Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Төгс Хүчит Бурханы үйл хэрэг яасан агуу юм бэ! Ямар гайхалтай юм бэ! Ямар гайхамшигтай юм бэ! Долоон бүрээ дуугарч, долоон аянга илгээгдэж, долоон аягатайг асгах болно—энэ нь тэр дороо нээлттэйгээр үзэгдэх бөгөөд ямар ч эргэлзээ байхгүй. Бурханы хайр бидэн дээр өдөр бүр ирж, зөвхөн Төгс Хүчит Бурхан биднийг аварч чадна; бид золгүй явдалтай учрах уу эсвэл ерөөл хүртэх үү гэдэг нь бүхэлдээ Түүнээс шалтгаалах ба хүмүүс бид үүнийг шийдэх ямар ч аргагүй. Өөрсдийгөө Бурханд бүхий л зүрх сэтгэлээсээ зориулдаг хүмүүс мэдээжийн хэрэг агуу ерөөл хүртдэг байхад өөрсдийн амийг хамгаалахаар хичээдэг хүмүүс амиа алдах болно; бүх зүйл болон бүх юмс Төгс Хүчит Бурханы гарт бий. Өөрийнхөө алхмуудыг бүү зогсоо. Агуу өөрчлөлт тэнгэр, газарт гардаг; хүн нуугдах аргагүй ба зөвхөн гашуун уйлаан л бий, өөр сонголт үгүй. Ариун Сүнсний одоогийн ажлыг дага, Түүний ажлын хүрсэн алхмын талаар хүн бүр дотроо тодорхой мэдэж байх хэрэгтэй, бусдаар нэмж сануулах шаардлага байхгүй. Одоо Төгс Хүчит Бурханы өмнө байнга ирж, Түүнээс бүхнийг асуу. Тэр мэдээжийн хэрэг дотроос чинь гэгээрүүлэх ба чухал цаг үеүдэд Тэр чамайг хамгаалах болно. Бүү ай! Тэр хэдийн чиний бүхий л оршихуйг эзэмшдэг бөгөөд Түүний хамгаалалт болон халамж байхад чамд айх зүйл юу байна? Өнөөдөр Бурханы хүслийн биелэлт ойрхон байна, айсан хэн ч бай алдах болно. Би чамд утгагүй үг хэлж байгаа юм биш. Сүнслэг нүдээ нээ, тэнгэр дорхноо өөрчлөгдөх болно. Айх зүйл юу байна? Түүний гарын зөөлөн хөдөлгөөнөөр тэнгэр, газар тэр дороо устах болно. Хүн санаа зовохын хэрэг юу байна? Бүх зүйл Бурханы гарт байдаггүй гэж үү? Хэрвээ Тэр, тэнгэр газар өөрчлөгдөнө гэж хэлбэл тэдгээр нь өөрчлөгдөнө. Хэрвээ Тэр биднийг бүрэн төгс болгуулна гэж хэлбэл бид бүрэн төгс болгуулах болно. Хүнд санаа зовох шаардлага байхгүй, тэрээр тайвнаар урагшлах хэрэгтэй. Гэхдээ хүн онцгой анхаарч, сэрэмжтэй байх ёстой. Тэнгэр агшин зуур өөрчлөгдөж болно! Хүний энгийн нүд бүлтийн нээгддэг ч юуг ч харах чадваргүй байдаг. Хурдан сэрэмжтэй бай, Бурханы хүсэл гүйцэлдэж, Түүний төсөл бүрэн төгс болж, Түүний төлөвлөгөө амжилт олж, Түүний хөвгүүд бүгд Түүний сэнтийд ирж, Төгс Хүчит Бурхантай хамт бүх улс үндэстнийг болон ард түмнийг шүүдэг. Чуулганыг хавчин шахаж, Бурханы хөвгүүдийг харгисаар гэмтээсэн хүмүүс хатуу шийтгүүлэх нь мэдээж юм! Бурханд өөрсдийгөө үнэхээр өгч, бүхнийг баримталдаг хүмүүсийг Бурхан мэдээжийн хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр үүрд мөнхөд хайрлах болно!

Өмнөх:ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ