65-р бүлэг

Миний үг үргэлж та нарын эмзэг талыг онодог, өөрөөр хэлбэл, та нарын гайтай сул талыг зааж өгдөг; эс тэгвээс та нар яг одоо ямар цаг болсныг огт мэдэхгүй бас л хөдөлж ядсаар байх байсан. Үүнийг мэдэж ав! Би та нарыг аврахын тулд хайрын зам ашигладаг. Та нар яаж байдаг нь хамаагүй, Би Өөрийн сайшаасан зүйлсийг ямар ч алдаагүйгээр гарцаагүй гүйцэлдүүлнэ. Зөвт Төгс Хүчит Бурхан Би алдаа гаргаж болно гэж үү? Энэ хүний үзэл биш гэж үү? Надад хэлээч: Миний хийдэг, хэлдэг бүхэн та нарын төлөө биш гэж үү? Зарим хүн даруухнаар: “Өө, Бурхан минь! Таны хийдэг бүхэн бидний төлөө байдаг, гэтэл бид Тантай хэрхэн гар нийлэн ажиллахаа мэддэггүй” гэж хэлдэг. Ийм мэдлэггүй! Надтай хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй гэж хэлэхдээ хүрч байдаг! Эд бүгд ичгүүртэй худал үгс! Та нар ийм зүйл хэлж байж бодит амьдрал дээр яагаад махан биеийг ахин дахин анхаардаг юм бэ? Хэлдэг үг чинь сайхан сонсогддог ч та нар амар, таатай байдлаар үйлддэггүй. Та нар үүнийг ойлгох ёстой: Өнөөдөр Би та нараас их юм шаардаагүй, мөн Миний шаардлага та нарын ухаанаас давсан зүйл ч биш; харин хүний хийж болмоор зүйлс. Би та нарыг огтхон ч хэтрүүлэн үнэлдэггүй; Би хүний чадлын хэмжээг мэдэхгүй гэж үү? Би энэ талаар тов тодорхой ойлголттой.

Миний үг та нарыг байнга гэгээрүүлдэг атал зүрх сэтгэл чинь дэндүү хатуурсан ба сүнсэн дотроо Миний хүслийг ухаарч чаддаггүй! Надад хэлээч: Хоол унд, хувцас хунар болон гадаад төрхдөө анхаарал хандуулахын оронд дотоод аминд анхаарлаа хандуул гэж Би хэчнээн олон удаа сануулсан билээ? Гэтэл та нар ердөө сонсдоггүй. Би хэлж ярихаас залхаж байна. Та нар ийм хөшүүн болчихсон юм уу? Та нар үнэхээр мэдрэмжгүй юм уу? Миний хэлсэн үг хий дэмий өнгөрсөн юм гэж үү? Би ямар нэгэн буруу юм хэлчихээ юү? Миний хөвгүүд ээ! Миний чин сэтгэлийн санаа зорилгод хайхрамжтай бай! Та нарын амь нэгэнт төлөвшихөд санаа зовох хэрэггүй болох бөгөөд бүх зүйл хангагдана. Эдгээр зүйлд яг одоо анхаарал тавих нь ямар ч үнэ цэнэгүй. Миний хаанчлал бүхэлдээ биеллээ олж, дэлхийд ил тод бууж ирсэн; энэ нь Миний шүүлт бүхэлдээ ирчихсэн гэдгийг бүр илүү илтгэдэг. Та нар үүнийг туулсан уу? Би та нарыг шүүх дургүй боловч та нар Миний зүрх сэтгэлийг огтхон ч хайхардаггүй. Та нар өршөөлгүй шүүлт биш, харин Миний хайр, хамгаалалтыг үргэлж хүртээсэй гэж Би хүсдэг. Та нар шүүгдэхийг хүсдэг байж болно гэж үү? Үгүй бол яагаад та нар байн байн Над руу ойртож, Надтай нөхөрлөж, харилцаатай байдаггүй юм бэ? Та нар Надад маш хөндий хүйтэн ханддаг атлаа Сатан та нарт санаа өгөхөд баярлаж, хүсэлтэй чинь санаа нийлж байна хэмээн боддог—гэтэл чиний хийдэг юу ч Миний төлөө байдаггүй. Та нар Надад үргэлж ийм харгис хэрцгий хандахыг хүсдэг юм уу?

Би чамд өгөхийг хүсдэггүй юм биш, харин та нар төлөөс төлөхийг хүсдэггүй. Иймээс чи юу ч бариагүй, гар хоосон байдаг. Ариун Сүнсний ажил хэчнээн хурдан ахиж байгааг харахгүй байна уу? Миний зүрх сэтгэл тэсэн ядан шатаж байгааг харахгүй байна уу? Би та нараас Надтай хамтран ажиллахыг шаарддаг ч та нар хүсэхгүй хэвээр байдаг. Янз бүрийн гай гамшиг ар араасаа тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутагт гай зовлон тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм. Миний хөвгүүд ээ! Та нар зовлон шаналал, гай гамшгийн хүнд хэцүүд нэрвэгдэх ёсгүй. Та нар удалгүй насанд хүрч, Миний мөрөн дээрх ачааг аль болох хурдан аваасай гэж Би хүсдэг. Миний хүслийг яагаад ойлгодоггүй юм бэ? Урдах ажил улам л амаргүй болно. Та нар Намайг бөөн ажилтай нь ганцаараа махран зүтгэг гээд үлдээх тийм хатуу зүрх сэтгэлтэй юм уу? Би арай энгийнээр хэлье: Амь нь төлөвшсөн хүмүүс хоргодох газарт орох ба зовлон шаналал, хатуу хэцүүд нэрвэгдэхгүй; амь нь төлөвшөөгүй хүмүүс зовлон шаналал, хор хохирол амсах ёстой. Миний үг хангалттай тодорхой биш байна гэж үү?

Миний нэр бүх зүгт, бүх газар түгэх ёстой, тийнхүү хүн бүр Миний ариун нэрийг мэдэж, Намайг мэдэж болох юм. АНУ, Япон, Канад, Сингапур, Зөвлөлт Холбоот Улс, Макао, Хонг Конг болон бусад улсын нийгмийн бүх давхаргын хүмүүс Хятадад нэн даруй цугларч, үнэн замыг хайна. Миний нэр тэдэнд хэдийнээ гэрчлэгдсэн; тэднийг хариулж, удирдахын тулд та нар аль болох хурдан төлөвших л үлджээ. Ийм учраас, улам ч их ажил бий гэж Би хэлдэг. Гай гамшгийн үр дүнд Миний нэр өргөнөөр түгэх бөгөөд хэрвээ та нар болгоомжтой байхгүй бол хүртэх ёстой хувиа алдана. Айхгүй байна уу? Миний нэр бүх шашин, нийгмийн бүх давхарга, бүх үндэстэн, бүх урсгалд түгдэг. Энэ бол Миний ажил уялдаа холбоотойгоор, цэгцтэй хийгдэж байгаа хэрэг юм; энэ бүгд Миний ухаалаг зохицуулалтаар тохиолддог. Та нар алхам бүрдээ урагшилж, Миний мөрийг ойрхон дагаж чаддаг байгаасай гэж л Би хүснэ.

Өмнөх: 64-р бүлэг

Дараах: 66-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих