Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ

Хурд

ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр, “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна. Таны зан чанар харагдаж, ингэснээр бүх бүтээл зөвт зан чанарыг тань хараасай гэж, мөн Таны шүүлтээр дамжуулан би Таныг илүү цэвэр ариунаар хайрлаж, зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм сан л гэж би хүсдэг. Таны энэ шүүлт сайн юм, учир нь энэ бол Таны нигүүлсэнгүй хүсэл билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа, тэгээд одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохцуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм. Өнөөдөр, байлдан дагуулагдсаны дараа та нарт ямар илрэл байдаг вэ? Зарим хүн, “Байлдан дагуулагдсан маань Бурханы эрхэм дээд нигүүлсэл, өргөмжлөл юм. Хүний амьдрал хоосон бөгөөд ямар ч утга учиргүй. Хүн яаравчлан амьдралаа өнгөрүүлж, үеэс үед үр хүүхдээ төрүүлж, өсгөдөг ба эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг харлаа; энэ үнэхээр утга учиргүй амьдрал юм. Би ер нь үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан тийм хүмүүс Бурханаар авхуулж чадах уу? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй байдлын дуурайл бөгөөд тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй, өөрсдийгөө сайжруулахын төлөө чармайдаггүй! Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч, тийм идэвхгүй хүмүүс төгс болгуулах чадваргүй. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр, “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдрах байсан бол Таныг гэсэн хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ, “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ, надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, би Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгахаас илүү, Танд өөрийгөө өгөхөөс илүү, амьдралаа Танд өргөл болгохоос илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдрахыг зөвшөөрсөн бол би бүр ч ихээр Таныг хайрлахад бэлэн байх байлаа. Амьд байгаа үедээ би Таныг хайрлах болно. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд би Таны зөвт зан чанарыг бүр ч сайн хардаг. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас би одоо ч сэтгэл хангалуун биш байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгөх чадваргүй байсан; би үүнээс хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход, би Танд маш их өртэй мэт санагдаж байгаа бөгөөд бүх алдаагаа болоод Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л би ашиглаж чадна.”

Хүн бүхэн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэсэн илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг тал руу идэвхтэйгээр ороход төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи өөрийгөө, энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи амьдралаа хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү агуу зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн мэдрэхийг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөрсдөдөө хааш яаш хандах ёсгүй. Чамайг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; түүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүн болохын хувьд, Бурханыг эрэлхийлдэг хүний хувьд чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай эргэцүүлэх чадвартай байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, мөн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл, энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол, энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэлтэй бол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит байдалтай нийцдэггүй гэж итгэдгээс энэ нь болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийн төлөө гэсэн мөс чанар байхгүй бөгөөд чи амийг хөөн зайлуулдгаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол энэ нь, гэрэл чам дээр тусах боломжгүй байдгаас биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ нь чиний гүйцэтгэх ёстой үүрэг юм. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл хангалуун байвал, гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, жудгийг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба эрж хайх ямар ч зорилго байхгүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Өөрийнхөө ажлын шаардлагын улмаас, түүнчлэн хүний хэрэгцээний улмаас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэсэн хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн итгэсэн боловч өчүүхэн төдий хүндрэл тулгарахад та нар асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр, та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, та нар Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг боловч ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэсэн тийм их хайр та нарт байдаггүй; та нарын мэдлэг хэтэрхий өнгөц бөгөөд биеийн хэмжээ чинь одоо ч хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нарт мөн л гэрчлэл байхгүй, санаачилгатай оролт чинь хэтэрхий бага байдаг ба хэрхэн хэрэгжүүлэх тухай та нар огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд ердөө Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг боловч тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, мөн өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тэд тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанарыг эзэмшээд зогсохгүй, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас ч илүү өндөр үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашиглаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам агаад хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, хүнээр хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн Бурханыг хайрлахаас өөр аргагүй байдгийг харсан. Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханы талаарх мэдлэгээсээ болж л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс, Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгаснаар л сэтгэл нь ханадаг. Тэд Бурханд болзол тавьдаггүй, мөн Бурханыг хайрлах хайраа дараах мөс чанараар ч хэмждэггүй: Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол, би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй. Төгс болгуулсан хүмүүс, Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул эрэл хайгуул маань утга учиртай амьдралыг амьдран харуулах явдал байх ёстой ба би Түүнийг хангалуун болгох ёстой гэж үргэлж итгэдэг. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад би үргэлж Таныг санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн хангалуун болгох ёстой гэж үргэлж итгэдэг. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, билээ. Таны хайртай харьцуулбал би үнэхээр амьд байхад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, цаашлаад өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг билээ. Зөвхөн Таныг хангалуун болгож чадвал, бүтээл болохын хувьд би сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч, Таны сургамжийг би мартахгүй, мөн Таны хайрыг мартахгүй. Одоо би зөвхөн Таны хайрыг хариулна. Өө Бурхан минь, надад тун таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайраа би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би хэрхэн чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлэх чадвартай байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөж чадах вэ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстой гэдгээ би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстой гэдгээ би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн билээ. Надад хүч чадал өгөхийг, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би илүү их ариун хайрыг Танд зориулах чадвартай болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болно; би Таны хайрыг хариулаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болоод бүр илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулах чадвартай болно. Таны хайрыг харах боломжийг Та надад олгосон ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таныг яахан мартаж чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч гэсэн, Та маш агуу учраас Таны хайрыг ханамжуулах чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэл ийм байсан ч биеийн хэмжээ нь хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид, зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагдсан ба тэсэхийн аргагүй өвдөж байсан; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн биелүүлэхээ мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, байгаа бүхнээ Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгснөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо үргэлж гомдоллож, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан маань аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.” Бурханыг гэсэн илүү ариун хайрыг эрж хайж байсан учраас Петр ингэж залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйн мөргөж байсан, түүнчлэн өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Бурханд өртэй мэт түүнд санагдаж, өөрийгөө үзэн ядсан хэдий ч тэр бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдал дор Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн агуу байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан түүнээс бүгдийг эргүүлэн авах нь зүйтэй бөгөөд Бурхан Өөрийн хүссэн хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харж чадсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг мөн л магтаж чадсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өнөөдөр би, өөрийн мөс чанарыг ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл хангалуун байх ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтах чадвартай байж, Таны ариун нэрийг дээдлэн магтах ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэрчлэхээр бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш нандин бөгөөд гайхалтай сайхан; би муу нэгний гарт амьдрахыг хэрхэн хүсэх юм бэ? Намайг Та бүтээгээгүй гэж үү? Би яаж Сатаны эзэмшил дор амьдарч чадах юм бэ? Үүний оронд бүхий л оршихуй маань Таны гэсгээлтийн дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би муу нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөхөд бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг, түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ дамжуулан Та Өөрийн зөвт зан чанарыг илэрхийлбэл би чин сэтгэлээсээ дуртай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Хэрвээ би бүтээлийн үүргээ биелүүлэх чадвартай бол миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулах болно.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба илүү өндөр түвшинд хүрсэн. Тэр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ бас биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр барахгүй, мөс чанарын стандартыг даван гарч чадсан. Түүний иймэрхүү залбирал Бурханы өмнө үргэлжлүүлэн очсоор байсан болохоор түүний хүсэл тэмүүлэл илүү өндөр болж, Бурханыг гэсэн хайр нь бүр ч илүү их болсон. Хэдий тэр шаналгаат зовлон зүдгүүрийг туулсан ч, Бурханыг хайрлахаа огтхон ч мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохыг эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: Таны хайрыг эргүүлэн төлөхөөс өөр юуг ч би хийж чадаагүй. Би Сатаны өмнө Таныг гэрчилж чадаагүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялж, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, улмаар Таны хүслийг хангалуун байлгахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөхгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ. Тэр энэ талаар эрж хайх тусам, түүний сэтгэл төдий чинээ хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам их болсон. Өөрийн мэдэлгүйгээр тэр, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөллийг давж, бие махбодын зугаа цэнгэл, таашаалаас өөрийгөө чөлөөлж, Бурханы гэсгээлт, шүүлтийн аль алийг нь илүү гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр, “Хэдийгээр би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч, хэчнээн их зовсон ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна, Сатаны ов мэхэнд зовохыг ч хүсэхгүй байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтэн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг ариусгахын төлөө, тэр ч байтугай намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжин дор байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөхийг илүүд үзэх болно. Би Сатаны эзэмшил дор ганц хором ч амьдрахыг хүсэхгүй; би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовлон бэрхшээл туулсан ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг хүсэхгүй байна. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдрахын оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Таны нигүүлсэл надтай хамт байгаагүй ч гэсэн, би Таны гэсгээлт, шүүлтийг таашаадаг; энэ нь Таны хамгийн дээд ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн би Таныг хангалттай хайрлаж чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, Танаар хараалгаж, шийтгүүлж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг хүсэхгүй, тэр ч байтугай махан биеийн төлөө амьдрахыг хүсэхгүй” гэсэн юм. Петрийн иймэрхүү хайр бол цэвэр ариун хайр байв. Энэ нь төгс болгуулах туршлага, төгс болгуулах хамгийн өндөр түвшин бөгөөд үүнээс илүү утга учиртай амьдрал гэж үгүй. Тэр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба Петрт үүнээс илүү үнэ цэнтэй зүйл байгаагүй. Тэр хэлэхдээ, “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүнийг би ивээл, таашаал ба ерөөлөө болгодог. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдрах байсан, одоо ч гэсэн түүгээр хянуулж, удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байсан ба өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан. Хэдийгээр Бурхан намайг ерөөлгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч, Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас холдоогүй ч, Бурханы гэсгээлт, шүүлтээс би Түүний зөвт зан чанарыг харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж, намайг өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, Бурханыг илүү хайрладаг болгож чадна, мөн Бурханы төлөөх хайрыг минь илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны нөлөөнөөс холдуулж, Сатанд үйлчлэхийг минь болиулдаг. Сатаны эзэмшил дор амьдрахгүй байж, өөртөө байгаа бүхнийг болоод өөрийн чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулах чадвартай байх үед—тэр үед л би бүрэн сэтгэл хангалуун болох болно. Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан билээ. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар цэвэрлэгдэж чадна. Бурханы хатуу ширүүн үг ба зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар л би агуу хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Цэвэрлэгдэж, өөрийгөө Сатанаас чөлөөлж, Бурханы эрх мэдэл дор амьдрах чадвартай байх—энэ бол миний энэ насны амьдрал дахь хамгийн агуу ерөөл юм” гэсэн. Энэ нь Петрийн туулсан хамгийн өндөр түвшин билээ.

Төгс болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой нөхцөл байдал энэ юм. Хэрвээ чи энэ зэрэгт хүрч чадахгүй бол утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр итгэж байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд амьдрах боломжийг хүнд олгодог. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхин яваагүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт ба шүүлт юм; цаашлаад энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал юм.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны зохион байгуулалт болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдардаг ба махан биед оршин байдаг; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол бүр ч илүү доройтох болно. Хэрвээ Бурханыг хайрлахыг хүсвэл цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан, “Бурхан минь, Та надад элэгсэг хандах үед би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой агаад үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би мэгшин уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдэлж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би зуу зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн тийм зовлон[a] нь, Таныг үнэхээр мэдэж, хамгийн дээд авралыг олж авах боломжийг надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор, харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол, Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр дэндүү гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй. Таны хайрыг алдвал би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Та надад хэлээч, би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг яаж орхиж чадах юм бэ? Санаа амраасан хэдхэн үг байлаа ч, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсэж, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; Та хэлээч, би Таныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох чадвартай гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрдөг, өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир, эсвэл үнэ цэнгүйгээр, бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Хүн, Сатаны нөлөөнөөс өөрийг нь чөлөөлөх үнэнийг олж авах чадваргүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, маш цөөн хүн үүнийг хөндсөн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны хууран мэхлэх нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа биш гэж үү? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай бохир заваан, дуулгаваргүй гэдгээ мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь ялзармал байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэхүү санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүн бүгд хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан биеийг бага багаар иддэг. Газар дээр, чи үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан юм; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлдэх болно; хэрвээ тэр шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай юм. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуйг чинь Сатаны эзэмшил хянаж, оюун санааг чинь Сатан захирч, бодлыг чинь Сатан эрхшээж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Чи одоо Петрийн стандартаас хэчнээн хол байгаагаа мэдэж байна уу? Чи хэв чанартай юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг чи эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ чи махан биеийн амар тайвныг, махан биеийн зугаа цэнгэлийг хөөвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй болох ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар тэд ноцтой ханддаггүй ба шашинд итгэгчдийн адилаар зүгээр л зан үйл мөрдөж, ердийн үйл ажиллагаанд оролцдог. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудын талаар ноцтой ханддаггүй, үнэн рүү орохыг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажил яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг зоривол төгс болгуулах боломжтой болно.

Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; байлдан дагуулагдсаныхаа дараа л хүн төгс болгуулах ажлыг туулж чадна. Хэрвээ чи зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлэх юм бол тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахаар зорьдоггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол мэдээж чи зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийж, ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч би Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанарыг эдэлж, Түүний зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авах чадваргүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байх нь миний хувьд ерөөл билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд эцэст нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр өөрсдийгөө Сатаны нөлөөллөөс бүрмөсөн ангижруулж, Бурханаар авхуулах нь гарцаагүй.

Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч цангинасан гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулаагүй байдаг. Чи хоёр дахь авралыг олж аваагүй; зүгээр л нүглийн тахилыг олж авсан, гэхдээ хараахан төгс болгуулаагүй—энэ нь асар их хохирол билээ. Та нар юунд орох ёстойгоо, юуг амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээр лүү орох ёстой. Хэрвээ эцэст нь төгс болгуулж чадахгүй бол чи жинхэнэ хүн болохгүй ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн саад тотгоргүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдарч байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; энэ л хүн юм. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэднийг Сатан аажмаар завхруулж, тэд хүний анхдагч дүр төрхийг алдсан. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч хорон муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулсан боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдардаг ба одоо ч Бурханд захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, илэрхийлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс юм—тэд бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахаар зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг нь, хэрвээ үнэнгүй бол хүн Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагБи эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе бол эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан хүний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи Еховагийн амьсгалгүй хүн, иймээс ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх чадвартай ч, олж авсан зүйл чинь өчүүхэн аврал бөгөөд чи сүнстэй амьд хүн болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт амссан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, эсвэл өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба ариусгагдсан хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан. Нэг өдөр, хэн нэгэн чамаас ингэж асуух болно, “Чи Бурханы ажлыг туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг туулж, Еховагийн үйл хэргийг харсан, Мосе ч гэсэн Еховагийн үйл хэргийг харсан бөгөөд тэр хоёр Еховагийн үйл хэргийг дүрслэх чадвартай байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та нар бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар чи ярьж чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар ярьж чадах уу? Бурхан та нараас юу шаардсан бэ, та нар тэдгээрийг хэрхэн туулсан бэ? Та нар эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг туулсан; та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ талаар ярьж чадах уу? Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуулттай тулгарах үедээ чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи, “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж, шүүдэг ба биднийг өршөөлгүйгээр ил болгодог. Бурханы зан чанар хүний зөрчлийг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг туулсныхаа дараа араатан шиг байдлаа би мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлбэл тэр бас чамаас, “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Хүн яаж амь руу ордог вэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асууна. “Сатанаар завхруулагдсаныхаа дараа Бурханы бүтээлүүд араатан болж, илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдардаг, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, заасан бүхнийг нь дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж чи хариулна. Хэрвээ чи ийм тодорхой бус ярих юм бол тэр хүн юу хэлж байгааг чинь ойлгохгүй. Бурханы ажлын талаар чамд ямар мэдлэг байгааг асуух үедээ тэр, чиний хувийн туршлагыг хэлж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсны дараа энэ талаар ямар мэдлэгтэй болсныг чинь тэр асууж байгаа, үүгээрээ хувийн туршлагыг чинь хэлж байгаа ба үнэний талаарх мэдлэгээсээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол өнөөдрийн ажлын талаар юу ч мэддэггүйг чинь энэ нь баталдаг. Чи дандаа тодорхойгүй будилсан, эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; чамд нарийн тодорхой туршлага байдаггүй, тэр ч бүү хэл мэдлэгт чинь мөн чанар байхгүй, чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй тул бусад хүн чамд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрэлхийл. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө сүйрүүлж, амиа саатуулах болно. Чи тийм идэвхгүй зогсонги байдлаасаа салж, эерэг зүйлсийг эрэлхийлж, сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж болох юм. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал хамгийн том хүндрэл бэрхшээл чинь биш. Харин чиний тэр халуун ч биш, хүйтэн ч биш, үнэнийг эрж хайдаггүй зүрх сэтгэл чинь хамгийн том хүндрэл бэрхшээл, хамгийн том дутагдал юм. Та бүхний хамгийн том хүндрэл бэрхшээл бол байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Миний хэлдэг үг маш гүн гүнзгий учраас л дуулгавартай дагадаг бол чи үнэхээр мэдлэгтэй хүн биш, мөн үнэнийг нандигнадаг хүн ч биш. Чинийх шиг дуулгавартай байдал бол гэрчлэл биш бөгөөд Би ийм дуулгавартай байдлыг сайшаадаггүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Чи, “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулна. Тэрээр үргэлжлүүлэн “Бурхан хүнд энэрэнгүй, элэгсэг ханддаг биш үү? Чи үүнийг мэдэхгүй гэж үү?” гэнэ. Тэгэхэд чи, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан болохоос манай Бурхан биш” гэж хариулах болно. Чам шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед үнэн замыг гуйвуулдаг, тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс яаж үнэн замыг чамаас олж авах юм бэ? Чи үнэнгүй бөгөөд үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад үнэнийг амьдран харуулж ч чадахгүй. Чи Бурханы өмнө амьдрахад яаж тохирох юм бэ? Сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай нөхөрлөж, Бурханыг гэрчлэхдээ хэрвээ чи тэднийг няцааж чадахгүй бол тэд үгийг чинь няцаах болно. Чи хог хаягдал болох биш үү? Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан боловч үнэний талаар мөн тодорхой ярьж чаддаггүй. Чи ямар ч хэрэггүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нар Бурханы ажлыг маш их туулсан мөртөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад чи хэлэх ч үггүй болж, эсвэл хамаагүй зүйл ярьж—Бурхан бол сүр хүчтэй, чиний хүлээн авсан агуу ерөөлүүд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас илүү агуу азтай хэрэг гэж үгүй гэх мэтээр хариулдаг. Ингэж хэлэхэд ямар үнэ цэн байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг туулчхаад чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэдгийг л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой ба тэр үед л чи Бурханд жинхэнэ гэрчлэл хийж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс яаж Бурханыг гэрчилж чадах юм бэ?

Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүр гутамшигт автах болно. Тэр үед чи Бурханд маш их өртэйгээ, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи өнөөдөр Түүнийг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байна—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлагнахдаа юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд маш ашигтай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, харин энэ бохир заваан газарт, шаварт бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдаж, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнээ гүтгэн гүжирдэж, Бурханаас эмээхээ больсон, хүний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь дэндүү олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг цэвэрлэж чадахгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил нь Сүнсний хийдэг зүйлийн дагуу хэрэгждэг. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш тэнэг бөгөөд маш ихийг алджээ! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; бусад хүмүүс Бурханыг хайрлахаар эрэлхийлж, үнэн болоод амийг олж авах чадвартай байхад чиний итгэл Бурханы сайшаалыг ч хүртэх чадваргүй. Оронд нь чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон, Сатаны тоглоом тохуу болж, Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрэлхийлдэггүй бол, “Тэр үед би яагаад Бурханыг зохих ёсоор дагаж, зохих ёсоор хангалуун байлгаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьсонгүй вэ? Тухайн үед Бурханд захирагдах чадваргүй байсандаа, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ би яахан харамсахгүй байх билээ. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрэлхийлээгүй юм вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөртөө төвөг удаж байгаа биш гэж үү? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба аминд ямар ч үнэ цэн өгдөггүй, харин ч өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Хэтэрхий тэнэгээс чинь болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан ба хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж уу? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг Өөрийн зөвт зан чанараар шүүдэг, гэсэн ч хүнд тавьдаг Миний шаардлагуудад тохирох нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн байх нь хамаагүй. Чиний чадвар хэчнээн их, хэчнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн дутагддаг, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагаж байвал тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгийг дагасан бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгвэл Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдана” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Миний бүрэн олж авах хүмүүс юм, тэд Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед, Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа тэр, “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Бурханы зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгэгдэнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе, авралын ажил төгсгөлдөө очиж, хүнийг аврах ажил цаашид явагдахаа больж, нүгэл үйлддэг хүн бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн, “Бурхан Өөрийнх нь хажууд байнга байдаг хүн нэг бүрийг санадаг. Тэрээр бидний хэнийг ч мартахгүй. Биднийг Бурхан гарцаагүй төгс болгоно. Тэр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс Бурхантай байнга нүүр тулгардаг биднээс цөөхөн байх нь гарцаагүй; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал мөн үү? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр алга!

Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгийн тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л тэдгээрийг биелүүлж чадахгүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдагдах уу, эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талын товойлгогчоос өөрцгүй юм. Хүний амь зан чанар өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсдэг вэ? Чи алинд нь хүрэхийг хүсдэг вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийг чи биелүүлсэн үү? Чамд аль нь дутагдсаар байдаг вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи Бурханаар хамгаалагдах гэсэндээ гэсгээлт, шүүлтийг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи цэвэрлэгдэхээр эрэлхийлдэг тул гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд асар их ашиг тустай гэж санагдаж байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу? Эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи гэсгээлт, шүүлтээр нь цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа гол илрэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч, зөвт зан чанарыг нь харсны дараа, Бурханыг үнэхээр хайрлаж, улмаар бүрэн үнэмшиж, Түүнийг мэддэг болсон уу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар үнэ цэнгүй, учир утгагүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү нөлөө үзүүлсэн х ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамдэсэх нь юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чамд Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байдаггүй, тэр ч байтугай мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний ярьдаг үгэнд, чиний амьдралд Бурханыг гэх хайрын ямар ч илрэл байдаггүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарсан үг төдий байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарсан үг байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн залбирдаг байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл мөн үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний аминд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр амьдардаг бол цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсвэл төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

Тайлбар:

a. Эх бичвэрт “энэ” гэж байдаг.

Өмнөх:МОАБЫН ҮР УДМЫГ АВРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Дараах:ТА НАР АЖЛЫГ ОЙЛГОХ ЁСТОЙ; ТӨӨРӨЛДСӨН БАЙДЛААР БҮҮ ДАГА!