32-р бүлэг

Хүмүүс Миний дэргэд цугларахад зүрх сэтгэл минь баяр хөөрөөр дүүрдэг. Тэр даруй Би гартаа байгаа ерөөлийг хүмүүсийн дунд хайрлаж, тэгснээр хүмүүс Надтай хамт чуулж, Надад тэрсэлдэг дайснууд биш, харин Надтай эвтэй байдаг найзууд болдог. Тиймээс Би бас хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг. Өөрийн ажилд Би хүнийг өндөр түвшний байгууллагын гишүүн гэж хардаг учраас түүнд илүү их анхаарал хандуулдаг, учир нь тэр үргэлж Миний ажлын бай байсаар ирсэн билээ. Би хүмүүсийн зүрх сэтгэлд Өөрийн орон зайг бий болгосон болохоор зүрх сэтгэл нь Намайг биширдэг хэдий ч Намайг яагаад үүнийг хийдэг талаар тэд огт мэдэхгүй хэвээр үлдэж, хүлээхээс өөрийг хийдэггүй. Хэдийгээр хүмүүсийн зүрх сэтгэлд Миний бий болгосон орон зай байдаг ч тэндээ амьдрахыг тэд Надаас шаарддаггүй. Харин ч тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх “Ариун Нэгнийг” гэнэт хүрэлцэн ирэхийг хүлээдэг. Миний ялгамж чанар хэтэрхий “дорд” учраас хүмүүсийн шаардлагад Би нийцдэггүй, тиймээс тэд Намайг таягдан хаясан. Тэдний хүсдэг зүйл нь өндөр дээд, төгс хүчит “Би” боловч ирэх үедээ Би хүнд ингэж харагдаагүй болохоор тэд алсыг харуулдан, өөрсдийн зүрх сэтгэл дэх нэгнийг хүлээсээр байдаг. Хүмүүсийн өмнө ирэх үед тэд Намайг олон түмний өмнө голсон. Хүний “харьцахыг” хүлээн, хүмүүс Намайг буюу энэ дутуу дулимаг “бүтээлийг” эцэст нь яахыг хөндлөнгөөс харж зогсохоос өөр арга Надад байгаагүй. Би хүмүүсийн шархыг биш, харин шархлаагүй хэсгийг нь харж, үүнээс Би баяр хөөрийг олж авдаг. Хүмүүсийн нүдэнд Би ердөө л тэнгэрээс бууж ирсэн “бяцхан од”, Би зүгээр нэг тэнгэр дэх хамгийн өчүүхэн зүйл, Намайг өнөөдөр газар дээр ирэхийг Бурхан даалгасан. Ийм учраас хүмүүс “Би” болон “Бурхан” хэмээх үгсийн талаар илүү олон тайлбарыг бодож олсны дээр Намайг Бурхан гэж үзэхээс гүнээ эмээдэг. Миний дүр төрхөд Бурханы зүс царайн юу ч байдаггүй учраас Намайг Бурханы гэр бүлээс гаралтай биш, зарц нь гэдэгт хүмүүс бүгд итгэж, Бурханы дүр төрх ийм биш гэж тэд хэлдэг. Бурханыг харсан хүмүүс магадгүй байж болох ч газар дээрх мэдлэг ухаан минь дутмагийн улмаас Бурхан Надад хэзээ ч “илрэн харагдаагүй”. Магадгүй Би хэтэрхий бага “итгэлтэй” учраас хүмүүс Намайг дорд үздэг. Бурхан бол Бүтээгч учраас хэрвээ хэн нэгэн үнэхээр Бурхан мөн бол тэрээр хүний хэлийг сайн мэддэг байх нь гарцаагүй гэж хүмүүс төсөөлдөг. Гэхдээ бодит байдал бол яг эсрэгээрээ: Би хүний хэлийг сайн мэдэхгүйгээр үл барам түүний “дутуу хөтүүг” “хангаж” чадахгүй үе ч Надад байдаг. Ийм учраас бага зэрэг “буруутай” мэдрэмж Надад төрдөг, учир нь Би хүмүүсийн “шаардсанаар” үйлддэггүй, харин ердөө л “дутагдаж” байгаа зүйлийнх нь дагуу эд материал болон ажлыг нь бэлддэг. Би хүнээс тийм ихийг шаарддаггүй ч хүмүүс ингэж боддоггүй. Тиймээс хөдөлгөөн болгонд нь “даруу төлөв зан” нь илэрдэг. Тэд үргэлж Миний урд Намайг хөтлөн явах үүрэгтэй, Намайг төөрөхөөс ихэд эмээж Намайг уулын гүн дэх аглаг ой руу тэнүүчлэн явахаас ухаангүй айдаг. Ийм учраас хүмүүс Намайг үргэлж урагш хөтөлж, Намайг гяндан руу орох вий гэхээс ихэд айдаг. Хүмүүсийн итгэлийн талаар Би бага зэрэг “таатай сэтгэгдэлтэй” байдаг, учир нь хүмүүс Миний төлөө нойр хоолоо умартан, бүр үсээ бууралттал нойргүй өдөр шөнөгүй “хөдөлмөрлөсөн”—тэдний итгэл орчлон ертөнцийг “даван гарч”, эрин үеүдийн туршид байсан элч нар болон эш үзүүлэгчдээс “илүү гарсан” гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм.

Би хүмүүсийн агуу ур чадвараас нь болж хөөрөн алга ташдаггүй, бас дутагдлаас нь болж тэдэнд хөндий хүйтэн ханддаггүй. Би ердөө л Өөрийн гарт байгаа зүйлийг хийдэг. Би хэнд ч онцгойлон ханддаггүй харин Өөрийн төлөвлөгөөний дагуу л ажилладаг. Гэсэн ч хүмүүс Миний хүслийг мэддэггүй, Миний тэдэнд хайрласан эд баялаг шаардлагад нь нийцэж чадахгүй байгаа мэт, эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан мэт Надаас юм гуйн залбирсаар байдаг. Гэхдээ өнөөдрийн эрин үед “ханш уналт” болж байгааг хүмүүс бүгд ойлгодог—ийм учраас тэднийг эдэл гэж Миний өгсөн зүйлс гарт нь дүүрэн байдаг. Үүний улмаас л тэд Надаас залхаж эхэлсэн болохоор тэдний амьдрал эмх замбараагүй байдлаар дүүрэн, юу идэх ёстой, юу идэх ёсгүйгээ тэд мэддэггүй. Зарим нь бүр Миний тэдэнд эдэл гэж өгсөн зүйлсийг гартаа атгачхаад сайтар ажигладаг. Хүмүүс өлсгөлөнгөөс болж зовдог байсан, тэдний хувьд өнөөдөр ийнхүү жаргал цэнгэлд хүрэх нь амаргүй зүйл байсан учраас тэд бүгд “эцэс төгсгөлгүй талархдаг” бөгөөд Надад хандах тэдний хандлагад бага зэргийн өөрчлөлт гарсан. Тэд Миний өмнө уйлсаар байдаг; Би тэдэнд маш ихийг өгсөн учраас тэд Миний гараас барьж, “талархлын дуу” гаргасаар байдаг. Би орчлон ертөнц дээгүүр алхаж явахдаа бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг ажигладаг. Газар дээрх бөөн хүн дундаас Миний ажилд тохиромжтой, Намайг үнэхээр хайрладаг хүн хэзээ ч байгаагүй. Тиймээс энэ мөчид Намайг сэтгэл хямран санаа алдахад хүмүүс нэн даруй дахин цугларахгүйгээр таран одож, тэднийг “бүгдийг нь нэг тороор барих” вий гэхээс ихэд эмээдэг. Би энэ боломжийг ашиглан энэ тарж бутарсан хүмүүсийн дунд хийхэд тохиромжтой ажлаа гүйцэтгэхээр хүмүүсийн дунд ирж, дээр нь ажиллахад тохиромжтой хүмүүсийг сонгодог. Би хүмүүсийг Өөрийн гэсгээлт дунд хэзээ ч зугтаалгахгүйгээр “хорихыг” хүсдэггүй. Би хийх ёстой ажлаа л хийдэг. Би хүний “тусламжийг” хүсэхээр ирсэн; Миний удирдлагад хүний үйл хэрэг дутагддаг учраас Өөрийн ажлыг амжилттай дуусгах боломжгүй байна, Миний ажил үр ашигтайгаар урагшлахад энэ нь саад болдог. Хүмүүс Надтай хамтран ажиллахаар шийдсэн байгаасай л гэж Би найддаг. Надад сайхан хоол хийж өгч, Надад толгой хоргодоход тохирох газрыг зохицуулж өгч, Надад сайхан хувцас хийж өгөхийг Би тэднээс гуйхгүй—Би эдгээр зүйлийг өчүүхэн төдий ч тоодоггүй. Хүмүүс Миний хүслийг ойлгож, Надтай хамт мөр зэрэгцэн урагшилж чаддаг болсон үед Миний зүрх сэтгэл хангалуун болох болно.

Газар дээр хэн Намайг зүрх сэтгэлээсээ хүлээж авсан бэ? Хэн Намайг зүрх сэтгэлээсээ хайрласан бэ? Хүмүүсийн хайр үргэлж шингэлсэн байдаг, тэдний хайрыг яагаад хатааж, шингэлээгүй болгож болдоггүйг Би хүртэл “мэдэхгүй.” Тиймээс хүний дотор маш олон “нууцууд” бас агуулагдаж байдаг. Бүтээгдсэн зүйлсийн дундаас хүнийг “гайхалтай” агаад “ойлгошгүй” нэгэн гэж үздэг учраас Миний өмнө тэр “эрдэм чадалтай”, Надтай адил байр суурьтай мэт байдаг—гэхдээ өөрийнх нь энэ “байр суурь” түүнд ердөө ч хачин санагддаггүй. Би хүмүүсийг энэ байр сууринд зогсож, үүнийг эдлэхийг нь зөвшөөрдөггүйдээ биш харин тэднийг зүй ёсны мэдрэмжтэй байж, өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү үнэлээсэй л гэж Би хүсдэг; тэнгэр газрын хооронд зай байдаг, Бурхан хүний хоёрын хоорондох зайг ярихын ч хэрэггүй. Бурхан хүн хоёрын хоорондох зай бүр ч илүү их бус уу? Газар дээр хүн бид хоёр “нэг завин дээр байгаа”, бид “бэрхшээлийг хамтдаа даван туулдаг.” Ялгамж чанар минь Намайг хүний ертөнцийн бэрхшээл зовлонг туулахаас чөлөөлдөггүй, үүний улмаас өнөөдөр Би ийм нөхцөл байдалд орсон. Газар дээр амар тайван амьдрах газар Надад хэзээ ч байгаагүй, ийм учраас хүмүүс “хүний Хүүд толгой хоргодох газар хэзээ ч байгаагүй” гэж хэлдэг. Ийм учраас хүмүүс мөн Намайг өрөвдөн хайрлаж нулимс урсган, Надад зориулан “тусламжийн санд” хэд арван юань хадгалсан. Зөвхөн үүний улмаас Би амрах газартай болсон; хэрвээ хүмүүсийн “тусламж” байгаагүй бол Би хаана балрах байсныг хэн мэдэх билээ!

Миний ажил дуусах үед Би энэхүү “санхүүгийн тусламжийг” хүнээс хүсэхээ болино; харин Би Өөрийн төрөлх чиг үүргээ биелүүлж, “Өөрийн гэрийн бүх зүйлийг” хүмүүст эдлүүлэхээр доош нь буулгах болно. Өнөөдөр Миний шалгалтуудын дунд хүн бүхэн туршигддаг. Би албан ёсоор гараа хүн дээр тавихад хүмүүс Намайг биширсэн нүдээр харахаа больж, харин Намайг үзэн ядах тэр мөчид Би тэдний зүрх сэтгэлийг жишээ болгон нэн даруй гаргаж тавих болно. Хүний зүрх сэтгэлийг Би “микроскопоор” шинжиж харахад Намайг гэсэн жинхэнэ хайр тэдэнд байдаггүй. Олон жилийн турш хүмүүс Намайг мэхэлж, Намайг хуурсаар ирсэн—тэдний зүрхний зүүн тосгуур, баруун ховдол хоёулаа Надад чиглэсэн үзэн ядалтын хорыг агуулдаг болж таарсан. Тэгэхээр Би тэдэнд тэгж ханддагт гайхах зүйлгүй. Гэсэн ч тэд үүнийг огт мэдэхгүй хэвээр үлдсэн агаад үүнийгээ хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Би Өөрийн судалгааны үр дүнг тэдэнд харуулахад ч гэсэн тэд мөн л сэрдэггүй; тэдний оюун санаанд эдгээр нь бүгд өнгөрсөн үеийн хэрэг явдлууд, өнөөдөр дахин сөхөх учиргүй мэт байдаг. Тиймээс хүмүүс “лабораторийн хариуг” зүгээр л хайхрамжгүй харчхаад хүснэгтийг буцааж өгөөд алхан оддог. Цаашлаад тэд “Эдгээр нь чухал биш, миний эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэх мэт зүйлийг хэлдэг. Тэд басамжилсан инээмсэглэл бага зэрэг тодруулахын зэрэгцээ нүд нь үл ялиг заналхийлсэн харцтай байгаа нь Намайг ийм илэн далангүй байх хэрэггүй, хааш яаш байх ёстойг битүүхэн сануулж буй мэт байдаг. Би тэдний дотоод нууцыг илчилсэн нь хүний “хуулийг” зөрчсөн учраас Намайг тэд улам илүү үзэн яддаг болсон мэт байдаг. Тэр үед л Би хүмүүсийн үзэн ядалтын эх үүсвэрийг хардаг. Учир нь Намайг харж байхад тэдний цус урсаж бие дэх артерийн судсаар нь явсаар зүрхэнд орох энэ үед л Би шинэ “нээлт” хийдэг. Гэсэн ч хүмүүс энэ талаар юу ч боддоггүй. Тэд огт хайхрахгүй, юу олж авч эсвэл алдаж байгаагаа боддоггүй нь “амь биеэ хайрлалгүй” зориулдаг сэтгэлийг нь харуулахад хангалттай юм. Тэд эрүүл мэндийн байдлаа огт анхаардаггүй, Миний төлөө “яаран эргэлддэг.” Энэ нь мөн тэдний “итгэл үнэмшил”, тэдний талаарх “магтууштай” зүйл, иймээс Би дахин нэгэнтээ тэдэнд “магтаалын” захиа илгээж тэднийг баярлуулж магад юм. Гэхдээ тэдний хийдэг бүхнийг Миний чимээгүй захиа голсон учраас энэ “захиаг” уншихдаа тэд тэр дороо бага зэрэг залхдаг. Би хүмүүсийн үйлдлийг үргэлж залж чиглүүлсэн боловч тэд Миний үгэнд зэвүүцдэг мэт санагддаг; тиймээс Намайг ам ангаймагц тэд нүдээ чанга аньж, чихээ гараараа тагладаг. Миний хайрын улмаас тэд Намайг хүндэтгэж хардаггүй атлаа Намайг алдаа дутагдлыг нь хэлж өгч, эзэмшил дэх бүх барааг нь ил болгосны төлөө тэд үргэлж Намайг үзэн ядсан, тиймээс бизнес нь алдагдал хүлээж, амин зуулгагүй болсон. Ингээд Намайг үзэн ядах сэтгэл нь нэмэгдэнэ.

1992 оны 4 дүгээр сарын 14

Өмнөх: 31-р бүлэг

Дараах: 33-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих