43-р бүлэг

Би та нарт сануулаагүй гэж үү? Битгий их санаа зов; та нар зүгээр л Намайг сонсдоггүй, үнэхээр бодлогогүй хүмүүс! Та нар Миний зүрх сэтгэлийг хэзээ ойлгож чаддаг болох вэ? Өдөр бүр шинэ гэгээрэл байдаг, өдөр бүр шинэ гэрэл байдаг. Үүнийг та нар өөрсдөө хэр олон удаа ухаарсан бэ? Би Өөрөө та нарт хэлсэн биш үү? Та нар, хатгасан үед л хөдлөх шавж мэт идэвхгүй байсаар байдаг ба Надтай хамтран ажиллаж, Миний ачаанд анхаарал хандуулахын тулд санаачилга гаргаж чаддаггүй. Би та нарын цовоо, сайхан инээмсэглэлийг харж, хөвгүүдийнхээ идэвхтэй, золбоотой байдлыг хармаар байгаа боловч чаддаггүй. Харин ч та нар ухаан муутай, тэнэг, мунхаг байна. Та нар эрж хайхын тулд санаачилга гаргах хэрэгтэй. Зоригтойгоор эрэлхийл! Зүгээр л зүрх сэтгэлээ нээж, Намайг дотроо амьдруул. Хянамгай бай, сонор сэрэмжтэй бай! Чуулган дахь зарим хүн хүмүүсийг мэхэлдэг бөгөөд аминд чинь нөлөөлж, хохирол учруулах вий гэсэндээ та нар энэ үгэнд үргэлж ихээхэн ач холбогдол өгч бай. Чи Миний төлөө өндийн босож, үг хэлэх зоригтой байх аваас Би энэ бүхний ачааг үүрч, чамд хүч өгнө гэдэгт бат итгэ! Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгаж байгаа цагт Би чамд Өөрийн инээмсэглэл, Өөрийн хүслийг үргэлж харуулна. Чи бат тууштай байж, хөвгүүний зан чанарыг амьдран харуулж байгаа цагт Би чамайг дэмжиж, чухал байр сууринд тавина. Миний өмнө ирэх үедээ зүгээр л Надад ойрт. Ярьж чадахгүй бол бүү ай. Чамд эрж хайсан зүрх сэтгэл байгаа цагт Би чамд үг өгнө. Надад сайхан сонсогддог үг хэрэггүй, зусардалт чинь ч хэрэггүй; Би ийм зүйлийг хамгийн их үзэн яддаг. Би ийм төрлийн хүнд хамгийн их дургүйцдэг. Тэд яг л Миний нүдэнд орсон хог, маханд зоогдсон өргөс мэт агаад тэднийг авч хаях хэрэгтэй. Эс бөгөөс Миний хөвгүүд Миний төлөө эрх мэдэл эзэмшиж чадахгүй бөгөөд дарангуй хяналтад өртөнө. Би яагаад ирсэн бэ? Өөрийн хөвгүүдийг дэмжиж, зоригжуулахын төлөө ирсэн, ингэснээр дарангуйлал, дээрэлхэлт, хүйтэн сэтгэл, хүчирхийллийг туулах тэдний өдрүүд үүрд үгүй болно!

Зоригтой бай. Би үргэлж чамтай хамт алхаж, чамтай хамт амьдарч, чамтай ярьж, чамтай хамт үйлдэнэ. Бүү ай. Ярихдаа бүү тээнэгэлз. Та нар дандаа л сэтгэл хөдөлсөн, айсан, хулчийсан байх юм. Чуулганы бүтээн байгуулалтад ашиггүй хүмүүсийг зайлуулах ёстой. Чуулган дахь, нөхцөл байдал нь сайнгүй, Миний үгийн дагуу үйлдэж чаддаггүй хүмүүс үүнд багтдаг бөгөөд үл итгэгч эцэг эхийг чинь дурдахын ч хэрэггүй. Би тийм зүйлсийг хүсдэггүй. Тэднийг устгах ёстой ба нэг нь ч үлдэх ёсгүй. Зүгээр л гар хөлийнхөө хүлээсээс ангижир. Чи санаа зорилгоо нягталдаг, мөн санаа зорилго чинь ашиг, алдагдал, нэр төр, эд баялаг, хувийн харилцааны төлөө биш байгаа цагт Би чамайг дагалдаж, аливааг чамд зааж өгч, цаг үргэлж тодорхой удирдамж өгнө.

Ай, Хөвгүүд минь! Би юу хэлэх ёстой вэ? Хэдий Би энэ зүйлсийг хэлж байгаа ч та нар Миний зүрх сэтгэлийг хайхрахгүй, хулчийсан хэвээр л байна. Та нар юунаас айна вэ? Та нар яагаад хууль, дүрэмд хүлэгдсээр байна вэ? Би та нарыг чөлөөлсөн боловч та нарт одоо ч гэсэн эрх чөлөө алга. Яагаад энэ вэ? Надтай улам их ярилц, Би чамд хэлж өгнө. Намайг бүү турш. Би бол бодит. Надад худал хуурмаг үгүй; бүгд бодитой! Миний хэлдэг зүйл үнэн. Би хэзээ ч амласнаасаа буцдаггүй.

Өмнөх: 42-р бүлэг

Дараах: 44-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих