61-р бүлэг

Чи өөрийнхөө нөхцөл байдлыг мэддэг байвал Миний хүслийг биелүүлж магад. Үнэндээ, Миний хүслийг ойлгох хэцүү биш; ердөө л өмнө нь чи хэзээ ч Миний санаа зорилгын дагуу эрж хайгаагүй. Хүмүүсийн үзэл, бодлыг Би хүсдэггүй, чиний мөнгө, өмч хөрөнгийг бол бүр ч үгүй. Миний хүсдэг зүйл бол чиний зүрх сэтгэл. Ойлгож байна уу? Энэ бол Миний хүсэл; үүнээс ч илүүтэйгээр энэ бол Миний олж авахыг хүсдэг зүйл юм. Хүмүүс үргэлж өөрсдийн үзлийг ашиглан Намайг шүүдэг, өөрсдийн шалгуурыг ашиглан Миний биеийн хэмжээг үнэлдэг. Хүн төрөлхтний хувьд зохицуулахад хамгийн хэцүү зүйл нь энэ бөгөөд энэ бол Миний хамгийн их жигшиж, үзэн яддаг зүйл гэдгийг одоо та нар ойлгов уу? Яагаад гэвэл, энэ нь Сатаны хамгийн илэрхий зан чанар юм. Түүнчлэн, та нарын биеийн хэмжээ маш жаахан тул та нар байнга Сатаны зальт явуулгад автдаг. Та нар зүгээр л тэдгээрийг ялган таньж чадахгүй байна! Сатанд хууртахгүй байхын тулд цаг ямагт, бүх талаар болгоомжтой байгаарай гэж Би та нарт олон удаа хэлсэн. Гэсэн ч та нар Миний хэлснийг сонсохгүй, харин ч хэнэггүйхэн үл тоомсорлодог. Үүний улмаас амиараа хохирол амсаж, гэмшихэд хэтэрхий оройтдог. Үүнийг ирээдүйн эрэл хайгуулын чинь төлөөх сургамж гэж үзэх нь сайхан санаа биш гэж үү? Би чамд хэлье! Сөрөг болох хандлагатай байх нь аминд чинь туйлын ноцтой хохирол авчирна. Үүнийг мэдсэн болохоор сэрэх цаг чинь болсон бус уу?

Хүмүүс хурдан үр дүнд хүрэх гэж яардаг бөгөөд зөвхөн нүдний өмнө байгаа зүйлээ л хардаг. Би эрх мэдэлтнүүдийг шийтгэж эхэлсэн гэж хэлэхэд та нар улам их түгшиж, “Яагаад тэр хүмүүс эрх мэдэлтэй байсаар байгаа юм бэ? Энэ нь Бурханы үг хоосон гэсэн үг биш гэж үү?” хэмээн асуудаг. Хүний үзэл маш гүн суусан байдаг! Та нар Миний хэлдэг зүйлийн утга учрыг ойлгодоггүй. Миний шийтгэдэг хүмүүс бол муу хүмүүс, Намайг эсэргүүцдэг, Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд үнэнийг эрж хайлгүйгээр Надад итгэх төдий болдог хүмүүсийг Би үл тоодог. Та нар үнэхээр мэдлэггүй! Та нар Миний хэлсэн зүйлийн өчүүхэн хэсгийг ч ойлгоогүй! Ийм байхад ч гэсэн та нар өөрсдийгөө сайшааж, өөрсдийгөө төлөвшсөн, аливааг ойлгодог, Миний хүслийг ойлгох чадвартай болсон гэж бодсоор байдаг. Бүх зүйл, хэрэг явдал Христэд үйлчлэл үзүүлдэг гэж Би байнга хэлдэг боловч чи жинхэнээсээ эдгээр үгийг ойлгодог уу? Тэдгээр нь ямар утгатай болохыг чи мэдэх үү? Хэнийг ч яаран шүүдэггүй гэдгээ Би өмнө нь хэлсэн. Орчлон ертөнцийн хүн нэг бүр Миний зүй зохистой зохицуулалтыг дагадаг. Миний шийтгэлийн бай болсон, Христэд үйлчлэл үзүүлдэг хүмүүс (тэднийг Би аврахгүй), Миний сонгосон хүмүүс, мөн Би сонгосон боловч дараа нь таягдан хаягдах хүмүүс—энэ бүгдийг Би гартаа атгадаг, Миний бүр илүү сайн ойлгодог сонгогдсон хүмүүсийн нэг болох чамайг хэлэхийн ч хэрэггүй. Энэ болон дараагийн шатанд Миний хийдэг бүх зүйл, Миний ухаалаг зохицуулалтад нийцдэг. Чи Надад зориулан урьдаас зохицуулалт хийх хэрэггүй; зүгээр л хүлээж байгаад таашаа! Энэ бол чиний хүртэх ёстой зүйл. Би Өөрийн гэсэн зүйлсийг ноёрхдог бөгөөд гомдоллож зүрхэлдэг, Миний талаар өөр үзэл бодолтой хүмүүсийг амархан зүгээр өнгөрөөдөггүй. Миний зохицуулсан захиргааны зарлигийн хөтөлбөр энэ үе шатанд хүрсэн тул энэ өдрүүдэд Миний уур хилэн байнга дүрэлздэг. Намайг ямар ч сэтгэл хөдлөлгүй гэж бүү бод. Яагаад гэвэл нэг ч эд зүйл, хүн, үйл явдал урагшлах алхамд минь саад хийж зүрхлэхгүй гэж Би өмнө нь хэлсэн. Би хэлснээ хийдэг, энэ бол Би; түүнчлэн энэ нь Миний зан чанарын хамгийн тод илрэл юм. Та нар бүгд Миний хөвгүүд тул бүх хүнтэй Би адил тэгш харьцаж, бүгдийг нь хайрладаг. Ямар эцэг хүүгийнхээ амьдралд хариуцлага хүлээхгүй байх билээ? Ямар эцэг хүүгийнхээ ирээдүйн төлөө өдөр шөнөгүй шаргуу ажиллахгүй байх билээ? Та нарын дундаас хэн үүнийг хүлээн зөвшөөрч байна вэ? Хэн Миний зүрх сэтгэлд санаа тавьж чадах вэ? Та нар байнга өөрсдийн бие махбодын таашаалын төлөө төлөвлөж, зохицуулалт хийдэг бөгөөд Миний зүрх сэтгэлийг огт ухаардаггүй. Би бүх зүрх сэтгэлээрээ та нарын төлөө санаа зовдог хэдий ч та нар бие махбодын таашаал, идэх, уух, унтах, өмсөх хувцас хүсэн мөрөөддөг. Та нарт жаахан ч гэсэн мөс чанар алга уу? Хэрэв ийм бол та нар хүний арьс нөмөрсөн араатнууд юм. Миний хэлсэн зүйл зохисгүй биш бөгөөд та нар эдгээр үгийг даах чадвартай байх ёстой. Энэ бол та нарыг аврах хамгийн сайн арга, үүнээс ч илүүтэйгээр Сатаны амин газрыг цохиж, түүнийг бүрэн ялж, бүрмөсөн устгах Миний мэргэн ухаан энд оршдог. Чи гэмшиж, мөн хуучин уг чанараа таягдан хаяж, шинэ хүний дүр төрхийг амьдран харуулахын тулд Надад баттай найдах аваас энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Миний нэрийг гэрчилж байгаа хэрэг тул Би бүрэн сэтгэл ханана. Юу ч Намайг үүнээс илүү аз жаргалтай болгохгүй.

Чи үргэлж Надтай ойр байх ёстой. Миний алхаа өдрөөс өдөрт улам түргэсэж байгаа нь илэрхий байна. Хэрэв чамд нэг хором ч гэсэн сүнслэг нөхөрлөл дутагдвал Миний шүүлт тэр даруй чам дээр бууна. Энэ үед чи гүнзгий ухаарал олж авсан байна. Би чамд хайргүй учраас чамайг цээрлүүлдэг юм биш; харин ч чамайг хайрласандаа сахилгажуулж байгаа юм. Эс тэгвээс чи өсөхгүй, Ариун Сүнсний хязгаарлалт байхгүй бол үргэлж завхай зайдан байх болно. Энэ нь Миний мэргэн ухааныг улам харуулж байна.

Өмнөх: 60-р бүлэг

Дараах: 62-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих