97-р бүлэг

Би хүн бүрд Өөрийн гайхамшигт үйл хэргийг үзүүлж, Өөрийн ухаалаг үгийг сонсгоно. Үүнд нь хүн нэг бүр багтах ёстой, мөн зүйл нэг бүрээр дамжин тохиолдох ёстой. Энэ бол Миний захиргааны зарлиг, Миний уур хилэн. Би хүн нэг бүр, зүйл нэг бүрийг хөндөж, ингэснээр орчлон ертөнцийн нэг захаас нөгөөг хүртэл хаа сайгүй бүх хүн өөрсдийн нүдээр харах болно; үүнийг биелэхээс нааш Би хэзээ ч үл зогсоно. Миний уур хилэн өчүүхэн төдий ч түдгэлзэлгүй бүрэн оргилсон. Энэ нэрийг хүлээн зөвшөөрсөн хүн бүрд Миний уур хилэн чиглэдэг (удахгүй дэлхий ертөнцийн бүх улс үндэстнийг чиглэх болно). Тэгэхээр Миний уур хилэн гэж юу вэ? Хэр зэрэг ширүүн бэ? Ямар хүн дээр Миний уур хилэн буудаг вэ? Уур хилэн бол уурын хамгийн догшин ширүүн түвшин гэж олон хүн боддог ч энэ нь үүнийг бүрэн тайлбарлахгүй байна. Миний уур хилэн болон Миний захиргааны зарлиг бол хоёр салшгүй хэсэг юм; Би Өөрийн захиргааны зарлигийг хэрэгжүүлэхэд, үүнийг уур хилэн дагадаг. Тэгвэл уур хилэн гэж яг юу вэ? Уур хилэн нь хүмүүст Миний оноодог шүүлтийн нэг түвшин бөгөөд Миний захиргааны аль ч зарлигийн хэрэгжүүлэлтийн цаана байдаг зарчим юм. Миний зарлигийн нэгийг зөрчсөн хэнд ч болов аль зарлигийг зөрчсөнөөс хамааран, Миний уур хилэн зохих түвшинд буух болно. Миний уур хилэн байх үед Миний захиргааны зарлиг бас байх нь гарцаагүй бөгөөд мөн эсрэгээрээ байдаг. Миний захиргааны зарлиг, уур хилэн хоёр салшгүй нэг бүхэл болдог. Энэ бол хэн ч зөрчиж болохгүй хамгийн хатуу шүүлт билээ. Бүх хүн үүнийг дагах ёстой, эс бөгөөс Миний гарт цохиулж унахаас зайлсхийхэд хэцүү байх болно. Хүмүүс эрин үеүдийн туршид энэ тухай хэзээ ч мэдээгүй (хэдийгээр зарим хүн агуу гамшгаас үүдсэн өвчин шаналлыг туулсан ч, энэ тухай мэдэхгүй л байсан; гэхдээ энэхүү захиргааны зарлиг нь үндсэндээ одоогоос хэрэгжиж эхэлж байна), харин өнөөдөр Би та нарыг зөрчил үүсгэхээс зайлсхийг гэж үүнийг бүгдэд нь илчилж байна.

Бүх хүн Миний дуу хоолойг сонсож, Миний үгэнд итгэх ёстой. Эс бөгөөс Би юу ч үйлдэхгүй, ямар ч ажил хийхгүй. Миний үг, үйлдэл бүр та нарын дагах ёстой жишээ; тэдгээр нь та нарын дагах үлгэр дуурайл, жишиг юм. Би махбод болсны шалтгаан нь та нарт Өөрийн хүн чанар дахь Би юу болох, Надад юу байдгийг харуулах гэснийх. Ирээдүйд Би та нарт Өөрийн бурханлаг чанар дахь Би юу болох, Надад юу байдгийг үзүүлэх болно. Аливаа зүйл энэ маягаар алхам алхмаар үргэлжлэх ёстой. Эс бөгөөс, хүмүүс зүгээр л итгэж чадахгүй, Миний талаар ямар ч мэдлэггүй байх болно. Харин тэдэнд тодорхойгүй, бүрхэг үзэгдэл л байх бөгөөд Миний тухай тодорхой ойлголтой байж чадахгүй. Миний үнэн бие та нарт бүрэн илэрсэн гэдгийг Миний үг харуулсан атал хүмүүс мунхаг, мэдлэггүй гэх цорын ганц шалтгааны улмаас Миний үгийг сонссон ч Намайг мэдэхгүй хэвээр байна. Одоо ч гэсэн Намайг бие махбодтой болсон байхад хүмүүс үл тоосоор байгаа учир Би энэхүү хорон муу, садар самуун хуучин эрин үеийг шийтгэж, Сатан болон диаволуудыг бүрмөсөн шившиглэхийн тулд Өөрийн уур хилэн, захиргааны зарлигийг хэрэглэнэ. Энэ бол цорын ганц зам; хүн төрөлхтний хүрэх газар, хүн төрөлхтнийг хүлээж байгаа төгсгөл юм. Үр дүн нь аль хэдийн шийдэгдсэн бөгөөд хэн ч өөрчилж, эсвэл шалтаг хэлэн зайлсхийж чадахгүй. Би л эцсийн шийдвэрийг гаргана; энэ бол Миний удирдлага, Миний төлөвлөгөө. Хүмүүс бүгд зүрх сэтгэлдээ, үг хэлээрээ итгэж, үнэмшсэн байх ёстой. Энэ амьдралд сайн хувь заяа олж авсан хүмүүс үүрд мөнх зовох нь лавтай бол энэ амьдралд зовсон хүмүүс үүрд мөнх ерөөгдөх нь лавтай—үүнийг Би урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч өөрчилж чадахгүй. Хэн ч Миний зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй, хэн ч Миний үгэнд ганц ч илүү үг нэмж болохгүй, нэг ч үгийг дур мэдэн авч хаяхыг тэдэнд бүр ч зөвшөөрөхгүй; хэрэв хэн нэгэн үүнийг зөрчвөл Би түүнийг лавтай гэсгээнэ.

Өдөр бүр Миний нууц та нарт илчлэгддэг—та нар үнэхээр тэдгээрийг ойлгодог уу? Үнэхээр энэ талаар тодорхой мэддэг үү? Сатан чамайг мэхэлж байхад чи үүнийг нэвт харж чадах уу? Та нарын амин дахь биеийн хэмжээгээр үүнийг тогтоодог. Бүх зүйлийг Би урьдчилан тогтоодог гэж Би хэлдэг юм бол Өөрийн ууган хөвгүүдийг төгс болгохын тулд яагаад биечлэн бие махбодтой болсон юм бэ? Түүнчлэн, Би яагаад хүмүүсийн хэрэггүй гэж боддог ийм их ажил хийсэн юм бэ? Будилаад байгаа нь Би юм уу? Үүнийг санаж яв! Миний хийдэг юм бүхэн зөвхөн ууган хөвгүүдээ олж авахын тулд бус, бүр чухал нь Сатаныг шившиглэхийн тулд байдаг. Хэдийгээр, Сатан Намайг эсэргүүцдэг ч, Би түүний үр удмыг өөрийнх нь эсрэг босгож, Намайг магтахад хүргэх хүч чадалтай. Түүнчлэн, дараагийн ажлын алхам саадгүй явж, бүхий л ертөнц Намайг уухайлан магтаж, амьсгалдаг бүхэн Надад өвдөг сөгдөж, Намайг алдаршуулаасай гэж Би бүхнийг хийдэг; энэ үнэхээр суу алдрын өдөр байх болно. Би бүх зүйлийг Өөрийн гарт атгадаг бөгөөд долоон аянга нүргэлэхэд бүх зүйл бүрмөсөн бүтэж, хэзээ ч өөрчлөгдөлгүй, бүгд тогтворжих болно. Тэр үеэс хойш шинэ тэнгэр, газрын шинэ амьдралд орж, бүхэлдээ шинэ орчинд орж, хаанчлалын амьдрал эхлэх болно. Гэхдээ хаанчлал дотор байхад ямар вэ? Хүмүүс үүнийг зүгээр л сайн ойлгож чадахгүй (хаанчлалын амьдралын амтыг урьд өмнө нь үзсэн хэн ч үгүй учир, хүмүүс оюун ухаандаа л төсөөлж, зүрх сэтгэлдээ л эргэцүүлж ирсэн). Чуулганы амьдралаас хаанчлалын амьдралд шилжих нь одоогийн байдлаас ирээдүйн байдалд шилжиж байгаа явдал бөгөөд энэ үед хүмүүсийн урьд нь хэзээ ч төсөөлөөгүй олон зүйл тохиох болно. Чуулганы амьдрал бол хаанчлалын амьдралд орох урьдач нөхцөл учир хаанчлалын амьдрал бий болохоос өмнө Би чуулганы амьдралыг дэмжиж тэтгэхэд бүхий л хүчин чармайлтаа зарцуулна. Чуулганы амьдрал гэж юу вэ? Энэ нь, Миний ууган хөвгүүдийг оролцуулаад хүн бүр Миний захиргааны зарлиг, Миний шүүлт, Миний уур хилэнг ойлгож, хаанчлалын амьдралд зөрчилд гаргахаас зайлсхийхийн тулд Миний үгийг идэж, ууж, таашааж, Намайг мэдэж, тэгснээрээ Миний шатаалт, ариусгалтыг хүлээн авч байгаа явдал юм. Тэгвэл хаанчлалын амьдрал гэж юу вэ? Хаанчлалын амьдрал гэдэг бол Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж, бүх ард түмэн, бүх улс үндэстнийг захирах явдал юм (зөвхөн Би болон Миний ууган хөвгүүд л хаанчлалын амьдралыг эдэлж чадна). Хэдийгээр бүх ард түмэн, бүх улс үндэстнээс ирсэн Миний хөвгүүд, Миний ардууд хаанчлалд орох ч, тэд хаанчлалын амьдралыг эдэлж чадахгүй. Хаанчлалын амьдралыг зөвхөн сүнсний ертөнцөд орсон хүмүүс л эдэлж чадна. Иймээс зөвхөн Би болон Миний ууган хөвгүүд л биед амьдарч чаддаг байхад Миний хөвгүүд, Миний ардууд махан биед амьдарсан хэвээр байна. (Гэвч Сатаны завхруулсан нь махан бие биш. Энэ нь Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчлахын ач холбогдол юм.) Бусад бүх хүний сүнс, сэтгэл, биеийг авч, Үхэгсдийн орон руу чулуудна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс бүрмөсөн мөхөж, оршихоо болно (гэсэн атлаа тэд зовлон бэрхшээл, гай гамшиг зэрэг Сатаны бүх хүлээс, харгислалыг туулах ёстой). Энэ нь дуусмагц хаанчлалын амьдрал албан ёсоор голдиролдоо орж, Би Өөрийн үйл хэргийг албан ёсоор илчилж эхэлнэ (нуулгүй, нээлттэй илчилнэ). Тэр цагаас эхлэн санаа алдалт, нулимс дахиж яавч байхгүй. (Учир нь, хүмүүст хор хөнөөл учруулж, тэднийг уйлж, зовж шаналахад хүргэдэг юу ч байхгүй болох бөгөөд энэ нь Миний хөвгүүд, Миний ардуудад ч бас хамаатай; гэхдээ Миний хөвгүүд, Миний ардууд үүрд махан биед байна гэдэг нь энд онцлох ёстой нэг зүйл юм.) Бүгд баясалтай, баяр хөөртэй харагдана. Энэ нь биет зүйл биш, бодит нүдээр харж болохгүй зүйл байх болно. Миний ууган хөвгүүд болох хүмүүс ч бас үүнийг эдэлж чадна; энэ бол Миний гайхамшигт үйл хэрэг, Миний агуу хүч чадал юм.

Би та нарыг цаг үргэлжид Миний хүслийг эрж хайж, Миний зүрх сэтгэлд санаа тавьж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Зуурдын жаргал бүхий л амьдралыг чинь сүйрүүлж чадах бол, зуурдын зовлон мөнхийн ерөөлийг авчирч чадна. Битгий дүнсгэр бай; энэ бол алхах ёстой зам. Би өмнө нь үргэлж хэлдэг байсан: “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй.” Тэгэхээр “ерөөл” гэж юу вэ? Тэдгээр нь зөвхөн өнөөдөр олж авдаг зүйл бус, харин ч ирээдүйд эдлэх учиртай зүйл юм—зөвхөн энэ л жинхэнэ ерөөл мөн. Энэ нь Миний ерөөл учир, та нар Сион ууланд эргэн ирэх үедээ одоогийн зовлондоо эцэс төгсгөлгүй талархаж байгаагаа харуулах болно. Одоо махан биед амьдарна гэдэг Сион уулан дээр байгаа (чи Миний дотор амьдардаг гэсэн үг) хэрэг бол, маргааш биед амьдрах нь суу алдрын өдөр байх бөгөөд энэ нь Сион уулан дээр байгаа хэрэг бүр ч мөн. Миний хэлсэн энэ үгийг сонсоод та нар “Сион уул” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгодог. Сион уул гэдэг бол хаанчлал гэдэгтэй ижил үг бөгөөд бас сүнсний ертөнц юм. Өнөөдрийн Сион уулан дээр та нар махан биед тайтгарал хүлээн авч, Миний нигүүлслийг олж авч байна; ирээдүйн Сион ууланд та нар биед орж, хаанчлах ерөөлийг эдлэх болно. Үүнийг огт үл тоомсорлох ёсгүй. Тэгээд ерөөл олж авч болох цаг үеийг огт өнгөрөөж болохгүй; өнөөдөр бол эцсийн эцэст өнөөдөр бөгөөд маргаашаас тун өөр. Чи ерөөл эдэлж эхлэх үедээ өнөөдрийн нигүүлслийг дурдаад ч хэрэггүй гэж бодох болно. Энэ бол Миний чамд даалгадаг зүйл, бас Миний эцсийн зөвлөгөө.

Өмнөх: 96-р бүлэг

Дараах: 98-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих