Нэмэлт: 2-р бүлэг

Хүмүүс бодитой Бурханыг харах үедээ, мөн Бурхантай Өөртэй нь биечлэн хамт амьдарч, мөр зэрэгцэн алхаж, хамт оршин суух үедээ зүрх сэтгэлдээ маш олон жилийн турш тээж байсан сониуч зангаа хойш тавьдаг. Урьд нь ярьсан Бурханы тухай мэдлэг бол зөвхөн эхний алхам юм; хэдийгээр хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байдаг ч зүрх сэтгэлд нь байнгын олон эргэлзээ үлдсэн: Бурхан хаанаас ирсэн юм бэ? Бурхан юм иддэг үү? Бурхан эгэл хүмүүсээс асар өөр үү? Бурханы хувьд бүх хүнтэй харьцах нь маш амархан, туйлын энгийн хэрэг үү? Бурханы хэлсэн бүхэн нь тэнгэрийн нууцууд уу? Түүний хэлдэг бүхэн нь бүтээгдсэн бүх зүйлийн хэлснээс илүү өндөр үү? Бурханы нүднээс гэрэл цацардаг уу? Гэх мэт—хүмүүсийн үзэл ийм чадвартай байдаг. Эдгээр зүйл бол юун түрүүнд ойлгож, орох ёстой зүйл чинь юм. Хүмүүсийн үзлээр, бие махбодтой болсон Бурхан нь тодорхойгүй Бурхан хэвээр байдаг. Бодитой мэдлэгээр л дамжихгүй бол хүмүүс хэзээ ч Намайг ойлгож чадахгүй, өөрсдийн туршлагаар Миний үйл хэргийг хэзээ ч харахгүй байх байлаа. Би махбод болсон учраас л хүмүүс Миний хүслийг “ухаарч чадахгүй” байгаа юм. Хэрвээ Би махбод бололгүй, тэнгэрт, сүнсний ертөнцөд байсаар байсан бол хүмүүс Намайг “мэдэх” байсан; тэд Надад сөгдөж, шүтэн мөргөөд, өөрсдийн туршлагаас Миний тухай “мэдлэгээ” ярих байсан—гэвч тийм мэдлэг ямар хэрэгтэй юм бэ? Лавлагаа болохын хувьд үнэ цэн нь ямар байх вэ? Хүмүүсийн үзлээс гарч ирдэг мэдлэг бодитой байж чадна гэж үү? Би хүмүүсийн уураг тархины мэдлэгийг хүсдэггүй—харин бодитой мэдлэгийг хүсдэг.

Миний хүсэл та нарын дунд цаг ямагт илчлэгддэг ба Миний гэрэлтүүлэлт болон гэгээрэл цаг үргэлж байдаг. Намайг шууд бурханлаг чанараар үйлдэх үед энэ нь уураг тархиар шүүгддэггүй, ямар ч “амтлагч” нэмэх хэрэггүй байдаг—энэ нь бурханлаг чанараар шууд хийгддэг. Хүмүүс ямар чадвартай вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Би бүхнийг биечлэн гүйцэтгэсэн бус уу? Өмнө нь Би долоо дахин эрчимжсэн Сүнсний тухай ярьсан боловч хэн ч Түүний мөн чанарыг ойлгож чадаагүй—тэд үүнийг мэдэж байх үедээ ч гэсэн бүрэн гүйцэд ойлгох чадваргүй байсан юм. Намайг бурханлаг чанарт захирагдсан хүн чанараар ажиллах үед энэхүү ажил нь хүмүүсийн ер бусын биш, харин хэвийн гэж үздэг нөхцөл байдалд явагддаг учраас үүнийг Ариун Сүнсний ажил гэж нэрлэдэг. Бурханлаг чанараар шууд ажиллах үедээ Би хүмүүсийн үзлээр хязгаарлагддаггүй, мөн тэдний үзэлд оршдог “ер бусын” хязгаарт захирагддаггүй учраас энэхүү ажил хурдан үр дүнтэй байдаг; энэ нь хэрэг явдлын гол цөмд хүрч, гол зүйлдээ шууд ордог. Үүний үрээр ажлын энэхүү алхам илүү цэвэр; хоёр дахин хурдан байдаг ба хүмүүсийн ойлголт хурдсаж, Миний үг ихсэж, бүх хүнийг хөл нийлүүлэхээр яаравчлахад хүргэдэг. Үр нөлөө нь өөр учраас, мөн Миний ажлын арга барил, шинж чанар, агуулга адилхан биш учраас—түүнчлэн Би албан ёсоор махбодоор ажиллаж эхэлсэн учраас дээр дурдсаныг харгалзан үзээд ажлын энэхүү алхмыг “долоо дахин эрчимжсэн Сүнсний ажил” гэж хэлж болно. Энэ нь хийсвэр зүйл биш. Та нар дээр Миний ажилладаг арга барил хөгжихийг дагаад, мөн хаанчлалын ирэлтийг дагаад долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхэлдэг бөгөөд энэхүү ажил байнга гүнзгийрч, эрчимжиж байдаг. Бүх хүн Бурханыг харж, Бурханы Сүнс хүмүүсийн дунд байгааг бүгдээрээ харах үед бие махбодтой болсны минь бүхий л ач холбогдол тодорхой болдог. Үүнийг нэгтгэн дүгнэх хэрэггүй, харин хүмүүс аяндаа мэддэг.

Өнөөдөр Миний ажилладаг арга барил, Миний ажлын алхмууд, Миний үгийн өнгө гэх мэт олон талыг бодолцон үзвэл одоо Миний амнаас гарч байгаа зүйл л жинхэнэ утгаараа “долоон Сүнсний айлдварууд” юм. Хэдийгээр Би бас урьд нь үг хэлж байсан ч тэр нь чуулганыг барьж байгуулах үе шатанд болсон. Энэ нь романы удиртгал болон гарчигтай адилхан, мөн чанаргүй байсан юм; жинхэнэ мөн чанарынх нь хувьд зөвхөн өнөөдрийн айлдваруудыг л долоон Сүнсний айлдварууд гэж нэрлэж болно. “Долоон Сүнсний айлдварууд” гэж сэнтийнээс гардаг айлдваруудыг хэлдэг, өөрөөр хэлбэл, тэдгээрийг шууд бурханлаг чанараар айлддаг юм. Миний айлдварууд тэнгэрийн нууцуудыг илчилж эхэлсэн үе бол Би шууд бурханлаг чанараар ярьсан үе байлаа. Өөрөөр хэлбэл, Би хүн чанарт хязгаарлагдалгүйгээр сүнсний ертөнцийн бүх нууц болон нөхцөл байдлыг шууд илчилсэн. Урьд нь хүн чанарын хязгаарт захирагдаж байсан гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнд тайлбар шаардлагатай. Хүмүүсийн нүдээр бол хэн ч тэнгэрийн нууцуудыг илчлэх чадваргүй; Бурхан Өөрөө байгаагүй бол газар дээрх хэн ч эдгээр нууцын талаар мэдэж чадахгүй. Тиймээс Би хүмүүсийн үзэлд хандаж үгээ хэлдэг ба Би хүн чанарын хязгаарт захирагддаг байсан учраас өнгөрсөн үед ямар ч нууцыг илчлээгүй гэж хэлдэг. Гэхдээ илүү тодорхой хэлбэл ийм биш: Миний ажил өөр байдгаас болж Миний үгийн агуулга өөр байдаг, тиймээс бурханлаг чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үедээ Би нууцуудыг илчилсэн; өнгөрсөн үед Би бүх хүний хэвийн гэж үздэг нөхцөл байдалд ажиллах хэрэгтэй байсан ба Миний хэлсэн үг хүмүүсийн үзэлд биелэх чадвартай байлаа. Намайг нууцуудыг илчилж эхлэх үед хүмүүсийн үзлээр бол эдгээрийн нэг нь ч хүршгүй байсан юм—тэдгээр нь хүний сэтгэлгээтэй адилгүй байв. Иймээс Би албан ёсоор бурханлаг чанараар үгээ хэлж эхэлсэн бөгөөд эдгээр нь жинхэнэ утгаараа долоон Сүнсний айлдварууд байлаа. Хэдийгээр урьдын үг нь сэнтийнээс гарсан айлдварууд байсан боловч тэдгээрийг хүмүүсийн хүрэх боломжтой зүйлсийн үндсэн дээр хэлсэн, тиймээс бурханлаг чанараар шууд айлдаагүй юм—үүний үр дүнд тэдгээр нь жинхэнэ утгаараа долоон Сүнсний айлдварууд байгаагүй билээ.

Өмнөх: 11-р бүлэг

Дараах: 12-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих