98-р бүлэг

Бүх зүйл та нарын нэг бүр дээр чинь ирж, Миний тухай илүү их мэдэж, Надад илүү бат итгэлтэй байх боломж олгоно. Тэдгээр нь нэгэн Бурхан Өөрөө болох Намайг, Төгс Хүчит Намайг, бие махбодтой болсон Бурхан Өөрөө болох Намайг мэдэх боломжийг чамд олгоно. Үүний дараа Би махбодоос гарч, Сион руу, Миний амьдран суудаг газар, Миний хүрэх газар, бүх зүйлийг бүтээсэн бааз суурь минь болох Канааны сайхан нутаг руу буцах болно. Одоо та нарын хэн чинь ч Миний хэлж байгаа үгийг ойлгохгүй байгаа; эдгээр үгийн утгыг ойлгож чадах ганц ч хүн байхгүй. Зөвхөн бүх зүйлийг та нарт илчилсний дараа л та нар Намайг яагаад ийм үг хэлж байгааг ойлгоно. Би энэ дэлхийнх биш, энэ орчлон ертөнцийнх бүр ч биш, учир нь Би нэгэн Бурхан Өөрөө билээ. Би бүхий л орчлонг Өөрийн гарт атгаж, Би Өөрөө үүнийг хариуцаж, хүмүүс зөвхөн Миний эрх мэдэлд захирагдаж, Миний ариун нэрийг хэлж, Миний төлөө уухайлж, Намайг магтаж л чадна. Бүх зүйл аажмаар та нарт илчлэгдэнэ. Хэдийгээр, юу ч далд биш боловч та нар Миний ярьж байгаа байдал, Миний үгийн өнгийг ойлгож чадахгүй л байна. Та нар Миний удирдлагын төлөвлөгөө ямар учиртайг ойлгохгүй л байна. Тиймээс, Би та нарт Өөрийн минь хэлснээс ойлгогдоогүй бүх зүйлийг хэлж өгнө, учир нь Надад бүх зүйл энгийн, тодорхой байхад та нарт асар хэцүү санагдаж, ерөөс огт ойлгодоггүй. Тийм болохоор, Би Өөрийн ярьдаг аргыг өөрчилж, ярихдаа аливааг хооронд нь холбохоо больж, зөвхөн асуудал бүрийг нэг нэгээр нь тодруулах болно.

Үхлээс амилах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь махан биед үхээд, үхсэнийхээ дараа биед эргэж ирнэ гэсэн үг үү? Үүнийг үхлээс амилах гэж хэлдэг үү? Энэ тийм энгийн гэж үү? Би бол төгс хүчит Бурхан; чи энэ талаар юу мэдэх вэ? Үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Намайг анх бие махбодтой болох үеийн үхлээс амилсныг минь үнэхээр шууд утгаар нь ойлгож болох уу? Үйл явц нь үнэхээр тэдгээр бичвэрт дүрсэлсэн шиг байсан уу? Би хэрвээ илэн далангүй ярихгүй бол, хүмүүст тодорхой хэлэхгүй бол, Миний үгийн утга учрыг хэн ч ойлгож чадахгүй гэдгийг хэлсэн. Эрин үеүдийн туршид үхлээс амилах гэдэг тийм зүйл байсан гэж бодоогүй ганц ч хүн үгүй. Дэлхий ертөнц бүтээгдсэн цагаас хойш үүний жинхэнэ утга учрыг хэн ч ойлгож байгаагүй. Би үнэхээр загалмайд цовдлогдсон уу? Тэгээд үхсэний дараа Би булшнаас гарч ирсэн уу? Үнэхээр тийм зүйл болсон гэж үү? Энэ үнэхээр үнэн байж болох уу? Эрин үеүдийн туршид үүнд хэн ч, ямар ч хичээл зүтгэл гаргаагүй, үүнээс хэн ч Намайг мэддэг болоогүй, үүнд итгэдэггүй ганц ч хүн байдаггүй; бүгд л үүнийг үнэн гэж боддог. Миний үг бүхэн далд утгатайг тэд мэддэггүй. Тэгвэл үхлээс амилах гэж яг юу вэ? (Ойрын ирээдүйд, та нар үүнийг туулах учраас Би та нарт энэ тухай урьдчилан хэлье.) Бүх бүтээгдсэн зүйл үхэхийг хүсдэггүй; тэд бүгд амьдрахыг хүсдэг. Миний өнцгөөс бол, махбодын үхэл гэдэг жинхэнэ үхэл биш. Миний Сүнс хүнээс буцахад тэр хүн үхдэг. Иймээс Би Сатаны завхруулсан тэр бүх чөтгөрийг (итгэл байхгүй хүмүүс бүгд шүтлэггүй хүмүүс) үхсэн гэж хэлдэг. Дэлхий ертөнц бүтээгдсэн цагаас хойш Би Өөрийн сонгосон хүн бүрд Өөрийн Сүнсийг өгсөн. Гэвч бүтээлийн цагийн дараах үе шатаас хойш хүмүүс хэсэг хугацаанд Сатанд эзлэгдсэн. Тиймээс, Би явж, хүмүүс зовж эхэлсэн (ярьсанчлан, махбод болж загалмайд цовдлуулах үедээ Миний туулсан зовлон). Гэвч, Би Өөрийн урьдчилан тогтоосон цагт (Би хүмүүсийг орхиж явах үе дуусах үед) Өөрийн урьдчилан тогтоосон хүмүүсийг эргүүлэн олж авч, та нарт дахин нэг удаа Өөрийн Сүнсийг байрлуулснаар та нар дахин амь орсон. Үүнийг “үхлээс амилах” гэдэг. Одоо үнэхээр Миний Сүнсэнд амьдардаг хүмүүс бүгд аль хэдийн ер бусын болж, бүгд биед амьдардаг. Гэвч удахгүй та нар сэтгэлгээ, үзлээ, хорвоогийн бүх ээдрээг хөсөр хаях болно. Гэвч, энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг зовсны дараа үхлээс амилж байгаа хэрэг биш юм. Та нарын одоо амьдарч байгаа чинь биед амьдрахын урьдач нөхцөл; энэ нь сүнсний ертөнцөд ороход шаардлагатай зам юм. Миний ярьдаг хэвийн хүн чанараас даван гарах гэдэг нь гэр бүлгүй, эхнэргүй, үр хүүхэдгүй, хүний хэрэгцээгүй байхыг хэлнэ. Энэ нь зөвхөн Миний дүр төрхийг амьдран харуулахад, зөвхөн Миний дотор ороход л төвлөрч, Надаас гаднах бусад зүйлийн тухай бодохгүй байх явдал; явсан газар бүр чинь чиний гэр билээ. Энэ бол хэвийн хүн чанарыг давж байгаа хэрэг юм. Та нар Миний энэ үгсийг туйлын буруугаар ойлгосон; та нарын ойлголт хэтэрхий өнгөц юм. Би бүх улс үндэстэн, ард түмэнд яг яаж илрэх вэ? Өнөөдөр махбодод уу? Үгүй! Цаг нь ирэхээр Би орчлон ертөнцийн бүх улс үндэстэнд Өөрийн биеэр илрэх болно. Харийнхныг та нар хариулах хэрэгтэй цаг хараахан ирээгүй байна. Тэр үед та нар тэднийг хариулахын тулд махан биеэс гарч, биед орох хэрэгтэй болно. Энэ нь үнэн боловч, хүмүүсийн төсөөлдөг “үхлээс амилж байгаа” хэрэг биш юм. Тогтсон цагт та нар өөрийн мэдэлгүй махан биеэс гарч, сүнсний ертөнцөд орж, бүх улс үндэстнийг Надтай цуг захирах болно. Цаг нь хараахан ирээгүй байна. Би та нарыг махан биед байлгах хэрэгтэй үед та нар махан биед байх болно (Миний ажлын шаардлагын дагуу, та нар одоо бодолтой байх ёстой, та нар махан биед амьдарсаар байх ёстой, иймээс та нар одоо Миний алхмын дагуу махан биед хийх ёстой зүйлсээ хийх л хэрэгтэй; идэвхгүйгээр бүү хүлээ, тэгвэл хойшлоход хүрнэ). Би та нарыг чуулганы хоньчин болгож, биед үйлдүүлэх хэрэгтэй үед, та нар махан биеэс гарч, бодол санаагаа орхиж, амьдрахын тулд Надад бүрэн найдах болно. Миний хүч чадалд итгэ, мэргэн ухаанд итгэ. Бүх зүйлийг Би биечлэн хийх болно. Та нар хүлээж байгаад эдлэх л хэрэгтэй. Бүх ерөөл та нарт очиж, дуусашгүй, эцэс төгсгөлгүй хангамж та нарынх болно. Тэр өдөр ирэхэд та нар Миний хэрхэн үүнийг хийдэг зарчмыг ойлгож, Миний гайхамшигт үйл хэргийг мэдэж, Би Өөрийн ууган хөвгүүдийг Сионд хэрхэн эргүүлж аваачдагийг ойлгох болно. Энэ үнэхээр та нарын төсөөлдөг шиг ээдрээтэй биш боловч та нарын боддог шиг энгийн ч зүйл бас биш.

Намайг ингэж хэлэхээр та нар Миний үгийн цаадах зорилгыг ойлгож бүр ч чадахгүй болж, бүр их будилдгийг Би мэднэ. Та нар эдгээрийг Миний өмнө нь хэлсэн зүйлтэй хольж хутгаад, юу ч ойлгож чадахгүй, гарах замгүй мэт санагдах болно. Гэвч бүү санаа зов. Би та нарт бүхнийг хэлнэ. Миний хэлдэг бүхэн утга учиртай. Би оршин байгаа зүйлсийг хоосон руу буцааж, оргүй хоосноос олон янзын зүйл бий болгож чадна гэж хэлсэн. Хүний төсөөллөөр бол, махан биеэс биед орохын тулд хүн үхлээс амилсан байх ёстой. Өнгөрсөнд, Би энэ аргыг ашиглан, Өөрийн хамгийн агуу гайхамшгийг үзүүлсэн ч, өнөөдөр бол өнгөрсөн үетэй адилгүй. Би та нарыг махан биеэс бие рүү шууд аваачих болно. Энэ нь бүр ч агуу тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Энэ нь Миний төгс хүчингийн илүү агуу илэрхийлэл биш гэж үү? Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө, санаа зорилго бий. Хэн Миний гарт байдаггүй вэ? Би хийдэг ажлаа мэднэ. Өнөөдөр Миний ажлын арга барил эцсийн эцэст өнгөрсөн үеийнхээс өөр юм. Би Өөрийн ажлын арга барилыг эрин үеийн өөрчлөлтөд нийцүүлэн өөрчилдөг. Намайг загалмайд цовдлогдох үед Нигүүлслийн эрин үе байсан, харин одоо бол сүүлчийн эрин үе юм. Миний ажлын алхаа түргэсэж байна; өнгөрсөн үеийнхтэй адил хурдаар явахгүй, өнгөрсөн үеийнхээс удаашрах ч үгүй. Харин ч өнгөрсөн үеийнхээс хамаагүй хурдан явагдаж байна. Үүнийг зүгээр л үгээр илэрхийлэхийн аргагүй, үүнд тийм олон ээдрээтэй үйл явц хэрэггүй. Би юу ч хийхэд чөлөөтэй. Миний хүсэл хэрхэн гүйцэлдэж, Би та нарыг хэрхэн төгс болгохыг тодорхойлоход эрх мэдэл бүхий ганцхан л үг Надаас гарахад хангалттай гэдэг нь үнэн биш гэж үү? Миний хэлсэн бүхэн лавтай хэрэгжинэ. Өнгөрсөн үед, Би үргэлж Өөрийгөө зовно гэж хэлдэг байсан бөгөөд өмнө нь Миний туулсан зовлонг дурдахыг хүмүүст зөвшөөрдөггүй байсан; үүнийг дурдах нь Намайг доромжилсон хэрэг байлаа. Учир нь, Би бол Бурхан Өөрөө бөгөөд Надад зовлон бэрхшээл гэж үгүй; энэ зовлонг дурдах үедээ чи хүмүүсийг уйлуулдаг. Ирээдүйд санаа алдалт, нулимс гэж үгүй болно гэж Би хэлсэн. Үүнийг энэ талаас нь тайлбарлах хэрэгтэй, тэгвэл Миний үгийн утга учрыг ойлгож болно. “Хүмүүс энэ зовлонг ердөө тэвчиж чадахгүй” гэдгийн утга учир гэвэл, Би хүний бүх үзэл, бодол санаанаас хагацаж, махан биеийн бүх сэтгэл хөдлөлөөс хагацаж, хорвоогийн бүх ул мөрөөс хагацаж, махбодыг хаяж, Намайг хүн бүр няцааж байхад тэвчиж чадна. Энэ нь Би бол нэгэн Бурхан Өөрөө гэдгийг батлахад хангалттай. “Ууган хөвгүүн бүр махан биеэс сүнсний ертөнцөд орох ёстой; хаан болж Надтай хамт хаанчлахын тулд тэдний явах ёстой зам энэ” гэж Би хэлсэн. Энэ өгүүлбэр нь чи өнгөрсөн үед төсөөлсөн зүйлтэйгээ тулгарахад, та нар тэдгээр хаад, ханхүүг албан ёсоор шүүж эхлэхийн тулд албан ёсоор махан биеэс гарч, биед орно гэсэн утгатай юм. Тэд энэ үед тохиолдох зүйлсэд тулгуурлан шүүгдэх болно. Гэвч энэ нь та нарын төсөөлдөг шиг ээдрээтэй биш, хормын дотор л хийгдэх болно. Та нар үхлээс амилах хэрэггүй, та нар бүр зовох ч шаардлагагүй (учир нь та нарын газар дээрх зовлон бэрхшээл аль хэдийн эцэс болсон бөгөөд Би Өөрийн ууган хөвгүүдтэй үүнээс цааш харьцахгүй гэдгээ аль хэдийн хэлсэн). Ууган хөвгүүд хэлж байсан ёсоор ерөөлөө эдэлж, үнэндээ чи өөрийн мэдэлгүй сүнсний ертөнцөд орно. Үүнийг Би яагаад Миний өршөөл, нигүүлсэл гэдэг вэ? Хэрэв хүн үхлээс амилсны дараа л сүнсний ертөнцөд орж чаддаг сан бол, энэ нь өршөөнгүй, нигүүлсэнгүй байгаа хэрэг огт биш байх сан. Тиймээс энэ нь Миний өршөөл, нигүүлслийн хамгийн тод илэрхийлэл, түүнчлэн, энэ хүмүүсийг урьдчилан тогтоож, сонгосныг минь ил болгодог. Миний захиргааны зарлиг хэчнээн хатуу болохыг энэ хангалттай харуулж чаддаг. Би хүссэн хүн бүхэндээ нигүүлсэнгүй байж, бас хүссэн хүн бүхэндээ өршөөнгүй байх болно. Хэн ч маргаж, тэмцэх учиргүй. Би энэ бүхнийг шийдэх болно.

Хүмүүс үүний учрыг ойлгож чаддаггүй бөгөөд амьсгалж чадахгүй болтлоо өөрсдөдөө дарамт өгч, гэсэн хэр нь тэд л өөрсдийгөө хүлсээр байдаг. Хүмүүсийн бодол санаа үнэхээр хязгаарлагдмал учраас тэд хүний бодол санаа, үзлээс ангижрах ёстой. Иймээс, Би бүх зүйлийг хяналтдаа авч, бүхнийг удирдахын тулд махбодоос гарч, сүнсний ертөнцөд орох ёстой. Энэ нь бүх ард түмэн, бүх улс үндэстнийг захирч, Миний хүслийг биелүүлэх цорын ганц арга юм. Ингэхэд холгүй байна. Та нар Миний төгс хүчинд итгэдэггүй, Миний хэн болохыг мэддэггүй. Та нар намайг ердөө хүн л гэж бодож, Миний бурханлаг чанарыг огт харж чаддаггүй. Аливаа зүйлийг Би бүрэн төгс болгохыг хүсмэгц бүрэн төгс болно. Миний амнаас үг гарахад л хангалттай. Та нар Миний ойрын үед хэлсэн зүйл, Миний үйлдэл бүр дэх Миний хүн чанарын талд л анхаарал хандуулсан боловч, Миний бурханлаг чанарын талыг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, та нар Намайг ч бас бодол санаа, үзэлтэй гэж боддог. Гэвч Миний бодол, санаа, оюун ухаан, Миний үйлдэл бүр, хийдэг бүхэн минь, бас хэлдэг бүхэн минь Бурханы Өөрийнх нь бүрэн илэрхийлэл гэж Би хэлсэн. Та нар энэ бүхнийг мартсан гэж үү? Та нар бүгд мунгинуу хүмүүс юм! Та нар Миний үгийн утга учрыг ойлгодоггүй. Би та нарт, Миний хэлсэн зүйлээс, Миний хэвийн хүн чанарын талыг харах боломж олгосон (Би та нарт, Миний өдөр тутмын амьдралаас, бодит байдал дээр Миний хэвийн хүн чанарыг харах боломж олгосон, учир нь та нар энэ хугацаанд Миний хэлсэн зүйлсээс Миний хэвийн хүн чанарын талыг ойлгоогүй л байна), гэвч та нар Миний хэвийн хүн чанарыг ойлгодоггүй, зүгээр л Миний эсрэг ашиглаж болох зүйлээс зуурч, Миний өмнө эх захгүй байдаг. Та нар сохор юм! Мэдлэггүй юм! Та нар Намайг мэддэггүй! Би их удаан хий дэмий ярьсан! Та нар Намайг огт мэддэггүй, Миний хэвийн хүн чанарыг бүрэн төгс Бурханы Өөрийнх нь нэг хэсэг гэж ердөөс үздэггүй! Би яаж уурлахгүй байж чадах юм бэ? Би яаж дахин өршөөнгүй байж чадах юм бэ? Би дуулгаваргүй энэ хүүхдүүдэд Өөрийн уур хилэнгээр л хариу барьж чадна. Та нар маш эрээ цээргүй, Намайг огт мэддэггүй! Та нар Намайг буруу зүйл хийсэн гэж боддог! Би буруу зүйл хийж болох уу? Би ямар ч хамаагүй махбодод орохоор сонгох байсан уу? Миний хүн чанар, Миний бурханлаг чанар хоёр бол бүрэн төгс Бурханыг Өөрийг нь бүрдүүлдэг салшгүй хоёр тал юм. Одоо та нар энэ талаар маш сайн ойлгох хэрэгтэй! Миний үг аль хэдийн оргилдоо хүрсэн, цаашид Миний үгийг удаан тайлбарлаж болохгүй!

Өмнөх: 97-р бүлэг

Дараах: 99-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих