13-р бүлэг

Одоогийн нөхцөл байдалдаа та нар би гэх үзлийг дэндүү баримталдаг ба дотор чинь ихэд ноцтой шашны саад байна. Чи сүнсээрээ үйлдэх боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ойлгож чаддаггүй бөгөөд шинэ гэрлийг голдог. Чи сохор учир өдрийн нарыг харж чаддаггүй, чи хүмүүсийг мэддэггүй, “эцэг, эхээ” хэзээ ч орхиж чаддаггүй, сүнслэг ялгаж ухаарах чадвар дутмаг, Ариун Сүнсний ажлыг таньж мэддэггүй, мөн Миний үгийг хэрхэн идэж, уух талаар чамд ямар ч ойлголт байдаггүй. Үүнийг бие даан хэрхэн идэж, уухаа мэддэггүй чинь асуудал юм. Ариун Сүнсний ажил өдөр өдрөөр гайхмаар хурдан урагшилж байна; өдөр бүр шинэ гэрэл, мөн шинэ, соргог зүйлс гарч байна. Гэвч чи ойлгодоггүй. Харин чи судалгаа хийх дуртай, юмыг хянуур авч үзэлгүйгээр хувийн сонирхлынхоо дурангаар харж, мэлрэн сонсдог. Чи сүнсэнд хичээнгүйлэн залбирдаггүй, бас Над руу харж, эсвэл Миний үгийг илүү их тунгаан боддог ч үгүй. Тиймээс, чамд байгаа бүх зүйл нь бичиг үсэг, дүрэм, сургаал л юм. Чи Миний үгийг хэрхэн идэж, уух талаар тодорхой ойлголттой байх ёстой бөгөөд Миний үгийг Миний өмнө илүү олон удаа авчрах ёстой.

Одоо үед хүмүүс өөрсдийгөө орхиж чаддаггүй; тэд үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог. Тэд өөрсдийн жижигхэн ертөнцөд гацдаг ба зөв хүмүүс биш юм. Тэд буруу санаа, зорилготой бөгөөд эдгээр зүйлд бахь байдгаараа байвал гарцаагүй шүүгдэнэ, мөн ноцтой тохиолдолд тэднийг таягдан хаяна. Хүссэн ямар ч хүнтэй нөхөрлөх биш, Надтай байнгын нөхөрлөлөө хадгалахад илүү хүчин чармайлт гаргах ёстой. Нөхөрлөдөг хүмүүсийнхээ талаар ойлгож, амийн сүнслэг хэргийн талаар нөхөрлөх ёстой; тэгж байж л бусдыг амиар хангаж, тэдний дутагдлыг нөхөж чадна. Тэдэнтэй сургамжилсан өнгө аясаар ярих хэрэггүй; энэ нь үндсээрээ буруу байр суурь юм. Нөхөрлөлд чи сүнслэг хэргийн талаар ойлголттой байх ёстой, чи мэргэн ухаан эзэмших ёстой бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд юу байгааг ойлгож чаддаг байх ёстой. Хэрвээ бусдад үйлчлэх гэж байгаа бол чи зөв хүн байх ёстой бөгөөд өөрт байгаа бүх зүйлээрээ нөхөрлөх ёстой.

Надтай нөхөрлөж, Надтай ойр дотно хэлэлцэж, бие даан идэж, ууж, Бурханд ойр байж чадах нь чамд одоо чухал зүйл юм. Чи сүнслэг хэргийг аль болох хурдан ойлгодог болох ёстой, мөн хүрээлэн буй орчноо болон эргэн тойронд чинь юу зохицуулагдсаныг тодорхой ухаарч чаддаг байх ёстой. Намайг юу болохыг чи ойлгох чадвартай юу? Дутуу зүйл дээрээ үндэслэж идэж уун, Миний үгээр амьдрах нь чухал! Миний гарыг тань, бүү гомдолло. Хэрвээ чи гомдоллож, зайлан одох аваас Бурханы нигүүлслийг хүлээж авах боломжоо алдаж магадгүй юм. Надад ойртохоос эхэл: Чамд юу дутаж байна, чи хэрхэн Надад ойртож, Миний зүрх сэтгэлийг ойлгох ёстой вэ? Хүмүүс өөрсдийгөө орхиж чаддаггүй учраас Надад ойртоход тэдэнд хэцүү байдаг. Тэдний зан чанар үргэлж тогтворгүй, байнга халуун, хүйтнээр үлээж байдаг бөгөөд энэ хүмүүс аятай байдлын амтыг жаахан авмагцаа их зантай, сэхүүн болдог. Зарим хүн хараахан сэрээгүй байна; хэлдэг зүйлийн чинь хэр их нь чиний юу гэдгийг агуулдаг вэ? Үүнээс хэр их нь өөрийгөө хамгаалсан, хэр их нь бусдыг дуурайсан, бас хэр их нь дүрэм дагасан байна вэ? Ариун Сүнсний ажлыг ухаарч, ойлгож чаддагүйн чинь шалтгаан бол Надад яаж ойртохоо мэддэггүйд байгаа юм. Гаднаа, чи би гэх үзэл болон оюун санааны үзэлдээ найдан аливааг үргэлж эргэцүүлж байна; чи өчүүхэн хуйвалдааныг нууцхан судалж, оролцдог бөгөөд үүнийгээ ил гаргаж ч чаддаггүй. Энэ нь, Ариун Сүнсний ажлыг үнэхээр ойлгодоггүйг чинь харуулдаг. Хэрвээ чи Бурханаас ямар нэгэн зүйл ирдэггүй гэж үнэхээр мэддэг юм бол яагаад үүний эсрэг зогсож, голохоос эмээдэг юм бэ? Хэр олон хүн Миний төлөө зогсож, ярьж чадах вэ? Бүстэй хүүхдэд байдаг зан чанарын хүч тэнхээнээс чамд өчүүхэн ч хэлтэрхий алга.

Одоо үед зохицуулагдсан бүх зүйл нь та нарыг амиа өсгөхөд сургах, та нарын сүнсийг нарийн мэдрэмжтэй, хурц болгох, мөн Бурханаас ямар зүйлс ирдгийг танин мэддэг болгохын тулд та нарын сүнслэг нүдийг нээх зорилготой юм. Бурханаас ирдэг зүйл чамайг чадамж болон ачаатай үйлчлэх, сүнсэндээ тууштай байх боломж өгдөг. Надаас ирдэггүй бүх зүйл хоосон; чамд юу ч өгдөггүй, чиний сүнсийг хоосруулж, итгэлийг алдуулж, чи Бид хоёрын хооронд зай завсар гарган чамайг өөрийн чинь оюун санаанд дөнгөлдөг. Сүнсэндээ амьдрах үедээ чи шашингүй ертөнц дэх бүх зүйлийг даван гарч чаддаг боловч оюун санаандаа амьдарна гэдэг нь Сатанд мэхлэгдэх явдал; энэ бол мухардал юм. Энэ одоо тун энгийн: Зүрх сэтгэлээсээ Над руу хар, сүнс чинь тэр даруй чадалтай болно. Чи хэрэгжүүлэх замтай болж, Би алхам бүрд чинь замчилна. Миний үг цаг үргэлж, бүх газар чамд илчлэгдэнэ. Хаана, хэзээ байх нь, эсвэл ямар тааламжгүй орчин байх нь хамаагүй, Би чамайг тод хардаг болгох бөгөөд хэрвээ чи зүрх сэтгэлээсээ Надад найдвал Миний зүрх сэтгэл чамд илчлэгдэнэ; энэ маягаар чи урдах замаараа явах бөгөөд хэзээ ч замаа алдахгүй. Зарим хүн гадна талаасаа замаа мэдрэх гэж оролддог хэр нь хэзээ ч сүнсэн дотроосоо оролддоггүй. Тэд Ариун Сүнсний ажлыг хэзээд ухаарч чаддаггүй. Бусадтай нөхөрлөх үедээ, дагах замгүй, юу хийхээ мэддэггүй тэд улам л будилдаг. Энэ хүмүүс өөрсдийг нь юу шаналгадгийг мэддэггүй; тэд олон зүйл эзэмшдэг, дотроо сэтгэл хангалуун байдаг байж магад, гэхдээ энэ нь хэрэг болдог уу? Чамд дагах зам үнэхээр байна уу? Чи ямар нэгэн гэрэлтүүлэлт эсвэл гэгээрэл эзэмшсэн үү? Ямар нэгэн шинэ гүнзгий ойлголт чамд байна уу? Чи ахиц гаргасан уу, эсвэл ухарсан уу? Чи шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чадах уу? Чамд ямар ч дуулгавартай байдал байдаггүй; байнга дурддаг дуулгавартай байдал чинь ердөө л хоосон яриа. Чи дуулгавартай амийг амьдран харуулсан уу?

Хүмүүсийн өөрийгөө зөвтгөдөг, бардам, биеэ тоосон, сэхүүн, давлиун зангийн учруулдаг саад тотгор хэр том бэ? Бодит байдалд орж чадахгүй байхдаа чи хэнийг буруутгах вэ? Чи зөв хүн мөн эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө нарийвчлан шалгах хэрэгтэй. Сэдэл, зорилго чинь Миний төлөө байдаг уу? Чи бүх үг, үйлдлээ Миний өмнө хэлж, хийдэг үү? Би чиний бүх бодол, санааг шалгадаг. Чамд буруутай санагдахгүй байна уу? Чи бусдад үзүүлэх гэж хуурамч төрх гаргаад, тайван гэгч нь өөрийгөө зөвтгөх байдал гаргадаг; өөрийгөө халхавчлах гэж чи үүнийг хийдэг. Ёрын муугаа нуух гэж чи үүнийг хийдэг бөгөөд тэр ёрын муугаа өөр хүн рүү түлхэх арга замыг ч бодож олдог. Ямар ов мэх зүрх сэтгэлд чинь оршино вэ! Чи хэлсэн бүхнээ бод. Сүнсээ хор хөнөөлд өртүүлэхээс айж, Сатаныг нуусан, тэгээд ах, эгч нарынхаа идэж, уухыг хүчээр булаасан, тэр чинь өөрийнхөө эрх ашгийн тулд байсан биш гэж үү? Чамд өөрийгөө өмөөрч хэлэх зүйл байна уу? Энэ удаа Сатаны булаан авсан идэж, уух явдлыг чи дараагийн удаа цайруулж чадна гэж бодож байна уу? Тэгэхээр чи одоо үүнийг тодорхой харж байна; энэ чиний нөхөн төлж чадах зүйл үү? Чи алдагдсан цаг хугацааг нөхөж чадах уу? Өнгөрсөн хэдэн цуглаанд яагаад идэж, уухгүй байсныг, хэн энэ гай удсаныг мэдэхийн тулд та нар өөрсдийгөө хичээнгүйлэн шалгах ёстой. Үүнийг ойлгомжтой болтол нэг нэгээр нь нөхөрлөх ёстой. Хэрэв ийм хүнийг чанд хязгаарлахгүй бол ах, эгч нар чинь ойлгохгүй, тэгээд дахиад л тохиолдоно. Та нарын сүнслэг нүд аниастай байдаг; та нараас хэтэрхий олон нь сохор! Түүнээс гадна, хардаг хэд нь энэ талаар хааш яаш ханддаг. Тэд босож зогсоод чанга ярьдаггүй ба тэд ч бас сохор. Хардаг ч, чанга ярьдаггүй хүмүүс нь хэлгүй юм. Энд тахир дутуу олон хүн бий.

Зарим хүн үнэн гэж юу болох, амь гэж юу болох, зам гэж юу болохыг ухаж ойлгодоггүй, бас сүнсийг ойлгодоггүй. Тэд Миний үгийг томъёо төдий авч үздэг. Энэ нь хэтэрхий хөшүүн. Тэд чин сэтгэлийн талархал, магтаал гэж юу байдгийг ойлгодоггүй. Зарим хүн чухал, гол зүйлсийг ухаарч чаддаггүй; харин зөвхөн чухал бус зүйлсийг ухаардаг. Бурханы удирдлагад саад болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Чуулганы барилгыг нураана гэдэг нь юу гэсэн үг вэ? Ариун Сүнсний ажилд саад болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Сатаны зарц гэж юу вэ? Эдгээр үнэнийг зүгээр л бөөрөнхийлж өнгөлөөд орхилгүй тодорхой ойлгох ёстой. Энэ удаа юунаас болж идэж, уусангүй вэ? Өнөөдөр Бурханыг чанга дуугаар магтах хэрэгтэй гэж зарим хүнд санагддаг, гэвч Түүнийг хэрхэн магтах ёстой вэ? Тэд магтан дуу дуулж, бүжиглэн магтах хэрэгтэй юу? Бусад арга хэлбэрүүд магтаалд тооцогддоггүй гэж үү? Зарим хүн, баяр хөөртэй магтаал бол Бурханыг магтах зам гэсэн үзэлтэйгээр цуглаанд ирдэг. Хүмүүс ийм үзэлтэй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажилд анхаарал тавьдаггүй; үүний эцсийн үр дүн гэвэл, саад болсоор л байдаг. Энэ цуглаанаар идэж, уусангүй; та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор гүйцэлдүүлж чадах уу? Эгзэгтэй мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод. Сатаны бэлэг чиний дотор байдаг бөгөөд хүмүүсийг ойлгож, Сатаны хорыг таньж чаддаггүй учраас чи үүнд буруутай; чи өөрийгөө үхэл рүү хөтөлж байна. Сатан чамайг будилж гүйцтэл чинь бүр мэхэлсэн байна; чи садар самууны дарсанд согтож, хатуу чанд үзэл бодол баримтлах чадваргүй хойш, урагш гуйвдаг бөгөөд чамд хэрэгжүүлэлтийн зам байхгүй. Чи зүй зохистой идэж, уудаггүй, галзуу зодоон хэрүүлд оролцож, зөвийг буруугаас ялгаж мэддэггүй бөгөөд удирдсан болгоныг дагадаг. Чамд ер нь ямар нэгэн үнэн байна уу? Зарим хүн өөрсдийгөө хамгаалж, бүр хууран мэхэлдэг. Тэд бусадтай нөхөрлөдөг боловч энэ нь тэднийг ердөө л мухардалд хүргэдэг. Энэ хүмүүс өөрсдийн санаа, зорилго, сэдэл, эх сурвалжийг Надаас олж авдаг уу? Идэх, уухыг нь булааж авснаа чи ах, эгч нартаа нөхөн төлж чадна гэж бодож байна уу? Нөхөрлөх цөөн хэдэн хүн олж, тэднээс асуу; өөрсдөөр нь яриул: Тэднийг аливаа зүйлээр хангасан уу? Эсвэл гэдэс нь бохир ус, хогоор дүүрч, тэд дагах замгүй үлдэж үү? Энэ чинь чуулганыг нураахгүй гэж үү? Ах, эгч нарын дундах хайр хаана байна вэ? Чи хэн нь зөв, хэн нь буруу гэж нууцаар судалдаг мөртлөө яагаад чуулганы төлөө ачаа үүрдэггүй билээ? Чи ердийн үед, ихэд дэлгэрсэн хэллэгүүдийг хашхирахдаа сайн боловч аливаа зүйл үнэхээр тохиолдоход эргэлздэг. Зарим хүн ойлгодог хэрнээ аяархан л бувтнадаг, харин бусад нь юу ойлгосноо чанга ярьдаг боловч өөр хэн ч үг хэлдэггүй. Тэд Бурханаас юу ирдгийг болон Сатаны ажил юу болохыг мэддэггүй. Амийн талаарх дотоод мэдрэмжүүд чинь хаана байна вэ? Чи зүгээр л Ариун Сүнсний ажлыг ухаардаг ч үгүй, таньж мэддэг ч үгүй бөгөөд шинэ зүйлсийг хүлээж авахад чамд хэцүү байдаг. Чи зөвхөн хүмүүсийн үзэлд нийцдэг шашны болон шашны бус зүйлсийг хүлээн зөвшөөрдөг. Үр дүнд нь чи зорилгогүйгээр тэмцдэг. Хэр олон хүн Ариун Сүнсний ажлыг ухаарч чаддаг вэ? Хэр олон хүн үнэхээр чуулганы төлөө ачаа үүрсэн бэ? Чи үүнийг ухаардаг уу? Магтан дуу дуулах нь Бурханыг магтах нэг зам мөн боловч чи Бурханыг магтахын үнэнийг тодорхой ойлгодоггүй. Түүнээс гадна Түүнийг магтах зам чинь хатуу чанд байдаг. Энэ чинь чамд байдаг үзэл биш үү? Чи өөрийн үзэлтэй үргэлж нэгэн хэвийн зууралдаж, Ариун Сүнсний өнөөдөр хийх зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, ах, эгч нар чинь юу мэдэрч байгааг мэдэрч чаддаггүй, Бурханы хүслийг чимээгүйхэн эрж хайж чаддаггүй. Чи аливааг сохроор хийдэг; чи дуу сайн дуулж болох ч, үр дүн нь холион бантан болдог. Энэ үнэхээр идэж, ууж байгаа хэрэг үү? Үнэндээ хэн саад болж байгааг чи хардаг уу? Чи сүнсэнд огт амьдардаггүй; харин янз бүрийн үзлээс салдаггүй. Энэ чинь яаж чуулганы төлөө ачаа үүрэх зам байх юм бэ? Ариун Сүнсний ажил одоо бүр ч хурдан урагшилж байгааг та нар ойлгох ёстой. Тиймээс өөрийнхөө үзлээс тас зуурч, Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж байгаа бол чи сохор биш гэж үү? Энэ нь ялаа хана мөргөн, дүнгэнэн эргэлдэхтэй адил биш гэж үү? Хэрвээ чи ийм маягаар цөхрөлтгүй үргэлжлүүлэх аваас хаягдах болно.

Гамшгийн өмнө бүрэн төгс болгуулсан хүмүүс Бурханд захирагддаг. Тэд Христээс хамааралтай амьдарч, Түүнд гэрчлэл хийж, Түүнийг өргөмжилдөг. Тэд бол ялгуусан бүстэй хүүхдүүд бөгөөд Христийн сайн цэргүүд юм. Өөрийгөө тайвшруулж, Бурханд ойртож, Түүнтэй нөхөрлөх нь одоо чухал. Хэрвээ Бурханд ойртож чадахгүй бол Сатанд олзлогдох эрсдэл чамд тулгарна. Хэрвээ Надад ойртож, Надтай нөхөрлөж чадвал бүх үнэн чамд илчлэгдэж, чи амьдарч, үйлдэх стандарттай болно. Чи Надад ойр нэгэн учраас Миний үг хажуугаас чинь хэзээ ч холдохгүй, амьдралынхаа турш Миний үгээс бас гажихгүй; Сатан чамайг ашиглах ямар ч аргагүй болох бөгөөд харин ч тэр шившиг болж, ялагдан зугтана. Хэрвээ дотроо дутагдаж байгаа зүйлийг гаднаас хайвал хааяа заримыг нь олж магадгүй боловч олсон зүйлийн чинь олонх нь дүрэм, журам болон чамд хэрэггүй зүйлс байх болно. Чи өөрийгөө орхиж, Миний үгийг илүү их идэж ууж, тэдгээрийг хэрхэн тунгаан бодохоо мэдэх ёстой. Ойлгохгүй зүйл гарвал Надад ойртож, Надтай байнга нөхөрлө; ийм маягаар, чиний ойлгодог зүйл бодит бөгөөд үнэн болно. Чи Надад ойр байхаас эхлэх ёстой. Энэ бол амин чухал! Эс тэгвээс, чи хэрхэн идэж уухаа мэдэхгүй. Чи өөрөө идэж ууж чаддаггүй; үнэндээ, чиний биеийн хэмжээ хэтэрхий жижиг.

Өмнөх: 12-р бүлэг

Дараах: 14-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих