27-р бүлэг

Өнөөдөр Бурханы үг оргилдоо хүрсэн, өөрөөр хэлбэл, шүүлтийн эриний хоёр дахь хэсэг оргилдоо хүрсэн. Гэхдээ энэ бол хамгийн өндөр оргил нь биш. Энэ удаа Бурханы дууны өнгө өөрчлөгдсөн—энэ нь тохуурхсан ч биш, хошигносон ч биш байгаа бөгөөд цээрлүүлдэг ч үгүй, эсвэл загнадаг ч үгүй; Бурхан үгийнхээ өнгө аясыг зөөлрүүлсэн. Одоо Бурхан хүнтэй хамт “хуучин мэдрэмжээ дурсаж” эхэлдэг. Бурхан шүүлтийн эриний ажлыг үргэлжлүүлэхийн сацуу ажлын дараагийн хэсгийн замыг нээж байгаа, ингэснээр Түүний ажлын бүх хэсэг өөр хоорондоо сүлжилддэг. Нэг талаар Тэр хүний “өөрчлөгдөшгүй байдал ба хуучнаа давтах явдлын” тухай ярьдаг, нөгөө талаар Тэр “хүнээс хагацаж, дараа нь эргэн нийлэхийн баяр хөөр, уйтгар гуниг”-ийн тухай ярьдаг—эдгээр нь бүгд хүмүүсийн зүрх сэтгэл дэх хариу үйлдлийг өдөөж, хүний хамгийн цэвдэг сэтгэлийг хүртэл хөдөлгөдөг. Эдгээр үгийг хэлэх Бурханы зорилго нь үндсэндээ, бүр эцэст нь бүх хүнийг Бурханы өмнө чимээгүйхэн унагах явдал бөгөөд дараа нь “Би Өөрийн үйлдлийг харуулж, бүтэлгүйтлээр нь дамжуулан хүн бүрд Өөрийгөө мэдүүлдэг.” Энэ үед Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг тэр чигтээ өнгөц хэвээр үлддэг; энэ нь жинхэнэ мэдлэг биш. Хэдий тэд чадах чинээгээрээ шаргуу оролдсон ч Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй. Өнөөдөр Бурханы үг дээд цэгтээ хүрсэн боловч хүмүүс эхэн үеийн үе шатанд үлддэг тул одоогийн айлдваруудад орох чадваргүй байдаг—энэ нь Бурхан хүн хоёр өдөр шөнө шиг ялгаатай гэдгийг харуулдаг. Энэ харьцуулалтад үндэслэвэл, Бурханы үг төгсгөлдөө очих үед хүмүүс Бурханы хамгийн доод стандартад л хүрэх чадвартай байх болно. Агуу улаан лууны бүрэн завхруулсан энэ хүмүүс дээр Бурханы ажилладаг арга барил энэ бөгөөд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд Бурхан тийнхүү ажиллах ёстой юм. Чуулганы хүмүүс Бурханы үгэнд арай илүү анхаарал хандуулдаг боловч Бурханы санаа зорилго бол тэд Өөрийнх нь үгээс Бурханыг мэдэх явдал—энд ялгаа байгаа бус уу? Гэвч, одоогийн энэ байдалд, Бурхан хүний сул талыг анхаарахаа болиод, хүмүүс үгийг нь хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран үргэлжлүүлэн ярьдаг. Түүний хүслийн дагуу бол Түүний үг төгсөх үе нь газар дээрх Түүний ажил дуусах үе байх болно. Гэхдээ одоо үеийн ажил өнгөрсөнтэй адилгүй. Бурханы айлдварууд төгсгөлдөө очих үед хэн ч мэдэхгүй; Бурханы ажил төгсгөлдөө очих үед хэн ч мэдэхгүй; Бурханы хэлбэр өөрчлөгдөх үед хэн ч мэдэхгүй. Энэ нь Бурханы мэргэн ухаан юм. Сатаны аливаа буруушаалт болон дайсагнагч хүчний ямар нэгэн үймээнээс зайлсхийхийн тулд Бурхан хэнд ч мэдэгдэхгүйгээр ажилладаг бөгөөд энэ удаа газар дээрх хүмүүсийн дунд ямар ч хариу үйлдэл байдаггүй. Хэдийгээр Бурханы дүр өөрчлөгдөх тэмдгүүдийг нэгэнтээ ярьж байсан ч хэн ч үүнийг ухамсарлаж чаддаггүй, учир нь хүн үүнийг мартсан ба үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй. Дотор ба гадна талын аль алины дайралтуудаас болж—гадаад ертөнцийн гай гамшиг болон Бурханы үгийн шатаалт, цэвэрлэгээнээс болж—хүмүүс Бурханы төлөө шаргуу хөдөлмөрлөх хүсэлгүй болсон, учир нь тэд хувийн хэрэг явдалдаа хэтэрхий завгүй байдаг. Бүх хүн өнгөрсөн үеийн мэдлэг болон эрэл хайгуулыг үгүйсгэх хэмжээнд хүрэх үедээ, мөн бүх хүн өөрсдийгөө тодорхой харах үедээ бүтэлгүйтэж, өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлд зай эзлэхээ болино. Зөвхөн тэр үед л хүмүүс Бурханы үгийг чин сэтгэлээсээ хүсэн мөрөөснө, зөвхөн тэр үед л Бурханы үг тэдний зүрх сэтгэлд үнэхээр зай эзлэх ба тэр үед л эдгээр үг оршин тогтнолынх нь эх сурвалж болно—энэ мөчид Бурханы хүсэл биелнэ. Гэхдээ өнөөгийн хүмүүс тэр цэгт хүртэл мөн ч өдий байна. Зарим нь арай ядан ямхын төдий л хөдөлсөн, тиймээс Бурхан үүнийг “хуучнаа давтах явдал” гэж хэлдэг.

Бурханы бүх үг олон асуулт агуулдаг. Яагаад Бурхан тийм асуултууд асуусаар байдаг вэ? “Хүмүүс яагаад гэмшиж, дахин төрж чаддаггүй юм бэ? Тэд шавар шавхайгүй газар амьдрахын оронд намаг балчиг дотор амьдрахыг яагаад үргэлж хүсдэг юм бэ? …” Урьд нь Бурхан аливааг шууд заан үзүүлэх буюу шууд илчлэх арга барилаар ажилласан. Гэхдээ хүмүүс асар их шаналал амссаны дараа Бурхан тийм маягаар шууд ярихаа больсон юм. Хүмүүс эдгээр асуултаас өөрсдийнхөө дутагдлыг харахын сацуу хэрэгжүүлэх замыг ухаардаг. Хүмүүс бүгд бэлэн байгаа зүйлийг идэх дуртай байдаг учраас Бурхан тэдний шаардлагад тохируулан үг хэлж, тэднийг тунгаан бодог гэсэндээ эргэцүүлэн бодох сэдвүүдийг өгдөг. Энэ бол Бурханы асуултуудын ач холбогдлын нэг тал юм. Мэдээж, энэ нь Түүний зарим нэг асуултын ач холбогдол биш, жишээ нь: Би тэдэнд зохисгүй хандсан юм гэж үү? Би тэднийг буруу зүг рүү чиглүүлсэн юм гэж үү? Би тэднийг там руу хөтөлж байгаа юм гэж үү? Иймэрхүү асуултууд нь хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд шигдсэн үзлийг харуулдаг. Хэдийгээр ам нь хэлэхгүй байгаа ч ихэнх хүмүүсийн зүрх сэтгэл дотор эргэлзээ байдаг бөгөөд Бурханы үг өөрсдийг нь огт гавьяагүй хүмүүс болгон дүрсэлдэг гэж тэд итгэдэг. Мэдээжийн хэрэг, ийм хүмүүс өөрсдийгөө мэддэггүй боловч эцэстээ Бурханы үгэнд ялагдсанаа хүлээн зөвшөөрнө—энэ бол зайлшгүй. Эдгээр асуултын дараа Бурхан бас “Би хүний гэр бүлийг бүү хэл, бүх үндэстнийг бут цохихоор зорьдог” гэж хэлсэн байдаг. Хүмүүс Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөхөд үүний үр дүнд бүх үндэстэн ганхаж, хүмүүсийн сэтгэхүй аажмаар өөрчлөгдөж, гэр бүлүүдэд, эцэг хүү, эх охин, эхнэр нөхрийн хоорондох харилцаа оршин байхаа болино. Түүнчлэн, гэр бүлүүд дэх хүмүүс хоорондын харилцаа улам бүр хол хөндий болно; тэд агуу гэр бүлд нэгдэж, бараг бүх гэр бүлийн тогтсон заншил алдагдана. Үүний улмаас хүмүүсийн зүрх сэтгэл дэх “гэр бүл”-ийн тухай ойлголт улам бүр бүрхэг болно.

Яагаад Бурханы өнөөдрийн үгийн тун ихээхэн нь хүмүүстэй хамт “хуучин мэдрэмжээ дурсахад” зориулагдсан бэ? Мэдээжийн хэрэг, энэ нь бас тодорхой үр дүнд хүрэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы зүрх сэтгэл зовнилоор дүүрснийг үүнээс харж болно. Бурхан: “Намайг гуниглах үед хэн чин сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ?” гэж хэлсэн байдаг. Зүрх сэтгэл нь уй гашууд автсан учраас Бурхан эдгээр үгийг хэлсэн. Хүмүүс Бурханы хүсэлд бүх анхаарлаа хандуулах чадваргүй, үргэлж замбараагүй байж, өөрсдийгөө хянаж чаддаггүй, хүссэнээ л хийдэг; тэд дэндүү дорд агаад өөрсдийгөө үргэлж уучилж, Бурханы хүслийг хайхардаггүй. Гэхдээ хүмүүс өнөөдрийг хүртэл Сатанаар завхруулагдсан бөгөөд өөрсдийгөө чөлөөлөх чадваргүй байдаг учраас Бурхан: “Тэд яаж ховдог чонын амнаас зугтаж чадах билээ? Тэд үүний заналхийлэл, уруу таталтаас өөрсдийгөө чөлөөлж яаж чадах билээ?” гэж хэлсэн юм. Хүмүүс махан биед буюу ховдог чонын аманд амьдардаг. Үүнээс болоод, мөн хүмүүст ямар ч өөрийн ухамсар байдаггүй, үргэлж өөрсдийгөө өөгшүүлж, садар самуунд автдаг учраас Бурхан өөрийн эрхгүй түгшдэг. Бурхан хүмүүст ингэж сануулах тусам, тэдний сэтгэл улам дээрдэж, Бурхантай холбогдохыг улам их хүсдэг. Тэр үед л хүн Бурхан хоёр ямар ч хагацал, зай завсаргүйгээр бие биетэйгээ эв зохицолтойгоор харилцана. Өнөөдөр бүх хүн төрөлхтөн Бурханы өдөр ирэхийг хүлээдэг тул хүн төрөлхтөн хэзээ ч урагшлаагүй. Гэсэн ч Бурхан: “Зөвт байдлын Нар гарч ирэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн, хүн бүрд хүрнэ” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн хэлбэрийг өөрчлөх үедээ Зүүн зүгийг эхлээд гэрэлтүүлж, Зүүн зүгийн үндэстнийг эхлээд солино, үүний дараа үлдсэн улс орнуудыг өмнө зүгээс хойд зүгт хүртэл шинэчилнэ. Энэ бол дараалал бөгөөд бүгд Бурханы үгийн дагуу байх болно. Энэ үе шат дуусмагц бүх хүн харна. Энэ дарааллын дагуу Бурхан ажилладаг. Энэ өдрийг харах үедээ хүмүүс хөөрөн баярлана. Энэ өдөр тийм ч холгүй байгааг Бурханы яаралтай санаа зорилгоос харж болно.

Өнөөдөр энд хэлсэн үгийн хоёр дахь болон гурав дахь хэсэг нь Бурханыг хайрладаг бүх хүний шаналлын нулимсыг урсгадаг. Тэдний зүрх сэтгэлийг нэн даруй сүүдэр нөмөрч, энэ үеэс эхлэн Бурханы зүрх сэтгэлээс болж бүх хүн асар их уйтгар гунигт автдаг. Бурханыг газар дээрх ажлаа дуусгах хүртэл тэд тайвшралыг мэдрэхгүй. Энэ бол ерөнхий чиг хандлага. “Миний зүрх сэтгэл дотор уур хилэн нэмэгдэж, дараа нь уйтгар гунигийн мэдрэмжээр бялхдаг. Миний нүд хүмүүсийн үйл хэрэг, үг, үйлдэл нэг бүрийг нь бохир бузар хэмээн харах үед уур хилэн минь буцалж, зүрх сэтгэл минь хүний ертөнцийн шударга бус байдлыг асар их мэдэрдэг ба энэ нь Намайг улам их гуниглуулдаг; Би хүний махан биеийг даруй төгсгөхийг тэсэн ядан хүлээдэг. Хүн махан биед байхдаа яагаад өөрийгөө ариусгаж чаддаггүйг, хүн махан биед байхдаа өөрийгөө яагаад хайрлаж чаддаггүйг Би мэдэхгүй. Махан биеийн ‘чиг үүрэг’ асар их юм гэж үү?” Өнөөдрийн үгэндээ Бурхан, Өөрийнх нь зүрх сэтгэлд буй түгшүүрийг юу ч үлдээлгүйгээр бүгдийг нь хүнд илэн далангүй илчилсэн. Гурав дахь тэнгэрийн тэнгэрэлчүүд Өөрт нь зориулан хөгжим тоглох үед Бурхан газар дээрх хүмүүсийг хүсэн эрмэлзсээр байдаг ба үүнээс болоод Тэр: “Тэнгэрэлчүүд Намайг магтан хөгжим тоглох үедээ хүнийг өрөвдөх сэтгэлийг минь өөрийн эрхгүй өдөөдөг. Миний зүрх сэтгэл даруй гунигаар дүүрч, энэхүү зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө салгах боломжгүй байдаг” гэсэн юм. Энэ шалтгааны улмаас Бурхан: “Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана” хэмээх үгийг хэлсэн билээ. Уйтгар гунигаасаа болоод Бурхан диаволыг улам их үзэн яддаг, тиймээс Тэр диаволууд яаж төгсөхийг олон нийтэд урьдчилан илчилдэг. Энэ бол Бурханы ажил билээ. Бурхан бүх хүнтэй дахин нэгдэж, хуучин эрин үеийг төгсгөхийг үргэлж хүссээр ирсэн. Орчлон ертөнц даяарх бүх хүн хөдөлж эхэлж байна—өөрөөр хэлбэл, сансар огторгуй дахь бүх хүн Бурханы удирдамжид орж байна. Үүний үр дүнд, тэдний бодол хаадынхаа эсрэг тэрсэлж эхэлсэн. Тун удалгүй дэлхий ертөнцийн хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэж, бүх улс орны тэргүүнүүд зүг бүхэн рүү дүрвэн, эцэстээ ард түмэн нь тэднийг зандалчны хавтан руу түлхэнэ. Энэ бол диаволын хаадын эцсийн төгсгөл; эцэстээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба бүгд үүнийг дамжих ёстой. Өнөөдөр “ухаантай” хүмүүс байр сууринаасаа бууж эхэлсэн. Нөхцөл байдал таагүй байгааг хараад тэд энэ боломжийг ашиглан ухарч, гай гамшгийн зовлонгоос зугтдаг. Гэхдээ Би шулуухан хэлье, эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүнийг гэсгээх гэсгээлт тул энэ хүмүүс яаж ер нь зугтаж чадах юм бэ? Өнөөдөр бол эхний алхам. Нэг л өдөр, орчлон ертөнц дэх бүх зүйл дайны хөлд унана; газар дэлхийн хүмүүс дахин хэзээ ч удирдагчтай байхгүй бөгөөд бүхий л дэлхий ертөнц хэнээр ч удирдуулалгүй, овоолсон элсэн ширхэг шиг байж, хүмүүс өөр хэнийг ч хайхрахгүйгээр өөрсдийнхөө амийг л анхаарна, учир нь бүх зүйлийг Бурханы гар хянадаг билээ—ийм учраас Бурхан “Бүх хүн Миний хүслийн дагуу янз бүрийн улс орнуудыг хагалан бутаргаж байна” гэж хэлдэг. Бурханы одоо ярьж буй “тэнгэрэлчүүдийн бүрээ” бол тэмдэг—тэдгээр нь хүнд зориулан сэрүүлэг дуугаргаж байгаа бөгөөд бүрээнүүд дахин нэгэнтээ дуугарах үед дэлхийн эцсийн өдөр хүрэлцэн ирсэн байх болно. Тэр үед Бурханы бүхий л гэсгээлт тэр чигтээ газар дээр бууж ирнэ; энэ нь цэвдэг шүүлт, мөн гэсгээлтийн эриний албан ёсны эхлэл байх болно. Израильчуудын дунд, өөр өөр орчинд тэднийг хөтлөх Бурханы дуу хоолой дандаа байх бөгөөд тэнгэрэлчүүд ч бас тэдэнд харагдана. Израильчууд хэдхэн сарын дотор бүрэн төгс болгуулна, тэд агуу улаан лууны хорыг өөрсдөөсөө арилгах алхмыг туулах хэрэггүй учраас тэдний хувьд янз бүрийн удирдамж дор зөв замд орох нь амархан байх болно. Израиль дахь хөгжил хөдөлгөөнөөс бүхий л орчлон ертөнцийн байдлыг харж болох бөгөөд Бурханы ажлын алхмууд хэр хурдан болохыг энэ нь харуулдаг. “Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг өрнүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчилна!” Урьд нь Бурхан зөвхөн тэнгэрт хаанчилсан. Өнөөдөр Тэр газар дээр хаанчилдаг; Бурхан бүх эрх мэдлээ буцаан авсан, иймээс бүх хүн төрөлхтөн дахин хэзээ ч хэвийн хүний амьдралаар амьдрахгүй гэж зөгнөгдсөн, учир нь Бурхан тэнгэр, газрыг өөрчлөн шинэчлэх ба ямар ч хүнд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Тиймээс Бурхан хүнд “Цаг нь ирсэн!” хэмээн үргэлж сануулдаг. Израильчууд бүгд улс орондоо эргэн очих үед—Израиль улс бүрэн сэргэх үед—Бурханы агуу ажил гүйцэлдэнэ. Нэг л мэдэхэд хүмүүс орчлон ертөнц даяар бослого гаргаж, орчлон ертөнц даяарх улс орнууд тэнгэр дэх одод мэт унана; тэд агшин зуур үнсэн товрог болно. Тэднийг шийдвэрлэснийхээ дараа Бурхан зүрх сэтгэлдээ хайрладаг хаанчлалаа байгуулна.

Өмнөх: 26-р бүлэг

Дараах: 28-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих