7-р бүлэг

Эргэн тойронд маань урган гарч ирэх нөхцөл байдал нь биднийг үтэр түргэн сүнсэндээ буцахад хүргэдэг. Ариун Сүнс санаа зовж байгаа эсэхийг үл тоомсорлон, хатуу зүрх сэтгэл бүү гарга, цэцэн цэлмэг байх гэж бүү оролд. Маадгар, сэхүүн зан бүү гарга, эсвэл өөрийн зовлон бэрхшээлийг их зүйлд бүү тооц. Бурханд сүнсээрээ, үнэнээр мөргөх нь хийх ганц зүйл юм. Бурханы үгийг гээж, эсвэл сонсоогүй мэт дүлий дүмбэ царайлж болохгүй; харин тэдгээрийг анхааралтай тунгааж, залбирлын уншлагаа давтаж, үгсэнд агуулагдах амийг олж авах ёстой. Өөртөө Бурханы үгийг шингээх зав өгөлгүй, яаран идэж, хуумгай зан бүү гарга. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы үгэнд найддаг уу? Хүүхэд шиг том ярьчхаад, асуудал тохиолдох бүрд бантан бүү хутга. Өдөр бүр, цаг тутам чи сүнсээ дасгалжуулах ёстой, хором ч бүү амар. Сүнсээрээ соргог байх ёстой. Ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлтэй тулгарахаас үл хамааран, Бурханы өмнө ирэх аваас чи дагах замтай болно. Бурханы хүслийг буруу ойлгохоос зайлсхийх үүднээс чи Бурханы үгсийг өдөр бүр идэж ууж, хайхрамжгүй хандалгүйгээр утгыг нь тунгааж, илүү их хүчин чармайлт гарган, бүх жижиг зүйлийг ч нарийвчлан авч үзэж, өөрийгөө бүрэн үнэнээр зэвсэглэх ёстой. Чи туршлагынхаа хүрээг өргөтгөж, Бурханы үгийг амсаж туулахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Туршлагаар дамжуулан чи Бурханы тухайд илүү итгэлтэй байж чадна; туршлагагүйгээр Түүний тухайд итгэлтэй байна гэх нь хоосон үг төдий. Бид саруул ухаантай байх ёстой! Сэрцгээ! Цаашид бүү үлбэгэр бай; хэрвээ аливаа зүйлтэй хааш яаш харьцаж, ахиц гаргахын төлөө шамдахгүй байгаа бол чи үнэхээр сохор байна. Чи Ариун Сүнсний ажилд төвлөрч, Ариун Сүнсний дуу хоолойг анхааралтай сонсож, Бурханы үгсэд чих тавьж, үлдсэн цагаа нандигнаж, төлөөс нь ямар ч байлаа гэсэн төлөх ёстой. Чамд ган байгаа бол ир сайтай болгохын тулд үр ашигтайгаар ашигла; гол асуудалд сайтар төвлөрөн, Бурханы үгсийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуул. Бурханы үгсийг орхисон бол чи гаднаа хэчнээн сайн байлаа ч, энэ бүхэн ямар ч нэмэргүй. Амаараа хэрэгжүүлэх нь Бурханы хувьд хүлээн зөвшөөршгүй, өөрчлөлт өөрийн чинь ааш авир, зан чанар, итгэл, зориг, мэдлэг ухаанд гарах ёстой.

Цаг бараг болжээ! Чи энэ дэлхийн хамгийн сайхан зүйлсийг ч ардаа орхих ёстой. Биднийг ямар ч их аюул, бэрхшээл айлгаж чадахгүй, тэнгэр нурлаа ч биднийг сандаргаж чадахгүй. Ийм төрлийн шийдэмгий байдалгүйгээр, чухал нэгэн болоход чамд хэтэрхий бэрх байх болно. Зүрх зориггүй, хулчгар байдлаар амьтайгаа зууралддаг хүмүүс Бурханы өмнө зогсох үнэ цэнгүй.

Төгс Хүчит Бурхан бол бодитой Бурхан. Бид хэчнээн тоомжиргүй байсан ч Тэр биднийг өрөвдөж, Түүний гар биднийг гарцаагүй аврах бөгөөд Тэр биднийг бүрэн төгс болгоно. Бид Бурханыг үнэхээр хүсдэг зүрх сэтгэлтэй байж, ойр даган, шантралгүй, яаран эрж хайж байгаа цагт, Тэр бидний хэнтэй ч шударга бус харьцахгүй, дутууг маань гүйцээж, биднийг хангана—энэ бүхэн Төгс Хүчит Бурханы сайхан сэтгэл билээ.

Хэрэв хүн ховдог агаад залхуу, үргэлжийн гэдэс цатгалан амьдралаар амьдран, бүх зүйлд анзааргагүй байдаг бол хохирол амсахаас зайлсхийхэд бэрх байх болно. Төгс Хүчит Бурхан бүх зүйл, бүх хэрэг явдлыг захирдаг! Бид зүрх сэтгэлдээ Түүнийг цаг ямагт хүндэлж, сүнсэнд орж, Түүнтэй нөхөрлөж байгаа цагт Тэр эрж хайдаг бүх зүйлийг маань бидэнд үзүүлэх ба Түүний хүсэл бидэнд илчлэгдэх нь гарцаагүй. Тэр үед зүрх сэтгэл маань баяр баясалтай, амар амгалан, бүрэн тодорхой байдалд тайван байх болно. Түүний үгийн дагуу үйлдэж чаддаг байх нь маш чухал юм. Түүний хүслийг ухаарч, Түүний үгэнд найдаж амьдрах чадвартай байх нь л жинхэнэ туршлагад тооцогдоно.

Бурханы үгийг ойлгосноор л Бурханы үгийн үнэн бидэн рүү орж, бидний амь болж чадна. Ямар ч бодит туршлагагүйгээр чи Бурханы үгийн бодит байдалд хэрхэн орж чадах билээ? Хэрвээ Бурханы үгийг өөрийн амь болгон хүлээн авч чадахгүй бол зан чанар чинь өөрчлөгдөх боломжгүй байх болно.

Ариун Сүнсний ажил эрчимтэй урагшилж байна! Хэрвээ чи ойроос дагаж, сургалт хүлээн авахгүй бол Ариун Сүнсний цойлох алхаатай хөл нийлүүлэхэд хэцүү байх болно. Яаравчилж, эрс өөрчлөлтийг авчир, эс бөгөөс чи Сатаны хөлд дэвслүүлж, гарах боломжгүй гал болон хүхэрт нууранд унах вий. Одоо яв, чадах чинээгээрээ эрж хай, тэгж байж чи хөсөр хаягдахгүй.

Өмнөх: 6-р бүлэг

Дараах: 8-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих