119-Р БҮЛЭГ

Миний санаа зорилгыг та нар бүгд ухамсарлах хэрэгтэй, Миний сэтгэл санааны байдлыг та нар бүгд ойлгох учиртай. Одоо үе бол Сион руу буцахдаа бэлдэх цаг юм, үүнээс гадна бусад зүйлийг хийх бодол Надад огт үгүй. Би та нартай ойрын нэг өдөр уулзаж, минут, секунд бүрийг та нартай хамт Сионд өнгөрөөж чадна гэж л найддаг. Би ертөнцийг үзэн яддаг, махан биеийг үзэн яддаг ба газар дээрх хүн бүрийг бүр ч илүү үзэн яддаг; Би тэднийг харахыг хүсэхгүй байна, учир нь тэд бүгд хүний шинж огт байхгүй чөтгөрүүд билээ; Би газар дээр амьдрахыг хүсдэггүй, Би бүх бүтээлийг үзэн яддаг, Би мах, цустай бүхнийг үзэн яддаг. Бүх газар нутгаас цогцосны өмхий үнэртдэг; Би цогцосны бүхий л өмхий үнэрийг газар дэлхийгээс арилгаж, Намайг гэсэн магтаалаар газар дэлхийг дүүргэхийн тулд Сионд даруй эргэн очихыг хүсэж байна. Би Сионд эргэн очиж, махан биеэс болон дэлхийгээс салах болно, хэн ч Миний замд зогсох ёсгүй; хүнийг хөнөөдөг Миний гарт сэтгэл хөдлөлийн ул мөр үгүй! Одоогоос эхлээд хэн ч чуулганы байгуулалтыг ярих ёсгүй, эс тэгвээс Би тэднийг өршөөхгүй. (Учир нь одоо бол Миний ууган хөвгүүдийг гэрчилж, хаанчлалыг байгуулах цаг юм; чуулганы байгуулалтын талаар ярьж буй хэн ч байсан хаанчлалын байгуулалтыг нурааж, Миний удирдлагад саад болж байна.) Бүгд бэлэн болж, бүгд бэлтгэгдсэн ба ууган хөвгүүд өргөмжлөгдөж, гэрчлэгдэх л үлдсэн, тийм зүйл тохиолдох үед Би хором ч хоцролгүй, хэлбэрийг анхаарч үзэлгүйгээр та нарын өдөр, шөнөгүй оюун санаандаа тээдэг Сион руу тэр даруй буцах болно. Ертөнц одоо хэчнээн тайван агаад тогтвортой байгааг бүү хар, энэ ажил бол бүхэлдээ Сионд эргэн очихын төлөө юм; тэдгээр зүйлийн талаар одоо бүү анхаар, Сион руу буцах өдөр ирэхэд бүгд бүрэн төгс болно. Хэн Сион руу түргэн буцахыг хүсдэггүй вэ? Хэн Эцэг, хөвгүүд удахгүй нэгдэхийг хүсдэггүй вэ? Дэлхийн таашаал хэчнээн таатай байлаа ч, бидний махан биеэс зуурсаар байж чадахгүй; бид махан биеэ даван гарч, хамтдаа Сион руу буцна. Хэн дараа болж зүрхэлдэг вэ? Хэн саад тотгор бий болгож зүрхэлдэг вэ? Би тэднийг мэдээжийн хэрэг өршөөхгүй! Би бүх саад тотгорыг шүүрдэн хаяна. (Би Сион руу шууд буцаж чадахгүй гэж хэлдгийн шалтгаан нь энэ. Би ууган хөвгүүдээ гэрчлэхийн хажуугаар энэ цэвэрлэгээний ажлыг хэрэгжүүлж байна; энэ хоёр ажил нэгэн зэрэг урагшилж байгаа. Цэвэрлэгээний ажил дуусахад Миний хувьд ууган хөвгүүдээ илчлэх цаг ирнэ. Миний ярьсан саад тотгор гэдэг нь олон тооны үйлчлэл үзүүлэгчийг хэлдэг, иймд энэ хоёр ажил нэгэн зэрэг явагддаг гэж Би хэлдэг.) Би орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаар, уул толгод, гол горхи болон бүх зүйл даяар ууган хөвгүүдээ Өөртэйгөө цуг алхуулна; хэн үймүүлж зүрхлэх билээ? Хэн дараа болж зүрхлэх билээ? Миний гар ямар ч хүнийг амархан тавьж явуулахгүй; Миний ууган хөвгүүдээс бусад хүмүүсийн эсрэг Би хилэгнэж, хараадаг. Бүх газар нутаг даяар Миний ерөөлийг хүлээж авдаг ганц ч эгэл хүн үгүй; бүгд Миний хараалтай тулгардаг. Дэлхийн бүтээлийн эхлэлээс хойш Би хэнийг ч ерөөгөөгүй; Би ерөөл өгсөн ч гэсэн, энэ нь үг төдий байсан ба хэзээ ч бодит байдал байгаагүй юм, учир нь Би Сатаныг туйлаас үзэн яддаг, Би түүнийг хэзээ ч ерөөхгүй, зөвхөн шийтгэнэ. Эцэст нь Би Сатаныг бүрэн байлдан дагуулж, бүрэн ялалт Минийх болсны дараа л материаллаг ерөөлийг бүх үйлчлэл үзүүлэгчид өгч, Намайг магтахыг тэдний таашаал болгоно, учир нь Миний бүх ажил гүйцэлдсэн байх болно.

Үнэн хэрэгтээ Миний цаг тун удахгүй болох бөгөөд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нүдний чинь өмнө төгсгөлдөө ирж байна. (Үнэхээр энэ нь нүдний чинь өмнө байна; энэ нь урьдчилсан дүрслэл биш гэдгийг та нар Миний сэтгэл санааны байдлаас харж болно.) Өөрийн ууган хөвгүүдийг Би Сион руу даруй аваачна. Зарим хүн “Ууган хөвгүүдийн л төлөө байхад яагаад зургаан мянган жилийн хугацааг зарцуулдаг юм бэ? Яагаад маш олон хүнийг бүтээнэ вэ?” хэмээн хэлдэг. Миний хувьд бүх зүйл үнэ цээтэй гэж Би өмнө нь хэлсэн. Миний ууган хөвгүүд яахаараа бүр ч илүү үнэ цэнтэй байхгүй билээ? Би бүхнийг Өөртөө үйлчлүүлэхээр дайчилна, мөн түүнчлэн Өөрийн хүч чадлыг илчилнэ, тэгж байж л бүх орчлон ертөнц дээр бидний гарт байдаггүй нэг ч юм байхгүй гэдгийг, бидэнд үйлчилдэггүй нэг хүн ч байдаггүй гэдгийг, бидний төлөө гүйцэлдээгүй нэг ч зүйл үгүй гэдгийг хүн бүхэнд харуулна. Би бүхнийг гарцаагүй биелүүлнэ. Надад цаг хугацааны ухагдахуун гэж байхгүй; хэдийгээр Би төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Өөрийн ажлыг зургаан мянган жилд гүйцэлдүүлэх гэж байгаа ч, Надад бүгд чөлөөлөгдсөн бөгөөд эрх чөлөөтэй байдаг. Зургаан мянган жилээс бага байлаа ч гэсэн, Миний бодлоор мөн цаг нь болсон, хэн болоогүй гэж хэлж зүрхлэх билээ? Хэн босож, хүссэнээрээ шүүж зүрхлэх билээ? Өөрийн ажлыг Би Өөрөө хийдэг; Өөрийн цаг хугацааг Би Өөрөө зохицуулдаг. Ямар ч хүн, ямар ч юм, юу ч хүслээрээ аашилж зүрхлэхгүй; Би бүхнээр Өөрийгөө дагуулах болно. Надад зөв юм уу буруу гэж байхгүй; хэрвээ Би үүнийг зөв гэж хэлбэл, энэ нь мэдээжийн хэрэг зөв; хэрвээ Би үүнийг буруу гэж хэлбэл, энэ бас л үнэн юм. Намайг хэмжихдээ та нар үргэлж хүний үзлийг ашиглах ёсгүй! Ууган хөвгүүд Надтай хамт ерөөгдсөн гэж Би хэлдэг—хэн захирагдахаас татгалзаж зүрхлэх вэ? Би чамайг байгаа газар чинь устгах болно! Чи захирагдахаас татгалздаг! Чи бол тэрслүү! Надад бүх хүн төрөлхтнийг гэсэн өршөөл огтоос байхгүй, Би тэднийг тодорхой хэмжээнд үзэн ядсан; Би үнэхээр жаахан ч хүлцэж чадахгүй. Миний тухайд гэвэл, орчлон ертөнц бүхэлдээ тэр даруй сөнөх ёстой, тэгж байж л Миний агуу ажил биелж, Миний удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэнэ, зөвхөн тэгж байж л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалт сарних болно. Одоо Би Өөрийн ууган хөвгүүдийг гэрчлэхэд л анхаарч, бусад бүх хэргийг хойш тавьж, яг одоо хайхрахгүй; одоо гол зүйлээ хийж, тэгээд дараа нь хоёрдогч зүйлээ хийнэ. Эдгээр нь Миний ажлын алхам, хэн ч үүний эсрэг явах ёсгүй; Миний хараалын бай болохгүйн тулд бүгдээрээ Миний хэлснийг дагах ёстой.

Одоо Миний ажил гүйцэлдсэн учир Би амарч болно. Одоогоос эхлээд Би дахиж ажиллахгүй, Би Өөрийнхөө төлөө хийлгэхийг хүссэн бүхнээ ууган хөвгүүддээ тушаах болно, учир нь Миний ууган хөвгүүд бол Би бөгөөд Миний ууган хөвгүүд бол Миний үнэн бие юм; энэ нь өчүүхэн ч буруу биш, өөрсдийн үзлийг бүү дага, бүү шүү. Ууган хөвгүүдийг харах нь Намайг харах юм, учир нь бид угаасаа нэг билээ; биднийг салгадаг хэн ч Намайг эсэргүүцэж байгаа ба Би үүнийг өршөөхгүй. Миний үгэнд хүн ойлгохооргүй нууцууд бий. Миний хайрладаг хүмүүс л Намайг илэрхийлж чадна, бусад нь чадахгүй; энэ нь Надаар тодорхойлогдсон ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Миний үг элбэг дэлбэг, бүрэн төгс бөгөөд төсөөлшгүй гүнзгий юм. Хүн бүхэн Миний үгэнд агуу хүч чармайлт зарцуулж, ганц ч үг, өгүүлбэр алдахгүй байж, Миний үгийг тунгаахаар хичээ, эс тэгвээс бүгд гаж буруугаар ойлгоно. Миний зан чанар халдахыг тэвчдэггүй гэж Би хэлсэн, өөрөөр хэлбэл, Миний гэрчилсэн ууган хөвгүүдийг хэн ч эсэргүүцэж болохгүй. Миний зан чанарын бүх талыг Миний ууган хөвгүүд төлөөлдөг, иймээс ариун бүрээ дуугарах үед Би ууган хөвгүүдээ гэрчилж эхэлдэг, иймд үүнээс хойш, ариун бүрээ Миний зан чанарыг аажмаар олон нийтэд зарлан мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ууган хөвгүүд илчлэгдэх цаг бол Миний зан чанар илчлэгдэх цаг юм. Хэн үүнийг ухан ойлгож чадах билээ? Миний илчилсэн нууцууд дунд хүмүүсийн тайлж чаддаггүй нууц байсаар байдаг гэж Би хэлдэг. Та нарын дундаас хэн чинь эдгээр үгийн жинхэнэ утгыг танин мэдэхээр үнэхээр оролдсон бэ? Миний зан чанар та нарын төсөөлсөн хүний зан ааш мөн үү? Яасан их эндүүрэл вэ! Өнөөдөр Миний ууган хөвгүүдийг харсан хэн ч байсан Миний ерөөлийн бай болж, Миний зан чанарыг хардаг, энэ бол туйлын үнэн. Миний ууган хөвгүүд Намайг бүхэлд нь төлөөлдөг бөгөөд огтхон ч эргэлзээгүй Миний үнэн бие юм. Дуулгавартай хүмүүс нигүүлслээр ерөөгдөж, тэрслүү нь хараагддаг. Үүнийг Би тодорхойлдог, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй!

Өмнөх: 118-Р БҮЛЭГ

Дараах: 120-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн түүнчлэн Хүү, бүр Сүнс ч байдаг....

ПЕТРИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ

Петр хүн төрөлхтөнд зориулсан Бурханы үлгэр дуурайл, бүгдийн мэддэг нэр цуутан байсан билээ. Яагаад тийм онцлох юмгүй хүнийг Бурхан үлгэр...

ЧИ АМЬ ОРСОН ХҮН МӨН ҮҮ?

Завхарсан зан чанараа хаяж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг болсон үедээ л чи төгс болгуулна. Чи зөгнөл хэлж чадахгүй, аливаа нууцын...

35-Р БҮЛЭГ

Долоон аянга сэнтийгээс гарч, орчлонг чичрүүлж, тэнгэр газрыг орвонгоор нь эргүүлж, тэнгэрээр цуурайтна! Дуу нь чихэнд хадаж, хүмүүс үүнээс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх