64-р бүлэг

Чи Миний үгийг гажууд, утгагүй байдлаар ойлгох ёсгүй; тэдгээрийг бүх талаас нь ойлгох учиртай бөгөөд илүү сайн ойлгохоор хичээж, ганцхан өдөр, ганцхан шөнө бус, ахин дахин тунгаах хэрэгтэй. Миний хүсэл хаана оршдог, эсвэл ямар талд Би уйгагүй төлөөс төлснийг чи мэддэггүй; чи яаж Миний хүсэлд анхаарал хандуулж чадах билээ? Хүмүүс та нар ийм л байдаг—юмыг нарийвчлан үзэж огт чаддаггүй, зөвхөн гадна талд төвлөрч, дуурайж л чаддаг. Үүнийг яаж сүнслэг байдал гэж хэлэх юм бэ? Энэ бол ердөө хүний урам зориг; мөн Миний сайшаадаггүй зүйл, түүнчлэн Миний жигшдэг зүйл билээ. Би чамд хэлье: Миний жигшдэг бүх зүйл таягдан хаягдаж, гамшигт зовж зүдэрч, Миний шатаалт болон шүүлтийг туулах ёстой. Эс бөгөөс хүмүүс айдас гэж юу болохыг мэдэхгүй бөгөөд ихэд замаа алдаж, Намайг үргэлж хүний нүдээр харах болно—тэд маш мунхаг! Надтай ойртож, Надтай ярилцах нь Сатаны үзэл бодлыг арилгах хамгийн шилдэг арга юм. Та бүхэн шүүгдэж, аминдаа хохирол амсахаас зайлсхийхийн тулд энэ дүрмийн дагуу үйлдээсэй гэж Би хүсэж байна.

Хүмүүс бол харьцахад маш хэцүү, үргэлж л гаднын хүмүүс, үйл явдал, юмсын хяналтад, мөн өөрсдийн үзлийн хяналтад байдаг. Үүний үр дүнд тэд Миний төлөө сайн гэрчлэл хийж чаддаггүй, Надтай сайтар хамтран ажиллаж чаддаггүй. Би байнга та нарыг дэмжиж, асардаг атал та нар Надтай хамтран ажиллахын тулд хамаг чадлаараа хийх чадваргүй байдаг. Энэ бүхэн Намайг ойлгох ойлголт чинь дутмаг байгааг хангалттай харуулдаг. Чи Миний талаар огт эргэлзэхээ болих цаг ирэхэд үнэн замаар алхахад чинь хэн ч саад болж чадахгүй бөгөөд хүний ямар ч үзэл чамайг ноёрхож чадахгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи Миний айлдварын утга учрыг үнэхээр ойлгодог уу? Иймэрхүү үгийг тодруулах үед минь л та нар багахан ойлголттой болдог. Хүмүүс маш тэнэг, үнэхээр усан толгойтой. Яс маханд нь зүү хүрэх үед л бага зэргийн өвдөлт мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Миний үг өвчний эх үүсвэрийг чинь хэлж өгөх үед л чи бүрэн үнэмшдэг. Гэсэн ч заримдаа та нар Миний үгийг хэрэгжүүлж, өөрсдийгөө мэдэхийг мөн л хүсдэггүй. Одоо ч гэсэн та нар хүмүүстэй харьцах хэчнээн хэцүү болохыг яагаад ойлгоогүй хэвээр байна вэ? Миний үг хангалттай илэрхий, тодорхой биш болохоор уу? Та нар Надтай чин, үнэн сэтгэлээсээ хамтран ажиллаасай гэж Би хүсдэг; таатай сонсогдох үг хэлдэг эсэх чинь хамаагүй, Надтай хамтран ажиллах хүсэлтэй байж, Надад үнэн сэтгэлээсээ шүтэн мөргөж чадаж л байвал чи Миний хамгаалалтад орно. Ийм хүн маш мунхаг байсан ч гэсэн Би гэгээрүүлнэ, ингэснээр тэр мунхаг байдлаа хаяж болох юм. Яагаад гэвэл, Миний үйлдэл Миний үгтэй заавал нийцэх ёстой; Би бол биелүүлж чадахгүй амлалт хэзээ ч өгдөггүй Төгс Хүчит Бурхан билээ.

Би Өөрийн хүслийг чуулганууд болон бүх ууган хөвгүүнд шууд илчилнэ, юу ч, хэзээ ч дахин нуугдмал байхаа болино, учир нь бүх зүйл илчлэгддэг өдөр ирчихсэн. Өөрөөр хэлбэл, “нуугдмал” гэдэг үг одоогоос ашиглагдахгүй, тэр ч бүү хэл ямар ч нуугдмал зүйл оршихгүй. Бүх нуугдмал хүн, үйл явдал, зүйл нэг нэгээрээ ил болох нь гарцаагүй. Би бол бүрэн эрх мэдэл эзэмшдэг ухаалаг Бурхан. Бүх үйл явдал, бүх зүйл, хүн нэг бүр Миний гарт байдаг. Тэднийг ил болгохын тулд Би Өөрийн алхмыг хийж, тэднийг нэг нэгээр нь, дэс дараатайгаар дэлгэнэ. Намайг аргалж зүрхэлдэг, эсвэл Надаас ямар нэг зүйл нуухаар оролддог хэнийг ч Би лавтайяа дахин хэзээ ч босгохгүй. Би ийм маягаар үйлдэнэ, ингэснээр та нар бүгдээрээ үүнийг харж чадна. Тодорхой хар! Миний уйгагүй төлсөн төлөөс хий дэмий байгаагүй; энэ нь үр жимсээ өгнө. Анхаараагүй, эсвэл дуулгавартай байгаагүй хэн боловч нэн даруй Миний шүүлттэй тулгарна. Хэн Миний эсрэг явж зүрхлэх юм бэ? Та нар бүгд Намайг дуулгавартай дагах ёстой. Би чамд хэлье: Миний хэлдэг, хийдэг бүхэн, Миний одоогийн үйлдэл, үзэл санаа, бодол, төлөвлөгөө болгон бүгд туйлын зөв; хүн тэдгээрийг цааш нь бодолцон үзэх хэрэггүй. Та нарт зүгээр л дагах хэрэгтэй, энэ талаар цаашид бодож үзэх шаардлагагүй гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Шалтгаан нь энэ юм. Би дахиад цааш нь тодруулах хэрэгтэй юү?

Үзэл чинь та нарыг ноёрхдог атал та нар, хангалттай хичээл зүтгэл гаргаагүй учраас ийм байгаа гэдгээ боддоггүй. Үүний оронд шалтаг хайн Над руу харж, Би та нарыг гэгээрүүлээгүй гэж хэлдэг. Энэ ямар гээчийн үг вэ? Чи өөрөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, үргэлж Надад гомдоллож байна. Би чамд анхааруулж байна! Хэрвээ чи ийм маягаар, ямар ч төлөөс төлөлгүйгээр үргэлжлүүлбэл хаягдах болно! Би та нарыг сүрдүүлэх гэж бүхэл өдөржингөө онгирдоггүй. Энэ үнэхээр бодит баримт: Би хэлснээ хийдэг. Миний амнаас гарсан үг тэр даруйдаа шууд хэрэгжиж эхэлдэг. Урьд нь Миний айлдсан үг удаан хэрэгждэг байсан; гэтэл одоо бол юмс өөр бөгөөд цаашид аливаа зүйл удаан тохиолдохгүй. Илүү тодорхой хэлэх юм бол, Би та нарыг цаашид түлхэж, ятгахгүй; харин оронд нь та нарыг зоригжуулж, хүчилдэг. Бүр тодорхой хэлбэл, хөл нийлүүлж чадаж байгаа хүмүүс ийнхүү хийнэ, харин хөл нийлүүлж чаддаггүй, урагш үргэлжлүүлж чаддаггүй хүмүүс таягдан хаягдана. Би та нартай боломжит бүхий л аргаар, тэвчээртэйгээр ярьдаг байсан боловч та нар ердөө сонсоогүй. Одоо ажил энэ үе шат хүртлээ үргэлжилсэн болохоор та нар юу хийх вэ? Та нар үнэхээр өөрсдийгөө өөгшүүлсээр л байх уу? Ийм хүмүүс бүрэн төгс болгуулж чадахгүй, харин Надад таягдан хаягдах нь гарцаагүй!

Өмнөх: 63-р бүлэг

Дараах: 65-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих