28-р бүлэг

Хүмүүсийн байдал бол Бурханы үгийг бага ойлгох тусмаа Бурханы ажилладаг одоогийн арга барилын талаар илүү их эргэлздэг. Гэхдээ энэ нь Бурханы ажилд ямар ч нөлөө үзүүлдэггүй; Түүний үг тодорхой нэг түвшинд хүрэх үед хүмүүсийн зүрх сэтгэл аяндаа наашлана. Өөрсдийнхөө амьдралд хүн бүхэн Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг, бас Түүний үгийг эгээрэн хүсэж эхэлдэг бөгөөд Бурханы тасралтгүй илчлэлтийн дүнд тэд өөрсдийгөө жигшиж эхэлдэг. Гэсэн ч Бурхан бас дараах төрлийн үг олныг айлдсан: “Бүх үгийг минь бүрэн ухаарсан үед хүний биеийн хэмжээ хүсэлд минь нийцэж, гуйлт нь хий дэмий, хэрэггүй биш, харин үр өгөөжтэй байдаг; хүн төрөлхтний хуурамч бус, чин сэтгэлийн гуйлтыг Би ерөөдөг.” Үнэндээ, хүмүүс Бурханы үгийг бүрэн ойлгож чаддаггүй, тэд зөвхөн өнгөн хэсгийг л ойлгож чадна. Бурхан тэдэнд зорих зорилго өгөхийн тулд, мөн тэдэнд Бурхан аливаа зүйлийг хөнгөмсөг хийдэггүй, харин Өөрийнхөө ажлыг нухацтай үздэг гэдгийг мэдрүүлэхийн тулд л эдгээр үгийг ашигладаг; тэд зөвхөн тэр үед л эрэлхийлэх итгэлтэй болно. Бүх хүн Бурханы хүслийн төлөө биш, зөвхөн өөрсдийнхөө төлөө гуйдаг боловч Бурхан хувирамтгай биш учраас Түүний үг үргэлж хүний уг чанар луу чиглэсээр ирсэн юм. Хэдийгээр өнөөдөр ихэнх хүмүүс гуйдаг ч чин сэтгэлээсээ биш—энэ нь зүгээр л худал дүр байдаг. Бүх хүний байгаа байдал нь, “тэд амыг минь элбэг дэлбэгийн ундарга гэж тооцдог. Бүх хүн Миний амнаас ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэг. Төрийн нууц ч юм уу, тэнгэрийн оньсого, эсвэл сүнсний ертөнцийн орчил, хүн төрөлхтний хүрэх газар гэх мэт зүйлийг бүх хүн хүлээн авах хүсэлтэй”. Сониуч зангаасаа болж хүмүүс бүгдээрээ эдгээр зүйлийг эрж хайхад бэлэн байдаг ба Бурханы үгээс амийн хангалтын юуг ч олж авахыг хүсдэггүй. Тиймээс Бурхан “Хүмүүс хэтэрхий дутуу дулимаг: хүнд ‘нэмэлт шим тэжээл’ шаардлагатайгаас гадна ‘сэтгэлийн дэм’, ‘сүнслэг хангамж’ хэрэгтэй” гэж хэлдэг. Хүмүүст байдаг үзэл нь өнөөдрийн энэ сөрөг байдал руу хөтөлсөн, тэдний махбодын нүд нь хэтэрхий “феодал” болохоор тэдний хэлж, хийж байгаа зүйлд ямар ч эрч хүч байдаггүй, мөн бүх зүйл дээр хааш яаш, хайнга байдаг. Эдгээр нь хүмүүсийн байгаа байдал биш гэж үү? Хүмүүс ингэж бахь байдгаараа явахын оронд яаравчилж, үүнийгээ засах хэрэгтэй биш үү? Ирээдүйг мэдэх нь хүнд ямар ач тустай юм бэ? Яагаад Бурханы зарим үгсийг уншсаны дараа хүмүүс хариу үйлдэл үзүүлдэг боловч Түүний үгийн үлдсэн хэсэг нь ямар ч үр нөлөөгүй байдаг юм бэ? Жишээлбэл, Бурханыг “Илүү сайн үр дүнд хүрч, тэднийг эрүүл энх болгож, эдгээсний минь ачаар тэд хэвийн байдалдаа эргэн орно байх гэсэндээ Би хүний өвчнийг анагаадаг” хэмээхэд эдгээр үг хүмүүст яагаад нөлөөлдөггүй юм бэ? Бурханы хийсэн бүхэн хүний хүрэх ёстой зүйл байгаагүй юу? Бурханд хийх ажил байдаг—яагаад хүмүүс алхах замгүй байдаг вэ? Энэ нь Бурханд харшилж байгаа биш үү? Үнэндээ, хүмүүсийн хийх учиртай ажил их бий—жишээлбэл, “Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү?” хэмээх үгэн дэх агуу улаан лууг тэд хэр зэрэг мэдэх вэ? “Яагаад Би та нараас ийм олон удаа асуув?” гэж Бурхан хэлсэн нь хүмүүс агуу улаан лууны уг чанарын талаар бас л мэддэггүй ба илүү гүнзгий ойлгож чадахгүй хэвээр үлдсэнийг харуулдаг. Энэ нь хүний хийх учиртай яг тэр ажил биш гэж үү? Хүнд хийх ажил байхгүй гэж хэлж яаж болох юм бэ? Хэрвээ тийм байсан бол Бурхан бие махбодтой болохын ач холбогдол юу байсан юм бэ? Бурхан хэлбэрдэхийн төлөө хайнга, хааш яаш ажиллаж байна уу? Агуу улаан лууг ийм байдлаар ялж чадах уу?

Бурхан, “Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ” гэж хэлдэг. Эдгээр үг бурханлаг чанарын ажилд чиглэсэн; өнөөдрийн хүмүүс урьдчилаад аль хэдийн гэсгээлтэд орсон бөгөөд тиймээс Бурхан, энэ бол Өөрийн ажлын эхний алхам гэж хэлдэг. Хүмүүст гай гамшгийн гэсгээлтийг биш, харин үгийн гэсгээлт амсуулж байна. Учир нь, Бурханы үгийн өнгө аяс өөрчлөгдөхөд хүмүүс бүр мунхаг болдог ба түүний дараа бүгд гэсгээлтэд ордог. Гэсгээлт туулаад “та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!” Энэ бол Бурханы ажлын алхам—энэ нь Түүний төлөвлөгөө. Түүнээс гадна, Бурханы энэ хүмүүс агуу улаан лууг гэсгээж буй арга барилыг биечлэн харах болохоор гамшиг тэдний гадуур, тэднийг тойрон буй ертөнцөд албан ёсоор эхэлнэ. Энэ нь хүмүүсийг авардаг Бурханы арга барилуудын нэг юм. Дотоод талдаа тэд гэсгээгддэг ба гадна талаас нь гамшиг нөмөрдөг—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелэгддэг. Тиймээс хүмүүс гамшгийн оронд гэсгээлт туулахыг илүүд үзэх бөгөөд үүний дүнд үлддэг. Нэг талаар, энэ бол Бурханы ажлын ирсэн цэг; нөгөө талаар, ингэснээр бүх хүн Бурханы зан чанарыг мэдэж чадах юм. Тиймээс Бурхан, “Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм” гэж хэлдэг. Бурхан эдгээр үгийг хэлсэн боловч тэдгээр нь яагаад хүмүүсийн анхаарлыг татдаггүй вэ?

Улс орнууд маш эмх замбараагүй байдалтай байна, учир нь Бурханы саваа газар дээр үүргээ биелүүлж эхэлсэн. Газар дэлхийн нөхцөл байдлаас Бурханы ажлыг харж болно. Бурханыг “ус шуугьж, уул нурж, их мөрөн сарнина” гэж хэлэхэд энэ нь савааны газар дээрх анхны ажил бөгөөд үүний үр дүнд “Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино”. Газар дээрх айлуудын ерөнхий төлөв ийм болно. Мэдээж, бүгдийнх нь байдал тийм байж болохгүй боловч ихэнхийн байдал энэ юм. Нөгөө талаар, энэ нь энэхүү урсгалын хүмүүсийн ирээдүйд туулж мэдрэх нөхцөл байдлыг хэлж байна. Тэд үгийн гэсгээлтийг туулж, үл итгэгчид гамшигт өртсөний дараа газар дээрх хүмүүсийн дунд гэр бүлийн харилцаа байхаа болино гэдгийг энэ зөгнөдөг; тэд бүгд Синимийн хүмүүс байх бөгөөд бүгд Бурханы хаанчлалд үнэнч байх болно. Тиймээс, эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Иймд газар дээрх хүмүүсийн гэр бүл салж хагацан, бутарч задрах бөгөөд энэ нь хүний дотор хийх Бурханы сүүлчийн ажил байх болно. Бурхан энэхүү ажлыг орчлон ертөнц даяар түгээх учраас “сэтгэл хөдлөл” хэмээх үгийг хүмүүст тодруулах боломжийг ашигладаг, тийнхүү Бурханы хүсэл бол бүх хүний гэр бүлийг салгах явдал гэдгийг ойлгох боломжийг тэдэнд олгож, хүн төрөлхтний дундах гэр бүлийн бүх маргааныг шийдвэрлэхийн тулд Бурхан гэсгээлт ашигладаг гэдгийг харуулдаг. Эс бөгөөс газар дээрх Бурханы ажлын сүүлчийн хэсгийг төгсгөх ямар ч арга байхгүй байх юм. Бурханы үгийн сүүлчийн хэсэг нь хүн төрөлхтний хамгийн том сул талыг ил болгодог—тэд бүгд сэтгэл хөдлөлд амьдардаг—иймээс Бурхан тэдний нэгээс нь ч зайлсхийдэггүй ба бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд нуугдсан нууцуудыг илчилдэг. Сэтгэл хөдлөлөөсөө салах хүмүүст яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Тэгэх нь мөс чанарын стандартыг давна гэж үү? Мөс чанар нь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Гай тотгорыг туулахад сэтгэл хөдлөл хүмүүст тусалж чадах уу? Бурханы үзэхэд, сэтгэл хөдлөл бол Түүний дайсан—үүнийг Бурханы үгэнд тодорхой өгүүлээгүй гэж үү?

Өмнөх: 27-р бүлэг

Дараах: 29-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих