99-Р БҮЛЭГ

Миний ажлын алхаа түргэсэж, хэн ч Миний алхааг гүйцэж чадахгүй, хэн ч Миний оюун ухаанд нэвтэрч чадахгүй боловч энэ бол урагшлах цорын ганц зам билээ. Энэ бол аль хэдийн ярьсан “үхлээс амилах” гэх хэллэгийн “үхсэн” (Миний хүслийг ухаарч чадахгүй, Миний үгээс юу гэж хэлж байгааг минь ойлгохгүй байхыг хэлдэг; энэ бол “үхсэн” гэдгийн өөр нэг тайлбар бөгөөд “Миний Сүнсэнд хаягдсан” гэсэн үг биш) гэдэг нь юм. Би та нарын хамт энэ үе шатнаас биед шилжсэн үед “үхлээс амилах” гэдгийн жинхэнэ утга учир биелэх болно (өөрөөр хэлбэл, энэ нь үхлээс амилахын жинхэнэ утга учир юм). Одоо, та нар бүгдээрээ оршин байгаа нөхцөл байдал энэ: Та нар Миний хүслийг ухаарч чаддаггүй, Миний мөрийг олж чаддаггүй. Түүнчлэн, та нар сүнсээрээ тайван байж чаддаггүй учраас оюун ухаан чинь ихэд түгшдэг. Иймэрхүү нөхцөл байдал бол Миний дурдсан “зовлон” яг мөн бөгөөд хүмүүсийн тэвчиж чаддаггүй энэ зовлон дунд нэг талаар та нар өөрсдийн ирээдүйг бодож, нөгөөтээгүүр бүх талаас чинь галлаж, цохиж байгаа Миний шатаалт, шүүлтийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гадна, Миний ярианы өнгө, хэв маягаас та нар ямар ч дүрмийг ухаарч чаддаггүй, нэг өдрийн айлдварт хэд хэдэн өнгө аяс гардаг болохоор та нар ихэд зовдог. Эдгээр нь Миний ажлын алхам. Энэ бол Миний мэргэн ухаан. Ирээдүйд та нар энэ тал дээр илүү их зовлон туулах бөгөөд эдгээр нь бүгд бүх хоёр нүүртэй хүнийг илчлэхийн төлөө байдаг, одоо үүнийг тодорхой мэдэж байх ёстой! Энэ бол Миний ажилладаг арга. Иймэрхүү зовлонгоор зоригжиж, үхэлтэй эн тэнцэх энэ шаналлыг туулсныхаа дараа та нар өөр ертөнцөд орно. Та нар биед орж, Надтай хамт бүх улс үндэстэн, бүх ард түмнийг хаанчилна.

Ойрын үед, Би яагаад илүү хатуу өнгөөр ярьж байна вэ? Яагаад Миний өнгө аяс ийм ойр ойрхон солигдов, бас яагаад Миний ажиллах арга зам ийм ойр ойрхон солигдов? Миний мэргэн ухаан эдгээрт бий. Энэ нэрийг хүлээн зөвшөөрсөн хүн бүхэнд Би үг хэлдэг (тэд Миний үг биелэх боломжтой гэж итгэдэг ч бай, үгүй ч бай), тиймээс Би Өөрийн гэсэн ажиллах арга, мэргэн ухаантай тул Миний үг дарагдалгүй, хүн болгонд харагдаж, сонсогдох учиртай. Би хүмүүсийг шүүж, илчилж, мөн хүний уг чанарыг ил болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг. Ингэж Би Өөрийн шилж авсан хүмүүсийг сонгож, Өөрийн урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүсийг таягдан хаядаг. Энэ бүхэн Миний мэргэн ухаан, мөн Миний ажлын гайхамшиг юм. Энэ бол Миний ажлын энэ үе шатан дахь Миний арга барил юм. Хүмүүсийн дунд Миний хүслийг ухаарч чаддаг хүн байна уу? Хүмүүсийн дунд Миний ачаанд санаа тавьж чадах хүн байна уу? Ажил хийж байгаа Нэгэн бол Би, Бурхан Өөрөө юм. Та нар Миний эдгээр үгийн ач холбогдлыг нэгд нэгэнгүй ойлгох өдөр ирнэ, тэгээд та нар Би яагаад эдгээр үгийг хэлэхийг хүссэнийг бүрэн ойлгох болно. Миний мэргэн ухаан төгсгөлгүй, хязгааргүй, хэмжишгүй, бас хүмүүсийн хувьд бүрэн нэвтэршгүй байдаг. Хүмүүс Миний хийдэг зүйлсээс үүний ердөө нэгээхэн хэсгийг харж чаддаг боловч, тэдний хардаг зүйл бас л дутагдалтай, дутуу дулимаг байдаг. Та нар энэ үе шатнаас дараагийн үе шатанд бүрэн шилжсэн үедээ, үүнийг тодорхой харж чадна. Санаж яв! Одоо бол хамгийн үнэ цэнтэй эрин үе—энэ бол та нарын махан биед байх эцсийн үе шат. Одоогийн амьдрал чинь та нарын биет амьдралын сүүлийнх нь. Та нар махан биеэс сүнсний ертөнцөд ороход, тэр үед бүх өвчин шаналал та нарыг орхих болно. Та нар ихэд баясан хөөрч, баярласандаа зогсолтгүй дэвхцэх болно. Гэхдээ ууган хөвгүүд л энэ ерөөлийг хүртэх гавьяатай тул, Миний хэлж байгаа үг зөвхөн ууган хөвгүүдэд зориулагдсан гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Сүнсний ертөнцөд орно гэдэг хамгийн агуу, хамгийн дээд ерөөл бөгөөд эдлэх хамгийн үнэтэй зүйл юм. Одоо та нарын идэж, өмсөхөөр олж авдаг зүйлс бол махан биеийн таашаалаас цаашгүй; тэдгээр нь нигүүлсэл бөгөөд Би тэдгээрийг огтоос ойшоодоггүй. Миний ажил дараагийн үе шатанд төвлөрч байна (сүнсний ертөнцөд орж, орчлон ертөнцтэй нүүр тулах).

Би агуу улаан лууг аль хэдийн шидэж унаган, бяц дарсан гэдгээ хэлсэн. Та нар яаж Миний үгэнд итгэхгүй байж чадна вэ? Яагаад та нар Миний төлөө хавчлага, бэрхшээл туулахыг хүссээр байна вэ? Энэ чинь төлөх шаардлагагүй төлөөс бус уу? Намайг ажлаа Өөрөө биечлэн хийж байхад, та нар таашаахад л болно гэж Би олон удаа та нарт сануулсан. Яагаад та нар үйлдэл хийхэд тэгтлээ дурлана вэ? Та нар үнэхээр яаж таашаахаа мэддэггүй юм байна! Би та нарт бүх зүйлийг бүрэн бэлдсэн—яагаад та нарын хэн нь ч үүнийг авахаар Над дээр ирээгүй юм бэ? Та нар Миний хэлсэн зүйлийн талаар одоо ч итгэлтэй биш байна! Та нар Намайг ойлгодоггүй! Та нар Намайг хоосон гоё үг ярьж байна гэж боддог; та нар үнэхээр мунгинуу юм! (Миний ярьж байгаа бүрэн бэлтгэл гэдэг нь та нар Намайг илүү их хүндэлж, Миний өмнө улам их залбирах ёстой, харин Намайг эсэргүүцдэг хүн бүрийг харааж, та нарыг хяхаж хавчдаг хүн болгоныг шийтгэхээр Би биечлэн ажиллах болно гэсэн үг юм.) Та нар Миний үгийн тухай юу ч мэддэггүй! Би та нарт Өөрийн бүх нууцыг илчилж байхад, та нараас хэд нь үүнийг үнэхээр ойлгодог билээ? Хэд нь үүнийг гүн гүнзгий ойлгодог вэ? Миний сэнтий гэж юу вэ? Миний төмөр саваа гэж юу вэ? Та нарын дундаас хэн чинь мэдэх вэ? Миний сэнтийг дурдах үед ихэнх хүн үүнийг Миний суудаг газар, Миний амьдран суудаг газар, эсвэл Намайг, Миний үнэн биеийг хэлж байна гэж боддог. Эдгээр нь бүгд ташаа ойлголт, ердөө жонхуурсан буруу ойлголт юм! Эдгээр тайлбарын аль нь ч зөв биш, тийм биз дээ? Та нар бүгд үүнийг ийм байдлаар ойлгож, ухаардаг—энэ нь ердөө л туйлын гажууд ойлголт юм! Эрх мэдэл гэж юу вэ? Эрх мэдэл, сэнтий хоёр хоорондоо ямар холбоотой вэ? Сэнтий бол Миний эрх мэдэл юм. Миний ууган хөвгүүд Миний сэнтийг өндөрт өргөх үе бол Миний ууган хөвгүүд Надаас эрх мэдэл хүлээн авах цаг үе юм. Зөвхөн Надад эрх мэдэл бий, тиймээс зөвхөн Надад сэнтий бий. Өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүд Намайг зовсонтой адилаар зовсны дараа Би юу болох, Надад юу байгааг хүлээн зөвшөөрч, Надаас бүхнийг хүлээн авах болно; энэ үйл явцаар тэд ууган хөвгүүний байр суурийг олж авна. Энэ нь Миний ууган хөвгүүд Миний сэнтийг өндөрт өргөх үе, мөн тэд Надаас эрх мэдлийг хүлээн авах үе байх болно. Одоо үүнийг ойлгох хэрэгтэй! Хүн бүрд ойлгуулахын тулд Миний хэлдэг бүхэн тодорхой, ямар ч хоёрдмол утгагүй байдаг. Өөрсдийн үзлийг хойш тавьж, Миний та нарт илчлэх нууцыг хүлээн зөвшөөрөхөөр хүлээ! Тэгвэл, төмөр саваа гэж юу вэ? Өмнөх үе шатанд, энэ нь Миний хатуу үгийг хэлж байсан бол одоо энэ нь өнгөрсөн үеэс өөр: Одоо төмөр саваа нь Миний үйл хэрэг буюу эрх мэдлийг шингээсэн агуу гамшгийг хэлж байна. Тиймээс төмөр савааг дурдах болгонд үргэлж эрх мэдэлтэй холбоотой байдаг. Төмөр савааны анхны утга нь агуу гамшгийг хэлдэг—энэ нь эрх мэдлийн нэг хэсэг юм. Хүн бүр үүнийг тодорхой харах ёстой, тэгж байж л тэд Миний хүслийг ухаарч, Миний үгээс илчлэл хүлээн авах болно. Ариун Сүнсний ажил байгаа хэн боловч гартаа төмөр саваа атгадаг бөгөөд тэр хүн эрх мэдлийг атгаж, аль ч агуу гамшгийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Энэ нь Миний захиргааны зарлигийн нэг юм.

Юм болгон, бүх зүйл та нарт нээлттэй (энэ нь тодорхой хэлж өгсөн хэсгийг хэлж байна), юм болгон, бүх зүйл та нараас далд (энэ нь Миний үгийн нууц хэсгийг хэлж байна) байдаг. Би мэргэн ухаанаар ярьдаг: Би та нарт Өөрийн зарим үгийн шууд утгыг л ойлгуулж, харин заримынх нь утга учрыг нь ухааруулдаг (гэхдээ ихэнх хүн ойлгож чаддаггүй), учир нь энэ бол Миний ажлын дараалал юм. Би та нарыг тодорхой биеийн хэмжээтэй болсон цагт л Өөрийн үгийн жинхэнэ утгыг та нарт хэлж чадна. Энэ бол Миний мэргэн ухаан, эдгээр нь Миний гайхамшигт үйл хэрэг (та нарыг төгс болгож, Сатаныг бүрмөсөн ялж, диаволуудыг шившиглэхийн төлөөх). Та нар өөр ертөнцөд ортлоо бүрэн ойлгож чадахгүй. Хүний үзэлд хүмүүсийн ердөө ч ойлгож чаддаггүй олон зүйл байдаг учир, Би үүнийг ийм маягаар хийх ёстой, хэдий Би тодорхой хэллээ ч, та нар ойлгохгүй хэвээр л байх нь тодорхой. Эцсийн эцэст, хүмүүсийн оюун ухаан хэмжээ хязгаартай бөгөөд та нарыг зөвхөн сүнсний ертөнцөд орсны чинь дараа л Би хэлж чадах олон зүйл бий; эс бөгөөс, хүний махан бие бэлэн биш байдаг нь Миний удирдлагад саад л хийнэ. Энэ бол Миний ярьдаг “Миний ажлын дараалал” гэдгийн жинхэнэ утга учир юм. Та нар үзлээрээ Намайг хэр их ойлгодог вэ? Та нарын ойлголт өө сэвгүй юу? Мэдлэг сүнсэнд байдаг уу? Иймээс, та нар Миний ажлыг гүйцэлдүүлж, Миний хүслийг биелүүлэхийн тулд, Би та нарыг өөр ертөнц рүү шилжүүлэх ёстой. Тэгвэл энэхүү өөр ертөнц гэж яг юу вэ? Энэ үнэхээр хүмүүсийн боддог шиг ер бусын үзэгдэл үү? Энэ үнэхээр харагдаж, мэдрэгддэггүй атлаа оршин байдаг агаар мэт зүйл үү? Миний хэлсэнчлэн, биед байх байдал бол мах, ястай, мөн хэлбэр, дүрстэй байх явдал юм. Энэ бол туйлаас үнэн, маргаангүй бөгөөд хүн бүр үүнд итгэх ёстой. Энэ бол бие дэх бодит байдал юм. Түүнчлэн, хүмүүсийн үзэн яддаг нэг ч юм биед байдаггүй. Гэхдээ энэхүү байдал нь яг юу юм бэ? Хүмүүс махбодоос биед шилжихэд томоохон бүлэг гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн махан биеийн гэрээс ангижрах бөгөөд дор бүрнээ өөрийн төрлийг дагана гэж хэлж болно: Махан бие нь махан биедээ цугларч, бие нь биедээ цугладаг. Одоо гэр орон, эцэг эх, эхнэр нөхөр, хүү, охиноосоо ангижирдаг хүмүүс сүнсний ертөнцөд орж эхэлдэг. Эцэстээ иймэрхүү байдалтай байдаг: Сүнсний ертөнц дэх нөхцөл байдал гэвэл ууган хөвгүүд хамтдаа цуглараад, дуулж, бүжиглэн, Миний ариун нэрийг магтаж, уухайлдаг. Энэ бол үзэсгэлэнтэй, үргэлжийн шинэ дүр зураг юм. Бүгд Намайг үүрд зогсолтгүй магтаж, Миний ариун нэрийг үүрд дээш өргөдөг Миний хайртай хөвгүүд байдаг. Энэ бол сүнсний ертөнцөд орсны дараах нөхцөл байдал, сүнсний ертөнцөд орсны дараах ажил, мөн сүнсний ертөнцөд чуулганыг хариулах тухай Миний ярьсан нөхцөл байдал юм. Түүнчлэн, энэ нь орчлон ертөнцийн үндэстэн бүрд, мөн бүх үндэстэн, бүх ард түмний дунд бүх үндэстэн, бүх ард түмнийг захирахаар Миний эрх мэдэл, Миний уур хилэн, Миний шүүлт болон бүр илүүтэйгээр Миний төмөр савааг барин гарч ирдэг Миний үнэн бие билээ. Энэ нь бүх ард түмний дунд, бүхий л орчлон ертөнцөд тэнгэр, газрыг доргион Надад гэрчлэл хийж, уул ус, гол мөрөн, нуур болон газрын хязгаар дахь бүх ард түмэн, бүх зүйлийг залж чиглүүлдэг, бүхнийг удирдаж, шүүж, гүйцэлдүүлж, шийтгэж, сөнөөдөг бүх зүйлийг Бүтээгч, нэгэн Бурхан Өөрөө болох Намайг магтаж, Намайг алдаршуулж, Намайг мэдэхэд хүргэдэг. Тэгээд энэ бол Миний үнэн биеийн жинхэнэ илрэлт юм.

Өмнөх: 98-Р БҮЛЭГ

Дараах: 100-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх