйлчлэлд хамтран ажилладаг хүмүүс эдгээр байдлыг бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэн-зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Гол асуудлыг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чадах эсэх нь чиний хувийн туршлагаас хамаардаг. Туршлагажих арга барил чинь мөн бусдыг дагуулдаг арга барил чинь юм. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалуудыг ойлгодог бол бичиг үсэг, хоосон сургаал ойлгоход бусдыг дагуулах болно. Бурханы үгийн бодит байдлыг туулах арга зам чинь бусдыг Бурханы айлдварын бодит байдал руу ороход хөтлөх чиний арга зам юм. Хэрвээ чи Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, олон зүйлийн талаар мэдлэг ухаан олж авч үнэхээр чаддаг бол бусдыг ч бас олон үнэнийг ойлгоход хөтөлж чадах бөгөөд чиний дагуулсан хүмүүс үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болно. Хэрвээ чи ер бусын мэдрэмжүүдийг ухаж ойлгоход анхаарвал чиний дагуулдаг хүмүүс ч бас мөн адил дуурайна. Хэрвээ чи хэрэгжүүлэлтийг умартаж, хэлэлцүүлгийг чухалчилбал чиний дагуулдаг хүмүүс ч бас огт хэрэгжүүлэхгүйгээр, зан чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн хэлэлцэхэд анхаарах ба тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр гаднаа л урам зоригтой байх болно. Хүмүүс бүгд өөрсдөдөө байгаа зүйлээр бусдыг хангадаг. Хүний төрөл нь ямар зам руу бусдыг чиглүүлэх болон ямар төрлийн хүмүүсийг удирдахыг нь тодорхойлдог. Бурханд ашиглуулахад үнэхээр тохирсон байхын тулд та нарт хүсэл эрмэлзэл байх ёстойгоос гадна, мөн Бурханаас ирэх маш их гэгээрэл, Бурханы үгийн удирдамж, Бурханы харьцалтын туршлага болон Түүний үгийн цэвэршүүлэлт хэрэгтэй байдаг. Та нар үүнийг үндэс сууриа болгоод, ердийн үед ажиглалт, бодол, эргэцүүлэл, дүгнэлтдээ анхаарал тавьж, зохих ёсоор нь толгойдоо оруулж эсвэл таягдан хаях хэрэгтэй. Эдгээр нь бүгд бодит байдалд орох та нарын зам бөгөөд нэг бүр нь зайлшгүй шаардлагатай. Бурхан ингэж ажилладаг. Хэрвээ чи Бурханы ажилладаг энэ арга барил руу орвол өдөр бүр Бурханаар төгс болгуулах боломжтой байх болно. Хэзээ ч хамаагүй, орчин чинь хатуу ширүүн, эсвэл таатай эсэх, чи туршигдаж байгаа эсвэл соригдож байгаа эсэх, ажиллаж байгаа эсэх, ганцаараа эсвэл хамт олонтой амьдарч байгаа эсэхээс үл хамааран Бурханаар төгс болгуулах боломжийг чи нэгийг ч алдахгүйгээр үргэлж олох болно. Чи тэдгээрийг бүгдийг нь олж мэдэж чадах ба Бурханы үгийг туулах нууцыг чи ийнхүү олсон байх болно.

Өмнөх: Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм

Дараах: Туршлагын талаар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих