26-р бүлэг

Хэн Миний гэрт амьдран суусан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө ам өчгөө өгсөн бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан хэр нь хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад хүмүүс бүгдээрээ хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг юм бэ? Хүн төрөлхтөн яагаад Намайг орхисон бэ? Хүмүүс яагаад Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй юм бэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амталж, тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хүн төрөлхтний дунд амьдраад Би хүний ертөнцийн гашуун зовлонг амсаж, хүмүүсийн дунд байдаг янз бүрийн байр байдлыг бүгдийг нь Өөрийн нүдээр харсан. Нэг л мэдэхэд, Намайг “өөрчлөгдөхийн” хэрээр хүн өөрчлөгдсөн, гагцхүү ийм маягаар л тэр өнөөдөртэй золгожээ. Миний төлөө юу ч хийж чаддаг бай гэж Би хүнээс шаарддаггүй, Миний төлөө ямар нэгэн өсөлт гарга гэж ч шаарддаггүй. Харин Миний төлөвлөгөөний дагуу үйлдэж, Надад дуулгаваргүй хандахгүйгээр, эсвэл Миний ичгүүрийн тэмдэг бололгүйгээр Надад цангинасан гэрчлэл хийж чаддаг байгаасай гэж л Би хүсдэг. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан ч хүний хэрэгжүүлэлт, биеэ авч явах байдал Миний сэтгэлийг хангалуун болгож яахан чадах билээ? Хүн Миний хүсэлд нийцэж, Миний хүслийг биелүүлж яахан чадах билээ? Газар дээрх уул ус, газар дээрх цэцэг ногоо, өвс ургамал, модод бүгд Миний гарын урыг харуулж, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэтэл хүн яагаад Миний шаардсан стандартад хүрч чаддаггүй юм бэ? Адгийн дорд байдлаасаа болоод тэр үү? Би түүнийг өргөмжилснөөс болоод тэр үү? Хүнд Би хэт харгис хандсанаас болоод тэр үү? Хүн яагаад Миний шаардлагаас цаг ямагт айна вэ? Өнөөдөр хаанчлал дахь олон түмний дундаас та нар дуу хоолойг минь л сонсохоос биш, царайг минь харахыг яагаад хүсдэггүй юм бэ? Миний үгийг Миний Сүнстэй тааруулалгүйгээр яагаад зүгээр л хардаг юм бэ? Яагаад Намайг дээд тэнгэр, доод газарт тусгаарладаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдгаасаа өөр байдаг гэж үү? Тэнгэрт байхдаа Би газарт буун ирж чадахгүй гэж үү? Газарт байхдаа Би тэнгэрт хүрэх үнэ цэнгүй байдаг юм гэж үү? Газарт байх үедээ Би дорд амьтан мэт, тэнгэрт байх үедээ Би өргөмжит оршихуй мэт, тэнгэр газрын дунд эвлэршгүй ан цав байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцийнхөн эдгээр зүйлийн гарал үүслийн талаар юу ч мэдэхгүй мэт байцгаан, Миний үг дуу чимээнээс цаашгүй, ямар ч утга учиргүй мэтээр үргэлж Миний эсрэг явж ирлээ. Бүх хүн төрөлхтөн Миний үгэнд хичээл зүтгэл гаргаж, гадаад байдлыг минь өөрсдөө шинжилдэг ч бүгд л бүтэлгүйтэж, хичээл чармайлт нь ямар ч үр дүнд хүрдэггүй, харин ч Миний үгэнд цохигдоод дахин босож зүрхэлдэггүй.

Хүн төрөлхтний итгэлийг турших үед минь нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийж чаддаггүй, нэг ч хүн бүхнээ өргөн барьж чаддаггүй; харин зүрх сэтгэлээ Надад булаалгах гэж байгаа мэт хүн үргэлжлүүлэн нуугдаад, сэтгэлээ нээхээс татгалзсаар байдаг. Иов хүртэл шалгалтын үеэр хэзээ ч үнэхээр тууштай зогсоогүй, мөн зовлон шаналал дунд ч сайн сайхныг цацруулаагүй. Хавар цагийн дулаанд бүх хүн ялимгүй ногоордог; өвлийн хүйтэн жаварт тэд хэзээ ч ногооноороо байдаггүй. Яс арьс болж, турж эцсэн биеийн хэмжээтэй хүн Миний санаа зорилгыг биелүүлж чадахгүй. Бүх хүний дунд бусдадаа үлгэр дуурайл болж чадах нэг ч хүн байхгүй, учир нь бүх хүн үндсэндээ адилхан, нэг нэгээсээ ямар ч ялгаагүй, өөр хоорондоо ялгарах зүйл багатай. Иймээс хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний үйл хэргийг бүрэн дүүрэн мэдэх чадваргүй хэвээр байдаг. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүй Миний ажлыг мэддэг болно, мөн Намайг юу ч хийгээгүй, хэнийг ч албадаагүй байхад хүн Намайг мэдэж авч, улмаар Миний үйл хэргийг харна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний харуулсан үйл хэргийн нэг тал бөгөөд хүний мэдэх ёстой зүйл юм. Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс үндэстнийг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Дэлхийн улс үндэстэн, ард түмэн бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр хүний ертөнц Миний ачаар зүйрлэшгүй их хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна.

Дуу хоолой минь эрчимжихэд Би орчлон ертөнцийн байр байдлыг ч бас ажигладаг. Тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд Миний үгээр шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүн бүр төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа олно. Үүнийг Би ихэд таална. Би үймээн самуунаас ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь загварчилж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг өөрсдийнх нь төрөлтэй хамт тавьсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа тул Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр юу ч үгүй болох нь гарцаагүй! Аяа, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—захирагч Эзэнтэй болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц өө! Миний алдар дотор чи гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг шинждэг. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дотор та нар эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогсохоо больсон байлгүй дээ? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадна вэ? Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!

1992 оны 3 дугаар сарын 29

Өмнөх: Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!

Дараах: 27-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих