23-Р БҮЛЭГ

Миний дуу хоолойг сонссон бүх ах, эгч нарт: Та нар Миний хатуу шүүлтийн дуу хоолойг сонссон, дэндүү их зовлон туулсан. Гэхдээ та нар Миний ширүүн дуу хоолойн ард Миний санаа зорилго нуугддагийг мэдэх хэрэгтэй! Та нарыг аврах гэсэндээ Би сахилгажуулдаг. Хайртай хөвгүүдийнхээ төлөө Би та нарыг лавтай сахилгажуулж, засаж, удалгүй бүрэн төгс болгоно гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Миний зүрх сэтгэл ихэд тэсэн ядаж байгаа ч та нар Миний зүрх сэтгэлийг ойлгодоггүй бөгөөд Миний үгийн дагуу үйлддэггүй. Өнөөдөр Миний үг та нар дээр ирж, Бурхан бол элэгсэг Бурхан гэдгийг бодитоор таниулдаг бөгөөд та нарт бүгдэд Бурханы чин хайрыг амсуулдаг. Гэхдээ дүр эсгэж байгаа цөөн тооны хүмүүс бас бий. Тэд бусдын уй гашууг харахаараа дуурайж, бас нүдэндээ нулимс мэлтэгнүүлнэ. Гаднаа Бурханд өртэй бөгөөд харамсдаг мэт харагддаг боловч дотроо Бурханыг жинхэнээсээ ойлгодоггүй, Түүний талаар эргэлздэг хүмүүс бас байдаг; тэд нар ердөө дүр үзүүлж байна. Би ийм хүмүүсийг хамгийн их жигшдэг! Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүс Миний хотоос тусгаарлагдана. Миний санаа зорилго гэвэл, Намайг халуун сэтгэлээр хүсдэг хүмүүсийг Би хүсдэг бөгөөд Намайг чин үнэнээр эрэлхийлдэг хүмүүс л Намайг баярлуулж чадна. Би тэдэнд гарцаагүй Өөрийн гараар тусалж, тэдэнд гай гамшиг яавч тохиолдуулахгүй. Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс Бурханы зүрх сэтгэлд хайхрамжтай байж, Миний хүслийг биелүүлэхэд бэлэн байна. Иймээс та нар бодит байдал руу удалгүй орж, Миний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөх ёстой—энэ бол Миний хамгийн том ачаа билээ. Хэрвээ бүх чуулган болон ариун хүмүүс бодит байдал руу орж, бүгд Надтай шууд нөхөрлөж, Надтай нүүр тулан уулзаж чаддаг болж, үнэн ба зөвт байдлыг хэрэгжүүлбэл, зөвхөн тэр үед л тэд Миний хайртай хөвгүүд, Миний ихэд таалдаг хүмүүс болно. Энэ хүмүүст Би бүх агуу ерөөлийг хайрлана.

Өмнөх: 22-Р БҮЛЭГ

Дараах: 24-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

19-Р БҮЛЭГ

Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой;...

ГУРВАН САНУУЛГА

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх