101-р бүлэг

Миний удирдлагад саад болдог, Миний төлөвлөгөөг сүйтгэхийг хичээдэг хэнд ч Би өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй. Хүн бүр, Миний юу гэх гээд байгааг айлддаг үгээс минь ухаарч, Миний ярьж байгаа зүйлийн талаар тодорхой ойлголттой байх ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзээд та нар дор бүрнээ өөрсдийгөө шинжлэх ёстой: Та нар ямар төрлийн үүрэг гүйцэтгэж байна вэ? Та нар Миний төлөө амьдарч байна уу, эсвэл Сатанд үйлчлэл хийж байна уу? Чиний үйлдэл бүр Надаас үүсэн гардаг уу, эсвэл диаволоос уу? Миний захиргааны зарлигийг зөрчиж, улмаар Миний дүрэлзэх уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд та нар энэ бүгдийн талаар сайн ойлгосон байх ёстой. Өнгөрснийг эргээд харахад, хүмүүс үргэлж Надад үнэнч бус, ачлалгүй байсан; Намайг хүндлээгүйгээр зогсохгүй, Надаас урвасан. Ийм шалтгаануудын улмаас энэ хүмүүс өнөөдөр Миний шүүлттэй нүүр тулдаг. Хэдийгээр Би ердөө л хүн шиг харагдаж байгаа ч Миний сайшаадаггүй хүмүүс (чи үүнээс Миний юу гэх гээд байгааг ойлгох хэрэгтэй: Чи хэчнээн үзэсгэлэнтэй, эсвэл хэчнээн сэтгэл татам харагдах нь чухал биш, харин чамайг Би урьдчилан тогтоож, сонгосон уу гэдэг нь чухал) Надад таягдуулан хаягдах болно. Энэ бол гарцаагүй үнэн. Учир нь, Би гаднаа хүн шиг харагдаж болох ч, Миний бурханлаг чанарыг ухамсарлахын тулд чи Миний хүн чанарыг давж харах шаардлагатай. Би, “Хэвийн хүн чанар болон бүрэн төгс бурханлаг чанар нь бүрэн төгс Бурханы Өөрийнх нь салшгүй хоёр хэсэг юм” гэж олон удаа хэлсэн. Гэсэн хэдий ч, та нар Намайг ойлгохгүй байсаар; өөрийнхөө тодорхой бус Бурханд л чухал ач холбогдол өгдөг. Та нар бол сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс. Гэлээ ч ийм хүмүүс Миний ууган хөвгүүд болохыг хүссээр байдаг. Ямар ичгүүргүй юм бэ! Тэд өөрсдийнх нь байр суурь үнэхээр ямар болохыг хардаггүй! Миний ардуудын үүрэг гүйцэтгэх байр суурь ч байхгүй байж, яаж Миний ууган хөвгүүд болж, Надтай хамт хаан болж чадах юм бэ? Ийм хүмүүс өөрсдийгөө мэддэггүй; тэд бол Сатаны төрлийнхөн, Миний гэрийн багана байх нь байтугай Миний өмнө үйлчлэх ч гавьяагүй. Иймд, Би тэднийг нэг нэгээр нь таягдан хаяж, нэг нэгээр нь үнэн төрхийг нь илчилнэ.

Миний ажил ямар ч саад тотгор, өчүүхэн ч барцадгүйгээр алхам алхмаар урагшилдаг, учир нь Би ялалтыг олж авч, бүх орчлон ертөнц даяар Хаан болж хаанчилсан. (Диавол Сатаныг ялсны дараа Би хүчээ дахин шинээр эргүүлэн авсныг хэлж байна.) Би ууган хөвгүүдээ бүгдийг нь олж авахад ялалтын туг Сион уулан дээр мандах болно. Өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүд бол Миний ялалтын туг, Миний алдар суу, Миний сайрхдаг зүйл билээ; тэд бол Би Сатаныг шившиглэсний тэмдэг, тэд бол Миний ажилладаг арга барил юм. (Намайг урьдчилан тогтоосны дараа Сатан завхруулсан ч Миний талд дахин эргэж ирсэн бүлэг хүнээр дамжуулан Би агуу улаан лууг шившиглэж, бүх тэрслүү хөвгүүнийг захирдаг.) Миний төгс хүчин оршдог газар Миний ууган хөвгүүд байдаг; тэд бол Миний агуу амжилт, өөрчлөгдөшгүй агаад маргаангүй юм. Тэднээр дамжуулан Би удирдлагын төлөвлөгөөгөө гүйцэлдүүлнэ. “Та нараар дамжуулан Би бүх улс үндэстэн болон бүх хүнийг Өөрийн сэнтийн өмнө эргэн ирүүлнэ” гэж өмнө нь хэлсэн минь ийм утгатай. “Та нарын мөрөн дээрх хүнд ачаа” гэх үгийг хэлэхдээ мөн Би үүнийг хэлсэн билээ. Ойлгомжтой юу? Та нар ойлгож байна уу? Ууган хөвгүүд бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний биежилт юм; энэ шалтгааны улмаас Би энэ бүлэг хүмүүст хэзээ ч зөөлөн хандаж байгаагүй, тэднийг үргэлж хатуу чандаар сахилгажуулж байсан (тэрхүү хатуу сахилгажуулалт нь энэ дэлхийд амсдаг зовлон зүдүүр, гэр бүлийн золгүй явдал, эцэг эх, нөхөр, эхнэр, үр хүүхдэдээ хаягдах явдал—товчоор хэлбэл, дэлхийд орхигдож, энэ эрин үед хаягдах явдал юм.), ийм учраас та нарт өнөөдөр Миний өмнө ирэх сайн заяа төөрөг байдаг. Энэ бол та нарын байнга бодож байсан “Яагаад бусад хүн энэ нэрийг хүлээн аваагүй байхад Би хүлээн авсан хэрэг вэ?” гэсэн асуултын хариу. Та нар одоо мэдлээ!

Өнөөдөр юу ч өнгөрсөнтэй ижил биш. Миний удирдлагын төлөвлөгөө шинэ арга барилтай болж, Миний ажил өмнөхөөсөө бүр ч их өөрчлөгдөж, одоо Миний айлдварууд урьд хожид бүр ч илүү үзэгдэж харагдаагүй. Тиймээс, та нар Надад зохих ёсоор үйлчлэл үзүүлэх хэрэгтэй гэж Би ахин дахин онцолсон (үүнийг үйлчлэл үзүүлэгчдэд хэлсэн). Өөрсдөдөө сөргөөр бүү ханд, харин чин сэтгэлийн эрэлхийлэлтэй бай. Нигүүлсэл олж авах нь таатай биш гэж үү? Дэлхий дээр зовсноос хамаагүй дээр. Би чамд хэлье! Хэрэв чи Надад чин сэтгэлээсээ үйлчлэл үзүүлэхийн оронд, Намайг зөвт бус байлаа хэмээн гомдоллох аваас маргааш чи Үхэгсдийн орон болон там руу унана. Ямар ч хүн эрт үхэхийг хүсдэггүй, тийм биш гэж үү? Амьдралын дахиад нэг өдөр ч гэсэн, чухал өдөр байх учраас Миний удирдлагын төлөвлөгөөнд өөрийгөө бүхэлд нь өргөн барьж, дараа нь чамайг шүүхийг минь, Миний зөвт гэсгээлт чамд дээр буухыг хүлээ. Намайг утгагүй зүйл хэлж байна гэж бүү бод; Би Өөрийн зөвт байдал, Өөрийн зан чанараас ярьж байна. Түүнчлэн, Би Өөрийн сүр жавхлан болон зөвт байдлаар үйлддэг. Хүмүүс бүгдээрээ Намайг зөвт биш гэж хэлдэг нь Намайг мэддэггүй учраас тэр юм; энэ бол тэдний тэрслүү зан чанарын тодорхой илрэл билээ. Надад сэтгэл хөдлөл байхгүй; харин зөвхөн зөвт байдал, сүр жавхлан, шүүлт болон уур хилэн л бий. Цаг хугацаа явах тусам, та нар Миний зан чанарыг улам их харах болно. Одоо цаг бол шилжилтийн үе бөгөөд та нар үүний өчүүхэн хэсгийг л харж чаддаг; та нар зарим нэг гаднаа илэрсэн зүйлсийг л харж чадна. Миний ууган хөвгүүд гарч ирэхэд, Би та нарт бүхнийг харж, бүхнийг ойлгох боломж олгоно. Хүн бүр зүрх сэтгэлдээ болон үг хэлээрээ үнэмшинэ. Би та нараар Өөрийгөө ил тодоор гэрчлүүлж, үүрд Өөрийгөө магтуулж, үүрд Өөрийгөө өргөмжлүүлнэ. Энэ нь зайлшгүй бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хүмүүс үүнд итгэх нь бүү хэл, төсөөлж ч чаддаггүй.

Ууган хөвгүүд болох хүмүүс үзэгдлийн талаар улам илүү тодорхой мэддэг, Намайг гэсэн тэдний хайр бүр ч ихээр нэмэгддэг. (Энэ бол Намайг уруу татах Сатаны уруу таталт, заавал нэвт харах ёстой янаг амрагийн хайр биш. Ийм шалтгаанаар өмнө нь Би, Миний өмнө сэтгэл татам байдлаа гайхуулдаг хүмүүс байдгийг дурдсан. Ийм хүмүүс бол Намайг өөрсдийнх нь гадаад төрхөд татагдана гэж итгэдэг Сатаны зарц нар юм. Ичгүүргүй! Тэд бол хамгийн адгийн олиггүй амьтад!) Харин, энэ хугацаанд Миний хэлсэн эдгээр үгээр дамжуулан, ууган хөвгүүд биш хүмүүс үзэгдлийн талаар улам ойлгохоо больж, Миний үнэн биед итгэх итгэлээ алдсан. Дараа нь тэд эцэстээ унах хүртлээ аажмаар хайхрамжгүй болдог. Ийм хүмүүс өөрийн эрхгүй ингэдэг. Миний энэ үед хэлээд байгаа зүйлийн зорилго нь энэ юм; хүн бүр үүнийг харж (Би ууган хөвгүүдэд хэлж байна), мөн Миний айлдвар болон үйлдлээр дамжуулан Миний гайхалтай байдлыг харах хэрэгтэй. Намайг Энхийн Жонон, Мөнхийн Эцэг, Гайхамшигт, Зөвлөгч гэж яагаад хэлдэг вэ? Үүнийг Миний ялгамж чанар, Миний айлдвар эсвэл Миний хийдэг зүйлээс тайлбарлах нь хэтэрхий өнгөц хэрэг болно; үүнийг дурдахын ч хэрэггүй. Намайг Энхийн Жонон гэж дууддаг шалтгаан нь ууган хөвгүүдийг бүрэн төгс болгох Миний хүч, Сатаныг шүүх Миний шүүлт болон ууган хөвгүүдэд Миний олгосон эцэс төгсгөлгүй ерөөлөөс үүддэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн ууган хөвгүүд л Намайг Энхийн Жонон гэж дуудахад тэнцэнэ, учир нь Би ууган хөвгүүддээ хайртай бөгөөд “Энхийн Жонон” гэх зүйрлэл тэдний амнаас гарах ёстой. Тэдний хувьд, Би Энхийн Жонон билээ. Миний хөвгүүд болон ардууд Намайг Мөнхийн Эцэг гэдгээр минь мэднэ. Миний ууган хөвгүүд оршин байгаагийн улмаас, тэд Надтай хамт хааны эрх мэдлийг атгаж, бүх улс үндэстэн, ард түмнийг (өөрөөр хэлбэл хөвгүүд болон ардууд) захирдаг учраас хөвгүүд болон ардууд Намайг Мөнхийн эцэг гэж дуудах ёстой—ууган хөвгүүдийн дээр орших Бурхан Өөрөө гэсэн үг юм. Хөвгүүд, ардууд, ууган хөвгүүд биш хүмүүсийн хувьд, Би бол Гайхамшигт юм. Миний ажлын гайхалтай байдлаас болж үл итгэгчид Намайг огт харж чаддаггүй (учир нь Би тэдний нүдийг халхалсан), Миний ажлыг сайн харж чаддаггүй. Иймээс тэдэнд Би бол Гайхамшигт юм. Бүх диавол болон Сатаны хувьд Би бол Зөвлөгч, учир нь Миний хийдэг бүхэн тэднийг шившиглэхийн тулд байдаг; Миний бүх үйлдэл Миний ууган хөвгүүдийн төлөө байдаг. Миний бүх алхам төвөггүй урагшилж, алхам бүртээ Би ялалтыг олж авдаг. Түүнчлэн, Би Сатаны бүх явуулгыг нэвт харж, тэдгээрийг Өөртөө үйлчлүүлэхэд ашиглаж, үүнийг сөрөг талаас Миний зорилгод үйлчлэх зүйл болгодог. Энэ нь Би “Зөвлөгч” байгаагийн утга учир бөгөөд үүнийг хэн ч өөрчилж, хэн ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Харин Миний үнэн биеийн хувьд гэвэл, Би бол Энхийн Жонон, Мөнхийн Эцэг, мөн Зөвлөгч болоод Гайхамшигт юм. Үүнд худал зүйл ганц ч үгүй. Энэ бол няцаашгүй, хөдөлшгүй үнэн билээ!

Надад хэлэх зүйл маш их байна; үүнийг ердөө ч адилтгахын аргагүй. Иймд, та нар тэвчээртэй байж, хүлээ гэж Би шаардаж байна. Юу ч хийсэн бай, бүү гэнэт шийдээд яв. Учир нь та нарын өнгөрсөнд ойлгосон зүйл өнөөдөр хоцрогдож, хэрэглэгдэхээ больсон, одоо үе бол өөрчлөлтийн цаг үе—улс гүрнүүдийн хоорондох шилжилттэй адил. Энэ шалтгааны улмаас, та нар сэтгэлгээгээ өөрчилж, хуучин үзлээ хаях хэрэгтэй байна. Энэ бол “зөвт байдлын ариун дээл өмсөх”-ийн жинхэнэ учир утга юм. Зөвхөн Би л Өөрийнхөө үгийг тайлбарлаж чадна, зөвхөн Би л юу хийх үүрэг хүлээснээ мэднэ. Иймээс, зөвхөн Миний үг өө сэвгүй, бүхэлдээ Миний санаснаар байдаг бөгөөд тиймээс энэ бол зөвт байдлын ариун дээл өмсөж буй явдал юм. Хүний оюун санааны ойлголт бол ердөө төсөөлөл; хүний ойлголт нь өө сэвтэй, Миний санаа зорилгод хүрэх чадваргүй. Иймд, Би Өөрөө ярьж, Өөрөө тайлбарладаг бөгөөд “Би ажлаа Өөрөө хийдэг” гэж хэлэхдээ Би үүнийг хэлсэн билээ. Энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний салшгүй хэсэг бөгөөд бүх хүн Намайг алдаршуулж, Намайг магтах ёстой. Миний үгийг ойлгож ухаарахын тухайд, Би тийм хүч чадлыг хүмүүст хэзээ ч өгөөгүй, тэдэнд үүнд зориулсан авьяас чадвар огтоос байхгүй. Энэ бол диаволыг шившиглэх Миний аргуудын нэг юм. (Хэрвээ хүмүүс Миний айлдварыг ойлгож, Миний санаа зорилгыг алхам тутамд судалж шинжиж чаддаг байсан бол Сатан хүмүүсийг хүссэн үедээ эзэмдэж чадах байсан бөгөөд үүний улмаас тэд Миний эсрэг болж, ууган хөвгүүдийг сонгох зорилгод минь хүрэх боломжгүй болгох байсан юм. Хэрвээ Би бүх нууцыг ойлгоод, хэний ч ойлгож чадахааргүй айлдварыг Миний үнэн бие айлдаж чаддаг байсан бол Сатан Намайг ч бас эзэмдэж чадах байсан. Махбодод байхдаа огтоос ер бусын биш байдгийн минь шалтгаан энэ юм.) Эдгээр үгийн ач холбогдлыг тодорхой ойлгож, Намайг дагах нь хүн бүрийн хувьд зайлшгүй чухал. Гүнзгий үг, сургаалуудыг өөрсдөө ойлгох гэж бүү оролд!

Өмнөх: 100-р бүлэг

Дараах: 102-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих