1-р бүлэг

Магтаал Сионд ирж, Бурханы орших газар гарч ирлээ. Суу алдарт ариун нэрийг Бурханы сонгосон үй олон хүн шагшин магтаж, энэ нь түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ— Тэр бол бүхий л орчлон ертөнц дотор, сүр жавхлантай, сүрлэг Сион уулын дээр мандсан цацрах Нар билээ…

Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дуудаж байна; бид бүжиглэж, дуулж байна. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бурханы сонгосон үй олон хүн энэ уул руу гарцаагүй цуварна. Бурханы сонгосон үй олон хүн гарцаагүй сэнтийн өмнө сөгдөж шүтэн мөргөнө! Та бол цор ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы бүх ардыг усалж, тэжээдэг. Амьдрал өдөр ирэх тусам өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэл биднийг дагаж, бид Бурханы талаар байнга шинэ ойлголт олж авдаг. Туршлагаар дамжуулан Бурханы талаар бүрэн мэдэж авдаг. Түүний үг байнга гарч ирж, зөв хүмүүсийн дотор гарч ирдэг. Бид үнэхээр их ерөөгдсөн! Бид өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай нөхөрлөж, бүх зүйлийг Бурханаар захируулдаг. Бид Бурханы үгийг анхааралтай тунгаан бодож, зүрх сэтгэл маань Бурханы дотор амар тайван байдаг—тийнхүү бид Бурханы өмнө ирж, тэнд Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг. Өдөр бүр амьдрал, үйлдэл, үг, бодол санааг Бурханы үгэн дотор амьдран харуулдаг бөгөөд цаг ямагт ялган таних чадвар байдаг. Бурханы үг зүүний сүвэгчээр утсыг чиглүүлдэг; бидний дотор нуугдаж байсан зүйлс санаанд оромгүйгээр ар араасаа ил гарч ирдэг. Бурхантай нөхөрлөхийг хойшлуулах аргагүй; бодол санааг Бурхан ил болгодог. Хором мөч бүрд бид Христийн суудлын өмнө амьдарч, Христийн суудлын өмнө шүүлтийг туулдаг. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэлсэн хэвээр байна. Өнөөдөр Бурханы хаанчлах эрхийг сэргээхийн тулд Түүний ариун сүмийг цэвэрлэх шаардлагатай. Бурханд бүрэн эзлэгдэхийн тулд үхэх сэхэхээ үзсэн тэмцлийг туулах ёстой. Хуучин өөрийгөө загалмайд цовдолсон цагт л Христийн амилсан амь захирч чадна.

Одоо, Ариун Сүнс биднийг буцаан авах тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань цаг ямагт гэрэлтүүлж, цэвэрлэж, Сатаны эзэмшиж байсан зүйлийг шинээр буцаан авах нь гарцаагүй, ингэснээр бид Бурханаар аль болох хурдан бүрэн төгс болгуулна. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.

Өмнөх: Оршил

Дараах: 2-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих