Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

Одоо үед төөрөлдсөн байдлаар итгэдэг олон хүн бий. Та нар хэт их сониуч зантай, хэрээс хэтэрсэн ерөөгдөх хүсэлтэй, харин та нарын амийг эрж хайх тэмүүлэл тун өчүүхэн. Өнөө үеийн хүмүүс Есүст урам зориг дүүрэн итгэдэг. Есүс тэднийг тэнгэр дэх гэр лүү буцаан авч явах болохоор итгэхгүй байж яахан чадах билээ? Зарим хүн бүхий л амьдралынхаа туршид итгэгч байдаг; дөч, тавин жил итгэснийхээ дараа ч тэд Библийг уншихаас хэзээ ч залхдаггүй. Учир нь, юу ч тохиолдсон бай хамаагүй, итгэж л байгаа цагт тэнгэр лүү очно гэж тэд боддога. Та нар Бурханыг энэ замаар хэдхэн жил л дагасан атлаа аль хэдийн тээнэгэлзчихжээ; та нарын ерөөл олж авах хүсэл хэтэрхий хүчтэй учир тэвчээр чинь алдарчээ. Ерөөл олж авах хүсэл болон сониуч зандаа захирагдаад л та нар энэ үнэн замаар алхдаг. Ажлын энэ үе шатны талаарх ойлголт та нарт тийм ч их байхгүй. Өнөөдөр Миний хэлж байгаа зүйлийн ихэнх нь Есүст итгэдэг хүмүүст хандаагүй байдаг, тэдний үзлийг сөрөх гэж ч үүнийг хэлж байгаа юм биш. Үнэндээ, ил болж байгаа эдгээр үзэл нь та нарын дотор оршдог яг тэр үзлүүд юм, учир нь яагаад Библийг хойш тавьж ирснийг, яагаад Би Еховагийн ажил хуучирсан, Есүсийн ажил хуучирсан гэж хэлдгийг та нар ойлгодоггүй. Үнэндээ та нарт дотроо тээж, ил гаргаж хэлдэггүй олон үзэл байдаг, түүнчлэн зүрх сэтгэлийнхээ гүнд олон санаа бодлыг нууж явдаг бөгөөд бас та нар зүгээр л олныг дагадаг. Та нар үнэхээр өөрсдийгөө олон үзэл өвөрлөдөггүй гэж бодож байна уу? Та нар зүгээр л тэдгээрийн талаар ярихгүй байгаа төдий! Үнэндээ та нар Бурханыг зөвхөн нэр төдий дагадаг, ердөө ч үнэн замыг эрж хайж ирээгүй бөгөөд амь олж авах бодолтой ч ирээгүй юм. Та нарын хандлага бол зөвхөн юу тохиолдохыг харахыг хүссэн хүний хандлага. Хуучин олон үзлээ орхиогүй учраас өөрийгөө бүрэн зориулж чадсан хүн та нарын дунд нэг ч байхгүй. Энэ хүртэл ирчхээд та нар одоо ч гэсэн хувь заяаныхаа талаар санаа зовж, өдөр шөнөгүй бодол болж байдаг ба үүнийгээ больж огт чаддаггүй. Би фарисайчуудын талаар ярихдаа шашны “ахмадууд”-ын талаар ярьдаг гэж чи бодож байна уу? Та нар өнөө үеийн хамгийн боловсронгуй фарисайчуудын төлөөлөгчид биш гэж үү? Намайг Библитэй харьцуулдаг хүмүүсийг дурдахдаа Би зөвхөн шашны хүрээний Библийн мэргэжилтнүүдийг хэлж байна гэж чи бодож байна уу? Бурханыг дахин нэгэнтээ загалмайд хадаж буй хүмүүсийн тухай ярихдаа Би шашны хүрээний удирдагчдын тухай ярьж байна гэж чи бодож байна уу? Та нар энэ дүрд тоглох хамгийн сайн жүжигчид биш гэж үү? Хүмүүсийн үзлийн эсрэг тэмцэхийн тулд Миний хэлдэг бүх үг ердөө л шашны пасторууд болон ахлагчдыг дооглож байгаа гэж чи бодож байна уу? Та нар бас энэ бүх зүйлд оролцоогүй гэж үү? Өөрсдийгөө хэдхэн үзэл тээдэг гэж чи бодож байна уу? Ердөө л та нар бүгд одоо маш ухаалаг байж сурсан юм. Та нар ойлгодоггүй зүйлсийнхээ талаар ярьдаггүй, тэр талаарх мэдрэмжээ ил гаргадаггүй ч дотор чинь хүндлэл, дуулгавартай байх сэтгэл ердөө ч байдаггүй. Та нарын харж байгаачлан судлах, ажиглах болон хүлээх нь та нарын өнөөдрийн хамгийн шилдэг хэрэгжүүлэлтийн арга зам юм. Та нар хэтэрхий ухаалаг байж сурсан. Гэвч энэ бол нэг төрлийн сэтгэл зүйн заль мэх гэдгийг та нар ухаарч байна уу? Та нарын нэг хормын ухаалаг байдал мөнхийн гэсгээлтээс зугтахад чинь тусална гэж та нар бодож байна уу? Та нар үнэхээр “ухаалаг” байж сурсан! Түүнчлэн, зарим хүн Надаас: “Хэзээ нэг өдөр шашны хүрээний хүмүүс надаас ‘Яагаад та нарын Бурхан ганц ч гайхамшиг үзүүлээгүй юм бэ?’ гэж асуувал би юу гэж тайлбарлах ёстой вэ?” гэх мэтийн зүйл асуудаг. Өнөө цагт зөвхөн шашны хүрээний хүмүүс ингэж асуудаггүй. Харин ч чи өнөөдрийн ажлыг ойлгодоггүй бөгөөд хэтэрхий олон үзэл дор амьдардаг. Шашны албан тушаалтнуудыг дурдахдаа Би хэнийг хэлдгийг чи одоо ч мэдэхгүй гэж үү? Би хэнд Библийг тайлбарлаж байгааг чи мэдэхгүй гэж үү? Бурханы ажлын гурван үе шатыг тайлбарлахдаа Би хэнд зориулж ярьж байгааг чи мэдэхгүй гэж үү? Би эдгээр зүйлийг хэлээгүй байсан бол та нар тийм амархан үнэмших байсан уу? Та нар тийм амархан толгой бөхийх байсан уу? Хуучин үзлээ тийм амархан хойш нь тавих байсан уу? Ялангуяа хэзээ ч хэнд ч захирагдаж байгаагүй тэр “жинхэнэ эрчүүд” тийм амархан захирагдах байсан уу? Та нар доод түвшний хүн чанартай, маш дорд хэв чанартай, хөгжил дорой уураг тархитай бөгөөд Бурханд итгэсэн замнал чинь тийм ч урт биш мөртөө чухамдаа нэлээд их үзэлтэй бөгөөд хэнд ч амархан захирагдаад байдаггүй төрөлх уг чанартай гэдгийг чинь Би мэднэ. Өнөөдөр гэхдээ та нар хүчинд автаж, аргагүй болсон учраас захирагдах чадвартай байдаг; та нар бол ур чадвараа чөлөөтэй ашиглах чадваргүй байгаа төмөр торон дахь барс. Далавчтай байсан ч та нарт нисэхэд хэцүү байх болно. Хэдийгээр ерөөл хүртээгүй боловч та нар дагахад бэлэн байсаар байдаг. Гэхдээ энэ нь та нарын “сайн хүний” араншин биш, харин ч та нар бүрэн уналтад орж, аргаа барж байна гэсэн үг юм. Энэ бүх ажил та нарыг цохин унагажээ. Хэрвээ та нар ямар нэгэн зүйлд хүрч чадах байсан бол өнөөдрийнх шигээ дуулгавартай байхгүй байх байсан, учир нь өмнө нь та нар бүгдээрээ зэлүүд талын зэрлэг хулан байсан юм. Тиймээс өнөөдөр хэлж байгаа зүйл нь дан ганц янз бүрийн шашин, урсгалын хүмүүс рүү чиглээгүй, бас зөвхөн тэдний үзэлтэй зөрчилдөх зорилготой ч юм биш; харин та нарын үзлийн эсрэг тэмцэхийн төлөө байдаг юм.

Зөвт байдлын шүүлт эхэллээ. Бурхан бас л хүмүүсийн төлөөх нүглийн тахил болох болов уу? Тэр тэдний төлөө дахин нэгэнтээ агуу эмчийн үүрэг гүйцэтгэх болов уу? Бурханд үүнээс илүү их эрх мэдэл байхгүй гэж үү? Бүлэг хүмүүсийг аль хэдийн бүрэн төгс болгож сэнтийн өмнө аваачсан; гэсэн ч Тэр чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээх болов уу? Энэ чинь хэтэрхий хуучинсаг биш гэж үү? Энэ байдлаар үргэлжилбэл гэрчлэл хийх боломжтой байх болов уу? Загалмайд нэгэнтээ хадагдлаа гээд Бурхан үүрд цовдлогдсон болох уу? Тэр чөтгөрүүдийг нэг удаа хөөн зайлуулчхаад үүрд хөөн зайлуулсаар байж болох уу? Энэ чинь доромжилсон хэрэг биш гэж үү? Зөвхөн ажлын энэ үе шат өмнөхөөсөө сүрлэг байж гэмээ нь л эрин үе урагшлан хөгжих бөгөөд тэр цагт эцсийн өдрүүд хаяанд ирж, энэ эрин үе дуусах цаг ирэх болно. Тиймээс, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үзэгдлүүдийг ойлгож мэдэхэд анхаарлаа хандуулах ёстой; энэ бол суурь нь юм. Үзэгдлийн талаар та нартай нөхөрлөх болгондоо Би зарим хүмүүсийн зовхи нь унжиж, сонсох хүсэлгүй зүүрмэглэхийг дандаа хардаг. Бусад нь: “Чи яагаад сонсохгүй байгаа юм бэ?” гэж асуух үед тэд: “Энэ миний аминд, эсвэл бодит байдал руу ороход минь туслахгүй. Бидний хүсдэг зүйл бол хэрэгжүүлэлтийн зам” гэж хэлдэг. Би хэрэгжүүлэлтийн замаас илүү ажлын тухай ярих болгонд тэд: “Таныг ажлын тухай ярингуут би унтаж эхэлдэг” гэдэг. Намайг хэрэгжүүлэлтийн тухай ярьж эхлэнгүүт тэд тэмдэглэж эхэлдэг бөгөөд ажлын талаар эргээд тайлбарлахаар буцаад сонсохоо больдог. Та нар одоо юугаар зэвсэглэх ёстойгоо мэдэх үү? Үүний нэг талд нь ажлын тухай үзэгдэл, нөгөө талд нь чиний хэрэгжүүлэлт багтана. Чи хоёр талыг хоёулыг нь ойлгож авах ёстой. Хэрвээ аминд дэвшил гаргах эрэл хайгуулд чинь үзэгдэл байхгүй бол чи суурьгүй байх болно. Хэрвээ чамд өчүүхэн ч үзэгдэл байхгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн зам байгаа бөгөөд удирдлагын төлөвлөгөөний ерөнхий ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй бол чи хэнд ч хэрэггүй хүн юм. Үзэгдэлтэй холбоотой үнэнийг чи ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой үнэний тухайд гэвэл чи тэдгээрийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх зохистой замыг олох хэрэгтэй; чи үгийн дагуу хэрэгжүүлж, өөрийнхөө нөхцөл байдлын дагуу орох хэрэгтэй. Үзэгдлүүд бол үндэс суурь бөгөөд хэрэв чи энэхүү бодит үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй бол эцсийг нь хүртэл дагаж чадахгүй; ийм маягаар туршлагажих нь чамайг нэг бол замаа алдахад, эс бөгөөс унаж бүтэлгүйтэхэд хүргэнэ. Чи яагаад ч амжилтад хүрэхгүй! Агуу үзэгдлийг үндэс сууриа болгоогүй хүмүүс зөвхөн бүтэлгүйтнэ, тэд амжилтад хүрч чадахгүй. Чи бат зогсож чадахгүй! Бурханд итгэнэ гэдэг юу болохыг чи мэдэх үү? Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийгб олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Бас ариун болохын тулд энэ хорвоогийн хүмүүсээс харьцаагаа таслалаа гээд Бурханы гэр бүл болчихно гэж бүү бод. Өнөө үед бүтээлийн дунд Бурхан Өөрөө ажиллаж байгаа; Бурхан кампанит ажил хийхээр биш, Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд ирсэн. Өнөөдрийн ажил бол тэнгэр дэх махбод болсон Бурханы ажил гэдгийг мэдэж чадах цөөхөн хүн ч та нарын дунд байдаггүй. Энэ бол та нарыг гайхалтай авьяастай хүмүүс болгох явдал биш; энэ бол хүний амьдралын утга учрыг мэдэж, хүмүүний хүрэх газрыг мэдэн, Бурханыг болон Түүний бүрэн дүүрэн байдлыг мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Чи бол Бүтээгчийн гар дахь бүтээл гэдгээ мэдэх ёстой. Чи юуг ойлгох ёстой, юуг хийх ёстой, Бурханыг хэрхэн дагах ёстой зэрэг нь чиний ухаж ойлгох ёстой үнэн биш гэж үү? Энэ чиний харах ёстой үзэгдлүүд биш гэж үү?

Хүмүүс үзэгдэлтэй болмогцоо суурьтай болдог. Энэхүү суурин дээр үндэслэн хэрэгжүүлэх үед, ороход хамаагүй илүү амархан байх болно. Тийм болохоор орох суурьтай болох үед чиний болгоомжлол байхгүй болж, чамд ороход маш амархан болох болно. Үзэгдлийг ойлгох, Бурханы ажлыг мэдэх гэдэг энэ тал нь амин чухал юм; үүнийг та нар нөөцдөө байлгах ёстой. Хэрвээ чи үнэний энэ талаар зэвсэглээгүй, харин зөвхөн хэрэгжүүлэлтийн замын талаар л ярьж мэддэг бол энэ чиний асар том дутагдал болно. Та нарын олонх нь үнэний энэ талыг чухалчилдаггүйг Би олж мэдсэн бөгөөд үүнийг сонсох үедээ зөвхөн үг болон хоосон сургаалыг сонсож байгаа мэт байдаг. Нэг л өдөр чи алдах болно. Өнөө үед чиний сайн ойлгодоггүй, хүлээж авдаггүй зарим нэг айлдвар байдаг; энэ тохиолдолд чи тэвчээртэйгээр эрж хайх ёстой бөгөөд ойлгох өдөр чамд ирнэ. Өөрийгөө улам их үзэгдлээр аажмаар зэвсэглэ. Чи ердөө цөөхөн сүнслэг сургаалыг ойлгодог байсан ч гэсэн энэ нь үзэгдэлд анхаарал хандуулахгүй, мөн юу ч ойлгохгүй байснаас л дээр. Энэ бүхэн нь чиний оролтод нэмэртэй бөгөөд эргэлзээг чинь арилгана. Үзлээр дүүрсэн байснаас энэ нь дээр. Эдгээр үзэгдлийг суурь болговол чи хавгүй дээр байх болно. Чамд ямар ч болгоомжлол байхгүй болж, зоригтой бөгөөд итгэлтэй орж чадна. Үргэлж төөрөлдөж, эргэлзсэн байдлаар Бурханыг дагах ямар хэрэгтэй юм бэ? Энэ чинь чихээ бөглөөд хонх хулгайлж байгаатай адил биш гэж үү? Хаанчлалд омог бардам алхаж орвол хэчнээн сайхан! Яагаад болгоомжлолоор дүүрэн байна гэж? Энэ бол гагцхүү өөрийгөө жинхэнэ тамд оруулж байгаа хэрэг биш гэж үү? Еховагийн ажлын тухай, Есүсийн ажлын тухай, ажлын энэ үе шатны тухай ойлголттой болмогцоо чи суурьтай болох болно. Одоохондоо чи үүнийг тун энгийн гэж төсөөлж магадгүй. Зарим хүн “Цаг нь ирж, Ариун Сүнс агуу ажлыг эхлүүлэх үед би энэ бүх зүйлсийн талаар ярьж чаддаг болно. Яг одоо би үнэхээр ойлгохгүй байгаа нь үнэндээ Ариун Сүнс намайг сайн гэгээрүүлээгүйгээс болж байгаа юм” гэдэг. Энэ тийм ч амархан биш. Чи үнэнийгв одоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол цаг нь ирэхэд үүнийг чадварлагаар ашиглана гэсэн үг биш. Тийм байх албагүй! Чи одоо өөрийгөө маш сайн зэвсэглэсэн бөгөөд тэр шашны хүмүүс болон шилдэг онолчдод хариулт өгч, тэднийг няцаахад ч чамд асуудалгүй байх болно гэж боддог. Чи үнэхээр тэгж чадах уу? Ердөө л тийм өнгөцхөн туршлагатайгаар чи ямар ойлголтын тухай ярьж чадах юм бэ? Үнэнээр зэвсэглэх, үнэний тулаанд тулалдах, Бурханы нэрээр гэрчлэл хийх гэдэг нь—Бурхан ажиллаж байгаа цагт бүх зүйл биелэх болно хэмээн чиний боддог шиг биш юм. Тэр үед магадгүй зарим асуулт чамайг мухардуулж, тэгээд чи цочирдон мэгдэнэ. Чи ажлын энэ үе шатны талаар тодорхой ойлголттой эсэх, мөн чи үнэндээ хэр ихийг мэддэг вэ гэдэг нь гол юм. Хэрвээ дайсны хүчийг ялан дийлж, шашны хүчнүүдийг ялж чадахгүй бол чи ямар ч хэрэггүй хүн болохгүй гэж үү? Хэрвээ чи өнөөдрийн ажлыг мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонссон боловч эцэстээ гэрчлэл хийж чадахгүй бол чамд цааш амьдрах нүүр үлдэнэ гэж үү? Чи хэнтэй нүүр тулгарч чадах байсан бэ? Тийм хялбар байна гэж одоо бүү төсөөл. Хожмын ажил чиний төсөөлж байгаа шиг хялбар байхгүй; Үнэний дайнд тулалдана гэдэг тийм амархан, тийм энгийн биш. Яг одоо чи зэвсэглэх хэрэгтэй; хэрвээ одоо үнэнээр зэвсэглэхгүй бол цаг нь ирж, Ариун Сүнс ер бусын байдлаар ажиллахаа болих үед чи юу хийхээ мэдэхгүй.

Тайлбар:

а. Эх бичвэрт “тэд боддог” гэх хэллэг байдаггүй.

б. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.

в. Эх бичвэрт “үнэнийг” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Дараах: Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих