28-р бүлэг

Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, Сионд буцаж очиход бүх хүн Надтай мэндэлсэн. Намайг ирж, очих үед Надад дайсагнадаг зүйлс Миний алхамд хэзээ ч саад болоогүй, иймээс Миний ажил түүртэх юмгүй дэвшсэн. Өнөөдөр бүх бүтээлийн дунд ирэхэд минь Намайг дахиад яваад өгөх вий, тэгэхээр дэмжлэг болгон түшиж тулдаг зүйлээ алдах вий гэж ихэд айсан бүх зүйл Надтай дуугүйхэн мэндчилдэг. Бүх зүйл Миний удирдамжийг дагаж, Миний гарын заасан чиглэлийг аждаг. Амнаас минь гарсан үг олон бүтээлийг төгс болгож, дуулгаваргүй олон хөвгүүнийг гэсгээлээ. Ийнхүү бүх хүн Миний үгийг анхааралтай харж, амнаас минь гарах айлдварыг чих тавин чагнадаг бөгөөд энэ сайхан боломжийг алдахаас маш их айдаг. Ийм учраас Би үгээ үргэлжлүүлэн хэлсэн, ингэснээр Миний ажил илүү хурдан гүйцэлдэж, газар дээр тааламжтай нөхцөл хурдан бүрдэж, газар дээрх эзгүйрлийн дүр зургийг засаж залруулна. Тэнгэр өөд харах үедээ Би хүн төрөлхтөнтэй нүүр учрахаар дахин эргэдэг; бүх газар нутаг тэр дороо амьдралаар дүүрч, агаарт тоос хөвөхөө больж, газрыг лаг шавар бүрхэхээ байдаг. Хоёр нүд минь даруй гэрэл цацруулсны үрээр газар газрын хүмүүс Намайг хүндлэн, Надад хоргоддог. Өнөөгийн дэлхийн хүмүүсээс—Миний гэрт байгаа бүх хүнийг оролцуулаад—хэн нь үнэхээр Надад хоргоддог вэ? Төлсөн төлөөсний минь хариуд хэн зүрх сэтгэлээ өгдөг вэ? Миний гэрт хэн ер нь амар амгалан оршин суусан бэ? Миний өмнө хэн ер нь өөрсдийгөө үнэхээр өргөн барьсан бэ? Намайг шаардлага тавихад хүн “жижигхэн агуулахаа” даруйхан хаадаг. Намайг юм өгөхөд хүн, эд баялгийг минь сэмхэн авах гээд даруйхан амаа ангайдаг бөгөөд Надад цохиулна гэж ихэд эмээн зүрх сэтгэлдээ ямагт дагжин чичирдэг. Иймд хүний ам хагас дутуу ангайсан байдаг бөгөөд Миний хайрладаг эд баялгийг үнэнхүү эдлэх чадваргүй. Хүнийг Би амархан ялладаггүй атал хүн ямагт гараас минь зулгаан, өөрт нь өршөөл үзүүлэхийг гуйдаг; гуйж гувших үед нь л Би “өршөөл” дахин үзүүлж, амнаас минь гарах хамгийн хатуу үгийг өгдөг бөгөөд үүнд хүн даруй ичиж, “өршөөлийг” минь шууд хүртэх чадваргүй болчхоод харин бусдаар дамжуулан авдаг. Бүх үгийг минь бүрэн ухаарсан үед хүний биеийн хэмжээ хүсэлд минь нийцэж, гуйлт нь хий дэмий, хэрэггүй биш, харин үр өгөөжтэй байдаг; хүн төрөлхтний хуурамч бус, чин сэтгэлийн гуйлтыг Би ерөөдөг.

Би үе үеийн туршид үйлдэж, үг хэлж ирсэн боловч өнөөдөр Миний хэлдэг шиг айлдварыг хүн хэзээ ч сонсож байгаагүй, мөн Миний сүр жавхлан, шүүлтийг хүн хэзээ ч амсаж байгаагүй юм. Хэдийгээр дээр үед зарим хүн Миний тухай домог сонссон ч эд баялгийн минь царааг үнэндээ хэн ч олж илрүүлж байсан удаагүй. Өнөөгийн хүмүүс амнаас минь гарах үгийг сонсдог ч Миний аманд хэчнээн олон нууц байгааг мэдэхгүй хэвээр тул амыг минь элбэг дэлбэгийн ундарга гэж тооцдог. Бүх хүн Миний амнаас ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэг. Төрийн нууц ч юм уу, тэнгэрийн оньсого, эсвэл сүнсний ертөнцийн орчил, хүн төрөлхтний хүрэх газар гэх мэт зүйлийг бүх хүн хүлээн авах хүсэлтэй. Иймээс Би хүмүүсийг цуглуулж, “үлгэр” ярьж өгье гэсэн бол ярихыг минь сонсохын тулд тэд “хэвтрээсээ” даруйхан босож ирэх байлаа. Хүмүүс хэтэрхий дутуу дулимаг: хүнд “нэмэлт шим тэжээл” шаардлагатайгаас гадна “сэтгэлийн дэм”, “сүнслэг хангамж” хэрэгтэй. Бүх хүн үүгээр дутагддаг; бүх хүн ийм “өвчтэй”. Илүү сайн үр дүнд хүрч, тэднийг эрүүл энх болгож, эдгээсний минь ачаар тэд хэвийн байдалдаа эргэн орно байх гэсэндээ Би хүний өвчнийг анагаадаг. Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр, чин сэтгэлээсээ үзэн яддаг уу? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Би энэ асуултыг яагаад ахин дахин асуугаад байна вэ? Та нарын сэтгэлд агуу улаан лууны ямар дүр зураг байдаг вэ? Үүнийг үнэхээр зайлуулсан уу? Түүнийг үнэхээр эцгээ гэж үздэггүй юу? Асуултад минь байгаа санаа зорилгыг бүх хүн ухаарах ёстой. Энэ нь хүмүүсийн уурыг хүргэх, хүмүүсийн дунд үймээн дэгдээх, хүний гарах замыг өөрөөр нь олуулахын төлөө бус, харин агуу улаан лууны хүлээснээс чөлөөлөгдөх боломжийг бүх хүнд олгохын төлөө байдаг. Гэвч хэн ч санаа зовох учиргүй. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм. Гэрэлт саран мандахад шөнийн нам гүм байдал даруй эвдэгддэг. Сар навсгар ноорхой ч хүний сэтгэл санаа сайхан байж, сарны гэрэл туссан үзэсгэлэнт дүр зургийг бахдан сарны гэрэлд тайван сууна. Хүн сэтгэл хөдлөлөө дүрсэлж үл чадна; хүн бодлоо өнгөрсөн үе рүү буцаахыг хүсэх шиг, ирээдүйг урьдчилан харахыг хүсэх шиг, одоо цагт баясаж байгаа ч юм шиг болдог. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч, таатайхан агаарт сэнгэнэсэн үнэр түгнэ; сэвшээ салхи үлээж эхлэх зуур хүн хурц үнэр анхилахыг мэдэрч, үүнд согтох шиг болж, сэрж чаддаггүй. Энэ үед л би хүмүүсийн дунд биечлэн ирсэн бөгөөд хүн хурц анхилуун үнэрийг илүү мэдэрдэг ба ийнхүү бүх хүн энэ анхилуун үнэр дунд амьдардаг. Би хүнтэй эв найртай байдаг бөгөөд хүн Надтай эвсэг амьдарч, Намайг гажууд үзэхээ больдог, хүний дутагдлыг Би засахаа больж, хүний царайд зовнисон төрх үзэгдэхээ больж, бүхий л хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ больдог. Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байна, өөрөөр хэлбэл, саваагаараа хүмүүсийн дунд цохиж, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний үзэхэд, Миний саваа гойд хүч агуулсан мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино. Би сэтгэл хөдлөлгүй тул хүмүүст сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг туйлын их жигших болсон юм. Хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдан, улмаар тэдний нүдэнд “өрөөл бусад” болсон; хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүн сэтгэл хөдлөлөөсөө үүдэн “мөс чанараа” авах боломжийг ашигладаг; хүн сэтгэл хөдлөлөөсөө л үүдэн Миний гэсгээлтээс үргэлж залхдаг; хүн сэтгэл хөдлөлийнхөө л улмаас Намайг шударга бус, ёс бус гэж дуудан, аливааг зохицуулахдаа хүний сэтгэлийг тоохгүй байна гэцгээдэг. Газар дээр Надад бас төрөл садан бий гэж үү? Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө хэн Над шиг өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажилласан юм бэ? Хүнийг Бурхантай харьцуулж яаж болох юм бэ? Хүн Бурхантай нийцтэй байж яаж чадах вэ? Бүтээгч Бурхан бүтээгдсэн хүнтэй яаж нэг төрлийнх байж болох билээ? Газар дээр Би үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж яаж чадах билээ? Миний зүрх сэтгэлийн төлөө хэн зовниж чаддаг юм бэ? Хүний залбирал уу? Нэгэнтээ Би хүнтэй нэгдэж, хамт алхахыг зөвшөөрсөн—бас хүн өнөөг хүртэл Миний халамж, хамгаалалтад амьдарч ирсэн, гэхдээ хүнд ер нь Миний халамжаас гарч чадах өдөр ирнэ гэж үү? Хүн Миний зүрх сэтгэлийн төлөө хэзээ ч зовнилд автаж байгаагүй боловч гэрэлгүй газар нутагт амьдраад байж хэн чадах юм бэ? Миний ерөөлийн ачаар л хүн өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн билээ.

1992 оны 4 дүгээр сарын 4

Өмнөх: 27-р бүлэг

Дараах: 29-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих