Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг гүйцэтгэгч, бүрэн төгс жинхэнэ Бурхан юм! Тэр долоон одыг барьж, долоон Сүнсийг агуулж, долоон нүдтэй байж, долоон лац болон хуйлмал номыг нээгээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр Тэр долоон аяга, долоон гамшгийг удирдаж, долоон аянгыг нээдэг; Тэр аль эрт долоон бүрээг дуугаргасан! Түүний бүтээсэн, бүрэн төгс болгосон бүх зүйл Түүнийг магтаж, Түүнд алдрыг өгч, Түүний сэнтийг өргөмжлөх ёстой. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бүх зүйл, Та бүхнийг гүйцэлдүүлсэн ба Тантай байхад бүгд бүрэн төгс, бүгд гэгээтэй, бүгд чөлөөлөгдсөн, бүгд эрх чөлөөтэй, бүгд хүчирхэг агаад хүч чадалтай! Тантай байхад бүх нууц илчлэгдэж, нуугдсан, далдлагдсан зүйл юу ч байдаггүй. Түүнчлэн, Та Өөрийн үй олон дайсныг шүүж, Өөрийн сүр жавхлан, Өөрийн дүрэлзэх гал, Өөрийн уур хилэнг үзүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр Та урьд үзэгдээгүй, үүрдийн, тэр чигтээ эцэс төгсгөлгүй алдар суугаа үзүүлдэг! Бүх хүн сэрж, чөлөөтэй уухайлан, дуулж, мөнхөөс мөнхөд орших төгс хүчит, бүхэлдээ-үнэн, бүхэлдээ-амьд, элбэг, суу алдарт, жинхэнэ Бурханыг шагшин магтах хэрэгтэй. Түүний сэнтийг үргэлж өргөмжилж, Түүний ариун нэрийг магтаж, алдаршуулах хэрэгтэй. Энэ бол Миний Бурханы мөнхийн хүсэл бөгөөд Түүний бидэнд илчилж, хайрласан хязгааргүй ерөөлүүд юм! Бидний хэн нь үүнийг өвлөдөггүй вэ? Бурханы ерөөлүүдийг өвлөхийн тулд хүн Бурханы нэрийг өргөмжилж, сэнтийг нь тойрон шүтэн мөргөх ёстой. Түүний өмнө өөр сэдэл, өөр санаа зорилготой ирдэг хүмүүс Түүний дүрэлзэх галд хайлах болно. Өнөөдөр бол Түүний дайснууд шүүгдэх өдөр, мөн энэ өдөр тэд мөхөх болно. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь Миний Төгс Хүчит Бурхан илчлэгдэж, алдар суу болон нэр хүндийг олж авах өдөр юм. Өө, хүмүүс ээ! Бидэнд үүрдийн үүрд элэгсэг сэтгэл, аврал өгч, ерөөл хайрлаж, Өөрийн хөвгүүдийг бүрэн төгс болгож, Өөрийн хаанчлалыг амжилттайгаар биелүүлдэг Төгс Хүчит Бурханыг магтаж, угтан авахаар хурдан босоцгоо! Энэ бол Бурханы гайхамшигтай үйл хэрэг! Тэр Өөрөө биднийг аварч, бүрэн төгс болгож, алдар луу аваачихаар ирдэг нь Бурханы мөнхийн урьдчилан тогтоолт, зохицуулалт юм.

Өндийн босож, гэрчлэл хийдэггүй хүмүүс бүгд сохрыг тэвчигчид, мэдлэггүй байдлын хаад бөгөөд тэд мөнхөд мэдлэггүй, мөнхөд тэнэг, мөнхийн сохор үхэгсэд болох болно. Иймд бидний сүнс сэрэх хэрэгтэй! Бүх хүн босох хэрэгтэй! Алдрын Хаан, өршөөлийн Эцэг, золин авралын Хүү, элбэг дэлбэг долоон Сүнс, сүр жавхлант дүрэлзэх гал, зөвт шүүлт авчирдаг, бүгдэд хүрэлцэхүйц, элбэг, төгс хүчит, бүрэн төгс Төгс Хүчит Бурханыг эцэс төгсгөлгүйгээр уухайлж, магтаж, өргөмжил! Түүний сэнтий үүрд өргөмжлөгдөх болно! Энэ бол Бурханы мэргэн ухаан, Түүний авралын гайхамшигтай зам, Түүний алдарт хүслийн биелэлт гэдгийг бүх хүн харах хэрэгтэй. Хэрвээ бид өндийн босож, гэрчлэл хийхгүй бол цаг нь нэгэнт өнгөрвөл буцах зам байхгүй. Бид ерөөл хүртэх үү, золгүй явдал хүртэх үү гэдэг нь энэ цаг үед бидний хийж, бодож, амьдран харуулдаг зүйлийн дагуу аяны маань одоогийн үе шатанд шийдэгддэг. Тэгвэл та нар хэрхэн үйлдэх хэрэгтэй вэ? Бурханд гэрчлэл хийж, Бурханыг үүрд өргөмжилж, төгс хүчит Христ—мөнхийн, цор ганц, жинхэнэ Бурханыг өргөмжил!

Одоогоос та нар, Бурханд гэрчлэл хийдэггүй, цор ганц, жинхэнэ Бурханд гэрчлэл хийдэггүй, Түүний талаар эргэлзээ өвөрлөдөг хүмүүс бүгд өвчтэй, үхсэн бөгөөд Бурханыг үл хэрэгсэгчид гэдгийг тодорхой харах хэрэгтэй! Бурханы үг эрт цаг үеэс хэдийнээ батлагдчихсан; Надтай хамт цугладаггүй хүмүүс таран бутарч, Надтай хамт байдаггүй хүмүүс Миний эсрэг байдаг; энэ бол чулуун дээр сийлсэн өөрчлөгдөшгүй үнэн! Бурханд гэрчлэл хийдэггүй хүмүүс бол Сатаны зарц нар юм. Энэ хүмүүс Бурханы хүүхдүүдийг үймүүлж, хуурч, Бурханы удирдлагад саад болохоор ирдэг ба тэдний амийг таслах ёстой! Тэдэнд сайн санаа гаргасан хэн ч өөрсдийн сүйрлийг эрж хайдаг. Чи Бурханы Сүнсний яриаг сонсон, итгэж, Бурханы Сүнсний замаар алхаж, Бурханы Сүнсний үгээр амьдарч, төгс хүчит Бурханы сэнтийг үүрд илүү их өргөмжлөх хэрэгтэй!

Төгс Хүчит Бурхан бол долоон Сүнсний Бурхан! Тэр мөн долоон нүд, долоон одны Бурхан[a], Тэр долоон лацыг нээдэг ба хуйлмал номыг бүхэлд нь Тэр нээдэг! Тэр долоон бүрээг дуугаргасан ба Түүний хүслээр чөлөөлөгдөхийн тулд долоон аяга болон долоон гамшиг Түүний гарт байдаг. Өө, үргэлж лацтай байсан долоон аянга! Тэднийг нээх цаг нь ирлээ! Долоон аянгыг нээх Тэр бидний нүдний өмнө хэдийнээ гарч ирчихсэн байна!

Төгс Хүчит Бурхан минь! Тантай байхад бүх зүйл чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй, саад бэрхшээлгүй ба бүгд түвэггүй урсдаг! Юу ч Танд саад болж зүрхэлдэггүй ба бүгд Танд захирагддаг. Захирагддаггүй хэн ч бай бүгд үхдэг!

Төгс Хүчит Бурхан, долоон нүдтэй Бурхан! Бүгд тов тодорхой, бүгд гэгээтэй, илрүүлэгдсэн бөгөөд бүгд илчлэгдэж, ил болдог. Түүнтэй хамт байхад бүгд болор шиг тунгалаг ба Бурхан Өөрөө ийм байгаад зогсохгүй, Түүний хөвгүүд ч бас ийм байдаг. Хэн ч, ямар ч зүйл, ямар ч юм Түүний болон Түүний хөвгүүдийн өмнө далдлагдаж чадахгүй!

Төгс Хүчит Бурханы долоон од бол гэгээтэй! Чуулганыг Тэр төгс болгож, Өөрийн чуулганы элч нарыг томилдог бөгөөд чуулган бүхэлдээ Түүний хангалтад байдаг. Тэр долоон лацыг бүгдийг нь нээж, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө болон Өөрийн хүслийг Өөрөө гүйцэлдүүлдэг. Хуйлмал ном бол Түүний удирдлагын ер бусын сүнслэг хэл ба Тэр үүнийг нээж, илчилсэн!

Бүх хүн Түүний цуурайтсан долоон бүрээг сонсох хэрэгтэй. Түүнтэй байхад бүгд мэдэгдэх ба дахиж хэзээ ч нуугдаж, уй гашуутай байхгүй. Бүгд илчлэгддэг, бүгд ялгуусан!

Төгс Хүчит Бурханы долоон бүрээ бол нээлттэй, алдар суутай, ялгуусан бүрээнүүд юм! Тэдгээр нь мөн Түүний дайснуудыг шүүдэг бүрээ юм! Түүний ялалт дунд, Түүний эвэр бүрээ өргөмжлөгддөг! Тэр бүх орчлон ертөнцийг захирдаг!

Тэр гай гамшгийн долоон аягыг бэлдсэн, эдгээрийг Түүний дайснууд руу эцсийн хязгаарт нь хүртэл бүх хүчээр нь сул тавьдаг ба тэд Түүний дүрэлзэх галд сөнөх болно. Төгс Хүчит Бурхан Өөрийн эрх мэдлийн хүчийг үзүүлж, Түүний дайснууд бүгд устдаг. Эцсийн долоо аянга нь Төгс Хүчит Бурханы өмнө цаашид битүүмжлэгдэхгүй, тэд бүгд нээлттэй! Тэр Өөрийн дайснуудыг долоон аянгаар үхэлд хүргэж, дэлхийг тогтворжуулж, дахиж хэзээ ч сүйтгэгдэлгүй Түүнд үйлчлэл үзүүлэхэд хүргэдэг.

Зөвт Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг үүрд шагшин магтъя! Та эцэс төгсгөлгүй магтаал, эцэс төгсгөлгүй сайшаал болон өргөмжлөлийг хүртэх гавьяатай! Таны долоон аянга зөвхөн Таны шүүлтийн төлөө бус, харин бүх зүйлийг бүрэн төгс болгох Таны алдар суу, эрх мэдлийн төлөө байдаг!

Бүх хүн сэнтийн өмнө баяраа тэмдэглэж, баяр хөөртэйгөөр төгс хүчит Христ Бурханыг өргөмжилдөг! Тэдний хоолой аянга мэт цуурайтна! Маргаангүй бүх зүйл Түүний ачаар оршиж, Түүний ачаар бий болдог. Хэн бүх алдар суу, нэр хүнд, эрх мэдэл, мэргэн ухаан, ариун байдал, ялалт, илчлэлийг бүхэлд нь Түүнд хамааруулахгүй байж зүрхлэх билээ? Энэ бол Түүний хүслийн хэрэгжилт бөгөөд Түүний удирдлагын бүтээн босголтын эцсийн биелэлт юм!

Тайлбар:

a. Эх бичвэрт “-ны Бурхан” гэдгийг орхидог.

Өмнөх:ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дараах:ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ