13-р бүлэг

Бурхан агуу улаан лууны бүх үр удмыг үзэн яддаг ба агуу улаан лууг өөрийг нь бүр ч их үзэн яддаг: Энэ нь Бурханы зүрх сэтгэл доторх уур хилэнгийн эх сурвалж юм. Бурхан агуу улаан лууд харьяалагддаг бүх зүйлийг үнсэн товрог болгохын тулд гал болон хүхэрт нуур луу шидэхийг хүсдэг юм шиг санагддаг. Бурхан агуу улаан лууг газрын хөрснөөс биечлэн арчин хаяхын тулд Өөрийн гарыг сунгахыг хүсдэг юм шиг санагдах үе ч бий—зөвхөн тэр нь л Түүний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг арилгаж чадах юм. Агуу улаан лууны гэр дэх хүн нэг бүр бол хүн чанаргүй араатан юм, ийм учраас Бурхан уураа хүчлэн дарж, ингэж хэлсэн юм: “Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дундаас, өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнөөс Миний сонгож авсан хүмүүсийн дундаас та нар хамгийн доод бүлэгт харьяалагддаг” Бурхан агуу улаан луутай өөрийнх нь нутагт шийдвэрлэх тулаан хийж эхэлсэн бөгөөд төлөвлөгөө нь үр дүнд хүрэх үед Тэрээр үүнийг устгаад, хүн төрөлхтнийг завхруулах юм уу сүнсийг нь сүйтгэх боломж олгохоо болино. Бурхан унтаж буй ардуудаа аврахын тулд өдөр бүр дууддаг ч тэд бүгдээрээ нойрны эм уусан юм шиг манарсан байдалтай байдаг. Хэрвээ Бурхан тэднийг сэрээхээ хормын төдийд ч гэсэн болих юм бол тэд унтаа байдалдаа буцан ороод, юу ч анзаарахгүй байх болно. Түүний бүх ардын биеийнх нь гуравны хоёр мэдээгүй болсон мэт санагддаг. Тэд өөрсдийнхөө хэрэгцээг, эсвэл дутагдлыг мэддэггүй, бүр юу өмсөж, юу идэх ёстойгоо ч мэддэггүй. Агуу улаан луу хүмүүсийг завхруулахын тулд асар их хичээл чармайлт гаргасныг харуулахад энэ нь хангалттай юм. Үүний муу муухай байдал Хятадын бүх бүс нутаг даяар түгдэг ба энэ нь хүмүүсийг зэвүүцүүлдэг болохоор тэд энэхүү доройтсон, бүдүүлэг улс оронд цаашид байх хүсэлгүй болдог. Бурханы хамгийн их үзэн яддаг зүйл нь агуу улаан лууны мөн чанар юм, ийм учраас Тэр уурласандаа хүмүүст өдөр болгон сануулга өгч, хүмүүс Түүний хилэнт нүдний дор өдөр бүр амьдардаг. Тэгсэн ч гэсэн, ихэнх хүмүүс Бурханыг эрж хайхаа мөн л мэддэггүй; харин зүгээр л ажиглан сууж, хооллуулахаар хүлээж байдаг. Тэд өлбөрч үхэх гэж байсан ч гэсэн өөрсдөө хоол олохыг мөн л хүсэхгүй. Хүний мөс чанарыг Сатан аль хэдийн завхруулсан бөгөөд мөн чанартаа цэвдэг сэтгэлтэй болж өөрчлөгдсөн. Бурхан: “Хэрвээ Би сануулаагүй бол та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдсөн мэт, мөн ичээндээ орсон мэт хэвээр үлдэх байлаа” гэж хэлсэнд гайхах юмгүй. Хүмүүс ичээлсэн амьтад шиг, хоол ундны шаардлагагүйгээр өвлийг өнгөрөөж буй мэт байдаг; энэ нь чухамдаа Бурханы ардуудын одоогийн нөхцөл байдал юм. Яг ийм учраас Бурхан хүмүүсээс бие махбодтой болсон Бурханыг Өөрийг нь гэрэлд мэдэж авахыг л шаарддаг; асар их өөрчлөгд, эсвэл өөрсдийнхөө амийг асар их өсгө гэж Тэр хүмүүсээс шаарддаггүй. Тэр нь бохир, бузар агуу улаан лууг ялж, улмаар Бурханы агуу хүч чадлыг бүр ч их харуулахад хангалттай байх болно.

Хүмүүс Бурханы үгийг унших үедээ үгчилсэн утгыг нь л ойлгодог бөгөөд сүнслэг ач холбогдлыг нь ойлгох чадваргүй байдаг. Ердөө л “булингартсан давлагаа” хэмээх үг баатар, аваргуудыг бүгдийг нь мухардуулсан. Бурханы уур хилэн харагдах үед Түүний үг, үйлдэл болон зан чанар булингартсан давлагаа мэт байдаг бус уу? Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүх үе нь Түүний уур хилэнг илчилдэггүй гэж үү? Энэ нь, тэрхүү булингартсан давлагаа үр нөлөөгөө үзүүлэх үе биш гэж үү? Өөрсдийнхөө завхралаас болоод тийм булингартсан давлагааны дунд амьдардаггүй хэн байна вэ? Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэнгийн дунд амьдардаггүй хэн байна вэ? Бурхан хүн төрөлхтөнд гай гамшиг оноохыг хүсдэг үе нь хүмүүс “нүргэлэх үй олон хар үүлсийг” хардаг үе биш гэж үү? Гай гамшгаас зугтдаггүй ямар хүн байх билээ? Бурханы уур хилэн аадар бороо мэт асгарч, хүмүүс рүү хүчит салхи мэт үлээдэг. Хүмүүс бүгд хуйларсан цасан шуургатай тулгарсан мэт Бурханы үгээр ариусгагддаг. Хүн төрөлхтний хувьд Бурханы үг ухан ойлгоход хамгийн хэцүү байдаг. Өөрийнхөө үгээр Тэр дэлхий ертөнцийг бүтээсэн бөгөөд Өөрийнхөө үгээр бүх хүн төрөлхтнийг удирдаж, ариусгадаг. Эцэст нь Бурхан Өөрийнхөө үгээр дамжуулан бүхий л орчлон ертөнцийн цэвэр ариун байдлыг сэргээнэ. Бурханы Сүнсний оршин тогтнол хий хоосон биш гэдгийг Түүний хэлдэг юм бүхнээс харж болно, зөвхөн Түүний үгээс л хүмүүс хэрхэн амьд үлдэхээ зэрвэсхэн харж чадна. Түүний үг амийн хангалтыг агуулдаг учраас хүмүүс бүгд тэдгээрийг нандигнадаг. Хүмүүс Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурхан тэдэнд илүү их асуулт тавьдаг—тэр асуултууд нь тэднийг будилуулж, хариулах боломжгүй болгож орхидог. Бурханы дараалсан асуултууд нь дангаараа, хэсэг хугацаанд хүмүүсээр тунгаан бодуулахад хангалттай бөгөөд Түүний үгийн үлдсэн хэсгийг хэлэхийн ч хэрэггүй. Бурханд бүх зүйл үнэхээр бүрэн дүүрэн, элбэг дэлбэг байдаг, юу ч дутагддаггүй. Гэвч, хүмүүс үүний ихээхнийг эдэлж чаддаггүй; тэд тахианы арьсыг харж байгаа ч махыг нь идэж чаддаггүй хүн мэт Түүний үгийн өнгөц талыг л мэддэг. Хүмүүсийн зол завшаан хомсхон болохоор Бурханыг таашааж чаддаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хүн бүрийн үзэлд өөрсдийнх нь Бурханы дүр байдаг, ийм учраас тодорхойгүй Бурхан гэж юу болохыг, эсвэл Сатаны дүр төрх ямар болохыг хэн ч мэддэггүй. Тиймээс Бурханыг “Учир нь чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй” хэмээн хэлэх үед бүгд балмагдан цочирдсон: Тэд маш олон жилийн турш итгэсэн мөртөө өөрсдийнх нь итгэж байсан зүйл Бурхан Өөрөө биш, харин Сатан байсан гэдгийг мэдээгүй байсан. Тэд дотроо гэнэтийн хоосролыг мэдэрсэн боловч юу хэлэхээ мэдээгүй юм. Тэгээд тэд дахин будилж эхэлсэн. Ийм маягаар ажилласнаар л хүмүүс шинэ гэрлийг илүү сайн хүлээн авч, улмаар хуучны зүйлсийг үгүйсгэж чадна. Хэчнээн сайн санагдах нь хамаагүй тэдгээр зүйл нэмэргүй. Бодитой Бурханыг Өөрийг нь ойлгох нь хүмүүст илүү ач тустай; энэ нь зүрх сэтгэлийг нь эзэлж буй өөрсдийнхөө үзлийн байр сууриас ангижирч, Бурханд Өөрт нь зүрх сэтгэлээ эзэмдүүлэх боломжийг тэдэнд олгодог. Ийм маягаар л бие махбодтой болсны ач холбогдол биелж, өөрсдийнхөө нүдээр бодитой Бурханыг Өөрийг нь танин мэдэхэд хүмүүсийг хүргэдэг.

Бурхан хүмүүст сүнсний ертөнцийн нөхцөл байдлын талаар олон удаа хэлсэн: “Сатаныг Миний өмнө ирэхэд Би түүний зэрлэг догшин байдлаас айж ухардаггүй, бас үзэшгүй муухай байдлаас нь ч сүрддэггүй: Би зүгээр л үл ойшоодог.” Хүмүүс үүнээс бодит байдал дээрх нөхцөл байдлыг л ойлгосон; тэд сүнсний ертөнцийн үнэнийг мэддэггүй. Бурхан махбод болсон учраас Сатан элдэв янзын буруутгал ашиглан, Бурхан руу тийнхүү маягаар дайрч довтлохоор найдсан юм. Гэвч Бурхан ухарч няцдаггүй; Тэр зүгээр л хүн төрөлхтний дунд үг хэлж, ажиллан, махбод болсон биеэрээ дамжуулан Өөрийгөө хүмүүст мэдүүлдэг. Сатан үүнд уурсан нүд нь улаанаар эргэлддэг бөгөөд Бурханы ардуудыг сөрөг болгож, ухарч няцахад хүргэж, бүр замыг нь алдуулахын тулд асар их хичээл чармайлт гаргасан. Гэхдээ Бурханы үгийн үр нөлөөнөөс болж Сатан бүрмөсөн бүгэлгүйтээд, харгис догшин авир нь нэмэгдсэн. Тиймээс Бурхан хүн бүрд ийнхүү сануулсан юм: “Амьдралдаа ийм нөхцөл байдалтай нүүр тулах өдөр чамд ирж болох юм: Чи дуртайяа Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл Надаар авхуулах уу?” Хэдийгээр хүмүүс сүнсний ертөнцөд тохиолддог зүйлсийн талаар мэддэггүй ч Бурханы ийм үгийг сонсмогцоо хаширлаж, айдаг. Энэ нь Сатаны дайралтад хариу цохилт өгч, Бурханы алдрыг хангалттай харуулдаг. Ажлын шинэ арга барилд аль хэдийн орсон хэр нь хүмүүс хаанчлал дахь амьдралын талаар тодорхой мэдэхгүй хэвээр байдаг бөгөөд ойлголоо ч гэсэн тодорхой байдал дутагддаг. Тиймээс хүмүүст анхааруулга өгснийхөө дараа Бурхан тэдэнд хаанчлал дахь амьдралын мөн чанарыг танилцуулсан: “Хаанчлалын амьдрал бол хүмүүсийн болон Бурханы Өөрийн амьдрал юм.” Бурхан Өөрөө бие махбодтой болсон болохоор гурав дахь тэнгэрийн амьдрал газар дээр биеллээ олсон. Энэ нь Бурханы төлөвлөгөө төдий биш—Тэрээр үүнийг биелүүлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс Бурханыг Өөрийг нь улам сайн мэдэж авч, улмаар Бурхан бол тэнгэр дэх тодорхойгүй Бурхан биш, харин газар дээр байгаа гэдгийг үнэхээр мэдэрсэн учраас тэнгэрийн амьдралыг улам их амталж чаддаг. Тиймээс газар дээрх амьдрал нь тэнгэр дэх амьдралтай адилхан. Бодит байдал дээр бие махбодтой болсон Бурхан хүний ертөнцийн гашуун амтыг амсдаг бөгөөд хэдий чинээ тэгж чадна, Тэр бол бодитой Бурхан Өөрөө гэдгийг энэ нь төдий чинээ их нотолдог. Тиймээс “Миний оршин суудаг газар бол Миний нуугддаг газар юм—ямартай ч Өөрийн оршин суудаг энэхүү газарт Би бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суудаг газартаа Би газар дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суудаг газартаа Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүхий л хүн төрөлхтнийг харж хандаж, захирч байна” гэх үг нь өнөөдрийн Бурхан бодитой гэх баримтыг хангалттай нотолдог. Махбодод үнэхээр амьдарч, хүмүүний амьдралыг махбодоор үнэхээр туулж, бүх хүн төрөлхтнийг махбод дотроос үнэхээр ойлгож, хүн төрөлхтнийг махбодоор үнэхээр байлдан дагуулж, агуу улаан луутай хийх шийдвэрлэх тулааныг махбодоор үнэхээр хийж, Бурханы бүх ажлыг махбодоор хийх—энэ нь чухамдаа бодитой Бурханы Өөрийн оршин тогтнол биш гэж үү? Гэсэн ч хүмүүс Бурханы хэлсэн энэ ердийн нэг мөрүүд дэх цаад санааг харах нь тун ховорхон байдаг; тэд ердөө зэрвэс гүйлгэн хардаг бөгөөд Бурханы үгийн эрхэм нандин, ховор байдлыг мэдэрдэггүй.

Бурханы үг тун сайн шилждэг. “Хүн төрөлхтөн комд орсон байгаа тул” хэмээх хэллэг нь Бурханы Өөрийн дүрслэлийг авч, бүх хүн төрөлхтний байр байдлын дүрслэл болгон хувиргадаг. Энд буй “хүйтэн цацрагийн гэрэл” гэдэг нь зүүн зүгийн аянгыг төлөөлдөггүй; харин энэ нь Бурханы үг буюу Түүний ажиллах шинэ арга барил гэсэн үг юм. Тиймээс хүмүүсийн төрөл бүрийн хөдөлгөөнийг үүнээс харж болно: Шинэ арга барилд орсныхоо дараа бүх хүн зүг чигийн мэдрэмжээ алдаад, хаанаас ирснээ ч, хаашаа явж байгаагаа ч мэддэггүй. “Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан” гэдэг нь шинэ арга барилаар таягдан хаягддаг хүмүүсийг хэлдэг; тэд шалгалтуудыг давж, эсвэл зовлонгийн цэвэршүүлэлтийг туулж чаддаггүй, тиймээс ёроолгүй нүх рүү дахин нэгэнтээ шидэгддэг. Бурханы үг хүн төрөлхтнийг тодорхой түвшинд ил болгодог болохоор хүмүүс Бурханы үгийг харах үедээ айдаг юм шиг санагддаг бөгөөд зүрх рүү нь пулемётын ам чиглэхийг харсан мэт юу ч хэлж зүрхэлдэггүй. Гэхдээ тэд Бурханы үгэнд сайн зүйлс байдаг гэдгийг ч бас мэдэрдэг. Тэдний зүрх сэтгэлд асар их зөрчилдөөн байдаг бөгөөд тэд юу хийх ёстойгоо мэддэггүй. Гэхдээ итгэлээсээ үүдэн тэд зүгээр л өөрсдийгөө хатамжилж, Бурхан өөрсдийг нь орхих вий гэж айсандаа Түүний үгийг илүү гүнзгий судалдаг. Бурханы хэлсэнчлэн: “Хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хүчтэй байлаа ч, эсвэл сул дорой байлаа ч айсуй гэрлээс минь зайлсхийж яахан чадах билээ?” Хэрвээ Бурхан хэн нэгнийг ашиглах юм бол сул дорой байсан ч гэсэн Өөрийнхөө гэсгээлтээр гэгээрүүлж, гэрэлтүүлнэ; иймээс хүмүүс Бурханыг үгийг унших тусмаа, Түүнийг улам их ойлгож, улам хүндлэх ба болчимгүй байж төдий чинээ зүрхлэхгүй. Хүмүүс өнөөдрийн байгаа түвшиндээ хүрсэн нь бүхэлдээ Бурханы агуу хүч чадлаас болж байгаа юм. Түүний үгийн эрх мэдлээс болж, өөрөөр хэлбэл, Түүний үгэн дэх Сүнсний улмаас хүмүүс Бурханаас эмээдэг. Бурхан хүн төрөлхтний жинхэнэ царайг илчлэх тусам, Түүнийг гэх бишрэл нь нэмэгдэж, улмаар Түүний оршин тогтнолын бодит байдлын талаар төдий чинээ их итгэлтэй болдог. Энэ нь хүн төрөлхтний Бурханыг ойлгох зам дээрх гэрэлт цамхаг, мөн тэдэнд Бурханы өгсөн ул мөр юм. Энэ талаар анхааралтай бодоод үз: Тийм байгаа биз дээ?

Дээр дурдсан зүйл хүн төрөлхтний урдах замыг гэрэлтүүлдэг гэрэлт цамхаг биш гэж үү?

Өмнөх: 12-р бүлэг

Дараах: 14-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих