33-р бүлэг

Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм. Зарим хүн мэдлэггүй; тэд Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаггүй, Миний хүслийг ойлгож чаддаггүй. Тэд гэр бүл болон эргэн тойрныхон нь оршдог орчныг тодорхой харж чаддаггүй ба аливааг сохроор хийж, нигүүлсэл хүртэх олон боломжийг алддаг. Тэд өөрсдийн үйлдэлд ахин дахин харамсдаг бөгөөд хэрэг явдалтай тулгарахдаа үүнийг дахиад л тодорхой харж чаддаггүй. Заримдаа арай ядан ялах гэж Бурханд түшиглэж чаддаг ч дараа нь ижил төрлийн хэрэг явдалтай тулгарвал хуучин өвчин нь сэдрээд, Миний хүслийг ухаарч чаддаггүй. Гэхдээ Би эдгээрийг хардаггүй бөгөөд та нарын гэм бурууг нэхэн санадаггүй. Харин ч Би та нарыг энэ садар самуун газраас аварч, амиа шинэчлэх боломж олгохыг хүсдэг. Би та нарыг ахин дахин өршөөсөн. Харин одоо үе бол хамгийн эгзэгтэй алхам. Та нар цаашид будилж болохгүй ба ингэж яваад, зогсоод байх маягаар урагшилж болохгүй. Хэзээ та нар хүрэх газраа очиж чадах юм бэ? Та нар бариа руу бүх чадлаараа, зогсолтгүй гүйх ёстой. Хамгийн чухал цаг үед идэвхээ бүү сулруул, зоригтой урагшил, элбэг дэлбэг найр өмнө чинь байна. Хуримын хувцас болон зөвт байдлын дээлээ хурдан өмсөөд Христийн хуримын зоогт оролц; гэр бүлийн аз жаргалыг мөнхөд эдэл! Чи урьдын адил сэтгэлээр унаж, гуниглаж, шүүрс алдахаа болино. Тэр үеийн бүх зүйл утаа мэт замхарсан байх бөгөөд Христийн дахин амилсан амь л чиний дотор ноёрхоно. Чиний дотор цэвэрлэгдэж, угаагдаад ариуссан сүм байх бөгөөд чиний олж авсан амилсан амь чамд үүрд мөнх оршино!

Өмнөх: 32-р бүлэг

Дараах: 34-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өмнөх үг

Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л...

12-р бүлэг

Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн сэргэж, хүн бүр эргэлзэлгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд...

15-р бүлэг

Хүмүүс бүгд өөрсдийгөө таних чадваргүй бүтээлүүд бөгөөд өөрсдийгөө мэдэж чаддаггүй. Гэсэн ч бусдын хийсэн, хэлсэн бүхэн эхлээд яг тэдний...

Зам… 3

Амьдралдаа Би Бурханд бие, сэтгэлээ бүхэлд нь өгөхдөө үргэлж баяртай байдаг. Тэр үед л мөс чанар минь сэвгүй, бага зэрэг амар амгалан...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих