2-р бүлэг

Филадельфийн чуулган хэлбэрээ олсон, энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Ариун хүмүүс Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болж, сүнслэг замаараа гуйвшгүй бат итгэлтэй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан бөгөөд энэ бол хөдөлшгүй нотолгоо юм! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр Та бидний сүнслэг нүдийг нээж, сохорт хараа оруулж, саажилттай хүнийг алхуулж, уяман өвчтөнийг эдгээсэн. Та тэнгэрийн цонхыг нээж, бидэнд сүнсний ертөнцийн нууцуудыг харуулсан. Таны ариун үгийг нэвчээж, Сатаны завхруулсан хүн чанараасаа аврагдах нь—Таны хэмжээлшгүй агуу ажил, Таны хэмжээлшгүй их өршөөл билээ. Бид бол Таныг гэрчлэгч!

Та аль эртнээс чимээгүйхнээр даруухан, нуугдмал байж ирсэн. Та үхлээс амилж, цовдлогдох зовлон, хүний амьдралын баяр хөөр, уй гашууг, хавчлага, гай зовлонг амссан; Та хүний ертөнцийн зовлон шаналлыг туулж, амссан, бас эрин үед хаягдсан. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө юм. Бурханы хүслийн төлөө Та биднийг овоолсон өтөг бууцнаас аварч, баруун гараараа биднийг өргөн, нигүүлслээ бидэнд үнэгүй өгсөн. Зовж зүдрэхээ үл хайхран Та Өөрийн амийг бидэнд хэвшүүлсэн; Таны зүрх сэтгэлийн цус, Таны төлсөн төлөөс ариун хүмүүс дээр биеллээ олдог. Бид бол Таны[a] зүрх сэтгэлийн цусны үр дүн; бид бол Таны төлсөн төлөөс.

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны хайр энэрэл, өршөөл, Таны зөвт байдал болон сүр жавхлан, Таны ариун, даруу байдлаас үүдэн Таны сонгосон үй олон хүн Таны өмнө сөгдөж, үүрд мөнхөд Таныг шүтэн мөргөнө.

Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг бүрэн төгс болгосон—Таны 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэн. Ариун хүмүүс Таны өмнө даруухнаар дуулгавартай дагаж, сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгасан. Бид бодит жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүгээр эрх бариулна гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ бартаа агаарт утаа мэт замхардаг. Бид сүнсэндээ Бурханыг хаанчлуулж, Бурхантай хамт алхаж, улмаар чанадаас хальж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болон хаанчилсны үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?

Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирах, бас магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий. Магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, үйлчлэлдээ хамтран ажиллаж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг ханга, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдөж, Бурханы алдраас харагддаг.

Тайлбар:

а. Эх бичвэрт “үр дүн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 1-р бүлэг

Дараах: 3-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих