5-р бүлэг
Уулс, гол мөрөн өөрчлөгдөж, ус голдрилоороо урсдаг ба хүний амь газар, тэнгэр шиг удаан оршдоггүй. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л үеийн үед үүрд амьдардаг мөнхийн бөгөөд амилсан амь билээ! Бүх зүйл, бүх үйл явдал Түүний гарт байдаг, Сатан Түүний хөл дор байдаг.
Өнөөдөр Тэрээр биднийг Сатаны савраас аварч байгаа нь Бурханы урьдчилан тодорхойлсон сонголт юм. Тэр бол үнэхээр бидний Золин аврагч билээ. Христийн мөнхийн, амилсан амь үнэндээ бидний дотор ажиллаж, биднийг Бурханы амьтай холбохоор заяагдсан, ингэснээр бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүнийг идэж ууж, Түүнийг таашааж чадна. Энэ бол Бурханы зүрх сэтгэлийн цусны аминч бус зориулалт билээ.
Улирлууд ээлжлэн солигддог; Бурхан салхи, жаврыг туулж, амьдралын маш олон зовлон шаналал, хавчлага, гай зовлон, ертөнцийн маш их гололт, гүтгэлэг, засгийн газрын маш олон худал буруутгалтай нүүр тулдаг хэр нь Бурханы итгэл ч, Түүний шийдэмгий байдал ч өчүүхэн төдий ч буурдаггүй. Бурханы хүсэлд, Бурханы удирдлага болон төлөвлөгөөний биелэлтэд бүх зүрх сэтгэлээ зориулсан Тэрээр Өөрийн амийг хойш тавьдаг. Өөрийн бүх ардын төлөө Тэрээр ямар ч зовлонгоос халшралгүй, тэднийг анхааралтай тэжээж, усалдаг. Бид хэчнээн мунхаг, эсвэл хэчнээн хэцүү байх нь хамаагүй, бид Түүний өмнө зөвхөн дуулгавартай дагах хэрэгтэй бөгөөд Христийн амилсан амь бидний хуучин уг чанарыг өөрчилнө... Энэ бүх ууган хөвгүүдийн төлөө Тэрээр цуцалтгүй хөдөлмөрлөж, хоол унд, амралтаа умартдаг. Хэчнээн өдөр шөнө, хэчнээн аагим халуун, тэсгим хүйтнийг туулан Тэрээр Сионд хамаг зүрх сэтгэлээрээ харуулдан суудаг билээ.
Дэлхий ертөнц, гэр орон, ажил болон бүхнийг баяртайгаар, сайн дураараа умартсан, хорвоогийн зугаа цэнгэл Түүнд огт хамаагүй… Түүний амнаас гарсан үг үнэндээ биднийг цохиж, зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан зүйлсийг ил болгодог. Бид үнэмшихгүй байж хэрхэн чадах юм бэ? Түүний амнаас гарсан өгүүлбэр бүр бидний дотор хэдийд ч биелж болно. Түүний нүдэн дээр, эсвэл Түүний нүднээс далд бид юу хийвч Түүнд мэддэггүй, хардаггүй юу ч үгүй, ойлгодоггүй юм Түүнд үгүй. Бидний төлөвлөгөө, зохицуулалтыг үл харгалзан бүгд Түүний өмнө үнэхээр илчлэгддэг.
Түүний өмнө суугаад сэтгэлдээ таашаал мэдрэн амгалан тайван байх атал үргэлж хоосон санагдаж, Бурханд үнэхээр өртэйгээ мэдэрдэг: Энэ бол төсөөлшгүй, хүрэх боломжгүй гайхамшиг билээ. Төгс Хүчит Бурхан бол ганц жинхэнэ Бурхан гэдгийг батлахад Ариун Сүнс хангалттай! Энэ бол баараггүй нотолгоо! Энэ бүлгийн бид өгүүлшгүй их ерөөгдсөн! Бурханы нигүүлсэл болон өршөөл байгаагүй бол бид мөхөж, Сатаныг л дагах байсан. Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна!
Ай! Бодит Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Бидний сүнслэг нүдийг нээж, сүнсний ертөнцийн нууцуудыг харах боломжийг Та олгосон билээ. Хаанчлалын төлөв хязгааргүй. Хүлээхдээ сонор сэрэмжтэй байя. Тэр өдөр тийм ч хол байж болохгүй.
Дайны гал бургиж, үхэр бууны утаа баагьж, цаг агаар дулаарч, уур амьсгал өөрчлөгдөж, тахал тархах бөгөөд хүмүүс амьд үлдэх горьдлогогүй, үхэхээс л аргагүй болно.
Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бидний дархан цамхаг. Та бол бидний хоргодох газар. Бид Таны жигүүр дор бөөгнөх ба гай гамшиг бидэнд хүрч чадахгүй. Энэ нь Таны бурханлаг хамгаалалт, халамж билээ.
Бид бүгд дуугаа чангалан дуулна; бид магтан дуулж, бидний магтаалын чимээ Сион даяар цуурайтна! Бодит Бурхан, Төгс Хүчит Бурхан бидэнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг бэлдчихсэн. Сэрэмжтэй бай—өө соргог бай! Цаг арай оройтоогүй байна.