24-Р БҮЛЭГ

Цаг хугацаа улам бүр ойртож байна. Сэрцгээ! Бүх ариун хүмүүс ээ! Би та нарт хандан ярьж, сонсож буй бүхэн сэрнэ. Би бол та нарын энэ олон жилийн турш итгэж ирсэн Бурхан билээ. Өнөөдөр Би махбод болж, нүдний чинь өмнө гарч ирсэн бөгөөд Намайг үнэхээр хүсдэг, Миний төлөө ямар ч төлөөс төлөхөд бэлэн, Миний үгийг үнэхээр сонсдог, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа хүмүүсийг ийнхүү илчилдэг. Би бол төгс хүчит Бурхан учраас хүний бүх далд нууцыг харж чадна, мөн хэн Намайг үнэхээр хүсдэгийг мэднэ, хэн Намайг эсэргүүцдэгийг мэднэ; Би бүх зүйлийг ажигладаг.

Миний зүрх сэтгэлийн дагуу байж, Миний ачааг хайхарч чаддаг бүлэг хүмүүсийг Би одоо аль болох хурдан бий болгохыг хүсэж байна. Гэхдээ Би Өөрийн чуулганыг цэвэрлэж, ариусгахаас түдгэлзэж чадахгүй; чуулган бол Миний зүрх сэтгэл билээ. Миний үгийг идэж уухад чинь саад болдог бүх муу хүнийг Би жигшдэг. Учир нь Намайг үнэхээр хүсдэггүй цөөн хэдэн хүн бий. Энэ хүмүүс ов мэхээр дүүрэн, чин сэтгэлээсээ Надад ойртдоггүй, мөн ёрын муу бөгөөд Миний хүслийг биелүүлэхэд саад болдог хүмүүс юм; тэд бол үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс биш. Энэ хүмүүс өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зангаар дүүрэн, нэр төрд ухаан жолоогүй дуртай, ихэрхүү байх дуртай бөгөөд ярьж байгаа үгийг нь сонсоход таатай ч нууцхандаа тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй. Энэ муу хүмүүс бүгд тусгаарлагдаж, устгагдан зайлуулагдана; тэд гамшигт зовж зүдэрнэ. Та нарт сануулж, сэрэмжлүүлэхийн тулд эдгээр үгийг хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар Миний зүрх сэтгэлийн дагуух замаар алхана. Үргэлж сүнс рүүгээ буцаж оч, учир нь Намайг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг хүмүүсийг Би хайрладаг. Та нар Надад ойртдог учраас Би та нарыг хамгаалж, энэ ёрын муу хүмүүсээс хол байлгаж, Өөрийн гэртээ бат зогсоож, эцсийг нь хүртэл та нарыг хамгаална.

Өмнөх: 23-Р БҮЛЭГ

Дараах: 25-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ЧИ ИТГЭЛИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?

Хүний дотор итгэлийн тухай эргэлзээтэй үг л байдаг, харин итгэл гэж юу болохыг хүн мэддэггүй, яагаад итгэдгээ бүр ч мэддэггүй. Хүн хэтэрхий...

АЖИЛ БА ОРОЛТ (8)

Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх