118-Р БҮЛЭГ

Миний Хүүд гэрчлэл хийхээр өндийн босдог хэн ч байсан, Би нигүүлслээ хайрлана; Миний Хүүд гэрчлэл хийхээр өндийн босдоггүй, харин оронд нь эсэргүүцэж, Түүнийг хэмжихдээ хүний үзэл ашигладаг хэн ч байсан, Би устгана. Бүгд тодорхой харах ёстой! Миний Хүүд гэрчлэл хийх гэдэг нь Намайг хүндэтгэдэг үйлдэл бөгөөд энэ нь Миний хүслийг хангадаг. Эцгийг л хүндэлж, харин Хүүг дээрэлхэж, дарлахаа боль. Эдгээрийг үйлддэг хүмүүс бол агуу улаан лууны үр удам бөгөөд ийм өөдгүй амьтдаар Өөрийн Хүүд гэрчлэл хийлгэх хэрэг Надад байхгүй; Би тэднийг ёроолгүй нүхэнд устгана. Үнэнч, шударга үйлчлэл үзүүлэгчдийг Би Хүүдээ үйлчлүүлэхийг хүсдэг ба үлдсэн нь Надад хэрэггүй. Энэ бол Миний зөвт зан чанар бөгөөд Би бол ариун болоод өө сэвгүй Бурхан Өөрөө гэдгийг харахад хангалттай. Миний захиргааны зарлигийг зөрчдөг хэнийг ч Би өршөөхгүй. Өнгөрсөнд, гэр бүлд ч бай, эсвэл дэлхийд ч бай, Таныг эсэргүүцсэн, эсвэл хяхан хавчсан хэнийг ч Би нэг нэгээр нь гэсгээх бөгөөд хэнийг ч хэлтрүүлэхгүй, учир нь Надад мах, цуснаас бүрдсэн ямар ч хэсэг байхгүй. Өнөөдөр Танд гэрчлэл хийх нь үйлчлэл үзүүлэгчид Надад үйлчилж дууссаныг харуулдаг, иймд эргэлзэх зүйлгүй бай, санаа бүү зов. Эцсийн эцэст тэд бол Таны үйлчлэл үзүүлэгчид ба бүхнийг харгалзан үзвэл Та бол тэнгэрийнх юм, мөн Миний бие Тангүйгээр байж чадахгүй учир Та эцэст нь Миний биед эргэн ирнэ. Өмнө нь Таныг эсэргүүцсэн хүмүүс болон Тантай нийцдэггүй байсан хүмүүс (энэ нь бусад хүмүүсийн харж чаддаггүй, харин зөвхөн Та л зүрх сэтгэлдээ мэддэг зүйл юм) одоо үнэн дүр төрхөө илчилж, уначихсан, учир нь Та бол Бурхан Өөрөө бөгөөд Таныг эсэргүүцдэг, Танд халддаг хэнийг ч Та тэвчдэггүй. Хэдий үүнийг гаднаас огт харж болохгүй ч Миний Сүнс Таны дотор байгаа нь маргаангүй. Намайг эсэргүүцдэг бүх хүнийг Миний төмөр саваа цохих вий гэсэндээ бүх хүн үүнд итгэх ёстой! Нэгэнт Би Танд гэрчлэл хийж байгаа хойно, Та гарцаагүй эрх мэдлийг авч явах бөгөөд Таны хэлдэг бүхэн бол Миний илэрхийлэл, Таны хийдэг бүхэн бол Миний илрэл юм, учир нь Та бол Миний хайрт, Та бол Миний үнэн биеийн дутагдаж болшгүй хэсэг билээ. Иймд Таны бүх үйлдэл, Таны өмсөж байгаа, Таны хэрэглэж байгаа зүйл, Таны амьдардаг газар—тэдгээр нь гарцаагүй Миний үйл хэрэг юм. Хэн ч Танаас өө сэв олохоор оролдох ёсгүй, мөн Таныг өөнтөглөх ёсгүй. Ингэсэн хүнийг Би өршөөхгүй!

Би бүх муу зарцыг гэрээсээ хөөж гаргаад, бүх үнэнч зарцаар Өөрийн гэрт, Өөрийн ууган хөвгүүдэд гэрчлэл хийлгэнэ; энэ бол Миний төлөвлөгөө бөгөөд Миний ажилладаг арга зам. Муу зарц нар Миний Хүүд гэрчлэл хийх үед үхэгсэд мэт үнэртэж, Би үүнийг жигшдэг. Үнэнч зарц нар Миний Хүүд гэрчлэл хийхэд, энэ нь үнэнч, чин сэтгэлийнх байдаг бөгөөд Надад хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаг. Иймээс, Миний Хүүд гэрчлэл хийхийг хүсдэггүй хэн ч байсан, яг одоо эндээс зайл! Би чамайг хүчлэхгүй. Хэрвээ Би чамаас явахыг хүсвэл чи явах ёстой! Үр дагавар чинь юу болохыг, чамайг юу хүлээж байгааг хар, үйлчлэл үзүүлдэг хүмүүс үүнийг хэнээс ч илүү ойлгодог. Намайг эсэргүүцдэг хэнд ч Миний шүүлт, Миний уур, Миний хараал, Миний шатаалт, Миний дүрэлзсэн хилэн хэдийд ч тохиолдоно. Миний гар хэнд ч өршөөл үзүүлдэггүй; үйлчлэл үзүүлдэг хүн өмнө нь хэчнээн үнэнч байсан нь хамаагүй, хэрвээ өнөөдөр Миний Хүүг эсэргүүцэх аваас Би тэднийг тэр дор нь устгаж, Өөрийн өмнө байлгахгүй. Миний өршөөлгүй гарыг үүнээс харж болно. Хүмүүс Намайг мэддэггүй, тэдний уг чанар Намайг эсэргүүцдэг учраас Надад үнэнч хүмүүс ч гэсэн өөрсдийн таашаалыг хөөцөлддөг. Гэхдээ, өөрсдөд нь тааламжгүй нөлөө үзүүлэх ямар нэгэн зүйл тохиолдвол тэдний зүрх сэтгэл тэр дороо өөрчлөгдөж, Миний дэргэдээс ухарч холдохыг хүсдэг. Энэ нь Сатаны уг чанар юм. Та нар өөрсдийгөө үнэнч хэмээн итгээд, биедээ эрэмших ёсгүй! Хэрэв өөрсдөд нь оногдох зүйл байхгүй бол энэ араатны сүрэг Надад үнэнч байж чадахгүй билээ. Хэрвээ Би Өөрийн захиргааны зарлигийг зарлаагүй бол та нар аль эрт ухарчих байсан. Та нар одоо бүгд мухардалд орсон, Надад үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй мөртлөө Миний гараар цохиулахыг бас хүсдэггүй. Намайг эсэргүүцдэг хэнд ч үлэмж гай гамшиг тохиолдоно гэж Намайг зарлаагүй бол та нар аль эрт ухрах байсан. Хүмүүсийн хэрэглэдэг заль мэхийг Би мэдэхгүй гэж үү? Ихэнх хүмүүс одоо өчүүхэн найдлага өвөрлөдөг ч энэ найдлага нь урам хугарах явдал болж өөрчлөгдөхөд тэд цааш явах хүсэлгүй болж, буцаад явъя гэж гуйдаг. Би хэнийг ч хүчээр үлдээхгүй гэдгээ өмнө нь хэлсэн, гэхдээ чамд ямар үр дагавар бий болохыг сайн бодоорой, энэ бол Би чамайг сүрдүүлж байгаа хэрэг биш, энэ бол бодит баримт юм. Хүний уг чанарыг Надаас өөр хэн ч ухан ойлгож чадахгүй бөгөөд өөрсдийнх нь үнэнч байдал ариун бус гэдгийг мэдэлгүйгээр тэд бүгд өөрсдийгөө Надад үнэнч гэж боддог. Эдгээр ариун бус зүйл хүмүүсийг сүйрүүлнэ, учир нь тэдгээр нь агуу улаан лууны ов мэх билээ. Би үүнийг аль эрт ил болгосон; Би бол төгс хүчит Бурхан, ийм энгийн зүйлийг Би ойлгохгүй гэж үү? Чиний санаа зорилгыг харахаар Би мах цусыг чинь нэвтлэх чадвартай. Хүний уг чанарыг ойлгох нь Миний хувьд хэцүү биш, гэхдээ хүн ухаантай хүн шиг аашилж, өөрсдөө л санаа зорилгоо мэддэг гэж боддог. Гэхдээ Төгс хүчит Бурхан тэнгэр, газар болон бүх зүйлийн дунд оршдог гэдгийг тэд мэддэггүй байна гэж уу?

Өөрийн Хүүгийг Би эцсийг нь хүртэл хайрлаж, агуу улаан луу болон Сатаныг үүрдийн үүрд үзэн ядах болно. Намайг эсэргүүцдэг бүх хүнд Миний гэсгээлт тохиолдох ба нэг дайсныг ч хэлтрүүлэхгүй. “Би Сионд том чулуу байрлуулдаг. Итгэгчдийн хувьд энэ чулуу нь тэдний барилгын суурь юм. Итгэдэггүй хүмүүсийн хувьд энэ нь тэднийг бүдрүүлэх чулуу билээ. Диаволын хөвгүүдийн хувьд энэ нь тэднийг бяцалж алдаг чулуу юм” гэдгийг Би өмнө нь хэлсэн. Би урьд нь эдгээр үгийг хэлснээс гадна, олон хүн эдгээрийг зөгнөж, энэ эрин үед олон хүн тэдгээрийг уншсан. Мөн түүнчлэн, зарим хүн эдгээр үгийг тайлбарлах гэж оролдсон ч, хэн ч өмнө нь эдгээр нууцыг тайлсан удаа байхгүй, учир нь энэ ажил эцсийн өдрүүдийн энэ цаг үед л хийгддэг билээ. Иймд, хэдийгээр зарим хүн эдгээр үгийг тайлбарлах гэж оролдсон ч тэдний тайлбар нь бүгд гажууд онол юм. Өнөөдөр, Би та нарт бүхий л утгыг нь илчилдэг, ингэснээр та нар, Өөрийн ууган хөвгүүдэд гэрчлэл хийж байгаагийн минь ноцтой байдал болон үүнийг хийж байгаа зорилгыг минь мэдэж магадгүй юм. Би Сионд том чулуу байрлуулдаг, энэ чулуу нь Миний ууган хөвгүүд гэрчлэгдэж байгааг заадаг. “Том” гэдэг үг нь гэрчлэлийг асар их далайцтайгаар хийснийг хэлдэггүй, харин ч Миний ууган хөвгүүдэд гэрчлэл хийхдээ, үй олон үйлчлэл үзүүлэгч ухрах болно гэдгийг хэлдэг. Энд, “итгэдэггүй хүмүүс” гэдэг нь Миний Хүүг гэрчлэгдсэнээс болж ухардаг хүмүүсийг хэлдэг, тиймээс чулуу нь энэ төрлийн хүмүүсийн хувьд бүдрэх хад юм. Би үүнийг хад гэж хэлж байгаа шалтгаан нь энэ төрлийн хүн Миний гараар цохиулна, тиймээс хүмүүсийг бүдрэхэд хүргэдэг хад гэдгийг унах юм уу сул дорой болохтой холбоотойгоор хэлээгүй, харин Миний гарт цохиулахтай холбоотойгоор хэлсэн билээ. “Итгэгчдийн хувьд, энэ чулуу бол тэдний барилгын суурь” гэдгийн “итгэгчид” гэдэг нь үнэнч, үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг, харин “тэдний барилгын суурь” гэдэг нь Надад үнэнч үйлчлэл үзүүлснийхээ дараа тэдний хүлээн авах нигүүлсэл болон ерөөлийг хэлдэг. Ууган хөвгүүдэд гэрчлэл хийсэн гэдэг нь бүхий л хуучин эрин үе удахгүй өнгөрөн одно гэдгийг илтгэдэг бөгөөд Сатаны хаанчлалын сүйрлийг бэлгэддэг; тиймээс Харь үндэстнүүдийн хувьд, энэ нь тэднийг няцалж алдаг хад юм. Иймд, бүх улс үндэстнийг хэдэн хэсэг болгон тараах нь бүх дэлхий бүрэн шинэчлэгдэхийг заадаг; хуучин нь өнгөрөн одож, шинэ нь байгуулагдана—энэ бол “тараах” гэдгийн жинхэнэ утга юм. Та нар ойлгож байна уу? Эцсийн үе шатанд Миний хийдэг ажлыг энэ хэдхэн үгээр нэгтгэн дүгнэж болно. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, та нар Миний хүслийг Миний үгээс ухаарах ёстой.

Өмнөх: 117-Р БҮЛЭГ

Дараах: 119-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

27-Р БҮЛЭГ

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөж байгаагүй, Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд...

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ II

Бурханы зөвт зан чанарТа нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлийг сонссон болохоор энэ талаарх үгээр нэлээд сайн зэвсэглэсэн гэдэгт...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх