62-р бүлэг

Миний хүслийг ухаарах нь зөвхөн мэдэхийн төлөө биш, харин Миний санаа зорилгын дагуу үйлдэхийн төлөө байдаг. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг ер ойлгодоггүй. Намайг зүүн зүг гэж хэлэхэд тэд өөрийн эрхгүй нягтлан бодож, “Энэ үнэхээр зүүн зүг үү? Биш ч байж магадгүй. Би үүнд зүгээр л итгэж болохгүй; өөрөө харах хэрэгтэй” гэж гайхширдаг. Хүмүүс та нартай харилцахад ийм хэцүү; жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болохыг та нар мэддэггүй. Миний санаа зорилгыг мэдэх үедээ зүгээр л хэрэгжүүлэхэд анхаар—битгий бод! Чи Миний хэлсэнд үргэлж итгэж яддаг ба утгагүй байдлаар хүлээж авдаг. Ийм байж яаж жинхэнэ мэдлэг ухаантай болж чадах юм бэ? Чи хэзээ ч Миний үг рүү ордогүй. Өмнө нь хэлсэнчлэн, Би асар олон тооны хүнийг биш, хүмүүсийн давуу чанарыг л хүсдэг. Миний үг рүү ороход анхаардаггүй хэн боловч Христийн сайн цэрэг байхад тохирохгүй; харин тэд Сатаны зарц мэт авирлаж, Миний ажилд саад болдог. Үүнийг жижиг асуудал гэж бүү бод. Миний ажилд саад болж, Миний захиргааны зарлигийг зөрчдөг хэн ч бай, Би тийм хүмүүсийг хатуу сахилгажуулах нь лавтай. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд чи Надаас хормын төдий нүүр буруулах аваас шүүлт чам дээр бууна. Хэрвээ Миний үгэнд итгэхгүй бол Миний нүүр царайн гэрэлд амьдрах ямар байдгийг, Намайг орхиход ямар байдгийг өөрөө хар.

Чамайг сүнс дотор амьдардаггүй гэдэгт Миний санаа зовдоггүй. Миний ажил одоогийн үе шат хүртэл ахисан, тэгвэл чи юу хийж чадах вэ? Бүү санаа зов, учир нь Миний хийдэг бүхэнд алхам байдаг бөгөөд Би ажлаа Өөрөө хийнэ. Намайг ямар нэгэн зүйл хийхэд бүгд бүрэн үнэмшдэг; эс тэгвээс Би хоёр дахин хатуу гэсгээнэ, энэ нь цаашлаад Миний захиргааны зарлигийг хөнддөг. Миний захиргааны зарлиг хойшид нууц байхаа болж, аль хэдийн тунхаглагдаж, хэрэгжиж эхэлснийг харж болно. Чи үүнийг тодорхой харах ёстой! Одоо бүх зүйл Миний захиргааны зарлигт хамаатай бөгөөд тэдгээрийг зөрчсөн хэн ч хохирол амсах ёстой. Энэ нь ялихгүй асуудал биш. Та нар үүнийг үнэхээр нарийн мэдэж байна уу? Тодорхой харж байна уу? Би нөхөрлөж эхэлнэ: Дэлхийн бүх улс үндэстэн, бүх ард түмэн Миний гарт захирагддаг бөгөөд шашин шүтлэгээсээ үл хамааран тэд Миний сэнтий рүү буцан ирэх ёстой. Мэдээж, шүүлт туулсан зарим хүн ёроолгүй нүхэнд хаягдана (бүрмөсөн шатаад, цаашид үлдэхгүй сүйрлийн бай болно), харин шүүгдсэнийхээ дараа Миний нэрийг хүлээн авах зарим хүн Миний хаанчлалын ардууд болно (тэд мянган жил л үүнийг эдэлнэ). Гэхдээ та нар Надтай хамт мөнхөд хаанчлах бөгөөд урьд нь та нар Миний төлөө зовсон тул Би эцэс төгсгөлгүй та нарт хүртээх ерөөлөөрөө зовлонг чинь орлуулна; Миний ардууд ердөө Христэд үйлчлэл үзүүлсэн хэвээр байна. Энд буй баяр хөөр гэдэг нь зөвхөн баяр хөөрийг хэлдэг бус, харин тэр хүмүүс гамшиг амсахгүй байхыг хэлнэ. Энэ бол та нарт тавьдаг Миний шаардлага одоо ийм хатуу байгаагийн, мөн одоо бүх зүйл Миний захиргааны зарлигт хамаатай байдгийн дотоод утга учир юм. Учир нь, хэрвээ та нар Миний сургалтыг хүлээн аваагүй бол Би өвлөж авах учиртай зүйлийг чинь та нарт өгөх аргагүй байх байлаа. Хэдий тийм боловч та нар зовж шаналахаас айж, сүнс чинь шархлахаас эмээсээр, махан биеэ үргэлж бодож, өөрийнхөө төлөө байнга зохицуулалт хийж, төлөвлөдөг. Та нарт зориулсан Миний зохицуулалт тохиромжтой биш гэж үү? Тэгвэл чи яагаад өөртөө зохицуулалт хийсээр л байдаг юм бэ? Чи Намайг гутаадаг! Тийм биш гэж үү? Би чамд зориулж ямар нэгэн зүйл зохицуулдаг, гэтэл чи үүнээс бүрэн татгалзаж, өөрийнхөө төлөвлөгөөг гаргадаг.

Та нар уран цэцэн үгтэй байж магадгүй боловч үнэн хэрэгтээ Миний хүслийг огт анзаардаггүй. Намайг сонс! Та нарын дунд Миний хүслийг чин сэтгэлээсээ анхаарах чадвартай хүн байгаа гэж Би яавч хэлэхгүй. Үйлдэл чинь Миний хүсэлд нийцэж магадгүй ч Би чамайг мэдээж магтахгүй. Энэ бол Миний авралын арга барил юм. Тэгсэн ч гэсэн, та нар заримдаа мөн л бардамнасаар, өөрсдийгөө гайхалтай хэмээн бодож, бусдыг басамжилдаг. Энэ бол хүний ялзарсан зан чанарын нэг тал юм. Та нар бүгд Миний хэлж байгаа зүйлийг өнгөцхөн хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр өөрчлөгдөж чадахын тулд та нар Надад ойртох хэрэгтэй; Надтай нөхөрлө, Би чамд нигүүлсэл хайрлана. Зарим хүн зүгээр л биеэ оторлож, бусдын тарьсныг хураахыг хүсэж, хувцаслуулахын тулд гараа сунгаж, тэжээлгэхийн тулд амаа ангайх хэрэгтэй гэж л бодон, тэр ч байтугай, бусад хүмүүс хоолыг нь зажилж, аманд нь хийж өгсний дараа залгихаар хүлээж байдаг. Ийм хүмүүс бол хамгийн мунхаг, бусдын зажилчихсан хоолыг идэх дуртай. Энэ ч бас хүний хамгийн залхуу талын илрэл юм. Миний эдгээр үгийг сонсоод чи цаашид тоолгүй өнгөрөх ёсгүй. Чи анхаарлаа улам нэмэгдүүлснээр л зөв юм хийх бөгөөд тэгсэн цагт л Миний хүслийг хангана. Энэ бол хамгийн шилдэг хүлцэнгүй, дуулгавартай байдал билээ.

Өмнөх: 61-р бүлэг

Дараах: 63-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих