Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм

Зүй зохистой чуулганы амьдралтай байх шаардлагатайг номлолуудад байнга дурддаг. Тэгвэл яагаад чуулганы амьдрал одоо ч дээрдээгүй, урьдын хэвээр байсаар байна вэ? Цоо шинэ, өөр амьдралын хэв маяг яагаад байхгүй байна вэ? Ерээд оны хүн аль өнгөрсөн үеийн эзэн хаан шиг амьдрах нь зохистой байж болох уу? Хүмүүсийн одоо идэж, уудаг амттаныг өмнөх эрин үеүдэд ховорхон амсаж байсан байж болох боловч чуулганы амьдралд томоохон эргэлт гарсангүй. Энэ нь хуучин дарсыг шинэ лонхонд хийж байгаагаас ялгаа алга байсан. Тэгвэл Бурхан ийм их үг хэлэхийн хэрэг юу байна вэ? Ихэнх газрын чуулганууд ер өөрчлөгдсөнгүй. Үүнийг Би нүдээрээ үзсэн бөгөөд энэ нь Миний зүрх сэтгэлд тодорхой байна; хэдий Би чуулганы амьдралыг Өөрөө туулаагүй ч, чуулганы цугларалтын нөхцөл байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг. Тэд тийм ч их ахиц гаргаагүй. Өмнө хэлсэнчлэн, энэ нь хуучин дарсыг шинэ лонхонд хийж байгаатай яг адилхан. Юу ч өөрчлөгдсөнгүй! Хэн нэгэн өөрсдийг нь хариулж байхад тэд гал шиг асдаг боловч өөрсдийг нь дэмжих хэн ч байхгүй байх үед хэсэг мөс шиг байдаг. Бодитой зүйлсийн талаар ярьж чадах хүн олон биш бөгөөд удирдлагыг гартаа авч чадах хүн тун ховорхон. Номлолууд хэдийгээр сүрлэг байдаг ч оролтод хүрсэн хүн бараг үгүй. Цөөн хүн Бурханы үгийг нандигнадаг. Тэд Бурханы үгийг хүлээн авах үедээ нулимс асгаруулж, хойш тавих үедээ баяр хөөртэй болж, түүнээс холдохоороо үлбийж, өнгө зүсгүй болдог. Шулуухан хэлэхэд, та нар Бурханы үгийг огт нандигнадаггүй бөгөөд өнөөдөр Түүний амнаас гардаг үгийг эрдэнэ гэж хэзээ ч хардаггүй. Түүний үгийг уншихдаа та нар түгшиж, цээжлэхэд хэцүү санагддаг ба Бурханы үгийг хэрэгжүүлэх тухайд гэвэл худгийн насосын бариулыг адууны хялгасаар эргүүлэхээр оролдож байгаатай адилхан—хэчнээн ч шаргуу хичээлээ гэсэн та нар хангалттай эрч хүч гаргаж ердөө чаддаггүй. Бурханы үгийг уншихдаа үргэлж сэргэдэг атлаа хэрэгжүүлэх үедээ мартаж байдаг. Үнэндээ эдгээр үгийг ингэж уйгагүй хэлж, ийм тэвчээртэй давтах хэрэггүй юм; хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэлгүйгээр зүгээр л сонсдог байдал нь Бурханы ажилд саад болсон. Би үүнийг сөхөхгүй байж чадахгүй нь, энэ талаар ярихгүй байж чадахгүй нь. Би ингэж хийхээс аргагүй; бусдын сул талыг ил болгох дуртайдаа ингэж байгаа юм биш. Хэрэгжүүлэлт чинь бараг л хангалттай бөгөөд илчлэл оргилдоо хүрэхэд та нарын оролт мөн оргилдоо хүрсэн гэж та нар боддог гэж үү? Энэ тийм энгийн гэж үү? Өөрсдийн чинь туршлага үндсэндээ бий болдог суурийг та нар хэзээ ч шинжилдэггүй! Энэ мөчид, та нарын цугларалтыг чуулганы зохистой амьдрал гэж нэрлэж огт болохгүй, мөн зохистой сүнслэг амьдрал бас огт биш. Энэ бол ердөө л чалчиж, дуулах дуртай хэдэн хүний цугларалт юм. Хатуухан хэлэхэд, үүнд бодит байдал нэг их алга. Улам тодруулж хэлбэл, хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол бодит байдал хаана байна вэ? Өөрийгөө бодит байдалтай гэж хэлдэг чинь сайрхал бус уу? Үргэлж ажил гүйцэтгэдэг хүмүүс биеэ тоосон, ихэрхүү байдаг байхад үргэлж дуулгавартай дагадаг хүмүүс дуугүй байж, толгой гудайж, сургалтын ямар ч боломжгүй байдаг. Ажил хийдэг хүмүүс ярихаас өөрийг хийлгүй, сүржин яриагаа л үргэлжлүүлсээр байдаг бөгөөд дагалдагчид зөвхөн сонсдог, ярих ямар ч өөрчлөлт байдаггүй, энэ бүгд нь ердөө л өнгөрсөн үеийн арга зам юм! Өнөөдөр, захирагдаж чадаж байгаа, мөн саад болох буюу дур зоргоороо авирлаж зүрхлэхгүй байгаа чинь Бурханы захиргааны зарлиг ирснээс болж байгаа юм; энэ нь туршлагаар дамжуулан чиний туулсан өөрчлөлт биш. Бурханы захиргааны зарлигийг зөрчдөг зарим зүйлийг чи өнөөдөр хийж зүрхлэхээ больсон нь Бурханы үгийн ажил илэрхий нөлөөтэй байсан бөгөөд хүмүүсийг байлдан дагуулсан учраас тэр юм. Би хэн нэгнээс асууя: Өнөөдрийн ололт амжилтын хэчнээнийг нь чи өөрийн шаргуу ажлын хөлс хүчээр олсон бэ? Үүнээс хэчнээнийг нь Бурхан чамд шууд хэлж өгсөн бэ? Чи юу гэж хариулах вэ? Чи мэгдэн сандарч, хэлэх үггүй болох уу? Бусад нь чамайг тэжээлээр хангах гэж өөрсдийн олон бодитой туршлагын талаар илэн далангүй ярьж чадаж байхад чи зүгээр л бусдын хийсэн хоолыг таашаан суудаг нь ямар учиртай юм бэ? Чамд ичгүүртэй санагдахгүй байна уу? Та нар баримт-олох шинжилгээ явуулж, харьцангуй сайн хүмүүсийг шинжилж болох юм: Чи хэр их үнэнийг ойлгодог вэ? Үндсэндээ хэр ихийг хэрэгжүүлдэг вэ? Чи хэнийг нь илүү хайрладаг вэ, Бурханыг уу, эсвэл өөрийгөө юу? Чи өгөх нь их байдаг уу, эсвэл авах нь их байдаг уу? Санаа зорилго чинь буруу байх үед чи хэчнээн удаа хуучин би-гээ хаяж, Бурханы хүслийг хангасан бэ? Энэ хэдхэн асуулт л олон хүнийг тэвдүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийнх нь санаа зорилго буруу байгааг ухаарсан ч гэсэн бурууг санаатайгаар хийдэг бөгөөд өөрсдийн махан биеийг яагаад ч хаядаггүй. Ихэнх хүн өөрсдийн доторх нүглийг хяналтаасаа гаргаж, үйлдэл бүрээ нүглээр удирдуулдаг. Тэд өөрсдийн нүглийг ялан дийлж чаддаггүй бөгөөд нүгэлд амьдарсаар байдаг. Одоогийн энэ шатанд ирчхээд, хэчнээн олон ёрын муу үйл хийснээ мэддэггүй хэн байна вэ? Хэрвээ чи мэдэхгүй гэж хэлбэл, чи жишимгүй худлаа ярьж байна. Шулуухан хэлэхэд, энэ бүгд нь хуучин би-гээ хаяхыг хүсэхгүй байгаа хэрэг юм. Үнэ цэнгүй өчнөөн олон гэмшсэн “үгийг зүрх сэтгэлээсээ” хэллээ гээд ямар хэрэгтэй юм бэ? Амиа өсгөхөд чинь энэ тусалдаг уу? Өөрийгөө мэдэх нь бүтэн цагийн ажил юм гэж хэлж болно. Хүмүүсийн дуулгавартай байдал болон Бурханы үгийг хэрэгжүүлдгээр нь дамжуулан Би тэднийг төгс болгодог. Хэрвээ чи хувцас өмсдөг шигээ ухаалаг, гоё ганган харагдахын тулд л Бурханы үгийг өмсдөг бол өөрийгөө болон бусдыг хуурч байгаа бус уу? Хэрвээ чи зөвхөн яриад хэзээ ч хэрэгжүүлдэггүй бол юунд хүрэх юм бэ?

Олон хүн хэрэгжүүлэлтийн тухай бага сага ярьж, өөрсдийн хувийн сэтгэгдлийн тухай ярьж чаддаг боловч үүний дийлэнх нь бусдын үгээс олж авсан гэрэлтүүлэлт байдаг. Энэ нь тэдний өөрсдийнх нь хувийн хэрэгжүүлэлтийн юуг ч агуулдаггүй, туршлагаасаа харсан зүйлийг нь ч агуулдаггүй. Энэ асуудлыг Би өмнө нь задлан шинжилсэн; Намайг юу ч мэдэхгүй гэж бүү бод. Чи цаасан бар төдий мөртөө Сатаныг ялж, ялгуусан гэрчлэл хийж, Бурханы дүр төрхийг амьдран харуулах тухай ярих юм гэж үү? Энэ бүгд утгагүй зүйл! Бурханы өнөөдөр айлдсан бүх үг чамайг бишрүүлэхийн тулд байдаг гэж чи бодож байна уу? Чиний ам, хуучин би-гээ хаях хийгээд үнэнийг хэрэгжүүлэх тухай ярьдаг атал гар чинь өөр үйл үйлдэж, зүрх сэтгэл чинь өөр хуйвалдаан сэддэг—чи ямар гээч хүн бэ? Гар, зүрх сэтгэл хоёр чинь яагаад ав адил биш юм бэ? Өчнөөн олон номлол хоосон үг болжээ; зүрх шимшрэм биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол Ариун Сүнсний ажилладаг замд хараахан ороогүй, чамд Ариун Сүнсний ажил хараахан байхгүй, мөн Түүний удирдамж чамд хараахан байхгүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрвээ чи Бурханы үгийг ойлгож л чаддаг боловч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлбэл чи үнэнийг хайрладаггүй хүн юм. Бурхан ийм хүмүүсийг аврах гэж ирдэггүй. Есүс нүгэлтнүүдийг аварч, ядуусыг аварч, тэр бүх даруу хүнийг аврахын тулд цовдлогдох үедээ асар их зовлон шаналлыг амссан. Түүний цовдлол нүглийн тахил болсон. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол аль болох хурдан явах хэрэгтэй; Бурханы гэрт хувалз шиг бүү хоргод. Бурханыг илэрхий эсэргүүцэх зүйлсийг хийхээ болих нь хүртэл олон хүнд хэцүү байдаг. Тэд үхлээ хайж байгаа хэрэг бус уу? Тэд яаж Бурханы хаанчлалд орох тухай ярьж чадаж байна аа? Түүний царайг харах зүрх зориг тэдэнд байх уу? Бурханы өгдөг хоолыг идэж, Түүнд тэрсэлдэг шударга бус юмсыг хийж, Түүний чамд хайрласан ерөөлийг эдлэхийг Бурхан чамд зөвшөөрч байхад хүртэл муу санаатай, дотуур тамиртай байж, хуйвалдаан хийдэг—тэдгээрийг хүлээн авахад гарыг чинь түлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Нүүр чинь улайхыг мэдэрдэггүй юм уу? Бурханд тэрсэлсэн зүйл хийж, “дураараа дургих” хуйвалдаан хийчхээд чи айж эмээдэггүй юм уу? Хэрвээ чи юу ч мэдэрдэггүй юм бол яаж ирээдүйн тухай ярьж чадна вэ? Угаасаа чамд аль эртнээс ирээдүй гэж байгаагүй, тиймээс чамд илүү их ямар хүлээлт бас байж болох юм бэ? Хэрвээ чи ямар нэгэн ичгүүргүй зүйл хэлдэг атлаа ямар ч зэмлэл мэдэрдэггүй, зүрх сэтгэл чинь ямар ч мэдрэмжгүй бол чамайг Бурхан аль хэдийнээ хаячихсан гэсэн үг биш гэж үү? Зоргоороо, цадиггүй ярьж, үйлдэх нь чиний уг чанар болжээ; ийм байвал ер нь чи яаж Бурханаар төгс болгуулах юм бэ? Чи дэлхийг тойрон алхаж чадах уу? Хэн чамд үнэмших юм бэ? Чиний жинхэнэ уг чанарыг мэддэг хүмүүс чамаас зай барих болно. Энэ нь Бурханы шийтгэл бус уу? Ерөнхийдөө, зөвхөн яриад, хэрэгжүүлдэггүй бол өсөлт гэж байхгүй. Ярьж байхад чинь Ариун Сүнс чам дээр ажиллаж байж болох ч, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс ажиллахаа болино. Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлбэл ирээдүйн тухай, эсвэл Бурханы ажилд бүх оршихуйгаа өгөх тухай яриа яаж байж болох юм бэ? Чи бүх оршихуйгаа өргөх тухай ярьж л чаддаг боловч жинхэнэ хайраа Бурханд өгөөгүй. Бурхан чамаас амаараа ярих үнэн сэтгэл л хүлээж авсан. Үнэнийг хэрэгжүүлэх санаа зорилгоо чи Түүнд өгдөггүй. Чиний биеийн жинхэнэ хэмжээ энэ байж болох уу? Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлсээр байвал хэзээ Бурханаар төгс болгуулах бол? Өөрийнхөө харанхуй, бүрхэг ирээдүйн төлөө чи сэтгэл түгшихгүй байна гэж үү? Бурхан чамд найдвар тасарсныг чи мэдрэхгүй байна гэж үү? Бурхан илүү олон, шинэ хүмүүсийг төгс болгохыг хүсэж байгааг чи мэддэггүй гэж үү? Хуучин зүйлс үлдэж чадах уу? Чи Бурханы үгэнд өнөөдөр анхаарал хандуулахгүй байна: Чи маргаашийг хүлээж байна уу?

Өмнөх: Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Дараах: Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих