33-р бүлэг

Миний ариун нэрийг шагшин магтаж, газар дээрх Миний алдрыг огторгуйд түгээхийн тулд эцэж цуцалгүй ажилладаг хүмүүс урьд Миний гэрт байлаа. Ийм учраас Би баярлан хөөрч, Миний зүрх сэтгэл бахдалаар дүүрсэн—гэвч хэн Миний оронд өдөр шөнөгүй нойроо тэвчин ажиллаж чадах юм бэ? Миний өмнө хүний шийдэмгий байх нь Надад таашаал өгдөг боловч түүний тэрслүү байдал Миний уурыг хүргэдэг, тиймээс хүн үүргээ хэзээ ч сахьж чаддаггүй учраас түүний төлөө Миний уй гашуу улам ихэсдэг. Надад өөрсдийгөө зориулах чадвар хүмүүст яагаад дандаа байдаггүй юм бэ? Яагаад тэд Надтай наймаацах гэж үргэлж оролддог юм бэ? Би худалдааны төвийн ерөнхий менежер үү? Хүмүүсийн Надаас шаардсан зүйлийг Би үнэн сэтгэлээсээ биелүүлдэг, гэтэл хүнээс Миний хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ? Би бизнесийн арга замд мэргэшээгүй харин хүн мэргэшсэн байж болох уу? Хүмүүс яагаад Намайг үргэлж зөөлөн яриа, бялдуучлалаар мэхэлдэг юм бэ? Хүмүүс Яагаад арын хаалга асуун үргэлж “бэлэг” барин ирдэг юм бэ? Ингэж бай гэж Би хүнд заасан уу? Хүмүүс яагаад тийм зүйлсийг хурдан, цэвэрхэн хийдэг юм бэ? Яагаад хүмүүс үргэлж Намайг мэхлэх сэдэл гаргадаг юм бэ? Намайг хүн төрөлхтний дунд байхад хүмүүс Намайг бүтээгдсэн зүйл гэж хардаг; Намайг гуравдагч тэнгэрт байхад тэд Намайг бүх зүйлийг ноёрхдог Төгс Хүчит гэж тооцдог; Намайг огторгуйд байхад тэд Намайг бүх зүйлийг дүүргэдэг Сүнс гэж үздэг. Товчхон хэлбэл, хүмүүсийн зүрх сэтгэлд Надад тохирох зай байхгүй. Би урилгагүй зочин юм шиг байж, хүмүүс Намайг жигшдэг, тиймээс Намайг тасалбар аваад суудалдаа суухад тэд Намайг хөөн гаргаж, Надад суух газар энд хаана ч байхгүй, буруу газар ирчихжээ гэдэг болохоор уурлаж хилэгнэсэн Би явахаас өөр аргагүй болдог. Би хүнтэй дахиж харилцахгүй байхаар шийдсэн, учир нь хүмүүс хэтэрхий явцуу бодолтой бөгөөд тэдний уужим сэтгэл хэтэрхий хомс билээ. Би цаашид тэдэнтэй хамт нэг ширээнд хооллохгүй, Би цаашид газар дээр тэдэнтэй хамт цаг өнгөрүүлэхгүй. Гэхдээ Намайг ярихад хүмүүс гайхширдаг; Намайг явна гэхээс айдаг бөгөөд иймээс Намайг хорьсоор байдаг. Тэдний хуурамч занг хараад Миний зүрх сэтгэлд шууд нэг л баргар, золгүй санагддаг. Би тэднийг орхиж явна гэхээс хүмүүс айдаг бөгөөд тиймээс Намайг тэднээс хагацах үед уйлах дуу тэр даруй газар нутгаар түгэж, хүмүүсийн нүүр царай нулимсаар бүрхэгддэг. Би тэдний нулимсыг арчиж, тэднийг дахин нэгэнтээ өргөж, тэд Намайг ширтэн, гуйж гувшсан нүд нь Надаас явахгүй байхыг гуйж байх шиг, мөн тэдний “чин сэтгэлийн” улмаас Би тэдэнтэй хамт байна. Гэсэн ч Миний зүрх сэтгэлийн зовуурийг хэн ойлгож чадах билээ? Миний үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлсийг хэн хайхардаг вэ? Хүмүүсийн нүдэнд Би сэтгэл хөдлөлгүй мэт байдаг, иймээс бид үргэлж хоёр өөр гэр бүлээс гаралтай байсан юм. Миний зүрх сэтгэл доторх уй гашуугийн мэдрэмжийг тэд хэрхэн харж чадах юм бэ? Хүмүүс зөвхөн өөрсдийн хувийн зугаа цэнгэлд шунадаг бөгөөд Миний хүслийн талаар хайхрамжгүй байдаг, учир нь өнөөг хүртэл хүмүүс Миний удирдлагын төлөвлөгөөний зорилгын талаар мэдэхгүй хэвээр үлдсэн, иймээс өнөөдөр тэд чимээгүй хүсэлт тавьсаар байгаа—энэ нь ямар ач тустай юм бэ?

Хүмүүсийн дунд амьдрах үедээ Би хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр эзэлдэг; Би бие махбодтойгоор илрэн гарч ирсэн ба хүмүүс “хуучин” бие махбодод амьдардаг учраас тэд үргэлж Надад махан биеэр ханддаг. Хүмүүс зөвхөн махан бие эзэмшдэг агаад өөр дайвар байхгүй учраас “өөрт байгаа бүхнээ” Надад өгсөн юм. Гэсэн ч тэд юу ч мэддэггүй; тэд зүгээр л Миний өмнө “өөрсдийн сүсэг бишрэлийг өргөл болгодог”. Миний хүртдэг зүйл бол ямар ч үнэ цэнэгүй хог—гэсэн ч хүмүүс тэгж боддоггүй. Би тэдний өгсөн “бэлгүүдийг” Өөрийн зүйлстэй харьцуулах үед хүмүүс Миний эрхэм нандин байдлыг хоромхон зуур танин мэддэг ба зөвхөн тэр үед л Миний хэмжээлшгүй байдлыг хардаг. Тэдний магтаалаас болж Би бахаддаггүй, гэвч хүнд харагддаг хэвээр болохоор хүмүүс бүгд Намайг бүрэн дүүрэн мэдэж болох юм. Би тэдэнд Өөрийгөө бүхэлд нь харуулахад Намайг нүдээ бүлтийлгэн ширтэж, Миний өмнө давсан багана мэт хөдөлгөөнгүй зогсдог. Тэдний хачин байдлыг хараад Би инээдээ арай ядан барьдаг. Тэд Надаас юм авахаар гараа сарвайж байгаа учраас Би Өөрийн гарт буй зүйлсийг тэдэнд өгдөг бөгөөд тэд тэдгээрийг дөнгөж төрсөн нярай мэт нандигнан цээжиндээ тэвэрдэг, тэдний хийдэг хөдөлгөөн нь агшин зуурынх л байдаг. Би оршин суудаг орчныг нь өөрчлөхөд нөгөө “нярай хүүхдээ” даруй нэг тийш хаяад толгойгоо барин зугтаадаг. Хүмүүсийн нүдэнд Би бол цаг хугацаа, орон зайнаас үл хамааран байж байдаг туслагч; Би түүнийг дуудангуут очдог үйлчлэгч юм шиг байдаг. Тиймээс хүмүүс Намайг гай гамшигтай тэмцэх хязгааргүй хүч чадлыг эзэмшдэг мэтээр үргэлж “биширч” ирсэн тул тэдэнд Захирагч байдаг гэдгийг бүх зүйл харж болно, тэгэхээр хэн ч өөрсдийг нь хуурч зүрхлэхгүй гээд Намайг дагуулж газар нутгаар аялахдаа үргэлж Миний гараас барьдаг байв. Би хүмүүсийн “барын сүр хүчийг олж авсан үнэгний” заль мэхийг аль эртнээс андахгүй болсон, учир нь тэд бүгд “өөрсдийн бизнесээ эхлүүлж”, ов залиар ашиг олохыг хүсдэг. Би тэдний муу санаатай, хорлонтой арга ухааныг эртнээс андахгүй болсон бөгөөд Би зүгээр л өөрсдийн харилцаагаа сүйтгэхийг хүсдэггүй. Би оргүй хоосноос асуудал үүсгэдэггүй—тэгэх нь ямар ч үнэ цэнэ, ач холбогдолгүй. Би зүгээр л хүмүүсийн сул талуудыг харгалзан үзэж хийх ёстой ажлаа хийдэг; эс бөгөөс Би тэднийг үнс болгон хувиргаж, цаашид оршин тогтнохыг нь зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ Миний хийдэг ажил утга учиртай бөгөөд иймээс Би хүнийг яаран гэсгээдэггүй. Хүмүүс бие махбодоо үргэлж дураар нь тавьсны шалтгаан энэ юм. Тэд Миний хүслийг ажигладаггүй, харин Миний шүүлтийн ширээний өмнө Намайг дандаа хуурч мэхэлсэн. Хүмүүс маш зоригтой: Бүх “эрүүдэх хэрэгсэл” тэднийг заналхийлэх үед өчүүхэн ч давхийхгүй. Баримтуудын өмнө тэд ямар ч баримт өгөхөөр ирэх чадваргүй хэвээр үлдсэн бөгөөд Намайг зөрүүдлэн эсэргүүцэхээс өөр юу ч хийдэггүй. Бузар заваан зүйлсээ гаргаж ир гэхэд тэд Надад мөн л хоосон гараа харуулдаг—бусад нь үүнийг “жишиг” болгон ашиглахгүй байж яаж чадах билээ? Хүмүүсийн “итгэл” “гайхан биширмээр” маш агуу учраас тэр юм.

Би Өөрийн ажлыг орчлон ертөнц даяар эхлүүлсэн; орчлон ертөнцийн хүмүүс гэнэт сэрж, гол цөмийг буюу Миний ажлыг тойрон хөдөлдөг бөгөөд Намайг тэдний дунд “аялах” үед бүгд Сатаны хүлээсээс зугтаж, Сатаны гай зовлон дунд тарчлахгүй. Миний цаг үе ирсэн учраас хүмүүс аз жаргалаар дүүрч, тэдний зүрх сэтгэл дэх уй гашуу арилж, тэнгэрт буй уйтгар гунигийн үүл агаарт хүчилтөрөгч болон хувирч, тэнд хөвдөг бөгөөд энэ мөчид Би хүнтэй хамт байхын жаргалыг эдэлдэг. Хүний үйлдэл Надад амтлах зүйл өгсөн, тиймээс Би гомдохоо больсон. Миний өдөр ирснийг дагаад газар дээрх амьтай зүйлс өөрсдийн оршин тогтнолын үндсийг дахин олж авч, газар дээрх бүх зүйл дахин сэргэсэн бөгөөд тэд Намайг өөрсдийн оршин тогтнолын үндэс гэж үздэг, учир нь Би бүх зүйлийг амиар гэрэлтэхэд хүргэж, бас тэдгээрийг чимээгүйхэн алга болоход хүргэдэг. Тиймээс бүх зүйл Миний амнаас гарах тушаалыг хүлээдэг бөгөөд Миний хэлдэг, хийдэг зүйлд баярладаг. Бүх зүйлийн дундаас Би бол Хамгийн Дээд нь—гэсэн ч Би бас бүх хүний дунд амьдарч, хүний үйл хэргийг Өөрийн бүтээсэн тэнгэр газрын илрэл болгон ашигладаг. Хүмүүс Миний өмнө агуу магтаал хэлэхэд Би бүх зүйлийн дунд өргөмжлөгддөг, тиймээс газар дээрх цэцэгс халуун нарны дор улам илүү үзэсгэлэнтэй болж, өвс илүү ногоорон, тэнгэрийн үүлс улам илүү цэнхэр харагддаг. Миний дуу хоолойноос болж хүмүүс ийш тийшээ гүйдэг; өнөөдөр Миний хаанчлалд буй хүмүүсийн нүүр царай баяр хөөрөөр дүүрч, тэдний амь өсдөг. Би Өөрийн сонгосон бүх хүний дунд ажилладаг бөгөөд Миний ажил хүний үзэл санаагаар бузартахыг зөвшөөрдөггүй, учир нь Би Өөрийн ажлыг биечлэн хэрэгжүүлдэг билээ. Намайг ажиллах үед тэнгэр, газар, тэдгээр дэх бүх зүйл өөрчлөгдөж, шинэчлэгддэг бөгөөд Намайг ажлаа дуусгах үед хүн бүрмөсөн шинэчлэгдэж, Миний хүссэн зүйлийн үрээр зовуурьтай амьдрахаа больдог, учир нь аз жаргалын дуу чимээ газар дэлхий даяар сонсогдож, Би энэ боломжийг ашиглан хүнд өгөх Өөрийн ерөөлийг хайрладаг билээ. Намайг хаанчлалын Хаан байхад хүмүүс Надаас эмээдэг ч Намайг хүмүүсийн дунд Хаан байж, хүмүүсийн дунд амьдарч байхад хүмүүс Надаас ямар ч баяр хөөр олдоггүй, учир нь Миний талаарх тэдний үзэл хэтэрхий ноцтой агаад арилгахад хэцүү маш гүн шингэсэн байдаг. Хүний илэрхийллийн улмаас Би Өөрийн тохиромжтой ажлыг хийдэг бөгөөд Би тэнгэр өөд өндөрт өгсөж, Өөрийн уур хилэнг хүн дээр буулгахад Миний талаарх хүмүүсийн янз бүрийн санал бодол тэр даруй үнс болон хувирдаг. Миний талаарх өөр хэдэн үзлээ ярь гэж Би тэднээс асуудаг боловч тэдэнд юу ч байхгүй мэт, тэд даруухан мэт мэл гайхдаг. Би хүмүүсийн үзэлд хэдий чинээ их амьдарна, тэд Намайг төдий чинээ их хайрладаг бөгөөд Би хүмүүсийн үзлийн гадна хэдий чинээ амьдарна, тэд Надаас төдий чинээ их холдож, Миний талаар илүү их санал бодолтой болдог, учир нь Би дэлхийг бүтээсэн цагаас өнөөг хүртэл Би хүмүүсийн үзэлд үргэлж амьдарч ирсэн юм. Өнөөдөр хүмүүсийн дунд ирэхдээ Би хүмүүсийн бүх үзлийг арилгана, иймээс хүмүүс үүнээс зүгээр л татгалздаг—гэсэн ч тэдний үзэлтэй харьцах тохиромжтой арга барил Надад бий. Хүмүүс санаа зовж, эсвэл түгших ёсгүй; Би Өөрийн аргаар бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүнээр Өөрийгөө хайрлуулж, тэнгэр дэх Миний ерөөлийг эдлэх боломжийг тэдэнд олгоно.

1992 оны 4 дүгээр сарын 17

Өмнөх: 32-р бүлэг

Дараах: 34-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих