40-р бүлэг

Бурханы хувьд хүн Түүний атган дахь тоглоомтой адилхан, мөн Түүний гарт байгаа сунгасан гоймон буюу таалалд нь нийцэхийн тулд Бурханы хүссэнээр нимгэн юм уу зузаан болдог гоймонтой адилхан. Хүн үнэхээр нэгэн хатагтайн зах дээрээс худалдаж авсан Перс мууртай адил, Бурханы гар дахь тоглоом юм гэж хэлэхэд болно. Тэр бол Бурханы гар дахь тоглоом гэдэг нь эргэлзээгүй—иймээс Петрийн мэдлэгт ямар ч буруу юм байгаагүй. Хүн дээрх Бурханы үг болон үйлдэл амархан, тааламжтайгаар биелдэг гэдгийг үүнээс харж болно. Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг тархиа гашилгах юм уу төлөвлөгөө зохиодоггүй; хүнд Түүний хийдэг ажил тун хэвийн байдаг, хүнд айлддаг Түүний үг ч мөн адил. Ярих үедээ Бурхан хэтэрхий их чалчиж байгаа юм шиг санагддаг ба Тэр ямар ч хаязгаарлалтгүйгээр санаанд нь орсон бүхнийг хэлдэг. Гэхдээ Бурханы үгийг уншсаны дараа хүмүүс бүрэн үнэмшиж, нүдээ бүлтийлгэн, цочирдон гайхаад, хэлэх ч үггүй болдог. Энд юу болоод байна вэ? Энэ нь Бурханы мэргэн ухаан хэчнээн их болохыг сайтар харуулдаг. Хэрвээ хүмүүсийн төсөөлдөг шигээр, хүн дээрх Бурханы ажил яг таг, үнэн зөв байхын тулд нягт нямбай төлөвлөгдөх ёстой байсан бол—эдгээр төсөөллийг нэг алхам ахиулахын тулд—Бурханы мэргэн ухаан, гайхалтай, ойлгогдошгүй байдлыг тоогоор тодорхойлдог байх байсан ба Бурханыг үнэлэх хүмүүсийн үнэлгээ хэтэрхий доогуур гэдгийг энэ нь харуулдаг. Хүмүүсийн үйлдэлд тэнэглэл үргэлж байдаг болохоор тэд Бурханыг мөн адилаар хэмждэг. Бурхан Өөрийнхөө ажлын төлөө төлөвлөгөө гаргадаггүй, эсвэл зохицуулалт хийдэггүй; харин үүнийг Бурханы Сүнс шууд гүйцэтгэдэг—Бурханы Сүнсний ажилладаг зарчмууд нь чөлөөтэй агаад хязгаарлалтгүй байдаг. Бурхан хүний байр байдалд анхаарал хандуулалгүй хүссэнээрээ ярьдаг мэт байдаг—гэсэн ч хүн өөрийгөө Бурханы үгээс салгаж бараг чаддаггүй нь Бурханы мэргэн ухаанаас болж байгаа юм. Эцсийн эцэст баримтууд бол баримтууд. Бүх хүн дэх Бурханы Сүнсний ажил маш илэрхий байдаг учраас энэ нь Бурханы ажлын зарчмуудыг хангалттай харуулдаг. Хэрвээ Бурхан, бүтээгдсэн зүйлст хийх ажилдаа тийм их төлөөс төлөх хэрэгтэй байсан бол тэр нь сайхан банзыг ялихгүй юманд хэрэглэж байгаа хэрэг биш гэж үү? Бурхан биечлэн хийх ёстой гэж үү? Ингэх нь зохистой гэж үү? Бурханы Сүнс маш удаан хугацаанд ажилласаар ирсэн ч эрин үеүдийн туршид Бурханы Сүнс хэзээ ч ийм маягаар ажиллаж байгаагүй учраас Бурханы ажилладаг арга барил болон зарчмуудыг хэн ч, хэзээ ч мэдээгүй, тэд хэзээ ч тодорхой ойлгоогүй. Өнөөдөр тэд тодорхой ойлгосон, учир нь Бурханы Сүнс тэдгээрийг биечлэн илчилсэн—энэ нь маргаангүй бөгөөд үүнийг хүн нэгтгэн дүгнээгүй, харин Бурханы Сүнс шууд харуулсан билээ. Гурав дахь тэнгэр рүү аялаад, үнэхээр ийм зүйл тохиолдож байгаа эсэхийг харж, мөн энэ бүх ажлыг хийсний дараа Бурханы ажил хөдөлмөр Түүнийг ядрааж, нурууг нь өвтгөж, хөлийг нь янгинуулж, эсвэл идэж, унтаж чадахааргүй болгож орхисон эсэхийг харж; Бурхан энэ бүх үгийг хэлэхийн тулд асар олон лавлах материал унших хэрэгтэй болж, Бурханы айлдваруудын ноорог ширээн дээгүүр нь хөглөрч, маш их ярьсныхаа дараа Түүний ам хатаж байсан эсэхийг харж яагаад болохгүй гэж. Баримтууд яг эсрэгээр байдаг: Дээрх үгэнд Бурханы оршин суудаг газартай адил төстэй зүйл огт үгүй. Бурхан: “Би хүний төлөө маш их цаг зарцуулж, асар их төлөөс төлсөн—гэхдээ энэ удаа үл мэдэгдэх учир шалтгааны улмаас хүмүүсийн мөс чанар анхдагч чиг үүргээ биелүүлж огт чадахгүй хэвээр үлддэг” гэсэн. Хүмүүс Бурханы уй гашууг мэдэрдэг эсэх нь хамаагүй, хэрвээ мөс чанараасаа зөрөлгүйгээр Бурханы хайранд хандаж чадвал энэ нь ухаалаг агаад боломжийн гэж тооцогдоно. Тэд мөс чанарынхаа анхдагч чиг үүргийг биелүүлэхийг хүсэхгүй гэдгээс л айж байна. Энэ нь зөв үү, чи юу гэх вэ? Эдгээр үг чамд тусалдаг уу? Та нар мөс чанаргүй хог хаягдал байхын оронд мөс чанартай зүйлд харьяалагддаг гэж Би найдаж байна. Энэ үгийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Үүнийг мэдэрч байгаа хүн байна уу? Зүрх рүү чинь зүүгээр хатгахад өвдөхгүй байна уу? Бурхан мэдрэмжгүй цогцост зүү хатгадаг уу? Бурхан андуурдаг уу, өндөр нас нь Түүний харааг муутгасан уу? Ийм байх боломжгүй гэдгийг Би хэлье! Ямартай ч энэ нь хүний алдаа байх учиртай. Эмнэлэгт очоод, шалгуулж яагаад болохгүй гэж? Хүний зүрхэнд асуудал байгаа нь гарцаагүй; үүнийг шинэ “сэлбэг” хийх хэрэгтэй—юу гэж бодож байна? Та нар тэгэх байсан уу?

Бурхан: “Би хүний муухай царай болон хачин байдлыг хардаг бөгөөд дахин нэгэнтээ хүнийг орхин явдаг. Ийм нөхцөл байдалд хүмүүс ойлгохгүй хэвээр үлддэг бөгөөд Миний татгалзсан зүйлсийг дахин нэгэнтээ буцаан авч, эргэн ирэхийг минь хүлээж байдаг” гэж хэлсэн. Энэхүү “шинэ технологийн эрин үед” Бурхан яагаад үхэр тэрэгний талаар ярьсаар байна вэ? Яагаад тэр вэ? Бурхан үглэх дуртай учраас уу? Түүнд өөр хийх юм байхгүй учраас Бурхан цаг нөхцөөж байгаа юу? Цадталаа идсэнийхээ дараа цагийг дэмий үрж буй хүнтэй Бурхан адилхан гэж үү? Эдгээр үгийг дахин ахин давтах нь хэрэгтэй юу? Хүмүүс бол өөдгүй амьтад бөгөөд тэдэнд сонсгохын тулд чихнээс нь үргэлж зулгаах ёстой гэж Би хэлсэн. Өнөөдөр тэдэнд үг хэлсний дараа маргааш тэд дорхноо мартана—тэд ой тогтоолт муудах өвчнөөр өвдсөн мэт байдаг. Тиймээс зарим үгийг хэлээгүй юм биш, харин хүмүүс хэрэгжүүлээгүй юм. Хэрвээ ямар нэгэн зүйлийг ганц хоёр удаа хэлээд хүмүүс мэдэхгүй хэвээр байвал—үүнийг гурван удаа хэлэх ёстой, энэ нь хамгийн бага хэмжээ юм. Тэр ч бүү хэл, зарим “хөгшин хүнд” арваас хорин удаа хэлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, хүмүүс өөрчлөгдсөн эсэхийг харахын тулд нэг зүйлийг ахин дахин өөр өөр аргаар хэлдэг. Та нар үнэхээр ийм маягаар ажилласан уу? Би хүмүүсийг занахыг хүсдэггүй боловч тэд бүгд Бурханаар тоглож байгаа; хүнсний нэмэлт бүтээгдэхүүн идэж уухаа тэд бүгдээрээ мэддэг боловч Бурханаас болж түгшдэггүй—энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханыг хайрлаж байгаа хэрэг үү? Тэд энэ дэлхий дээр санаа зоволгүйгээр, хий дэмий, идэвхгүйгээр бүхий л өдрийг өнгөрүүлдэгт гайхах зүйлгүй. Гэхдээ тэгсэн ч гэсэн зарим хүн мөн л сэтгэл ханадаггүй бөгөөд өөрсдийнхөө уй гашууг бий болгодог. Би бага зэрэг хатуу байж магадгүй боловч энэ нь өөрийнхөө талаар хэтэрхий уян сэтгэлтэй байх гэж нэрлэгддэг зүйл юм! Бурхан чамайг уй гашуутай болгож байгаа гэж үү? Чи өөрөө өөртөө зовлон авчирч байгаа юм биш үү? Бурханы нигүүлслийн нэг нь ч чиний аз жаргалын эх сурвалж байхад тохирохгүй гэж үү? Чи цаг ямагт Бурханы хүслийг хайхраагүй бөгөөд сөрөг, эмгэг хуучтай, гутруу байсаар ирсэн—яагаад энэ вэ? Чамайг махан биед амьдруулах нь Бурханы хүсэл үү? Чи Бурханы хүслийг мэддэггүй, зүрх сэтгэлдээ тайван бус байж, үглэж, гомдоллодог бөгөөд бүхий л өдрийг уруу царайлж өнгөрүүлдэг, махан бие чинь шаналал, тарчлаан амсдаг—та нарын хүртэх ёстой зүйл бол энэ! Гэсгээлтийн дунд Бурханыг магтаж, гэсгээлтээс гарч ирж, үүгээр хязгаарлагдахгүй байхыг та нар бусдаас хүсдэг ч өөрсдөө үүнд унасан бөгөөд зугтаж чаддаггүй. Дон Цунруй-гийнх шиг “өөрийгөө золиослох сэтгэлийг” дуурайхад олон жил шаардагддаг. Үг болон сургаалыг номлох үедээ чи ичдэггүй юу? Чи өөрийгөө мэдэх үү? Өөрийгөө хойш тавьсан уу? Чи Бурханыг үнэхээр хайрладаг уу? Хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавьсан уу? Хүмүүс гайхмаар агаад ойлгохын аргагүй гэж Бурхан хэлдэгт гайхах юмгүй. Хараахан ухан гаргаагүй маш олон “эрдэнэс” хүний дотор байсан гэж хэн бодох билээ? Өнөөдөр үүний харагдах байдал нь “хүний нүдийг нээхэд” хангалттай—хүмүүс үнэхээр “гайхалтай”! Би тоолж ч чадахгүй хүүхэд юм шиг л байдаг. Өнөөдөр ч гэсэн, хэчнээн олон хүн Бурханыг үнэхээр хайрладгийг Би олж мэдээгүй л байгаа. Би хэзээ ч тоог нь санаж чадахгүй—иймээс Миний “үнэнч бус байдлаас” болоод Бурханы өмнө тайлан өгөх цаг ирэхэд Би үргэлж гар хоосон, хүссэнээ хийх чадваргүй байдаг бөгөөд үргэлж Бурханд өртэй байдаг. Үүний үр дүнд, тайлан өгөхдөө Би үргэлж Бурханаар “зэмлүүлдэг.” Яагаад хүмүүс ийм харгис байж, үүнээс болоод Намайг үргэлж зовоож байдгийг Би мэдэхгүй. Хүмүүс энэ боломжийг ашиглаад элгээ хөштөл инээдэг, тэд үнэхээр Миний найзууд биш. Намайг төвөгтэй байдалд орох үед тэд Надад ямар ч тусламж үзүүлдэггүй, харин Намайг зориуд дооглодог—тэд үнэхээр ямар ч мөс чанаргүй!

Өмнөх: 39-р бүлэг

Дараах: 41-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих