Оршил

Бурханы үгийн энэ хэсэг нь нийт дөрвөн хэсэгтэй ба 1992 оны 6-р сараас 2010 оны 3-р сарын 23-ны хооронд Христ бүгдийг нь илэрхийлжээ. Эдгээрийн ихэнх нь чуулгануудаар явах зуураа Христийн хийсэн нөхөрлөл, номлолын бичлэгүүдэд үндэслэдэг. Тэдгээрийг ямар нэгэн байдлаар засварлаагүй, мөн Христ ч дараа нь өөрчлөөгүй. Үлдсэн хэсгийг нь Христ биечлэн бичсэн юм (Христ бичих үедээ бодолгүйгээр, ямар нэг засвар хийлгүйгээр нэг дор бичсэн бөгөөд Түүний үг бол тэр чигтээ Ариун Сүнсний илэрхийлэл юм—энэ нь эргэлзээгүй). Энэ хоёр төрлийн айлдварыг салгахын оронд бид тэдгээрийг илэрхийлэгдсэн анхны дарааллаар нь хамтад нь толилуулсан; энэ нь бидэнд, Түүний бүх айлдвараас Бурханы ажлын алхмуудыг харж, үе шат бүрд Бурхан хэрхэн ажилладгийг ойлгох боломж олгодог бөгөөд Бурханы ажлын алхмууд болон Бурханы мэргэн ухааны талаарх хүмүүсийн мэдлэгт ач тустай байдаг.

“Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг I”-ийн эхний найман бүлэг буюу нийтэд нь “Зам” хэмээдэг хэсэг нь Христийн, хүнтэй нэг түвшинд зогсож байгаад айлдсан үгийн цөөн хэсэг юм. Тэдгээр нь гаднаа онцын зүйлгүй мэт байдаг хэдий ч хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, халамжаар бялхаж байдаг. Үүнээс өмнө Бурхан гуравдагч тэнгэрийн өнцгөөс үг хэлж, хүн Бурхан хоёрын хооронд асар их зай үүсгэсэн бөгөөд хүмүүсийг амийн хангалтыг Бурханаас гуйх нь бүү хэл, Бурханд ойртохоос ч айж эмээдэг болгосон юм. Тиймээс “Зам”-д Бурхан хүнтэй эн тэнцүү ярьж, замын чиглэлийг зааж, улмаар Бурхантай харилцах хүний харилцааг анхдагч байдалд нь сэргээсэн; Бурхан үг хэлэх арга ашигласаар байгаа эсэхэд хүмүүс эргэлзэхээ больж, үхлийн шалгалтаас айх айдаст автахаа больсон юм. Бурхан гуравдагч тэнгэрээс газар луу буун ирж, бас хүмүүс гал болон хүхэрт нуураас Бурханы сэнтийн өмнө ирж, “үйлчлэл үзүүлэгч”-дийн сүүдрийг хөсөр хаяад, дөнгөж төрсөн тугал адил Бурханы үгийн баптисмыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тэр үед л Бурхан тэдэнтэй дотночлон ярилцаж, тэднийг амиар хангах ажил илүү ихийг хийж чадсан билээ. Бурхан Өөрийгөө хүн болгон дорд болгосны зорилго нь хүмүүстэй илүү ойр дотно болж, хүн Бурхан хоёрын хоорондох зайг багасгаж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг нь олж аваад, амийг эрэлхийлж, Бурханыг дагах итгэлийг нь зоригжуулахын төлөө байв. “Зам”-ын найман бүлгийг хүмүүсийн зүрх сэтгэлийн үүдийг нээдэг Бурханы түлхүүр хэмээн дүгнэж болох бөгөөд тэдгээр нь нийтдээ Бурханы хүнд өгдөг чихрээр бүрсэн эмийг бүрдүүлдэг. Бурхан ийнхүү үйлдсэнээр л хүмүүс Бурханы удаа дараагийн сургаал, сануулгыг сайтар анхаарч чаддаг. Үүний дараа л Бурхан үргэлжлүүлэн “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”, “Бурханы ажлын алхмуудын тухай” … зэргийг айлдсанаар одоогийн ажлын энэ үе шатны амиар хангаж, үнэнийг илэрхийлэх ажлыг албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Ийм арга барил нь Бурханы мэргэн ухаан, чин санаа зорилгыг харуулдаггүй гэж үү? Энэ нь Христийн хамгийн эхний амийн хангалт тул дараагийн хэсгүүдтэй харьцуулахад үнэн нь арай өнгөц байдаг. Үүний цаад зарчим тун энгийн: Бурхан хүн төрөлхтний хэрэгцээнд тааруулж ажилладаг. Тэрээр сохроор үйлдэж, үг хэлдэггүй; хүн төрөлхтний хэрэгцээг Бурхан л бүрэн ойлгодог ба хүнийг гэх илүү их хайр, ойлголцол өөр хэнд ч үгүй.

“Ажил ба оролт”-ын нэгээс арав хүртэлх айлдварт Бурханы үг шинэ шатанд орсон байдаг. Тийм болохоор эдгээр айлдварыг эхэнд тавьсан юм. Дараа нь “Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг II” бий болжээ. Энэхүү шатанд Бурхан дагалдагчдадаа илүү нарийн шаардлага тавьсан ба үүнд хүмүүсийн амьдралын хэв маягийн тухай мэдлэг, тэдний хэв чанарт тавих шаардлага гэх мэт шаардлагууд багтдаг. Энэ хүмүүс Бурханыг дагахаар шийдсэн, Бурханы ялгамж чанар, мөн чанарын талаар ямар ч эргэлзээ тээхээ больсон учраас Бурхан ч бас тэднийг Өөрийнх нь гэр бүлийн гишүүд гэж албан ёсоор авч үзэж эхлэн, бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажлын дотоод үнэнийг нөхөрлөж, Библийн цаад нууцыг илчилж, Бурхан бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдлыг зааж сургажээ. Энэ хэсэгт буй Бурханы айлдварууд хүмүүст Бурханы мөн чанар болон Бурханы ажлын мөн чанарын талаар илүү сайн ойлгуулж, Бурханы авралаас хүртсэн зүйл нь өнгөрсөн эрин үеүдийн туршид эш үзүүлэгч, элчүүдийн олж авснаас давсан гэдгийг ухаарах боломж олгосон юм. Бурханы үгийн мөр болгоноос чи Түүний мэргэн ухааны өчүүхэн хэсэг бүрийг, мөн түүнчлэн хүнийг гэх өө сэвгүй хайр, халамжийг нь ухамсарлаж чадна. Эдгээр үгийг илэрхийлэхийн сацуу Бурхан хүний урьдын үзэл, төөрөгдөл, хүмүүсийн урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг болон ирээдүйд алхах замыг нэг нэгээр нь ил тод илчилсэн билээ. Магадгүй энэ нь хүмүүсийн мэдэрч чадах яг тэр явцуу “хайр” байх! Эцсийн эцэст Бурхан хэрэгтэй бүхнийг нь хүмүүст өгсөн бөгөөд юуг ч үлдээлгүйгээр, хариуд нь юу ч шаардалгүйгээр хүссэн бүхнийг нь өгсөн юм.

Энэ хэсэгт буй хэд хэдэн тодорхой бүлэг нь Библийн тухай өгүүлдэг. Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Библийн мөн чанар, бүтэц, өө сэвийг тайлбарласнаараа Бурхан Библийн оршин тогтнолыг яавч үгүйсгээгүй, мөн үүнийг яллаа ч үгүй; харин ч Тэрээр Библийн анхдагч дүр төрхийг сэргээсэн зохистой, тохиромжтой тодорхойлолтыг өгч, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтыг хөндөж, Библийн талаарх үнэн зөв үзэл бодлыг өгсөн, ингэснээр тэд Библийг шүтэхээ больж, төөрөлдөхөө больсон; өөрөөр хэлбэл, тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа хэрэг хэмээн андуурахаа болиод, Библийн цаад үнэн түүх болон ташаарлуудтай нүүр тулахаас ч айдаг болсон. Хүмүүс Библийн талаар хольцгүй ойлголттой болмогцоо ямар ч гэмшилгүйгээр үүнийг хөсөр хаяж, Бурханы шинэ үгийг зоригтойгоор хүлээн авч чаддаг. Энэ бол энэхүү хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ. Хэдийгээр Бурхан энд Библийг л тайлбарласан боловч Библиэс гадна хүмүүсийн үнэн сэтгэлээсээ шүтдэг өөр олон эндүү ташаа зүйл байдаг гэдгийг бүү март; жинхэнээсээ Бурханаас ирдэг зүйлсийг л тэд шүтдэггүй юм. Бурхан хүмүүст буруу замаар бүү яв, Бурханд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхдөө битгий дахин туйлшир, бүү төөрөлдөж будил гэж сануулахын тулд л Библийг жишээ болгон ашигладаг төдий юм.

Хүнийг хангадаг Бурханы үг өнгөцхөнөөс гүн гүнзгий болдог. Түүний айлдварын сэдвүүд хүмүүсийн гаднах зан авир, үйлдлээс эхлээд завхарсан зан чанарыг нь хүртэл шат дараатай үргэлжилдэг бөгөөд тэндээс Бурхан үг хэлнийхээ үзүүрийг хүмүүсийн сэтгэлийн хамгийн гүн гүнзгий хэсэг буюу гол чанар луу нь чиглүүлдэг: “Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг III”-ийг илэрхийлж байх хугацаанд Бурханы айлдварууд нь хүний мөн чанар ба ялгамж чанар болон Жинхэнэ хүн байхын утга учрыг буюу хүмүүсийн амийн оролттой холбоотой эдгээр гүн гүнзгий үнэн болон амин чухал асуултуудыг онцолсон юм. Мэдээж “Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг I”-д буй, Бурханы хүнд өгсөн үнэнийг эргээд бодвол “Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг III” дахь агуулга харьцангуй, ер бусын гүн гүнзгий байдаг. Энэхүү хэсэг дэх үгс хүмүүсийн хожмын зам болон тэд хэрхэн төгс болгуулж чадах талаар хөнддөг; тэдгээр нь бас хүн төрөлхтний хожмын хүрэх газар болон Бурхан хүн хоёр хэрхэн хамтдаа амралтад орох талаар ч хөнддөг. (Хүмүүсийн гол чанар, үүрэг даалгавар, хүрэх газрын талаар Бурханы хүмүүст өнөөг хүртэл илэрхийлсэн, үгсээс эдгээр үг ойлгоход хамгийн амархан нь юм гэж хэлж болно.) Эдгээр үгийг уншдаг хүмүүс бол хүний үзэл, төсөөллөөс ангижирсан, Бурханы үг бүрийг зүрх сэтгэлийнхээ гүнд зөвөөр ойлгож чадах хүмүүс мөн гэж Бурхан найддаг. Түүнчлэн, эдгээр үгийг уншдаг бүх хүн Түүний үгийг үнэн, зам, амь хэмээн авч үзээд, Бурханы үгэнд хөнгөн хандахгүй, эсвэл Өөрийг нь аргацаахгүй гэж Тэр найддаг. Хэрвээ хүмүүс Бурханыг шинжилж, нягтлах хандлагаар эдгээр үгийг уншдаг бол эдгээр айлдвар нь тэдний хувьд хаалттай ном шиг байх болно. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг дагахаар шийдсэн, Түүнд өчүүхэн төдий ч эргэлздэггүй хүмүүс л эдгээр үгийг хүлээн авах эрхтэй билээ.

“Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг IV” нь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын дараах өөр нэг төрлийн бурханлаг айлдвар юм. Энэ хэсэг нь Христийн шашны урсгал дахь хүмүүст хандсан, “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно,” “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм” гэх мэт Бурханы ятгалга, сургаал, илчлэлийг агуулдаг. Энэ нь бас “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд,” “Гурван сануулга,” “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө” гэх зэрэг хүн төрөлхтөнд тавих Бурханы хамгийн тодорхой шаардлагуудыг агуулдаг. Төрөл бүрийн хүмүүсийн илчлэл, шүүлт болон Бурханыг хэрхэн мэдэх тухайд хэлсэн үгс гэх мэт олон талыг хамардаг. Энэхүү хэсэг нь хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлтийн гол цөм юм гэж хэлж болно. Энэ бүлэг Бурханы айлдваруудаас хамгийн мартагдашгүй хэсэг нь Бурхан ажлаа дуусгах гэж байх үедээ хүмүүсийн бүр ясанд нь шингэсэн зүйл болох урвалтыг ил болгосон явдал юм. Түүний зорилго бол хэчнээн удаан хугацаанд Бурханыг дагасан чинь хамаагүй, уг чанар чинь Бурханаас урвадаг хэвээр байгаа гэх баримтыг хүмүүст бүр эцэст нь мэдэгдэж, үүнийг тэдний зүрх сэтгэлийн гүнд шингээх юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амь туйлын төлөвшилтөд хүрч чаддаггүй, зан чанарт нь л харьцангуй өөрчлөлт гарч болдог учраас Бурханаас урвах гэдэг нь хүний уг чанарт байдаг билээ. Хэдийгээр “Урвалт 1”, “Урвалт 2” хэмээх энэ хоёр бүлэг нь хүмүүст цохилт өгдөг ч үнэндээ хүмүүст Бурханы өгсөн хамгийн үнэнч, сайхан сэтгэлийн анхааруулга юм. Ядаж л хүмүүс маадгар, ихэрхүү байх үедээ энэ хоёр бүлгийг уншаад хорон муу байдлаа хязгаарлаж, тайван болно. Энэ хоёр бүлгээр дамжуулан Бурхан, амь чинь хэчнээн төлөвшсөн, туршлага чинь хэчнээн гүн гүнзгий, өөртөө итгэх итгэл чинь хэр их байх нь хамаагүй, хаана төрсөн, хаашаа явж байгаагаас чинь үл хамааран Бурханаас урвах уг чанар чинь хэдийд ч, хаана ч гарч ирэх боломжтой гэдгийг бүх хүнд сануулдаг. Бурханаас урвах нь хүн нэг бүрийн төрөлх уг чанар юм гэдгийг Бурхан хүн болгонд хэлэхийг хүсдэг. Мэдээж, энэ хоёр бүлгийг илэрхийлэх Бурханы санаа зорилго нь хүн төрөлхтнийг таягдан хаях юм уу яллах шалтаг олохын төлөө биш, харин хүмүүсийг Бурханы удирдамжийг хүлээн авахын тулд цаг үргэлж Бурханы өмнө анхааралтай амьдарч чаддаг болгохын тулд тэдэнд хүний уг чанарыг илүү их мэдүүлэх зорилготой байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг Бурханы өмнө байхаа больж, эргэлт буцалтгүй замд хөл тавихаас нь болиулна. Энэ хоёр бүлэг нь Бурханыг дагадаг бүх хүний хувьд түгшүүрийн хонх юм. Хүмүүс Бурханы чин санаа зорилгыг ойлгоно гэж найдъя; эцсийн эцэст эдгээр үг бол бүгд маргашгүй баримт—тэгвэл тэдгээрийг Бурхан хэзээ, хэрхэн илэрхийлсэн талаар маргалдах ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ Бурхан энэ бүх зүйлийг Өөртөө хадгалаад, Түүнийг эдгээрийг айлдахад тэнцэнэ гэж хүмүүсийг бодох хүртэл хүлээсэн бол хэтэрхий оройтох байсан бус уу? Хамгийн тохиромжтой цаг хэзээ байх юм бэ?

Энэ дөрвөн хэсэгт Бурхан олон янзын арга барил, өнцөг ашигладаг. Жишээ нь, заримдаа Тэр хошигнол ашиглаж, заримдаа шууд хангалт, сургаалын арга ашигладаг; заримдаа жишээ ашиглаж, заримдаа хатуу зэмлэл ашигладаг. Ерөнхийдөө, төрөл бүрийн өөр өөр арга барил байдаг ба энэ нь хүмүүсийн олон янзын байр байдал, дур сонирхолд тааруулах зорилготой юм. Түүний айлдварын өөр өөр арга барил, агуулгаас үүдэн үг хэлдэг өнцөг нь өөрчлөгддөг. Жишээлбэл, заримдаа Тэр “Би”, эсвэл “Намайг” гэж хэлдэг; өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн өнцгөөс хүмүүстэй ярьдаг. Заримдаа гуравдагч хүний өнцгөөс ярьж, “Бурхан” бол ийм, тийм гэж хэлдэг, мөн заримдаа хүний өнцгөөс ярих үе байдаг. Тэр ямар өнцгөөс ярих нь хамаагүй, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй, учир нь Тэр яаж ч ярилаа гэсэн, илэрхийлдэг бүхэн нь Бурханы Өөрийн мөн чанар юм—энэ нь бүгд үнэн бөгөөд хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл билээ.

Өмнөх: 46-р бүлэг

Дараах: Зам… 1

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих