32-р бүлэг

Гэрэл гэж юу вэ? Урьд нь та нар үнэн хэрэгтээ Ариун Сүнсний ажлын хувиралтыг гэрэл хэмээн хардаг байсан. Жинхэнэ гэрэл цаг үргэлжид байдаг: энэ нь, Надад ойртож, Надтай нөхөрлөснөөр Бурхан юу болохыг олж авах юм. Бурханы үгийг ойлгож, Түүний үгээс Бурханыг хүслийг ойлгох—өөрөөр хэлбэл, идэж, уухын сацуу Бурханы үгэнд Сүнсийг мэдэрч, Бурханы үгийг өөрсдийнхөө дотор хүлээж авах; туршлагаар дамжуулан Бурханы юу болохыг ухаарч, Бурхантай ярилцах зуураа Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авах явдал юм; бүгд гэрэл юм. Эргэцүүлж, тунгаах зуураа чи хэдийд ч гэгээрүүлэгдэж, Бурханы үгээс шинэ мэдлэг ухаан олж авч чадна. Хэрвээ чи Бурханы үгийг ухаарч, шинэ гэрлийг мэдэрвэл үйлчлэлдээ хүч чадалгүй байх уу? Та нар үйлчлэл хийхдээ маш их санаа зовдог! Яагаад гэвэл та нар бодит байдалд хүрээгүй, та нарт жинхэнэ туршлага, эсвэл мэдлэг ухаан байдаггүй. Хэрвээ чамд жинхэнэ мэдлэг ухаан байсан бол чи хэрхэн үйлчлэхээ мэдэх байсан бус уу? Тодорхой зүйлс чамд тохиолдоход тэдгээрийг хичээнгүйлэн туулах ёстой. Хэрвээ чи хялбар бөгөөд тухтай орчинд Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч чаддаг бол Бурханы царайг өдөр бүр харах болно. Хэрвээ чи Бурханы царайг харж, Бурхантай хэлэлцсэн бол чамд гэрэл байх бус уу? Та нар бодит байдалд ордоггүй, үргэлж гадна талд нь эрж хайсаар байдаг; үр дүнд нь та нар юу ч олдоггүй ба амийн ахиц дэвшил чинь удааширдаг.

Гадна талд анхаарлаа бүү төвлөрүүл; харин дотроо Бурхантай ойртож, гүн гүнзгий ярилцаж, Бурханы хүслийг ухаар; тэгвэл үйлчлэлдээ замтай байх бус уу? Та нар хичээнгүйлэн анхаарал тавьж, дуулгавартай дагах ёстой. Хэрвээ бүх зүйлийг зөвхөн Миний үгийн дагуу хийж, Миний заасан замд орвол замтай болохгүй гэж үү? Хэрвээ чи бодит байдалд орох замыг олбол Бурханд үйлчлэх замтай ч болно. Энэ бол энгийн! Бурханы өмнө улам их ирж, Бурханы үгийг илүү их тунгаа, тэгээд чи дутаж байгаа зүйлээ олж авна. Чи бас шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл, шинэ гэрэлтэй байх болно.

Өмнөх: 31-р бүлэг

Дараах: 33-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих