12-р бүлэг

Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн сэргэж, хүн бүр эргэлзэлгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үе нь зүүний аянга цахиж, зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ шинэ амьдралыг эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ мөчид Бурхан газар дээр шинэ ажил эхлүүлж, бүхий л орчлон ертөнцийн хүмүүст “аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л орчлон ертөнц гэрэлтэж, бүх од хувирдаг” хэмээн тунхагладаг. Тэгвэл аянга зүүн зүгээс цахих үе нь хэзээ юм бэ? Тэнгэр харанхуйлж, газар дэлхий сүүмийх үе нь Бурхан Өөрийн царайг дэлхий ертөнцөөс нуух үе бөгөөд энэ нь тэнгэрийн доорх бүхэн хүчит шуургатай тулгарах гэж буй яг тэр мөч юм. Гэхдээ энэ удаа бүх хүн цочирдож, тэнгэрийн дуунаас эмээж, аянгын гялбаанаас айж, ширүүн аадар борооноос бүр ч их айдаг, тийм болохоор тэдний ихэнх нь нүдээ аниад, Бурхан уур хилэнгээ гаргаж, өөрсдийг нь цохин унагахыг хүлээдэг. Янз бүрийн нөхцөл байдал тохиолдоход зүүний аянга нэн даруй цахилдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхий ертөнцийн зүүн зүгт—бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байдаг. Газар дэлхийн улс орнууд Христийн хаанчлал болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе. Бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, түүнчлэн бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр үг хэлж эхлэх үе нь зүүний аянга цахих үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе—сэнтийнээс гарах айлдваруудын эхлэх үе нь—яг нарийндаа долоон Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе юм. Энэ үед зүүний аянга цахиж эхэлдэг ба үргэлжлэх хугацаанаасаа үүдэн гэрэлтүүлэлтийн түвшин ч бас ялгаатай байдаг, мөн гэрлийн цар хүрээ нь ч гэсэн хязгаартай байдаг. Гэхдээ Бурханы ажил шилжиж, Түүний төлөвлөгөө өөрчлөгдөхөд—Бурханы хөвгүүд болон ардууд дахь ажил өөрчлөгдөхөд—аянга төрөлхийн чиг үүргээ улам их гүйцэтгэн, тэгснээр орчлон ертөнц даяар гэрэлтэж, ямар ч шаар шавхруу, эсвэл хог хаягдал үлддэггүй. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, Бурханы эдэлдэг яг тэр үр жимс билээ. “Одод” гэдэг нь тэнгэр дэх оддыг хэлдэггүй, харин Бурханы төлөө ажилладаг Бурханы бүх хөвгүүд болон ардыг хэлдэг. Тэд Бурханы хаанчлалд Бурханд гэрчлэл хийж, Бурханы хаанчлалд Бурханыг төлөөлдөг учраас, мөн тэд бүтээлүүд учраас тэднийг “одод” гэж нэрлэдэг. “Хувирах” гэдэг нь ялгамж чанар болон байр суурийн өөрчлөлтийг хэлдэг: Тэд газар дээрх хүмүүс байснаа хаанчлалын ардууд болж өөрчлөгддөг ба түүнчлэн Бурхан тэдэнтэй хамт байж, Бурханы алдар тэдэнтэй хамт байдаг. Үүний үр дүнд тэд Бурханы оронд бүрэн эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд тэдний доторх хор болон хольц Бурханы ажлаар цэвэрлэгдэн, эцэстээ тэд Бурханаар ашиглагдахад тохиромжтой, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог—энэ нь эдгээр үгийн утга учрын нэг тал юм. Бурханаас гарсан гэрлийн цацраг газар нутгийг бүхэлд нь гэрэлтүүлэх үед тэнгэр, газар дахь бүх зүйл янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, тэнгэр дэх одод ч бас өөрчлөгдөж, нар сар шинэчлэгдэнэ, дараа нь газар дээрх хүмүүс ч бас шинэчлэгдэнэ—энэ нь тэнгэр, газрын хооронд Бурханы хийсэн ажил бөгөөд гайхах зүйлгүй.

Бурхан хүмүүсийг аврах үе нь мэдээж сонгогдоогүй хүмүүсийг хэлдэггүй ба энэ нь, Бурхан хүмүүсийг цэвэрлэн шүүж, бүх хүн Бурханы үгээс болж гашуунаар уйлж, эсвэл орон дээрээ унаж, эсвэл доош цохигдон, үхлийн там руу унадаг яг тэр үе юм. Бурханы айлдваруудын ачаар л хүмүүс өөрсдийгөө мэдэж эхэлдэг. Тэгээгүй бол тэд бах мэлхийн нүдтэй буюу—дээшээ харсан, хэнд ч үнэмшээгүй, хэн нь ч өөрийгөө мэдэхгүй, хэдэн чулууны жинтэйгээ ч мэдэхгүй байх байлаа. Сатан хүмүүсийг үнэхээр асар их завхруулсан. Бурханы бүхнийг чадагч байдлаас л үүдэн хүний муухай төрх тийм тод томруун дүрслэгдсэн ба үүнийг уншсаныхаа дараа өөрийнхөө жинхэнэ төрхтэй харьцуулахад хүнийг хүргэдэг. Хүмүүсийн толгойд уураг тархины хэдэн эс байгааг Бурхан тов тодорхой мэддэг мэт санагддаг ба тэдний муухай төрх, эсвэл сэтгэлийн гүн дэх бодлын талаар ярихын ч хэрэггүй гэдгийг хүмүүс бүгд мэднэ. “Бүх хүн төрөлхтөн ангилагдсан мэт байдаг. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, яахаа мэддэггүй” хэмээх үгээс нэг л өдөр Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтнийг Бурхан шүүнэ гэдгийг харж болно. Ганц ч хүн зугтаж чадахгүй; Бурхан бүх хүн төрөлхтнөөс нэгийг нь ч орхигдуулахгүйгээр нэг бүрчлэн зохицуулах бөгөөд тэгж байж л Бурханы сэтгэл ханана. Иймээс Бурхан: “Тэд бас Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил байдаг—гэхдээ тэдний дундаас хэн нь ч Миний гэрэл дотроос арчигдан арилж чадахгүй” гэж хэлдэг. Хүмүүс бол дорд, муу амьтад. Сатаны гарт амьдарч байж уулын гүнд орших эртний ой шугуйд хоргодсон мэт байдаг—гэхдээ Бурханы галд шатахаас юу ч зайлсхийж чадахгүй, Сатаны хүчний “хамгаалалт” дор байхад нь ч гэсэн Бурхан яаж тэднийг мартах юм бэ? Хүмүүс Бурханы үгийн ирэлтийг хүлээн авах үед бүх хүний янз бүрийн этгээд төрх болон хөгийн байдлыг Бурханы үзэг дүрсэлдэг; Бурхан хүний хэрэгцээ болон сэтгэхүйд тохируулан ярьдаг. Тиймээс хүмүүст Бурхан сэтгэл зүйг сайн мэддэг мэт харагддаг. Бурхан сэтгэл зүйч шиг байдаг боловч бас дотрын нарийн мэргэжлийн эмч шиг байдаг—Тэрээр “ярвигтай” хүний талаар тийм ойлголттой байдагт гайхах юмгүй. Хүмүүс ингэж бодох тусам, Бурханы эрхэм нандин байдлын талаарх мэдрэмж нь төдий чинээ их байдаг ба Бурхан бол гүн гүнзгий агаад ойлгошгүй гэдгийг төдий чинээ их мэдэрдэг. Хүн, Бурхан хоёрын хооронд туулахын аргагүй огторгуйн хил хязгаар байдаг мэт боловч бас энэ хоёр бие биеэ Чу голына хоёр эргээс харж, нэг нэгнээ харахаас өөрийг хийж чадахгүй байгаа мэт байдаг. Өөрөөр хэлбэл, газар дээрх хүмүүс Бурханыг нүдээрээ л хардаг; тэдэнд Бурханыг ойроос судлах боломж хэзээ ч байгаагүй, Түүнд сэтгэл татагдах мэдрэмж л тэдэнд байдаг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан бол хайр татам гэсэн мэдрэмж үргэлж байдаг боловч Бурхан тун “цэвдэг, хатуу сэтгэлтэй” болохоор өөрсдийн зүрх сэтгэл дэх шаналал зовлонгийнхоо талаар Түүний өмнө ярих боломж тэдэнд хэзээ ч олдоогүй. Тэд, нөхрийнхөө шударга зангаас болж өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг хэлэх боломж хэзээ ч олдоогүй, нөхрийнхөө өмнө байгаа үзэсгэлэнтэй залуу эхнэр шиг байдаг. Хүмүүс бол өөрсдийгөө үзэн яддаг өөдгүй амьтад тул тэдний сул доройгоос болж, өөрсдийгөө хүндлэх хүндлэл дутмагаас болж хүнд хандах Миний үзэн ядалт өөрийн эрхгүй үл ялиг ихэссэн бөгөөд Миний зүрх сэтгэл доторх уур хилэн оргилон гарсан. Оюун санаандаа Би гэмтэл авсан мэт байдаг. Би аль хэдийн хүнд тавих найдвараа алдсан, гэхдээ “Миний өдөр дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож ирэн, хүн төрөлхтнийг дахин нэгэнтээ сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өгсөн” учраас Би бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, агуу улаан лууг олзлон авч, ялан дийлэхээр дахин нэгэнтээ зориглосон. Бурханы анхдагч санаа зорилго нь Хятад дахь агуу улаан лууны үр садыг л байлдан дагуулах явдал байсан; зөвхөн үүнийг л агуу улаан лууны ялагдал, агуу улаан лууг эрхэндээ оруулах явдал гэж үзэж болно. Бурханы агуу ажлын амжилтыг батлан Бурхан газар дэлхий даяар Хаан болж хаанчилдаг бөгөөд Бурхан газар дээр шинээр эхэлж, газар дээр алдрыг олж авсан гэдгийг батлахад зөвхөн энэ л хангалттай. Эцсийн үзэсгэлэнтэй сайхан дүр зургаас болж Бурхан Өөрийн зүрх сэтгэл дэх хүсэл тэмүүллийг өөрийн эрхгүй илэрхийлдэг: “Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар дэвхэрч, ус баярлан бүжиж, давлагаа хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү.” Бурханы төлөвлөсөн зүйл бол Түүний аль хэдийн гүйцэлдүүлсэн зүйл; энэ нь Бурханы урьдчилан тодорхойлсон, чухамдаа хүмүүст мэдрүүлж, харуулдаг зүйл нь юм гэдгийг үүнээс харж болно. Хаанчлалын хэтийн ирээдүй үзэсгэлэнтэй сайхан; хаанчлалын Хаан бол ялагч бөгөөд толгойноос нь хөл хүртэл мах, цусны ямар ч ул мөр байхгүй, бүхэлдээ бурханлаг элементээс бүрдсэн байдаг. Түүний бүхий л бие хүний санаагаар огт сэвтэлгүйгээр ариун дагшин алдраар гэрэлтдэг; Түүний бүхий л бие хөлөөсөө толгой хүртэл зөвт байдал болон тэнгэрийн аурагаар бялхаж, таатай үнэр ханхлуулдаг. Соломоны дуунд гардаг хайртын адилаар Тэрээр бүх ариун хүнээс илүү үзэсгэлэнтэй, эртний ариун хүмүүсээс илүү өндөр дээд; бүх хүний дундах үлгэр дуурайл бөгөөд хүнтэй харьцуулшгүй; хүмүүс Түүн рүү шууд харахад тохирохгүй. Хэн ч Бурханы алдар суут царай төрх, Бурханы харагдах байдал, эсвэл Бурханы дүрд хүрч чадахгүй; хэн ч тэдгээртэй өрсөлдөж чадахгүй, мөн хэн ч тэдгээрийг өөрсдийн амаар хялбархан магтаж чадахгүй.

Бурханы үгэнд эцэс төгсгөл үгүй—булгаас урсаж буй ус мэт хэзээ ч хатаж ширгэхгүй тул Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг хэн ч ухан ойлгож чадахгүй. Гэхдээ Бурханы хувьд тийм нууцууд нь дуусашгүй. Өөр өөр арга барил болон хэлийг ашиглан, Бурхан бүхий л орчлон ертөнцийг шинэчилж, бүрмөсөн хувиргаж байгаа талаараа олон удаа ярьсан ба тухай бүр нь өмнөхөөсөө илүү гүн гүнзгий байдаг: “Би бүх бохир зүйлийг Өөрийн харцны дор үнс нурам болтол шатаахыг хүсдэг; бүх дуулгаваргүй хөвгүүдийг дахин хэзээ ч оршин тогтнуулалгүй, нүднийхээ өмнөөс арилгахыг хүсдэг.” Яагаад Бурхан ийм зүйлсийг удаа дараа хэлдэг вэ? Тэр хүмүүсийг залхаахаас айхгүй байна гэж үү? Хүмүүс зүгээр л Бурханы үгэн дунд тэмтчин явж, Бурханыг ийм маягаар мэдэхийг хүсдэг боловч өөрсдийгөө шалгаж шинжлэхээ хэзээ ч санадаггүй. Тиймээс Бурхан тэдэнд сануулж, тэдэнд бүгдэд нь өөрсдийг нь мэдүүлэхийн тулд энэ арга барилыг ашигладаг, ингэснээр тэд өөрсдөөсөө хүний дуулгаваргүй байдлыг мэдэж, улмаар Бурханы өмнө дуулгаваргүй байдлаа арилгаж болох юм. Бурхан “ангилж ялгахыг” хүсдэг гэдгийг уншаад хүмүүсийн ааш зан даруй түгшиж, булчин нь ч гэсэн хөдлөхөө больсон мэт санагддаг. Тэд өөрсдийгөө шүүмжлэхийн тулд Бурханы өмнө нэн даруй буцан ирж, Бурханыг мэдэж авдаг. Үүний дараа—тэднийг сэтгэл шулуудсаны дараа—Бурхан боломжийг ашиглан агуу улаан лууны мөн чанарыг тэдэнд харуулдаг; тиймээс хүмүүс сүнсний ертөнцтэй шууд харилцдаг ба шийдвэр нь үүрэг гүйцэтгэж эхэлснээс болж оюун ухаан нь ч бас үүрэг гүйцэтгэж эхэлдэг, энэ нь Бурхан хүн хоёрын хоорондох уян сэтгэлийг ихэсгэдэг—энэ нь махбод дахь Бурханы ажилд илүү их ашиг тустай юм. Ийм маягаар хүмүүс өөрийн эрхгүй өнгөрсөн цаг хугацааг дурсах сэтгэлтэй байдаг: Урьд нь хүмүүс олон жилийн турш тодорхойгүй Бурханд итгэсэн; олон жилийн турш тэд зүрх сэтгэлдээ хэзээ ч чөлөөлөгдөж байгаагүй, асар их таашаал авч чадахгүй байсан бөгөөд хэдий Бурханд итгэж байсан ч амьдралд нь ямар ч эмх цэгц байгаагүй. Тэдний амьдрал мөн л хоосон, найдлагагүй санагдаж, итгэгч болохоос өмнөх амьдралаас нь ямар ч ялгаагүй мэт байсан ба тухайн үеийн тэдний итгэл ээдрээтэй санагддаг, үл итгэлээс өөрцгүй байв. Тэд өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь харсан тул тэнгэр, газар шинэчлэгдсэн мэт байдаг; тэдний амьдрал гэрэлтэй болж, тэд итгэл найдваргүй байхаа больж, бодитой Бурхан ирсний улмаас зүрх сэтгэлдээ тууштай, сүнсэндээ амар амгалан байдаг. Тэд хийж буй бүхэндээ салхийг хөөж, сүүдрээс зуурахаа больдог; тэдний эрэл хайгуул зорилгогүй байхаа больдог ба тэд гараа савчуулахаа больдог. Өнөөдрийн амьдрал бүр ч илүү сайхан, хүмүүс санамсаргүй хаанчлалд орж, Бурханы ардын нэг болсон ба дараа нь… Зүрх сэтгэлдээ хүмүүс энэ талаар бодох тусам, төдий чинээ сайхан байдаг; энэ талаар бодох тусмаа тэд улам аз жаргалтай болж, Бурханыг хайрлахаар улам зоригждог. Тиймээс нэг л мэдэхэд Бурхан хүн хоёрын хоорондох найрамдал сайжирдаг. Хүмүүс Бурханыг илүү их хайрлаж, Бурханыг илүү их мэдэж, хүн дэх Бурханы ажил улам амархан болдог бөгөөд энэ нь хүмүүсийг хүчилж, эсвэл албаддаггүй, харин байгалийн жамыг дагаж, хүн өөрийн өвөрмөц чиг үүргийг биелүүлдэг—ийм маягаар л хүмүүс Бурханыг аажмаар мэдэж чадна. Зөвхөн энэ л Бурханы мэргэн ухаан—энэ нь өчүүхэн төдий ч хичээл чармайлт шаарддаггүй, хүний уг чанарт нийцүүлэн хэрэглэгддэг. Тиймээс энэ мөчид Бурхан: “Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон үед хүн төрөлхтөн Миний удирдамж дор өөрийн мэдэлгүй өдий хүрч, өөрийн мэдэлгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь буй замаар яг хэрхэн алхах талаар хэн ч таамагладаггүй, хэн ч мэддэггүй—тэрхүү зам өөрсдийг нь хааш аваачихыг мэдэх хүн бүр ч байдаггүй. Зөвхөн Төгс Хүчит харж хандвал л хүн замын төгсгөл хүртэл явж чадна; зүүн зүг дэх аянгаар замчлуулснаар л хүн Миний хаанчлалын хаалгаар алхан орж чадна” гэж хэлсэн. Хүний зүрх сэтгэлд, дээр дүрсэлсэн зүйлийн минь дүгнэлт яг энэ биш гэж үү? Энд Бурханы үгийн нууц оршдог. Хүний зүрх сэтгэлдээ бодож буй зүйл чухамдаа Бурханы Өөрийнхөө амаар хэлдэг зүйл бөгөөд Бурханы амаараа хэлдэг зүйл нь хүний хүсэн эрмэлздэг зүйл юм. Чухамдаа хүний зүрх сэтгэлийг илчлэхдээ Бурханы хамгийн чадамгай хийдэг зүйл энэ юм; эс бөгөөс бүх хүн яаж чин сэтгэлээсээ үнэмшиж чадах юм бэ? Энэ нь агуу улаан лууг байлдан дагуулснаар Бурханы хүрэхийг хүсдэг үр нөлөө биш гэж үү?

Үнэн хэрэгтээ, Бурханы анхдагч санаа зорилго өнгөц утгыг нь илтгэдэггүй олон үг бий. Өөрийнхөө олон үгээр Бурхан зүгээр л хүмүүсийн үзлийг зориуд өөрчилж, тэдний анхаарлыг өөр зүгт хандуулахаар зорьдог. Бурхан эдгээр үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй тул олон үгийг тайлбарлууштай биш юм. Хүн өнөөдрийн түвшинд хүртлээ Бурханы үгээр байлдан дагуулагдсан байх үед хүмүүсийн хүч чадал тодорхой хэмжээнд хүрдэг тул дараа нь Бурхан илүү их анхааруулсан үгийг буюу Бурханы ардуудад зориулан гаргасан Өөрийн үндсэн хуулийг айлдсан: “Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт тодорхой мэддэг. Мөн Намайг ‘хайрладаг’ хүмүүс далайн элс мэт тоолж баршгүй хэдий ч тун цөөхөн хүнийг л Би сонгодог: Намайг ‘хайрладаг’ хүмүүсээс гадна хурц гэрлийг эрэлхийлдэг хүмүүс л сонгогддог.” Үнэндээ Бурханыг хайрладаг гэж хэлдэг хүн олон байдаг боловч зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрладаг хүн цөөхөн байдаг. Нүдээ аньсан ч гэсэн үүнийг тодорхой танин мэдэж болох юм шиг байдаг. Бурханд итгэдэг хүмүүсийн бүхий л ертөнц үнэндээ ийм байдаг. Үүнээс бид, одоо Бурхан “хүмүүсийг ангилж ялгах” ажилд орсон гэдгийг хардаг ба Бурханы хүсдэг зүйл, Бурханыг хангалуун болгодог зүйл нь өнөөдрийн чуулган биш, харин ангилж ялгасны дараах хаанчлал юм гэдгийг энэ нь харуулдаг. Энэ мөчид Тэрээр бүх “аюултай бараанд” цаашдын анхааруулга өгдөг: Бурхан үйлдэл хийхгүй л биш бол, Бурханыг үйлдэж эхэлмэгц энэ хүмүүс хаанчлалаас арчигдан хаягдана. Бурхан юмыг хэзээ ч хааш яаш хийдэггүй. Тэр үргэлж “нэг бол нэг, хоёр бол хоёр” хэмээх зарчмын дагуу үйлддэг бөгөөд хэрвээ Түүний харахыг хүсдэггүй хүмүүс байгаа бол хожим төвөг учруулахыг нь болиулахын тулд тэднийг арчин хаяхаар боломжтой бүхнийг хийдэг. Үүнийг “хог хаягдлыг арилгаж, нэгд нэггүй цэвэрлэх” гэж нэрлэдэг. Бурхан хүнд захиргааны зарлигийг зарлах яг тэр үе нь Тэр Өөрийн гайхалтай үйл хэргийг болон Өөрийн дотор буй бүх зүйлийг харуулах үе бөгөөд тиймээс дараа нь Тэр: “Ууланд тоймгүй олон зэрлэг араатан байдаг ч Миний өмнө бүгд хонь шиг номхон байдаг; далайн давлагаан дор ойлгошгүй олон гайхамшиг оршдог боловч Миний өмнө өөрсдийгөө газрын гадарга дээрх бүх зүйлтэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэрүүдэд хүний хэзээ ч хүрч чадахгүй ертөнц байдаг, харин тэдгээр хүршгүй ертөнцөд Би чөлөөтэй алхалдаг” гэсэн. Бурханы утга санаа энэ: Хэдийгээр хүний зүрх сэтгэл бүх зүйлээс илүү хуурамч, хүмүүсийн үзлийн там шиг эцэс төгсгөлгүй нууцлаг санагддаг ч Бурхан хүний бодит байдлыг нэвт шувт мэддэг. Бүх зүйлийн дундаас хүн бол зэрлэг араатнаас илүү харгис, хэрцгий амьтан атал хэн ч босон, эсэргүүцэж зүрхлэхгүй байх хэмжээнд Бурхан хүнийг байлдан дагуулсан. Үнэндээ Бурханы санаа зорилгын дагуу бол, хүмүүсийн зүрх сэтгэлдээ боддог зүйл бүх зүйлийн дундах бүх зүйлээс ч илүү ээдрээтэй, ойлгогдошгүй боловч Бурхан хүний зүрх сэтгэлийг огт тоодоггүй. Тэр үүнийг зүгээр л нүднийх нь өмнөх өчүүхэн өт мэт үздэг. Өөрийн амнаас гарсан үгээр Тэр үүнийг байлдан дагуулдаг; хүссэн үедээ Тэр үүнийг цохин унагадаг; гарынхаа өчүүхэн хөдөлгөөнөөр л үүнийг гэсгээдэг; Тэр үүнийг хүссэнээрээ ялладаг.

Өнөөдөр бүх хүн харанхуйн дунд оршдог боловч Бурханы ирэлтээс болж, Бурханыг харсны үр дүнд хүмүүс гэрлийн мөн чанарыг эцэст нь мэдэж авдаг. Дэлхий ертөнц даяар, газар дээр том хар тогоо хөмөрсөн юм шиг байдаг ба хэн ч амьсгаа авч чаддаггүй; тэд бүгдээрээ нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсдэг мөртөө тогоог хэн ч, хэзээ ч өргөөгүй. Бие махбодтой болсон Бурханы улмаас л хүмүүсийн нүд гэнэтхэн нээгдэж, бодитой Бурханыг харсан. Тиймээс Бурхан тэднээс байцаасан өнгөөр ингэж асуудаг: “Хүн Намайг гэрэлд хэзээ ч таниагүй, харин Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан лууны галзуу хилэн оргилдоо хүрэх цагт Би Өөрийн ажлыг албан ёсоор махбодоор эхлүүлсэн.” Бурхан сүнсний ертөнцийн бодит нөхцөл байдлыг нуудаггүй, мөн хүний зүрх сэтгэлийн бодит байдлыг ч нуудаггүй, тиймээс Тэр хүмүүст удаа дараа сануулдаг: “Би Өөрийн ардуудад бие махбодтой болсон Бурханыг мэдүүлээд зогсохгүй, бас тэднийг цэвэрлэдэг. Миний захиргааны зарлиг хатуу чандаас болж хүмүүсийн дийлэнх олонх нь Надад таягдуулан хаягдах аюулд байсаар байгаа. Та нар өөрсөдтэйгөө харьцахын тулд хамаг хичээл чармайлтаа гаргаж, өөрсдийн биеийг захирахгүй бол—ингэхгүй л бол яг л Паул Миний гараас гэсгээлт хүртээд, үүнээс зугтах аргагүй байсантай адилаар Миний жигшин голдог бай болж, там руу хаягдах нь гарцаагүй.” Бурханыг ийм зүйл хэлэх тусам, тэр үед л хүмүүс өөрсдийнхөө алхамд улам хянамгай болж, Бурханы захиргааны зарлигаас улам их айдаг; тэр үед л Бурханы эрх мэдэл хэрэгжиж, Түүний сүр жавхлан ил болж чадна. Хүмүүст Бурханы хүслийг ойлгуулахын тулд энд Паулыг дахин нэгэнтээ дурдсан: Тэд Бурханаар гэсгээгддэг хүмүүс байх ёсгүй, харин Бурханы хүслийг хайхардаг хүмүүс байх ёстой. Зөвхөн энэ нь л, Бурханыг бүрэн сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы өмнө гаргасан урьдын шийдвэрээ биелүүлж чадаагүйгээ айдсынхаа дунд эргэн санахад хүмүүсийг хүргэж чадах бөгөөд энэ нь тэднийг бүр ч их харамсуулж, бодитой Бурханы талаар илүү их мэдлэгтэй болгодог. Тиймээс тэр үед л тэд Бурханы үгийн талаар ямар ч эргэлзээгүй байж чадна.

“Хүн ердөө махбодод байгаа Намайг мэддэггүй ч юм биш; үүнээс гадна тэр махан биед оршдог өөрийгөө ч ойлгож чадаагүй. Маш олон жилийн турш хүмүүс Намайг мэхэлж, Надад гаднаас ирсэн зочин мэт хандсаар ирсэн. Маш олон удаа…” Энэ “маш олон удаа” гэх жагсаалт Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийн бодит байдлыг жагсаан, хүмүүст гэсгээлтийн бодит жишээг харуулсан; энэ нь нүглийн нотолгоо бөгөөд хэн ч үүнийг дахин няцааж чадахгүй. Бүх хүн Бурханыг өдөр тутмын хэрэгцээт зүйл мэт ашигладаг ба Тэрээр өөрсдийнх нь хүссэнээрээ ашиглаж болох ахуйн хэрэглээний бараа мэт байдаг. Хэн ч Бурханыг нандигнан хайрладаггүй; Бурханы гоо сайхныг, Бурханы алдар суут дүр төрхийг мэдэхээр хэн ч хичээгээгүй, Бурханд захирагдах санаа зорилго хэнд ч байдаггүй. Мөн Бурханыг өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх хайртай зүйл гэж хэн ч, хэзээ ч үзээгүй; өөрсдөд нь хэрэгтэй үед бүгд Түүнийг зулгаадаг ба хэрэггүй байх үед Түүнийг нэг тийш хаяад, үл ойшоодог. Хүний хувьд Бурхан дураараа удирдаж болох, мөн хүссэнээрээ, дур зоргоороо шаардлага тавьж болох хүүхэлдэй мэт байдаг. Гэхдээ Бурхан: “Хэрвээ бие махбодтой байх хугацаандаа Би хүний сул талыг өрөвдөөгүй бол гагцхүү бие махбодтой болсноос минь болж бүх хүн ухаанаа алдтал айчхаад, түүнийхээ уршгаар Үхэгсдийн оронд уначихсан байх байлаа” гэж хэлсэн ба Бурхан бие махбодтой болохын ач холбогдол хэчнээн агуу болохыг энэ нь харуулдаг: Тэрээр сүнсний ертөнцөөс бүх хүн төрөлхтнийг устгахын оронд хүн төрөлхтнийг махбодоор байлдан дагуулахын тулд ирсэн. Тиймээс Үг махбод болоход хэн ч мэдээгүй. Хэрвээ Бурхан хүний сул дорой байдлыг анхаардаггүй байсан бол, мөн Түүнийг махбод болох үед тэнгэр, газар орвонгоороо эргэсэн бол бүх хүн устах байв. Шинэд дурлаж, хуучныг үзэн ядах нь хүний уг чанарт байдаг бөгөөд тэд аливаа зүйл төвөггүй байх үед муу цагийг үргэлж мартан, хэчнээн их ерөөгдсөнөө хэн ч мэддэггүй тул өдий хүрэх нь хэчнээн хэцүү бэрх байсныг эрхэмлэх ёстой гэж Бурхан тэдэнд удаа дараа сануулсан; маргаашийн төлөө тэд өнөөдрийг бүр ч их эрхэмлэх ёстой бөгөөд эзнээ танилгүй өндөрт авиран гардаг амьтантай адилаар дунд нь амьдарч буй ерөөлийг мэдэхгүй байх ёсгүй. Тиймээс хүмүүс ааш авир сайтай болж, цаашид бардам, биеэ тоосон зантай байхаа болиод, хүний уг чанар сайн байдаг юм биш, харин Бурханы өршөөл, хайр хүн дээр иржээ гэдгийг мэдэж авдаг; тэд бүгдээрээ гэсгээлтээс айдаг болохоор өөр юу ч хийж зүрхэлдэггүй.

Тайлбар:

а. “Чу гол” гэдэг нь эсрэг хоёр хүчний хоорондох хил хязгаарыг зүйрлэн хэлдэг.

Өмнөх: Нэмэлт: 2-р бүлэг

Дараах: 13-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих