Моабын үр удмыг аврахын ач холбогдол

Энэ хоёроос гурван жилийн ажилд, та нар дээр хийгдсэн шүүлтийн ажлаар биелэх ёстой байсан зүйл үндсэндээ биелсэн. Ихэнх хүмүүс хэтийн ирээдүй болон хувь заяаныхаа заримыг орхисон. Гэсэн ч та нар бол Моабын үр удам гэдгийг дурдах үед олон хүн үүнийг тэвчиж чаддаггүй—зүс царай чинь үрчийж, ам чинь мурийж, нүд чинь гөлийдөг. Та нар зүгээр л Моабын үр удам гэдэгтээ итгэж чаддаггүй. Моаб хараагдсаныхаа дараа энэ газар нутагт цөлөгдсөн. Түүний үр сад өнөөдрийг хүртэл удам угсааг нь залгамжилсан ба та нар бүгд түүний үр удам юм. Би яаж ч чадахгүй—хэн чамайг Моабын гэрт төр гэсэн юм бэ? Би чамайг өрөвддөг бөгөөд чамайг ийм байгаасай гэж хүсдэггүй боловч бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй. Чи бол Моабын үр удам бөгөөд Би чамайг Давидын үр удам гэж хэлж чадахгүй. Хэний үр удам байх чинь хамаагүй, чи бол мөн л нэг бүтээгдсэн зүйл, гэхдээ дорд байр суурьтай бүтээл, дорд гаралтай бүтээл юм. Бүх бүтээгдсэн зүйл Бурханы бүх ажлыг туулах ёстой; тэд бүгд Түүний байлдан дагуулалтын бай бөгөөд бүгд Түүний зөвт зан чанарыг харж, Түүний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг мэдрэх ёстой. Одоо чи Моабын үр удам бөгөөд энэхүү шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой; чи Моабын үр удам биш байсан ч энэ шүүлт, гэсгээлтийг бас л хүлээн авах хэрэгтэй бус уу? Үүнийг танин мэд! Үнэндээ, өнөөдөр Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн үнэ цэнтэй, хамгийн ач холбогдолтой зүйл юм. Ажил та нар дээр хийгдэж байгаа тул энэ нь хэмжээлшгүй их ач холбогдолтой. Хэрвээ уг ажил Хамын үр удам дээр хийгдсэн бол ач холбогдолгүй байх байв, учир нь Моабаас ялгаатай нь тэд тийм ч дорд гаралтай биш юм. Ноагийн хоёр дахь хүү Хамын үр удам зөвхөн хараагдсан—тэд садар самуунаас гараагүй юм. Ноа тэднийг боолын боол болог гэж хараасан учраас тэд ердөө л дорд байр суурьтай. Тэд дорд байр суурьтай боловч анхдагч үнэ цэн нь дорд байгаагүй. Моабын талаар ярих юм бол, тэр садар самуунаас төрсөн учраас анхнаасаа дорд байр суурьтай байсан гэдгийг хүмүүс мэднэ. Хэдийгээр Лотын байр суурь маш өндөр байсан боловч Моаб, Лот болон түүний охин хоёрын дундаас гарсан. Лот зөв шударга гэж нэрлэгдсэн боловч Моаб мөн л хараагдсан байв. Моаб дорд үнэ цэнтэй, дорд байр суурьтай байсан бөгөөд хараагдаагүй байсан ч гэсэн бузар заваанаас гарсан хэвээр тул Хамаас өөр байсан юм. Тэр Еховаг таниагүй, харин ч Еховаг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн—иймээс хамгийн харанхуй газарт унасан билээ. Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэрээр хамгийн харанхуй газарт унасан, хамгийн хоцрогдсон хүмүүс та нар дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэднийг Сатан сохолсон бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг тэд огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээн шүтдэг, Сатаныг шүтдэг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол ямар ч хувийн эрх чөлөөгүй, хамгийн дорд махан бие бөгөөд бас зовлон бэрхшээл туулдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс бөгөөд бүр итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө ч байдаггүй. Та нар дээр ажиллахын ач холбогдол энд оршдог. Моабын үр удам болох та нар дээр өнөөдөр ажиллаж байгаа нь та нарыг доромжлохын төлөө байдаггүй, харин ажлын ач холбогдлыг илчлэхийн төлөө байдаг. Та нарын хувьд энэ нь асар их өргөлт юм. Хэрвээ хүн эрүүл ухаантай, мэдлэг ухаантай бол ингэж хэлнэ: “Би бол Моабын үр удам, өнөөдөр Бурханаас ийм агуу өргөлт, ийм агуу ерөөлийг хүртэхэд үнэхээр тохирохгүй. Миний хэлдэг, хийдэг зүйлд, мөн миний байр суурь, үнэ цэнд үндэслэвэл би Бурханы ийм агуу ерөөлийг хүртэхэд огт тохирохгүй. Израильчуудад Бурханыг гэх агуу хайр байдаг ба эдэлдэг нигүүлслийг нь Бурхан тэдэнд хайрладаг боловч тэдний байр суурь биднийхээс хамаагүй илүү өндөр. Абрахам Еховад маш үнэнч байсан ба Петр Есүст маш үнэнч байсан—тэдний үнэнч сэтгэл биднийхээс зуу дахин илүү. Үйлдэлд маань үндэслэвэл бид Бурханы нигүүлслийг эдлэх ямар ч үнэ цэнгүй.” Хятад дахь энэ хүмүүсийн үйлчлэлийг Бурханы өмнө авчирч ердөө болохгүй. Энэ нь бүрэн эмх замбараагүй; одоо Бурханы маш их нигүүлслийг эдэлж байгаа чинь гагцхүү Бурханы өргөлт юм! Та нар хэзээ Бурханы ажлыг эрж хайсан юм бэ? Та нар хэзээ өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолсон юм бэ? Хэзээ та нар гэр бүл, эцэг эх, хүүхдүүдээ дуртайяа орхисон юм бэ? Та нарын хэн ч асар их төлөөс төлөөгүй! Хэрвээ Ариун Сүнс чамайг гаргаж ирээгүй бол та нарын хэчнээн нь бүх зүйлээ золиосолж чадах байсан бэ? Та нарыг хүчилж, албадсан учраас л өнөөдрийг хүртэл дагасан. Та нарын үнэнч зан хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үйлдэлд чинь суурилсан бол та нарыг аль хэдийн устгаж, бүгдийг нь арчин хаях ёстой байсан юм. Та нар тийм агуу ерөөлийг хүртэх ямар эрхтэй юм бэ? Та нар өчүүхэн ч үнэ цэнгүй! Та нарын дундаас хэн өөрийнхөө замыг зассан юм бэ? Та нарын дундаас хэн өөрөө үнэн замыг олсон юм бэ? Та нар бүгд залхуу, ховдог шунахай, тав тух хайсан олиггүй амьтад! Та нар өөрсдийгөө агуу гэж бодож байна уу? Та нарт онгирох юм юу байна вэ? Моабын үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нарын уг чанар, эсвэл та нарын төрсөн газар хамгийн өндөр дээд гэж үү? Түүний үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нар бүгд тэр чигтээ Моабын үр удам биш гэж үү? Бодит үнэнийг өөрчилж болно гэж үү? Та нарын уг чанарыг одоо илчлэх нь бодит үнэнийг гуйвуулна гэж үү? Та нар боол шиг зангаа, амьдралаа, мөн ёс жудгаа хар—та нар хүн төрөлхтний дундах дорд хүмүүсээс ч долоон дор гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарт онгирох зүйл юу байна вэ? Нийгэм дэх байр сууриа хар. Та нар хамгийн доод түвшнийх биш гэж үү? Та нар Намайг буруу ярилаа гэж бодож байна уу? Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өнөөдөр та нарыг Моабын үр удам гэж хэлэх нь буруу гэж үү? Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу? Энэ үнэн зам та нарын өөрсдөө эрж хайж, олж авсан зүйл мөн үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй, үнэнийг эрж хайх, хүсэн эрмэлзэх зүрх сэтгэл бүр ч байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлсээр ирсэн; өчүүхэн ч хичээл чармайлт гаргахгүйгээр энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнтэй гэж бодож байна уу? Амиа золиосолж, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох юм юу байна вэ? Та нарыг яг одоо устгах нь зөв зүйтэй, жам ёсны хэрэг! Дуулгавартай байж, дагахаас өөр ямар ч сонголт та нарт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнгүй! Та нарын дундаас ихэнх нь дуудагдсан боловч хэрвээ орчин чинь албадан хүчлээгүй, эсвэл та нарыг дуудагдахад хүргээгүй байсан бол та нар гарч ирэх бүр дургүй байх байсан. Хэн ингэж татгалзахыг хүсэж байна вэ? Хэн бие махбодын зугаа цэнгэлийг хаяхыг хүсэж байна вэ? Та нар бүгд тав тухтай байдалд шунан баясдаг, тансаг амьдралыг эрж хайдаг хүмүүс! Та нар ийм агуу ерөөл олж авсан—та нар өөр юу хэлэх гэсэн юм бэ? Та нарт ямар гомдол байна вэ? Та нар тэнгэр дэх хамгийн агуу ерөөл, хамгийн агуу нигүүлслийг эдлэх боломжтой болсон бөгөөд газар дэлхий дээр өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил өнөөдөр та нарт илчлэгдсэн. Энэ нь ерөөл биш гэж үү? Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас та нар одоо ингэж гэсгээгдэж байгаа. Энэ гэсгээлтийн улмаас та нар Бурханы өршөөл, хайрыг харсан ба Түүний зөвт, ариун байдлыг бүр ч их харсан. Энэхүү гэсгээлтийн улмаас, мөн хүн төрөлхтний бузар заваан байдлын улмаас та нар Бурханы агуу хүч чадлыг харж, Түүний ариун, агуу байдлыг харсан билээ. Энэ нь хамгийн ховор үнэн биш гэж үү? Энэ нь утга учиртай амьдрал биш гэж үү? Бурханы хийдэг ажил утга учраар дүүрэн байдаг! Иймээс та нарын байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханаар өргөгдсөн гэдгийг чинь төдий чинээ их нотолдог ба та нар дээрх Түүний өнөөдрийн ажлын асар их үнэ цэнийг төдий чинээ их баталдаг. Энэ нь ердөө өөр хаанаас ч олж авах аргагүй, үнэлж баршгүй эрдэнэс юм! Эрин үеүдийн туршид хэн ч ийм агуу авралыг эдлээгүй. Та нарын байр суурь дорд хэмээх баримт нь Бурханы аврал хэчнээн агуу болохыг харуулдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд үнэнч гэдгийг харуулдаг—Тэр устгадаг биш, авардаг билээ.

Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй; тэд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэд бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатааж, Буддаг шүтэж л чадна. Тэд зүгээр л хуурамч шүтээн шүтдэг—тэд бүгд туйлын тэрслүү. Иймээс хүмүүсийн байр суурь доогуур байх тусам, та нараас Бурханы олж авдаг зүйл бүр ч их алдар суу юм гэдгийг энэ нь төдий чинээ их харуулдаг. Зарим нь өөрсдийнхөө үзэл бодлын үүднээс: “Бурхан минь, Таны хийдэг ажил юу юм бэ? Ийм өндөр дээд, ийм ариун Бурхан Та бузар заваан газарт ирдэг гэж үү? Та Өөрийгөө ийм доогуур үздэг гэж үү? Бид маш бузар заваан боловч Та бидэнтэй хамт байхыг хүсэж байна уу? Та бидний дунд амьдрахад бэлэн үү? Бид ийм дорд байр суурьтай байхад Та биднийг бүрэн төгс болгохыг хүсэж байна уу? Та биднийг үлгэр жишээ, загвар болгон ашиглах уу?” гэж хэлж болох юм. Би ингэж хэлдэг: Чи Миний хүслийг ойлгодоггүй. Чи Миний хийхийг хүсдэг ажлыг ойлгодоггүй, Миний зан чанарыг ч ойлгодоггүй. Миний хийх гэж байгаа ажлын ач холбогдолд чиний чадвараар хүрэх аргагүй. Миний ажил хүний үзэлтэй нийцэж болох уу? Хүний үзлээр бол Би өндөр дээд байр суурьтай гэдгээ харуулж, асар их үнэ цэнтэй гэдгээ харуулж, Өөрийн нэр хүнд, ариун, агуу байдлыг харуулахын тулд сайхан оронд төрөх ёстой байсан. Хэрвээ Би Намайг хүлээн зөвшөөрдөг газарт, өндөр түвшний гэр бүлд төрсөн бол, хэрвээ Би өндөр байр суурь, албан тушаалтай байсан бол Надад маш сайн хандах байсан. Тэр нь Миний ажилд ямар ч ашиггүй байх байсан бөгөөд тэгвэл ийм агуу аврал илчлэгдэж мөн л чадна гэж үү? Намайг хардаг бүхэн Надад дуулгавартай байж, бузар заваанаар бохирдоогүй байна. Би тийм газарт төрөх ёстой байсан юм. Тэр бол та нарын боддог зүйл. Гэхдээ энэ талаар бодоод үз: Бурхан газар дээр зугаа цэнгэлийн төлөө ирсэн үү, эсвэл ажлын төлөө ирсэн үү? Хэрвээ Би тийм амархан, тав тухтай газарт ажилласан бол Өөрийн бүрэн алдрыг олж авч чадах байсан уу? Би Өөрийн бүх бүтээлийг байлдан дагуулж чадах уу? Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү? Та нар бузар газар нутагт төрсөн атлаа Бурханы ариун байдлыг олж авсан. Та нар чөтгөрүүдийн цуглардаг газар нутагт төрсөн атлаа агуу их хамгаалалт хүлээн авсан. Та нарт ямар сонголт байгаа юм бэ? Та нарт ямар гомдол байгаа юм бэ? Түүний туулсан зовлон та нарын туулсан зовлонгоос хавьгүй их биш гэж үү? Тэр газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн баяр цэнгэлийг хэззэ ч эдлээгүй. Тэр тийм зүйлийг жигшдэг. Бурхан хүнээс материаллаг үр ашгийг эдлэхээр газар дээр ирээгүй, мөн хүний хоол хүнс, хувцас хунар, гоёл чимэглэлийг эдлэхээр ч ирээгүй. Тэр эдгээр зүйлийг огт тоодоггүй. Тэр газар дэлхийн эд хөрөнгийг эдлэхийн төлөө биш, харин хүний төлөө зовохын тулд газар дээр ирсэн. Тэр зовохын тулд, ажиллахын тулд, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн. Тэр сайхан газар сонгож, элчин сайдын яаманд юм уу тансаг зочид буудалд амьдраагүй, Өөрт нь үйлчлэх өдий төдий зарц нар ч Түүнд байгаагүй. Өөрсдийнхөө харсан зүйлээс та нар Тэр ажиллахаар ирсэн үү, эсвэл зугаацахаар ирсэн үү гэдгийг мэдэхгүй гэж үү? Нүд чинь хардаггүй юм уу? Тэр та нарт хэр ихийг өгсөн бэ? Хэрвээ Тэр тав тухтай газар төрсөн бол алдрыг олж авч чадах байсан уу? Ажиллаж чадах байсан уу? Тийнхүү хийх нь ямар нэгэн ач холбогдолтой байх байсан уу? Тэр хүн төрөлхтнийг бүрмөсөн байлдан дагуулж чадах байсан уу? Хүмүүсийг бузар газар нутгаас аварч чадах байсан уу? Хүмүүс өөрсдийнхөө үзлээр ингэж асуудаг: “Бурхан ариун байж яагаад бидний энэ бузар газарт төрсөн юм бэ? Та бузар хүмүүс биднийг үзэн ядаж, жигшдэг; Та бидний эсэргүүцэл, тэрслүү байдлыг жигшдэг, тэгвэл яагаад бидэнтэй хамт амьдардаг юм бэ? Та бол өндөр дээд Бурхан. Та хаа ч төрж болох байтал яагаад заавал энэ бузар газарт төрсөн юм бэ? Та биднийг өдөр болгон гэсгээж, шүүдэг бөгөөд Моабын үр удам гэдгийг маань тодорхой мэддэг, тэгвэл Та яагаад бидний дунд амьдарсаар байдаг юм бэ? Яагаад Та Моабын үр удмын гэр бүлд төрсөн юм бэ? Яагаад Та тэгсэн юм бэ?” Та нарын ийм ойлголт тэр чигтээ эрүүл ухаанаар дутмаг! Зөвхөн ийм ажил л хүмүүст, Түүний агуу байдлыг, Түүний даруу төлөв, нууцлаг байдлыг харах боломж олгодог. Тэр Өөрийн ажлын төлөө бүхнийг золиослоход бэлэн байдаг бөгөөд Өөрийн ажлын төлөө бүх зовлонг туулсан. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө хийдэг, үүнээс ч илүүтэйгээр Сатаныг байлдан дагуулахын төлөө хийдэг болохоор бүх бүтээл Түүний эрх мэдэлд захирагдаж болох юм. Зөвхөн энэ л утга учиртай, үнэ цэнтэй ажил. Хэрвээ Иаковын үр удам Хятадад, энэ хэсэг газар нутагт төрсөн байгаад, тэдгээр нь та бүхэн байсан бол та нар дээр хийсэн ажлын ач холбогдол юу байх байсан бэ? Сатан юу гэж хэлэх байсан бэ? “Тэд өмнө нь Танаас эмээдэг байсан, тэд анхнаасаа Танд дуулгавартай байсан ба тэдэнд Танаас урваж байсан түүх байхгүй. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн харанхуй, хамгийн дорд, хамгийн хоцрогдмол нь биш” гэж Сатан хэлэх байсан. Хэрвээ ажил үнэхээр ийм маягаар хийгдсэн бол хэн үүнд үнэмших юм бэ? Бүхий л орчлон ертөнцөд хятадууд бол хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэд ёс жудаг багатай ядуу дорд төрсөн; тэд мангуу, хөшүүн бөгөөд бүдүүлэг, доройтмол. Тэдэнд сатанлаг зан чанар нэвт шингэсэн, бузар агаад садар самуун. Та нарт энэ бүх сатанлаг зан чанар байдаг. Энэ ажил дуусмагц хүмүүс эдгээр завхарсан зан чанарыг хаяж, бүрмөсөн дуулгавартай байж, бүрэн төгс болгуулж чадна. Ажлын ийм үр дүн л бүтээлийн дундах гэрчлэл юм! Гэрчлэл гэж юу болохыг чи ойлгов уу? Гэрчлэлийг үнэндээ яаж хийх ёстой вэ? Ийм төрлийн ажил нь та нарыг товойлгогч, мөн түүнчлэн хүчин зүтгэгч болгосон; тэр ч бүү хэл, энэ нь та нарыг авралын бай болгосон. Өнөөдөр та нар Бурханы ардууд; хожим та нар үлгэр дуурайл, загвар болно. Энэ ажилд та нар янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эцэст нь та нар авралын бай болно. Олон хүн үүнээс болж сөрөг болдог; тэд туйлын сохор биш гэж үү? Чи юуг ч тодорхой харж чаддаггүй! Ингэж нэрлэх төдий нь л чамайг гонсойлгодог уу? Бурханы зөвт зан чанар гэж юу болохыг чи ойлгож байна уу? Бурханы аврал гэж юу болохыг ойлгож байна уу? Бурханы хайр гэж юу болохыг чи ойлгож байна уу? Чамд ямар ч ёс жудаг байхгүй! Чамайг сайхнаар хэлэх үед чи баярладаг. Муугаар хэлэх үед чи дургүй болж, ухарч няцдаг. Чи юу юм бэ? Чи үнэн замыг эрэлхийлэхгүй байна! Яг одоо эрж хайхаа боль—ичгүүртэй юм! Маш ялихгүй зүйл чамайг гонсойлгодог нь ичгүүрийн тэмдэг биш гэж үү?

Чи өөрийгөө бага зэрэг мэддэг байсан нь дээр. Өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод, бас тэнгэр лүү явах талаар бүү мөрөөд—зүгээр л газар дээр байлдан дагуулагдахаар үнэнч шударгаар хичээ. Оршин байдаггүй тэдгээр бодитой бус мөрөөдлийн талаар бүү бод! Хэн нэгэн хүн: “Хэдийгээр би Моабын үр удам боловч Бурханы төлөө чармайхыг хүсэж байна. Би хуучин өвөг дээдсээсээ нүүр буруулна! Тэр намайг төрүүлсэн, бас над дээр гишгэлсэн, одоог хүртэл би харанхуйд амьдарсаар байгаа. Өнөөдөр Бурхан намайг чөлөөлж, би эцэст нь тэнгэрнарыг харсан. Бурханы илчлэлтээр дамжуулан би Моабын үр удам гэдгээ эцэст нь харсан. Хөгшин Сатан намайг сохолсон байсан учраас өмнө нь би нүдэндээ халхавчтай байж, Бурхан маш их ажил хийснийг мэдээгүй. Би түүнээс нүүр буруулж, түүнийг нэгд нэггүй шившиглэх болно!” гэж хэлэх юм бол энэ нь шийдвэртэй, ноён нуруутай хүний үг юм. Тэгвэл та нарт ийм шийдвэр байгаа юу? Та нар дор бүрнээ хүн шиг харагддаг чинь хамаагүй, өөр хэнээс ч илүү хурдан нуран унадаг бөгөөд энэ хэрэг явдал дээр хамгийн мэдрэмтгий байдаг. Моабын үр удам гэдгийг чинь дурдмагц та нарын ам цорвойн мурийдаг. Энэ нь гахайны зан чанар биш гэж үү? Үнэ цэнгүй юм. Та нар өөрсдийн нэр алдар, эд баялгийн төлөө амиа золиослоход бэлэн байдаг! Чи Моабын үр удам байхыг хүсдэггүй байж болох ч мөн биз дээ? Чи мөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чинь Би өнөөдөр хэлж байна. Би баримтаас зөрж ярьдаггүй. Зарим хүн үүнээс болж сөрөг болдог, гэхдээ сөрөг байх юм юу байна? Чи бас агуу улаан лууны үр хүүхэд биш гэж үү? Чамайг Моабын үр удам гэж хэлэх нь шударга бус гэж үү? Чи дотроо болон гаднаа юуг амьдран харуулж байгаагаа хар. Хөлөөс толгой хүртэл чинь бардамнах зүйл юу ч үгүй. Садар самуун байдал, бузар заваан, харалган байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал—эдгээр нь бүгд чиний зан чанарын хэсгүүд биш гэж үү? Чи үргэлж садар самуун газар нутагт амьдардаг бөгөөд чамд хийгээгүй муу муухай гэж байхгүй. Чи өөрийгөө гайхалтай ариун гэж боддог. Хийсэн зүйлсээ хараад өөртөө тун сэтгэл хангалуун байдаг. Чи магтууштай юу хийсэн юм бэ? Та нар араатнуудтай адилхан. Ямар ч хүн чанаргүй! Та нар амьтадтай хамт амьдарч, ёрын муу, садар самуун санаа бодол дунд амьдардаг. Хүмүүс та нарт хэр их зүйл дутагддаг вэ? Та нар агуу улаан лууны хүүхдүүд гэдгээ зөвшөөрдөг бөгөөд үйлчлэл үзүүлэхэд бэлэн байдаг боловч дараа нь Моабын үр удам гэдгийг чинь хэлэх үед сөрөг болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Яг л эцэг эхээсээ төрдөгтэй чинь адилхан—тэд хэчнээн аймшгийн байх нь хамаагүй чи тэднээс л төрсөн байдаг. Чи өргөж авсан ээжтэй болоод, гэрээсээ явсан ч гэсэн төрсөн эцэг эхийнхээ хүүхэд нь хэвээр байх бус уу? Тэр баримтыг өөрчилж болох уу? Би чамайг шалтгаангүйгээр Моабын үр удам гэж нэрлэсэн үү? Зарим хүн: “Та намайг зүгээр л өөрөөр нэрлэж болохгүй юу?” гэдэг. “Би чамайг товойлгогч гэж нэрлэвэл ямар вэ?” гэж Би хэлсэн. Тэд бас товойлгогч байхыг ч хүсдэггүй. Тэгвэл чи юу байхыг хүсэж байна вэ? Товойлгогчид, үйлчлэл үзүүлэгчид—энэ та нар биш гэж үү? Чи өөр юу сонгох юм бэ? Чи агуу улаан лууны улс оронд төрсөн хүн биш гэж үү? Чи өөрийгөө Давидын үр хүүхэд гэж хэчнээн хэлэх нь хамаагүй, энэ нь баримттай нийцдэггүй. Энэ нь чиний өөрөө сонгодог зүйл мөн үү? Чи өөрийнхөө дуртай ямар нэг сайхан нэрийг өөртөө авч болох уу? Өмнө нь дурдсан агуу улаан лууны хүүхдүүд нь завхарсан хүмүүс та нар биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн тухайд бол—тэд ч бас завхарсан хүмүүс та нар биш гэж үү? Өмнө нь дурдсан байлдан дагуулагдсан загвар, үлгэр дуурайл—тэдгээр нь ч бас хүмүүс та нар биш гэж үү? Төгс болгуулах замыг та нарын төлөө хэлээгүй гэж үү? Гэсгээгдэж, шүүгддэг хүмүүс бол хүмүүс та нар юм; хожим төгс болгуулах хүмүүс ч бас та нарын зарим нь байх бус уу? Энэ нэр цол мөн л хамаатай гэж үү? Та нар үнэхээр эрүүл ухаангүй; тийм ялихгүй зүйлсийг ч тодорхой харж чадахгүй гэж үү? Чи хэн нь хэний үр удам бэ гэдгийг мэддэггүй боловч Би үүнийг тодорхой мэднэ, тэгээд та нарт хэлж байна. Үүнийг өнөөдөр танин мэдэж чадвал зүгээр. Өөрийгөө үргэлж бүү дорд үз. Чи хэдий чинээ сөрөг байж, ухарч няцна, Сатаны үр сад гэдгийг чинь энэ нь төдий чинээ их нотолно. Магтан дуу сонсгоход чинь, “Моабын үр удам магтан дуу сонсож болно гэж үү? Би үүнийг сонсохгүй; би тохирохгүй!” гэж хэлдэг хүмүүс бий. Хэрвээ чи тэднийг дуулуулбал тэд: “Хэрвээ Моабын үр удам дуулбал, Бурхан сонсохыг хүснэ гэж үү? Бурхан намайг жигшдэг. Би Бурханы өмнө очихдоо дэндүү их ичиж байна, би Түүний төлөө гэрчлэл хийж чадахгүй. Бурхан сонсоод уцаарлах вий гэсэндээ би зүгээр л дуулахгүй” гэдэг. Энэ нь сөрөг арга зам биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи садар самуун газар нутагт төрсөн бөгөөд агуу улаан лууны үр хүүхэд, Моабын үр удам юм; чи хуучин өвөг дээдсээсээ, мөн хөгшин Сатанаас нүүр буруулах ёстой. Ингэдэг хүн л Бурханыг үнэхээр хүсдэг нэгэн юм.

Анх Би та нарт Бурханы ардуудын байр суурийг өгөхөд та нар өөр хэнээс ч илүү баяр хөөртэйгөөр дээш доош үсэрч байсан. Гэвч, та нар бол Моабын үр удам гэж Намайг хэлэнгүүт яасан бэ? Та нар бүгд нуран унасан! Биеийн хэмжээ чинь хаана байна вэ? Байр суурийн талаарх та нарын үзэл баримтлал хэтэрхий хүчтэй! Ихэнх нь өөрсдийгөө өргөж чаддаггүй. Зарим нь бизнес хийхээр явдаг, зарим нь ажиллахаар явдаг. Та нар бол Моабын үр удам гэж Намайг хэлэнгүүт та нар бүгд зугтахыг хүсдэг. Энэ нь та нарын өдөржин хашхирдаг Бурханы төлөө гэрчлэл хийх явдал гэж үү? Ийм маягаар Сатан үнэмших үү? Энэ нь ичгүүрийн тэмдэг биш гэж үү? Та нарыг байлгах нь ямар хэрэгтэй юм бэ? Та нар бүгд хог новш! Та нар ямар зовлон туулсандаа ингэж их хэлмэгдсэн мэт та нарт санагддаг вэ? Бурхан та нарыг тодорхой хэмжээнд тамламагцаа жаргалтай байж, зориуд та нарыг яллахаар ирсэн мэт байдаг бөгөөд та нарыг яллаж, устгасны дараа Түүний ажил дуусна гэж та нар боддог. Би ингэж хэлсэн гэж үү? Харалган байдлаасаа болоод та нар ингэж боддоггүй гэж үү? Та нар өөрсдөө сайн хийхээр мэрийхгүй байна уу, эсвэл Би санаатайгаар та нарыг ялладаг уу? Би хэзээ ч тэгээгүй—тэр бол та нарын бодож олсон зүйл. Би тийм байдлаар огтхон ч ажиллаагүй, Надад тийм санаа ч байхгүй. Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол тийм зовлон бэрхшээл туулах хэрэгтэй байсан гэж үү? Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол та нартай чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй байсан гэж үү? Миний хүсэл бол энэ: Би та нарыг аварсан цагт тэр нь Миний амрах үе байх болно. Хүн хэдий чинээ дорд байна, төдий чинээ Миний авралын бай юм. Та нар хэдий чинээ идэвх санаачилгатайгаар орж чадна, Би төдий чинээ аз жаргалтай байх болно. Та нар хэдий чинээ нурж унана, Би төдий чинээ сэтгэл гонсойно. Та нар үргэлж ихэмсэглэн алхаж, сэнтийд суухыг хүсдэг—гэхдээ тэр нь та нарыг бузраас аврах зам биш гэдгийг Би та нарт хэлье. Сэнтийд залрах тухай уран зөгнөл та нарыг төгс болгохгүй; тэр нь бодит биш. Би чамайг Моабын үр удам гэж хэлэхэд чи аз жаргалгүй болдог. Чи: “Та намайг ёроолгүй нүх рүү оруулбал би Таны төлөө гэрчлэл хийхгүй, эсвэл Таны төлөө зовохгүй” гэж хэлдэг. Ингэж байгаа чинь Намайг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Ингэх нь чамд ашигтай юу? Би чамд маш их нигүүлсэл өгсөн—чи мартчихсан уу? Элбэрэлт эхийнх мэт Бурханы зүрх сэтгэлийг чи голж, доромжилсон; чиний хувьд үр дагавар нь ямар байх вэ? Миний төлөө гэрчлэл хийхгүй бол Би чамайг хүчлэхгүй, гэхдээ чи эцэстээ сүйрлийн бай болно гэдгээ мэдэх ёстой. Хэрвээ Би чамаас гэрчлэл олж авч чадахгүй бол үүнийг бусад хүмүүсээс олж авна. Тэр нь Надад хамаагүй боловч эцэстээ чи харамсана, тэр үед чи хэдийнээ харанхуйд унасан байх болно. Тэгвэл хэн чамайг аварч чадах юм бэ? Чамгүйгээр ажлыг хийж чадахгүй гэж бүү бод—чи байлаа гээд хэтэрхий олон болохгүй, чи байхгүй байлаа гээд бас хэтэрхий цөөдөхгүй. Өөрийгөө хэтэрхий хүндтэй гэж бүү үз. Хэрвээ чи Намайг дагахыг хүсэхгүй байгаа бол чи тэрслүү бөгөөд чамд ямар ч хүсүүштэй зүйл байхгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ чи сайн ярьдаг бол тэр чинь зүгээр л, Өөрийн ажлаар дамжуулан Миний авчирсан үгээр өөрийгөө зэвсэглэснээс чинь болоогүй гэж үү? Чамд магтууштай юм юу байна вэ? Өөрийнхөө төсөөлөлд бүү эзэмдүүл! Хэрвээ Би Моабын үр удам та нараас алдрыг олж авч чадахгүй бол алдрыг олж авах хүртлээ Өөрийнхөө ажилд зориулан Моабын үр удмын хоёр дахь, гурав дахь бүлгийг сонгох болно. Хэрвээ чи Миний төлөө гэрчлэл хийх хүсэлгүй бол яв! Би хүчлэхгүй! Та наргүйгээр Би нэг ч алхам хөдөлж чадахгүй гэж бүү бод. Хятадын энэ газар нутгаас Миний ажилд тохиромжтой бай олох амархан. Энэ газар нутгаас өөр юу ч олдохгүй—бузар, завхарсан хүмүүс үнэхээр хаа сайгүй байгаа бөгөөд Миний ажил хаана ч хийгдэж болно. Их бардам бүү бай! Хэчнээн бардам байх чинь хамаагүй, чи садар самуунаас төрсөн хүүхэд хэвээр биш гэж үү? Өөрийнхөө үнэ цэнийг хар, чамд өөр ямар сонголт байна вэ? Та нарт амьдрах боломж олгож байгаа төдий нь асар их өргөлт, иймээс та нар юундаа биеэ тооно вэ? Хэрвээ Миний ажил эрин үеийг төгсгөхийн төлөө байгаагүй бол чи аль хэдийн байгалийн гамшиг болон хүний бий болгосон гамшигт уначих байсан бус уу? Чи маш тав тухтай амьдарсаар байж чадах уу? Чи бас энэ хэрэг явдлын талаар байнга маргалддаг. Чамайг Моабын үр удам гэж хэлснээс минь хойш чи цаг ямагт урвайсаар байгаа. Чи суралцаж боловсордоггүй, Бурханы үгийг уншдаггүй бөгөөд энэ, тэр хүнийг харж тэвчдэггүй. Бусад хүмүүсийн сурч боловсорч байгааг харах үедээ чи тэднийг үймүүлж, урам хугармаар зүйл хэлдэг. Чи зориг зүрхтэй юм! Чи: “Моабын үр удам ямар боловсролтой байж чадах юм бэ? Би сурахгүй” гэж хэлдэг. Энэ нь араатны хэлэх зүйл биш гэж үү? Чамайг бүр хүн гэж тооцно гэж үү? Би маш ихийг хэлсэн боловч чамд энэ нь нэмэр болсонгүй. Би энэ бүх ажлыг хий дэмий хийсэн гэж үү? Би энэ бүх үгийг хий дэмий хэлсэн гэж үү? Нохой хүртэл сүүлээ шарвах байсан; ийм хүн бүр нохойн чинээнд ч хүрэхгүй! Чамайг хүн гэж дуудахад зохистой гэж үү? Намайг Моабын үр удмын тухай ярингуут зарим хүн зориуд өөрсдийгөө дордуулдаг. Тэд өмнөхөөсөө өөрөөр хувцаслан, ихэд сэгсийж арзайчхаад хүн шиг харагддаггүй бөгөөд “Би бол Моабын үр удам. Би сайн биш. Ямар нэгэн ерөөл хүртэнэ гэж бодох нь мөрөөдөж байгаа хэрэг. Моабын үр удам төгс болгуулж чадна гэж үү?” хэмээн бувтнадаг. Намайг Моабын үр удмын тухай яримагц ихэнх хүмүүс итгэл найдвараа алдаж: “Бурхан биднийг Моабын үр удам гэдэг—тэр нь юуг илтгэдэг вэ? Түүний дуу хоолойн өнгөнөөс харвал энэ нь эргэлт буцалтгүй! Түүний үгэнд ямар ч хайр алга. Бид сүйрлийн бай биш гэж үү?” хэмээн хэлдэг. Өмнө нь юу гэж хэлснийг та нар мартчихсан уу? “Моабын үр удам” хэмээх нэр томьёог л одоо чи санаж байгаа юм гэж үү? Үнэндээ олон үг үр дүнд хүрэхийн төлөө байсан боловч тэдгээр нь бас бодит үнэнийг илчилдэг. Ихэнх хүмүүс үүнд итгэдэггүй. Чи Миний төлөө тэгж зовохыг хүсдэггүй. Чи үхлээс айдаг бөгөөд үргэлж зугтахыг хүсдэг. Хэрвээ чи явмаар байвал Би чамайг үлд гэж албадахгүй боловч үүнийг чамд тодорхой хэлэх ёстой: Нэг насныхаа амьдралыг дэмий бүү өнгөрөө, мөн өнгөрсөн үед Миний чамд хэлсэн зүйлсийг бүү март. Бүтээгдсэн зүйлийн хувиар чи бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой. Мөс чанартаа харшлах зүйлсийг бүү хий; чи бүтээлийн Эзэний төлөө л өөрийгөө зориулах ёстой. Моабын үр удам ч бас бүтээгдсэн зүйл, зүгээр л тэд товойлгогчид бөгөөд хараагдсан юм. Ямар ч байсан чи бүтээгдсэн зүйл хэвээр. Хэрвээ чи ингэж хэлбэл тийм ч хол зөрөхгүй: “Хэдий би Моабын үр удам боловч Бурханы маш их нигүүлслийг эдэлсэн тул мөс чанартай байх ёстой. Би үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрнө, гэхдээ үргэлж бодоод байхгүй. Би энэ урсгал дотор зовлоо ч гэсэн эцсийг нь хүртэл зовно. Би Моабын үр удам юм бол тийм л байг. Би эцсийг нь хүртэл дагасаар байна!” Чи эцсийг нь хүртэл дагах ёстой. Хэрвээ чи зугтаавал үнэхээр ямар ч хэтийн ирээдүйгүй байх бөгөөд сүйрлийн замд орчихсон байх болно.

Та нарт гарал үүслийг чинь ойлгуулах нь сайн хэрэг бөгөөд та нарт бодит үнэнийг ойлгуулах нь ажилд ач тустай юм. Ингэхгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Энэ нь байлдан дагуулалтын ажлын нэг хэсэг бөгөөд ажлын зайлшгүй алхам билээ. Тэр бол бодит баримт. Энэ ажлыг хийх нь хүмүүсийн сүнсийг сэрээж, мөс чанарын мэдрэмжүүдийг сэрээж, хүмүүст энэ агуу авралыг олж авах боломжийг олгох учиртай юм. Хэрвээ хүн мөс чанартай бол өөрсдийгөө дорд байр сууринд байгааг харах үедээ Бурханд бүр ч их талархах ёстой. Тэд Түүний үгийг гартаа барьж, Түүний өгсөн нигүүлслээс ягштал зуурч, бүр гашуунаар уйлан, ингэж хэлэх ёстой: “Бидний байр суурь дорд бөгөөд бид энэ дэлхий ертөнцөөс юу ч олж аваагүй. Дорд хүмүүс биднийг хэн ч тоодоггүй. Бид гэр орондоо хавчигддаг, нөхрүүд маань биднийг голж, эхнэрүүд маань биднийг харааж зүхдэг, хүүхдүүд маань биднийг дорд үздэг ба биднийг хөгшрөх үед бэрүүд маань ч бас биднийг ад үздэг. Бид үнэхээр багагүй зовсон бөгөөд одоо Бурханы агуу хайрыг эдэлж байгаа нь үнэхээр сайн зол завшаан юм! Бурхан биднийг авраагүй бол бид хүмүүний зовлонг тодорхой харж яаж чадах билээ? Бид энэ нүгэлдээ доройтсоор байх бус уу? Энэ нь Бурхан биднийг өргөж байгаа хэрэг биш гэж үү? Би хамгийн дорд хүмүүсийн нэг бөгөөд Бурхан намайг маш өндөрт өргөсөн. Би сүйрсэн ч гэсэн Түүний хайрыг хариулах учиртай. Бурхан биднийг өндрөөр бодож, ийм дорд хүмүүс бидэнтэй нүүр тулан ярилцдаг. Надад зааж сургахын тулд Тэр гараас минь хөтөлдөг. Тэр намайг амаараа хооллодог. Надтай хамт амьдарч, хамт зовдог. Тэр намайг гэсгээсэн ч гэсэн—би юу хэлж чадах юм бэ? Гэсгээгдэх нь ч бас Бурханаар өргүүлж байгаа хэрэг бус уу? Гэсгээгддэг ч гэсэн би Түүний зөвт байдлыг харж чадна. Би мөс чанаргүй байж болохгүй—Бурханы хайрыг хариулах ёстой. Би Бурханы эсрэг дахин тэрсэлж болохгүй.” Бурханы байр суурь, ялгамж чанар хүмүүсийнхтэй адилгүй—Түүний зовлон адилхан, Түүний иддэг, өмсдөг зүйл адилхан боловч бүх хүн Түүнийг хүндэлдэг, энэ л цорын ганц ялгаа юм. Түүний эдэлдэг бусад бүх зүйл хүнтэй адилхан биш гэж үү? Тэгвэл, та нар тодорхой нэг байдлаар чамд хандахыг Бурханаас шаардах ямар эрхтэй юм бэ? Бурхан ийм их зовлон туулж, ийм агуу ажил хийсэн ба шоргоолжноос дор, шавжнаас дор та нар өнөөдөр ийм өндөрт өргөгдсөн. Хэрвээ чи Бурханы хайрыг хариулж чадахгүй бол мөс чанар чинь хаана байна вэ? Зарим хүн: “Бурханыг орхин явах тухай бодох болгонд миний нүд нулимсаар дүүрч, мөс чанар маань буруутгадаг. Би Бурханд өртэй. Би үүнийг хийж чадахгүй. Түүнд ингэж хандаж чадахгүй. Хэрвээ би үхээд, тэгснээрээ Түүний ажилд алдрыг өгөх байсан бол би тун сэтгэл хангалуун байх байсан. Эс бөгөөс амьдарч байсан ч гэсэн би санаа амар байж чадахгүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг. Эдгээр үгийг сонс—энэ нь бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг дүрсэлдэг. Хэрвээ хүнд ийм үзэгдэл үргэлж байдаг бол дотроо тодорхой, санаа амар байх болно; тэд эдгээр хэрэг явдлын талаар тодорхой мэдэж байх болно. Чи: “Бурхан намайг хорлоогүй, бас зориуд надаар тоглож, эсвэл намайг доромжлоогүй. Хэдийгээр Тэр бага зэрэг ширүүн ярьж, энэ нь зүрх сэтгэлийг хатгадаг боловч миний төлөө байдаг. Хэдий Тэр маш ширүүн ярьдаг боловч намайг аварсаар байгаа ба миний сул талыг анхаарсаар байгаа. Тэр бодит баримт ашиглан намайг шийтгэж байгаа юм биш. Бурхан бол аврал гэдэгт би итгэдэг” гэж хэлнэ. Хэрвээ чамд үнэхээр ийм үзэгдэл байх юм бол чи зугтахгүй. Мөс чанар чинь чамайг орхихгүй ба чамайг яллан Бурханд тэгж хандах ёсгүй гэдгийг хэлнэ. Чи өөрийн олж авсан бүх нигүүлслийг бодно. Чи Миний маш олон үгийг сонссон—тэдгээрийг хий дэмий сонссон юм гэж үү? Хэн зугтах нь хамаагүй, чи болохгүй. Бусад хүмүүс итгэхгүй байсан ч чи итгэх ёстой. Бусад хүмүүс Бурханыг орхидог ч чи Бурханыг хамгаалж, Түүнд гэрчлэл хийх ёстой. Бусад нь Бурханыг гүтгэж байсан ч чи болохгүй. Бурхан чамд хэчнээн хахир хатуу хандсан ч бай, чи Түүнд зөв хандах ёстой. Чи Түүний хайрыг хариулах ёстой ба мөс чанартай байх учиртай, учир нь Бурхан гэм зэмгүй. Хүн төрөлхтний дунд ажиллахын тулд тэнгэрээс газар дээр ирснээр Тэр аль хэдийн асар их доромжлол амссан. Тэрээр өчүүхэн төдий ч бузар заваан зүйлгүй ариун билээ. Бузар газарт ирснээр Тэр хэр их доромжлол амссан бэ? Тэр та нарын төлөө та нар дээр ажилладаг. Хэрвээ чи Түүнд мөс чанаргүй ханддаг бол эртхэн үхсэн чинь дээр!

Яг одоо ихэнх хүмүүст үзэгдлийн энэ тал дутагдаж байгаа; тэд энэ ажлыг ер ойлгож чаддаггүй, энэ ажлаар дамжуулан Бурхан юуг эцэст нь гүйцэлдүүлэх гэж байгааг мэддэггүй. Ялангуяа юмны учир ойлгодоггүй тэр хүмүүс, төөрдөг байшинд орчихсон мэт байж, хэдхэн эргэлтийн дараа замаа алддаг. Хэрвээ чи тэдэнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг нэгд нэггүй тайлбарлавал тэд будилахгүй. Олон хүн үүнийг ойлгож чаддаггүй ба Бурханы ажил нь хүмүүсийг тамлахын төлөө байдаг гэж итгэдэг. Тэд Түүний ажлын мэргэн ухаан болон гайхалтай байдлыг ойлгодоггүй ба Түүний ажил Түүний хүч чадлыг илчлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг гэдгийг ойлгодоггүй. Тэд тэр бүхнийг хардаггүй; зүгээр л өөрсдөд нь ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхийг болон тэнгэрт орж чадах эсэхээ хардаг. Тэд: “Бурханы ажил дандаа маш тойруу байдаг; энэ нь бидэнд Таны мэргэн ухааныг шууд харуулдаггүй. Та биднийг ийм байдлаар тамлах ёсгүй. Бидний хэв чанар хэтэрхий дутмаг бөгөөд бид Таны хүслийг ойлгодоггүй. Та зүгээр л шууд хэлж, хийдэг бол сайн байх сан. Та биднээр таамаглуулахыг хүсдэг боловч бид чадахгүй. Хэрвээ Та яаравчлан, Өөрийн алдрыг бидэнд харуулбал сайн байна. Юмыг ийм тойруу замаар хийх нь ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Та нарт одоо хамгийн их дутагдаж байгаа зүйл бол мөс чанар. Илүү их мөс чанартай бай. Энэ ажлын алхмуудыг үнэндээ хэн хийж байгааг харахын тулд нүдээ сайн нээ. Бүү яаран дүгнэлт гарга. Одоо чи сайндаа л, өөрийн туулах ёстой амийн замын өнгөц талыг ойлгосон. Чиний туулах ёстой үнэн асар их байсаар байгаа бөгөөд үүнийг бүрэн ойлгож чадах өдөр ирэхэд чи ийм маягаар ярихаа болино, гомдоллохоо ч болино. Мөн юмыг хөнгөхнөөр тодорхойлохгүй. “Бурхан маш ухаалаг, Бурхан маш ариун, Бурхан маш хүчирхэг!” гэж чи хэлнэ.

Өмнөх: Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм

Дараах: Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих