41-р бүлэг

Чуулган дотор үүсдэг асуудлуудын талаар тийм их болгоомжлол бүү тээ. Чуулганыг барих явцад алдаа байх нь зайлшгүй, харин асуудлуудтай нүүр тулах үедээ бүү сандарч тэвд; харин тайван байж, биеэ барь. Би та нарт аль хэдийн хэлсэн бус уу? Миний өмнө байнга ирж, залбир, Би чамд Өөрийн санаа зорилгыг тодорхой харуулна. Чуулган бол Миний зүрх сэтгэл, мөн Миний эцсийн зорилго тул Би үүнийг хайрлахгүй байж яахан чадах билээ? Бүү ай—ийм зүйлс чуулган дотор тохиолдохдоо бүгд Миний зөвшөөрлөөр тохиолддог юм. Босоод Миний өмнөөс ярь. Бүх зүйл болон хэрэг явдлыг Миний сэнтий зөвшөөрсөн бөгөөд бүгд Миний санаа зорилгыг дотроо тээдэг гэдэгт итгэлтэй бай. Хэрвээ дур зоргоороо үргэлжлүүлэн нөхөрлөвөл асуудал үүснэ. Чи үр дагаварыг нь бодож үзсэн үү? Энэ бол Сатаны далимдуулан ашиглах зүйл юм. Миний өмнө байнга ир. Би ний нуугүй ярина: Хэрвээ чи Миний өмнө ирэлгүйгээр ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол үүнийгээ гүйцэлдүүлж чадна гэж бүү төсөөл. Та нар л Намайг энэ байр сууринд албан хүчээр тавьсан.

Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, сайныг билэгдсэн цөөн хэдэн үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм. Миний үгийг идэж, ууж, эдлэхээс бүү цааргал. Харанхуй өнгөрөхөд гэрэлтэй болдог. Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг; энэ цаг үеийн дараа тэнгэр бага багаар гэрэлтэж, дараа нь нар мандана. Бүү ай, бүү хулчий. Өнөөдөр Би хөвгүүдээ дэмжиж, тэдний төлөө эрх мэдэл эзэмшдэг.

Чуулганы ажил хэргийн тухайд гэвэл, хариуцлагаасаа үргэлж бүү зайлсхий. Хэрвээ чи хэрэг явдлыг Миний өмнө нухацтайгаар авчирвал замаа олох болно. Иймэрхүү ялихгүй асуудал тохиолдоход чи айж сандран, арга мухарддаг уу? “Надад үргэлж ойрт!” гэж Би маш олон удаа хэлсэн. Та нараас шаарддаг зүйлсийг минь та нар нухацтайгаар хэрэгжүүлсэн үү? Хэр олон удаа Миний үгийг тунгаан бодсон бэ? Хэрвээ бодоогүй бол та нарт ямар ч тодорхой мэдлэг ухаан алга. Энэ нь та нараас болсон бус уу? Та нар бусдыг буруутгадаг байж яагаад өөрсдийгөө үзэн яддаггүй юм бэ? Та нар аливааг баллаж түйвээгээд дараа нь хайнга, хааш яаш хэвээр үлддэг; та нар Миний үгэнд анхаарал хандуулах ёстой.

Дуулгавартай болон хүлцэнгүй хүмүүс агуу ерөөл хүртэнэ. Чуулганд Намайг гэрчлэхдээ бат зогсож, үнэнийг баримтал; зөв нь зөв, буруу нь буруу. Хар цагааныг бүү хольж хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол нь үүнийг бүрэн ялах ёстой. Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ өгөх ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно—үүнийг бүү март. Харин одоогоор та нарт итгэл болон аливааг ялган салгах чадвар дутаж, Миний үг болон Миний санаа зорилгыг ойлгож үргэлж чаддаггүй. Гэлээ ч гэсэн, сэтгэлээ бүү түгшээ; бүх зүйл Миний алхмын дагуу явагддаг ба сэтгэлийн түгшүүр гагцхүү төвөг учруулдаг. Миний өмнө илүү их цагийг өнгөрөөж, махан биед зориулсан хоол унд, хувцас хунарт ач холбогдол бүү өг. Миний санаа зорилгыг байнга эрж хай, тэдгээр нь юу болохыг Би чамд тодорхой харуулна. Аажмаар чи бүх зүйлээс Миний санаа зорилгыг олно, ингэснээр Би ямар ч саадгүйгээр хүн бүхэн дотор орох замтай болно. Энэ нь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, та нар Надтай хамт үүрдийн үүрд ерөөл хүртэнэ!

Өмнөх: 40-р бүлэг

Дараах: 42-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих