6-р бүлэг

Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ захиран зарцуулдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр, бидний цаг үргэлж сурах хичээлийг тээн Түүний өмнө тайвнаар очих болно. Хүрээлэн буй орчноос авхуулаад хүмүүс, юмс, эд зүйлс хүртэл бүгд Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.

Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн хулчгар, аймхай бодол тээх нь Сатан түүнийг мэхэлж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай.

Өмнөх: 5-р бүлэг

Дараах: 7-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих