66-р бүлэг

Миний ажил энэ үе шат хүртэл үргэлжилж, бүгд Миний гарын ухаалаг зохицуулалтуудыг дагасан, энэ бүхэн Миний асар их амжилт байсаар ирсэн. Хүмүүсийн дундаас хэн ийм зүйл хийж чадах билээ? Харин ч хүмүүс Миний удирдлагад саад болдоггүй гэж үү? Гэхдээ хэн ч Миний оронд Миний ажлыг хийж чадахгүй, саад болж бүр ч чадахгүй, учир нь Миний хэлж, хийдэг зүйлсийг хэлж, хийж чадах хэн ч байхгүй гэдгийг чи мэдэх ёстой. Хэдий тийм ч хүмүүс ухаалаг Төгс Хүчит Бурхан Намайг мөн л мэддэггүй! Чи гаднаа Намайг ил тод эсэргүүцэж зүрхэлдэггүй ч зүрх сэтгэл, оюун санаандаа өөрийгөө Миний эсрэг тавьдаг. Тэнэгүүд! Намайг хүний дотоод зүрх сэтгэлийг хардаг Бурхан гэдгийг мэддэггүй юм уу? Би үг, үйлдэл бүрийг чинь хардгийг мэддэггүй юм уу? Би чамд хэлье: Би амаараа дахин хэзээ ч зөөлөн үг айлдахгүй. Харин Миний үг бүгд хатуу шүүлтийн үг байх бөгөөд тэдгээрийг тэсэж дааж чадах эсэхийг чинь Би харна. Одоогоос эхлэн, зүрх сэтгэл нь Надад ойр биш хүмүүс буюу Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүс бол Намайг илт эсэргүүцдэг хүмүүс юм.

Өнөөдөр Ариун Сүнсний ажлын урьдын арга барил хэрэглэгдэхээ болих цэгт хүрсэн; харин оронд нь шинэ арга барил хэрэгжиж байна. Надтай эергээр, идэвхтэйгээр хамтран ажилладаггүй хүмүүс Үхэгсдийн орон буюу үхлийн хөндий рүү унана (энэ хүмүүс үүрд мөхөх болно). Шинэ арга барил дараах байдалтай байдаг: Хэрвээ зүрх сэтгэл, оюун санаа чинь зөв биш бол Миний шүүлт чам дээр даруйхан ирнэ. Үүнд дэлхий ертөнц, эд баялаг, гэр бүл, нөхөр, эхнэр, хүүхдүүд, эцэг эх, хоол, унд, хувцас хунар болон сүнсний ертөнцийн нэг хэсэг бус ийм бүх зүйлтэй зууралдах явдал багтдаг. Ариун хүмүүсийн гэгээрэл улам бүр ил болно; өөрөөр хэлбэл, амийн мэдрэмжүүд улам бүр илэрхий болж, байнга хөдөлгөөнд байна. Өчүүхэн төдий саад учруулсан хэн боловч гамшигт унаж, амийн уралдааны зам дээр хол хоцорно. Хайхрамжгүй, сүсэг бишрэлтэйгээр эрж хайдаггүй хүмүүсийг Би бүрмөсөн орхиж, нэгийг нь ч үлдээлгүйгээр бүгдийг нь үл ойшооно. Тэд мянган жилийн турш гамшигт зовж зүдэрнэ. Гал цогтойгоор эрж хайдаг хүмүүс буюу үргэлж саад болж буй хүмүүсийг Би мэдлэггүй байдлаас нь ангижруулж, тэднийг Өөртөө үнэнч болгоно. Түүнчлэн тэд мэргэн ухаан, оюун ухаантай болж, улмаар бүр ч их итгэлтэйгээр эрж хайна. Өөрийн ууган хөвгүүдэд өгөх ерөөлүүдээ Би хоёр дахин ихэсгэж, Миний хайр цаг үргэлжид та нарт ирнэ. Би цаг ямагт та нарыг харж хандаж, хамгаалдаг бөгөөд та нарыг Сатаны торонд унагахгүй. Би Өөрийн ажлыг бүх хүний дунд явуулж эхэлсэн; өөрөөр хэлбэл, Би өөр нэг ажлын төслийг нэмсэн. Энэ бол мянган жилийн турш Христэд үйлчлэл үзүүлэх хүмүүс бөгөөд асар олон тооны хүмүүс Миний хаанчлал руу шавна.

Миний хөвгүүд ээ, та нар сургалтаа эрчимжүүлэх ёстой. Хүлээн аваад, хийж дуусгах ёстой ихээхэн ажил та нарыг хүлээж байгаа. Та нар хурдан төлөвшиж, Миний даалгасан ажлыг дуусгаасай гэж л Би хүсдэг. Энэ бол та нарын ариун хариуцлага, Миний ууган хөвгүүд та нарын гүйцэтгэх ёстой үүрэг билээ. Би та нарыг замын төгсгөл хүртэл хамгаалж, Надтай хамт үүрд аз жаргал эдлээсэй гэсэндээ та нарыг хамгаална. Та нарыг төгс болгохын тулд Би олон золиос гаргаж, олон орчныг зохицуулсан гэдэг баримтыг та нар дор бүрнээ мэдэж авах ёстой. Эдгээр нь бүгд Миний ерөөл гэдгийг та нар мэднэ биз дээ? Та нар бол бүгд Миний хайртай хөвгүүд. Намайг чин сэтгэлээсээ хайрласаар байгаа цагт Би та нарын нэгийг ч хаяхгүй—гэхдээ энэ нь Надтай эв зохицолтойгоор хамтран ажиллах чадвартай эсэхээс чинь хамаардаг.

Өмнөх: 65-р бүлэг

Дараах: 67-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих