41-р бүлэг
Би нэгэнтээ хүмүүсийн дунд агуу ажил хийсэн боловч тэд анзаараагүй, тиймээс Би үүнийг тэдэнд алхам алхмаар илчлэхийн тулд Өөрийн үгийг ашиглах хэрэгтэй болсон. Гэсэн ч хүн Миний үгийг ойлгоогүй бөгөөд Миний төлөвлөгөөний зорилгыг мэдэхгүй хэвээр үлдсэн юм. Тиймээс дутагдал, сул талуудынхаа улмаас хүмүүс Миний удирдлагад саад болох зүйлсийг хийж, энэ нь бүх төрлийн бузар сүнснүүдэд орох боломжийг олгосон. Тэгсэнээр, хүн төрөлхтөн тэрхүү бузар сүнснүүдийн хохирогч болж, бүхэлдээ бузартах хүртлээ тэдэнд тамлуулсан. Энэ үед л Би хүний санаа, зорилгыг тодорхой харсан юм. Би үүлэн дундаас ийнхүү шүүрс алдсан: Хүн яагаад үргэлж өөрийнхөө төлөө үйлддэг юм бэ? Миний гэсгээлт тэднийг төгс болгох учиртай биш гэж үү? Би тэдний эерэг хандлагыг албаар дараад байгаа гэж үү? Хүний хэл маш сайхан, зөөлөн мөртөө түүний үйлдэл тэр чигтээ эмх замбараагүй байдаг. Хүнд тавьсан Миний шаардлага яагаад үргэлж талаар болдог вэ? Би нохойноос модонд авирахыг шаардаж байгаа мэт хэцүү зүйл шаардаад байгаа юм болов уу? Би хий дэмий юмны төлөө сүржигнээд байгаа юм болов уу? Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө туршид Би янз бүрийн “туршилтын талбай” гаргасан, гэсэн хэдий ч тухайн газар нутаг, үржил шимгүй, олон жил нар үзээгүйн улмаас, үргэлж өөрчлөгдөн, газар “нуран унахад” хүргэж байна. Тиймээс Би Өөрийн ой санамжаас ийм төрлийн тоо томшгүй олон газрыг арчиж хаясан. Одоо ч гэсэн газрын ихэнх хэсэг өөрчлөгдсөөр байна. Хэрвээ нэгэн өдөр газар дэлхий үнэхээр өөр төрлийнх болж өөрчлөгдвөл, Би үүнийг гараа хөдөлгөх төдийд л хөсөр хаях болно—энэ нь Миний одоогийн үе шатны ажил биш гэж үү? Гэхдээ хүн төрөлхтөнд энэ талаар өчүүхэн төдий ч ойлголт байхгүй; тэд ердөө Миний “удирдамжийн” дор “гэсгээгдэж” байгаа. Үүний юу нь сайн гэж? Би хүнийг гэсгээхийн тулд тодорхой зорилготой ирсэн Бурхан гэж үү? Тэнгэрт Би, хайртай бүх хүн маань Надад ойр байхыг хүсэж, хүмүүсийн дунд байх үедээ тэдэнтэй нэгдэх болно гэж нэгэнтээ төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр энэ үе шатанд ирэхэд, хүн надтай холбоо харилцаагүй байгаад зогсохгүй оронд нь Миний гэсгээлтийн улмаас Надаас зай барьдаг. Би тэдний зайгаа барьж байгаагийнх нь төлөө “мэгшин уйлдаггүй.” Юу хийж болох вэ? Хүмүүс бүгд ямар ая тоглож байна тэрийг нь дагаж дуулдаг жүжигчид. Би хүмүүсийг Өөрийн атганаас “мултлах”, үүнээс ч илүүгээр тэднийг “харь нутгаас” Өөрийн “үйлдвэрт” буцаан авчирах чадвартаа итгэлтэй байна. Энэ зааг дээр хүнд ямар гомдол байж болох вэ? Хүн Надад юу хийж чадах юм бэ? Хүмүүс ханан дээр ургах өвс биш гэж үү? Гэсэн ч энэ алдааных нь төлөө Би хүнийг хорлодоггүй, харин ч оронд нь тэдэнд Өөрийн шим тэжээлийг өгдөг. Хүмүүс сул дорой, хүчин мөхөс, шим тэжээл дутмаг; тэд ийм л байдаг. Би Өөрийн халуун дулаан тэврэлтээр хүний хүйтэн зүрх сэтгэлийг өөрчилдөг, өөр хэн ийм зүйл хийж чадах юм бэ? Би яагаад хүмүүсийн дунд ийм ажил хийсэн юм бэ? Хүн Миний зүрх сэтгэлийг үнэхээр ойлгож чадах уу?
Өөрийн сонгосон бүх хүний дунд Би “наймаа” хийсэн, иймээс Миний гэрт хүмүүс тасралтгүй урсгалаар байнга ирж, явж байдаг. Тэд бүгд Надтай ажил хэрэг хэлэлцэж байгаа мэт Миний байранд янз бүрийн албан хэрэгт оролцож байдаг ба энэ нь Миний ажлыг маш завгүй болгож, заримдаа бүр хүний явган хэрүүлийг зохицуулах ч боломж байдаггүй. Би хүмүүсээс, Миний ачаан дээр ачаа нэмэрлэхгүй байж, Надад байнга найдахын оронд өөрсдийн хөлөг онгоцоо жолоодохыг шаарддаг. Тэд Миний гэрт үргэлж хүүхэд шиг байж болохгүй; тэр нь ямар ашигтай юм бэ? Миний хийдэг зүйл бол чухал ажил хэрэг; Би зүгээр нэг “булангийн хүнсний дэлгүүр” эсвэл “жижиг мухлаг” ажиллуулдаггүй. Хүмүүс Надаар албаар даажигнаж байгаа мэт, чухал асуудлуудыг хэзээ ч тоолгүй, тоглохоос өөр юм боддоггүй муу жаалууд мэт бүгд Миний сэтгэл санааны байдлыг ойлгож чаддаггүй. Тэгсэнээр тэдний олонх нь Миний өгсөн “гэрийн даалгаврыг” хийж чаддаггүй. Тийм хүмүүс хэрхэн “багшдаа” царайгаа харуулж зүрхлэх билээ? Яагаад тэд хийх ёстой зүйлээ хийдэггүй юм бэ? Хүний зүрх сэтгэл гэж ямар янзын зүйл байна аа? Өнөөдрийг хүртэл Надад энэ ойлгомжгүй байна. Яагаад хүмүүсийн зүрх сэтгэл зогсолтгүй өөрчлөгдөж байдаг юм бэ? Тэдний зүрх сэтгэл яг л зургаадугаар сарын өдөр шиг байдаг: нэг бол нар шараад л, нэг бол үүлс нүүгэлтээд л, нэг бол ширүүн салхи исгэрээд л. Тэгвэл хүмүүс яагаад туршлагаасаа суралцаж чаддаггүй юм бэ? Магадгүй Миний хэлсэн хэтрүүлэг байх. Хүмүүс борооны улиралд шүхэр авч гарахаа ч мэддэггүй. Тиймээс өөрсдийнхөө хайхрамжгүй байдлаас болж гэнэт асгарсан бороонд тоо томшгүй олон удаа нэвт норсон бөгөөд Би санаатайгаар тэднээр даажигнаж, тэд үргэлж тэнгэрээс буусан бороонд дарлуулж байгаа мэтээр санадаг. Эсвэл магадгүй Би хэтэрхий “харгис” байж хүмүүсийн анхаарлыг сарниулаад, хэзээ ч юу хийхээ мэддэггүй орон гаран болгочихдог байх. Хэн ч хэзээ ч Миний ажлын зорилго эсвэл ач холбогдлыг үнэхээр ухаарч байгаагүй. Иймээс тэд бүгд өөрсдийгөө үймүүлэх, гэсгээх энэ ажлыг хийж байна. Би тэднийг санаатайгаар гэсгээгээд байгаа юу? Хүмүүс яагаад өөрсдөдөө төвөг уддаг юм бэ? Яагаад тэд үргэлж урхи занганд орчихдог юм бэ? Яагаад тэд Надтай “хэлэлцээр хийхгүй”, харин оронд нь өөрсдөдөө ажил уддаг юм бэ? Миний хүнд өгч байгаа бүхэн хангалтгүй байна гэж үү?
Би хүн төрөлхтөний дунд Өөрийн “анхны бүтээлийг” хэвлүүлсэн ба Миний бүтээл хүмүүсийн дунд ихээхэн бахдал бишрэл төрүүлж, тэд бүгд үүнийг нарийн, анхааралтай судалж эхэлсэн. Ингэж анхааралтай судалснаар тэд их зүйл олж авсан. Миний бүтээл ээдрээтэй, гайхалтай роман шиг, романтик үргэлжилсэн үгийн шүлэг шиг, улс төрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг шиг, эдийн засгийн эрдэм мэдлэгийн цуглуулга шиг санагддаг. Миний бүтээл маш баялаг болохоор үүний талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд Миний бүтээлийг нэгтгэн дүгнэх удиртгал хэн ч бичиж чаддаггүй. Хүмүүс “гоц гойд” мэдлэг, авьяастай байж болох ч Миний энэхүү бүтээл тэдгээр авьяас, чадалтай нөхдүүдийг бүгдийг нь мухардуулахад хангалттай. “Цус урсаж, нулимс асгаруулж болно, гэхдээ хүн толгойгоо гудайлгаж болохгүй” гэж хүмүүс хэлдэг ч тэд Миний бүтээлд бууж өгсний илэрхийлэл болгон өөрсдийн мэдэлгүйгээр толгойгоо гудайлгасан байдаг. Хүн өөрийн туршлагаараа сурсан зүйлээ нэгтгэн дүгнэж, Миний бүтээл нь тэнгэрээс унаад ирсэн тэнгэрлэг ном шиг гэж хэлдэг боловч Би хүнийг хэт эмзэг мэдрэмтгий биш бай гэж ятгадаг. Миний бодлоор, Миний хэлсэн зүйл бол бүгд маш энгийн; гэсэн хэдий ч, Миний бүтээлд орсон “Амьдралын Нэвтэрхий толиос” хүмүүс зарим нэг амьдрах арга замыг олж авч, “Хүний хүрэх газраас” тэд “амьдралын утга учрыг” эрж хайн, “Тэнгэрийн Нууцуудаас” тэд Миний хүслийг эрэлхийлж, “Хүн төрөлхтний Замаас” тэд “амьдрах урлагийг” эрж хайж чадна гэж Би найдаж байна. Ингэснээр бүх зүйл илүү дээр байхгүй гэж үү? Би хүнийг хүчилдэггүй; Миний зохиолыг “сонирхдоггүй” хүмүүсийн хувьд Би тэдэнд Өөрийн номны мөнгөний “буцаалтыг”, дээр нь нэмээд “үйлчилгээний хөлсийг” өгөх болно. Би хэнийг ч хүчилдэггүй. Энэ номын зохиолчийн хувьд Миний ганц найдаж байгаа зүйл бол уншигчид Миний бүтээлд дурлах явдал боловч хүмүүсийн таашаадаг зүйл нь үргэлж өөр байдаг. Иймээс хүмүүс ердөө “нэр төрөө хичээх” үзлээсээ салж зүрхлэхгүйгээсээ болоод ирээдүйгээ баллахгүй бай гэж Би хүмүүсийг ятгадаг. Хэрвээ тийм байсан бол, Би буюу Над шиг сайхан сэтгэлтэй нэгэн тийм их гутамшгийг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Хэрвээ чи Миний бүтээлд дурласан нэгэн бол Миний бүтээлийг сайжруулах үүднээс өөрийн үнэ цэнэтэй саналыг Надад илгээж, тэгснээр хүний алдаагаар дамжуулан Би бүтээлийнхээ агуулгыг сайжруулна гэж найдаж байна. Энэ нь зохиолч болон уншигчийн аль алинд тустай, үгүй гэж үү? Миний ингэж хэлж байгаа нь зөв эсэхийг мэдэхгүй, магадгүй энэ маягаар Би бичих чадвараа сайжруулж чадна, эсвэл магадгүй өөрсдийн нөхөрлөлийг бэхжүүлж чадна. Үндсэндээ, бүх хүн Миний ажилд саад бололгүй хамтран ажиллаж, ингэснээр Миний үг бүх гэр бүл, айлуудад тархаж, газар дээрх бүх хүн Миний үгэнд амьдарч чадна гэж Би найдаж байна. Энэ бол Миний зорилго. Миний үгийн Амийн тухай Бүлгийг уншсанаар бүх хүн ямар нэг юм олж авч, ялангуяа амьдралын тухай зарчим эсвэл хүн төрөлхтөнд тохиолдох алдааны тухай мэдлэг эсвэл Би хүнээс юу шаарддагийг эсвэл өнөөдрийн хаанчлалын хүмүүсийн “нууцуудыг” олж авна гэж Би найдаж байна. Гэсэн хэдий ч Би “Өнөөдрийн Хүний Гутамшигт Явдлуудыг” хар гэж хүмүүсийг ятгадаг; энэ нь бүгдэд ач тустай байж чадна. Түүнчлэн хүмүүсийн аминд бүр ч илүү их тустай байж болох “Хамгийн Сүүлийн Нууцыг” уншчихад ч гэмгүй. Мөн “Халуун Сэдвүүд” хэсгийг байнга уншиж бай—энэ нь хүмүүсийн аминд бүр ч илүү ач тустай биш гэж үү? Миний “зөвлөгөөг” ашиглаж, ямар нэгэн үр нөлөөтэй эсэхийг хараад, үүнийг уншсаныхаа дараа Надад өөрийн сэтгэгдлээ хуваалцах нь ямар ч гэм хоргүй. Ингэснээр Би зөв эмийн жор бичиж, эцэст нь хүн төрөлхтний өвчин эмгэгийг бүрмөсөн арилгаж чадах юм. Миний саналын талаар юу гэж бодож байгааг чинь Би мэдэхгүй байна, гэхдээ чи тэдгээрийг лавлах материал гэж хараасай гэж Би найдаж байна. Ингэвэл ямар байна?
1992 оны 5 дугаар сарын 12