4-р бүлэг

Бид үргэлж харж, хүлээж, сүнсээрээ тайван байж, ариун зүрх сэтгэлээр эрж хайна. Юу ч тохиолдсон бай, бид сохроор нөхөрлөх ёсгүй. Бид зөвхөн Бурханы өмнө тайван байж, Түүнтэй байнга нөхөрлөж байх хэрэгтэй, тэгвэл Түүний санаа зорилго бидэнд гарцаагүй илчлэгдэх болно. Сүнсэн дотор бид цаг ямагт ялгаж салгахад бэлэн байж, гярхай, няцашгүй сүнстэй байх ёстой. Бурханы өмнө бид хатсан сүнсийг маань тэжээж, дүүргэдэг амийн уснаас хүртэх ёстой. Бид өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон, ихэрхүү, бардам сатанлаг зан чанараа цэвэрлэхэд цаг үргэлжид бэлэн байх ёстой. Бурханы үгийг хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ нээж, Түүний үгэнд үндэслэн үйлдэл хийх ёстой. Бид Түүний үгийг туулан, үүнд итгэлтэй байж, Түүний үгийг ойлгож, Түүний үгийг өөрсдийн амь болгох ёстой. Энэ бол бидэнд тэнгэрээс илгээсэн дуудлага! Бид Бурханы үгээр амьдрах үедээ л ялгуусан байж чадна!

Одоо үзэл маань хэт ноцтой болж, бид хий хоосон ярьж, хөнгөн хуумгай үйлдэн, Сүнсийг дагаж чаддаггүй. Өнөөдөр бол урьдынх шиг биш. Ариун Сүнсний ажил агуу хурдаар урагшилдаг. Бид Бурханы үгийг нэг бүрчлэн туулах ёстой; санаа, бодол бүрийг, хөдөлгөөн, хариу үйлдэл бүрийг бид зүрх сэтгэлдээ тодорхой ялган салгаж чаддаг байх ёстой. Хүний нүүрэн дээр, эсвэл ар хударгаар нь хийсэн юу ч бай Христийн суудлын өмнөх шүүлтээс мултарч чадахгүй. Ариун Сүнс биднийг илүү гүн гүнзгий туршлагын ертөнц рүү хөтөлж байгаа ба тэнд бид Төгс Хүчитийн талаар улам итгэлтэй болно.

Орчлон ертөнцийн Бурхан бидний сүнслэг нүдийг нээж, сүнсэн дэх нууц бидэнд тасралтгүй илчлэгдсээр байна. Ариун зүрх сэтгэлээр эрж хайгтун! Төлөөс төлөхөд бэлэн бай, эв нэгдэлтэйгээр урагшил, өөрийгөө үгүйсгэхэд бэлэн бай, шунахай байхаа боль, Ариун Сүнсийг дагаж, Бурханы үгийг эдэл, тэгвэл бүх орчлон ертөнцийн цоо шинэ хүн гарч ирэх болно. Сатаны төгсгөл ирж, Бурханы хүсэл гүйцэлдэж, дэлхийн бүх улс үндэстэн Христийн хаанчлал болж, Христ газар дээр үүрд мөнх хаанчлах хором ойрхон байна!

Өмнөх: 3-р бүлэг

Дараах: 5-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих