27-р бүлэг

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөж байгаагүй, Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд үргэлж хатуу чанга хандаж, эрх мэдлээ үргэлж түүн дээр хэрэгжүүлж байгаа. Хүний бүх үйлдэлд Миний төлөө хийдэг зүйл бараг үгүй, мөн Миний нүдний өмнө бат зогсдог зүйл бараг үгүй. Эцсийн эцэст хүний бүх зүйл Миний өмнө чимээгүй нуран унадаг; дараа нь л Би Өөрийн үйлдлийг харуулж, бүтэлгүйтлээр нь дамжуулан хүн бүрд Өөрийгөө мэдүүлдэг. Хүний уг чанар өөрчлөгдөлгүй үлддэг. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу байдаггүй—энэ нь Надад хэрэгтэй зүйл биш. Миний хамгийн их жигшдэг зүйл бол хүний өөрчлөгдөшгүй байдал ба хуучнаа давтах явдал боловч Намайг мэдэхдээ үргэлжлүүлэн бүтэлгүйтэж, Намайг үргэлж хол байлгаж, Миний өмнө хүслийн минь дагуу хэзээ ч үйлдэхгүй, харин нүдэн далдуур Намайг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг хүч юу вэ? Тэдний үнэнч байдал уу? Намайг хайрладаг тэдний хайр уу? Тэд яагаад гэмшиж, шинэ хүн болж чаддаггүй юм бэ? Хүмүүс шавар шавхайгүй газар амьдрахын оронд намаг балчиг дотор амьдрахыг яагаад үргэлж хүсдэг юм бэ? Би тэдэнд зохисгүй хандсан юм гэж үү? Би тэднийг буруу зүг рүү чиглүүлсэн юм гэж үү? Би тэднийг там руу хөтөлж байгаа юм гэж үү? Хүн бүр “там”-д амьдрахад бэлэн байдаг. Тэдний доторх бүх зүйл тамаас ирдэг тул гэрэл ирэхэд нүд нь даруй сохордог. Гэвч хүмүүс үүнийг мэддэггүй, зүгээр л эдгээр “тамын ерөөл”-ийг эдэлдэг. Тэр ч бүү хэл, Би эдгээр эрдэнэсийг нь булаан аваад, өөрсдийг нь “оршин тогтнох үндэсгүй” болгож орхино гэж айсандаа тэд эдгээрийгээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас тэвэрч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас Намайг газар дээр ирэхэд Надаас хол байж, Надад ойртохыг үзэн яддаг, учир нь тэд “өөрсдөдөө төвөг удахыг” хүсдэггүй, харин ч “газар дээрх аз жаргалыг” эдлэхийн тулд гэр бүлийнхээ доторх эв зохицлыг хэвээр хадгалахыг хүсдэг. Гэхдээ, Би гагцхүү хүний гэр бүлийг устгахаар энд ирсэн учир хүмүүст хүссэнээ хийхийг нь зөвшөөрч чадахгүй. Намайг хүрэлцэн ирэх мөчөөс эхлээд тэдний гэр бүлийн амар амгалан байдал арилдаг. Би хүний гэр бүлийг бүү хэл, бүх үндэстнийг бут цохихоор зорьдог. Хэн Миний атгаас зугтаж чадах билээ? Ерөөл хүлээн авдаг хүмүүс хүсээгүйнхээ ачаар зугтаж магадгүй юм гэж үү? Гэсгээлт амсдаг хүмүүс айдсынхаа ачаар Миний өрөвдөх сэтгэлийг хүлээн авч магадгүй юм гэж үү? Миний бүх үгээс хүмүүс Миний хүсэл болон үйлдлийг харсан, гэхдээ хэн ер нь бодол санааныхаа хүлээсээс ангижирч чадах билээ? Миний үгэн дотроос, эсвэл Миний үггүйгээр хэн ер нь өөр замыг олж чадах билээ?

Хүн Миний халуун дулааныг мэдэрч, Надад үнэхээр үйлчилсэн бөгөөд Миний өмнө үнэхээр дуулгавартай дагаж, бүхнийг Миний төлөө, Миний өмнө хийсэн. Гэвч өнөөдөр хүмүүс үүнд хүрч чаддаггүй; тэд өлсгөлөн чононд булаагдсан мэт сүнсээрээ л уйлдаг бөгөөд хүсэн эрмэлзсэн хүчин мөхөс байдлаар Намайг харж, тасралтгүйгээр Надаас гуйн хашхирдаг. Гэвч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй. Урьд нь хүмүүс Миний өмнө амлалт өгч, Миний сайхан сэтгэлийг хайраараа хариулахын тулд тэнгэр, газраар тангараглаж байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуунаар уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихүйеэ бэрх байв. Би шийдэмгий байдлаас нь үүдэн хүмүүст үргэлж тусалдаг байлаа. Тоо томшгүй удаа хүмүүс Намайг дуулгавартай дагахаар Миний өмнө ирж, хайр татам байдал нь мартахын аргагүй байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрлаж, чин сэтгэл нь биширмээр байв. Тоо томшгүй олон удаа тэд амиа золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан—чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон удаа тэд үхэлтэй нүүр тулахаа үл хайхран Миний өмнө, Миний төлөө өөрсдийгөө өргөн барьсан ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтай ажигласан. Би тэднийг нандин эрдэнэс мэт хайрлаж байсан удаа тоо томшгүй олон, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан удаа ч тоймгүй олон. Гэсэн ч Миний оюун санаанд юу байгааг хүн ухан ойлгох аргагүй хэвээр байдаг. Хүмүүсийг гуниглах үед Би тайвшруулахаар ирдэг, сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд зүг чиг өгдөг. Тэднийг гашуунаар уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэвч Намайг гуниглах үед хэн чин сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ? Намайг дээд зэргээр түгшиж байх үед хэн Миний зүрх сэтгэлийг харгалзан үздэг билээ? Намайг гуниглах үед сэтгэлийн минь шархыг хэн анагааж чадах билээ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажилладаг билээ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдын хандлага одоо гээгдээд, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад юу ч үлддэггүй юм бэ? Хүмүүс яаж энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Хүн төрөлхтнийг дайсан нь завхруулснаас энэ бүхэн болоогүй гэж үү?

Тэнгэрэлчүүд Намайг магтан хөгжим тоглох үедээ хүнийг өрөвдөх сэтгэлийг минь өөрийн эрхгүй өдөөдөг. Миний зүрх сэтгэл даруй гунигаар дүүрч, энэхүү зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө салгах боломжгүй байдаг. Хүнээс хагацаж, дараа нь эргэн нийлэхийн баяр хөөр, уйтгар гунигтаа бид хуучин мэдрэмжээ дурсаж чаддаггүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан хүн бид хоёрын уулзаж чадах цаг хугацаа ховорхон. Хэн урьдын мэдрэмжүүдээ санагалзахаас ангижирч чадах билээ? Өнгөрсний талаар дурсан санахаа хэн больж чадах билээ? Урьдын мэдрэмжүүдийг үргэлжлүүлэхээр найддаггүй хэн байх билээ? Миний эргэн ирэхийг хүсэмжилдэггүй хэн байх билээ? Хүнтэй эргэн нэгдэхийг минь хүсэн хүлээдэггүй хэн байх билээ? Миний зүрх сэтгэл гүнээ түгшиж, хүний сүнс ихэд санаа зовдог. Сүнсээрээ адилхан хэдий ч бид үргэлж хамтдаа байж, бие биеэ дандаа хараад байж чаддаггүй. Тиймээс бүх хүн төрөлхтний амьдрал уй гунигаар дүүрэн, эрч хүчээр дутмаг байдаг, учир нь хүн үргэлж Намайг хүсэн эрмэлзэж байсан билээ. Хүмүүс тэнгэрээс цохигдон унасан зүйлс мэт байсан; тэд газар дэлхий дээрээс Миний нэрийг дуудан хашхирч, газраас харцаа өргөн Над руу хардаг—гэвч тэд яаж ховдог чонын амнаас зугтаж чадах билээ? Тэд үүний заналхийлэл, уруу таталтаас өөрсдийгөө чөлөөлж яаж чадах билээ? Хүмүүс Миний төлөвлөгөөний зохицуулалтад дуулгавартай байдгаасаа болоод өөрсдийгөө золиослохгүй байж яаж чадах билээ? Тэднийг чангаар гуйх үед Би тэднээс нүүр буруулаад, цааш нь харж тэвчдэггүй; гэсэн ч тэдний уйлааныг Би яаж сонсохгүй байж чадах билээ? Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана. Уйтгар гунигтай минь уур холилдон, Би орчлон ертөнцийг бяц дэвсэж, хэнийг ч өршөөхгүйгээр, дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулна. Би газар дэлхийг тэр чигт нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тийнхүү үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг завхруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх ёсгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…

Өнөөдөр дэлхийн улс орнуудын дунд Би гүйцэлдүүлэхээр зорьсон ажлаа хийж байна. Би хүн төрөлхтний дунд нааш цааш явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийж байгаа бөгөөд бүх хүн төрөлхтөн Миний санаа зорилгын дагуу янз бүрийн улс орныг бутарган хувааж байна. Дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулдаг, учир нь тэр өдөр үнэхээр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байна. Дахиад ямар ч саатал гарахгүй, тийнхүү бүх зүйл баярлан хөөрч бүжиглэж эхэлнэ. Хэн Миний өдрийг дураараа сунгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулж ирдэг. Хүн бүр Израилийн сэргэлтээс айдаг. Израиль сэргэх үед, тэр нь Миний алдар сууг олж авах өдөр байх болно, мөн бүх зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулах дөхөж байгаа тул бүх хүн хулчийж, айн сүрддэг, учир нь хүний ертөнцөд зөвт байдал гэж дуулдаагүй. Зөвт байдлын Нар мандах үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлнэ. Тэгээд энэ нь бүхий л орчлон ертөнцийг гэрэлтүүлж, бүх хүнд хүрнэ. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг хэрэгжүүлж чаддаг бол яахан айх билээ? Миний ард бүгд Миний өдөр ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн мөрөөддөг. Тэд Намайг зөвт байдлын Нар болон ирж, бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг хүлээдэг. Миний хаанчлал бүхий л орчлон ертөнцийн дээр бүрэлдэн бий болж байгаа, Миний сэнтий Миний сонгосон олон зуун сая хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Тэнгэрэлчүүдийн хамтын ажиллагаагаар Миний агуу ажил удахгүй үр дүнд хүрнэ. Миний бүх хөвгүүн, Миний ардууд Миний эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж, Намайг өөрсөдтэй нь дахин нэгдэж, хэзээ ч дахин салахгүй байгаасай гэж хүсэн мөрөөддөг. Миний хаанчлал дахь үй түмэн ард Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яахан бие бие рүүгээ гүйж, баярлан хөөрөхгүй байх билээ? Энэ нь ямар ч төлөөс төлөх шаардлагагүй уулзалт юм гэж үү? Би бүх хүний нүдэнд эрхэм гэж харагддаг, Би бүх хүний үгээр тунхаглагддаг. Эргэн ирэх үедээ Би бүх дайсагнагч хүчийг бүр ч илүү байлдан дагуулна. Цаг нь ирлээ! Би ажлаа эхлүүлж, хүмүүсийн дунд Хааны хувиар эрх барина! Би эргэн ирнэ! Би эргэн ирнэ! Тэгээд Би явна! Энэ бол хүний найдаж байгаа зүйл, энэ бол хүний хүсдэг зүйл юм. Би бүх хүнд Миний өдөр ирэхийг харуулж, Миний өдөр ирэхийг баяр хөөртэйгөөр угтан авах боломжийг олгоно!

1992 оны 4 дүгээр сарын 2

Өмнөх: 26-р бүлэг

Дараах: 28-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих