Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой

Ариун Сүнс өнөө үед чуулган дотор хэрхэн ажиллаж байна вэ? Чи энэ асуудлыг баттай ойлгож ухаарсан уу? Ах эгч нарын чинь хамгийн том бэрхшээл юу вэ? Тэдэнд юу хамгийн их дутагддаг вэ? Одоогоор зарим хүн шалгалт туулахдаа сөрөг байдаг, зарим нь бүр гомдоллодог. Бурхан үгээ хэлж дууссан учраас зарим хүн урагшлахаа больдог. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй. Тэд бие даан амьдарч чаддаггүй бөгөөд сүнслэг амьдралаа хадгалж чаддаггүй. Зарим хүн Бурханыг ярих үед ойрхон дагаж, эрч хүчтэйгээр эрэлхийлж, хэрэгжүүлэхэд бэлэн байдаг боловч Бурхан үг хэлэхгүй үед тэд урагшлахаа больдог. Хүмүүс Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ ойлгоогүй хэвээр, Бурханыг аяндаа хайрлах хайр тэдэнд байдаггүй; өмнө нь тэд албан хүчээр Бурханыг дагадаг байсан. Бурханы ажлаас залхдаг зарим хүн одоо бий. Ийм хүмүүс аюулд байгаа биш гэж үү? Маш олон хүн зүгээр л аргацаах байдалтай байдаг. Хэдийгээр тэд Бурханы үгийг идэж ууж, Түүнд залбирдаг ч үүнийгээ хайнга хийдэг бөгөөд нэгэн цагт байсан урам зориг нь тэдэнд байхаа больсон. Ихэнх хүн Бурханы цэвэршүүлж, төгс болгох ажлыг сонирхдоггүй, үнэндээ тэдэнд ямар ч дотоод хөдөлгөгч хүч байхгүй мэт ямагт байдаг. Тэд гэм бурууд дийлдсэн ч Бурханд өртэй гэдгээ мэдэрдэггүй, бас харамсахаа ч мэддэггүй. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, бас чуулганыг орхидоггүй, харин түр зуурын зугаа цэнгэл л эрж хайдаг. Энэ хүмүүс бол мунхаг, хамгийн усан тэнэг! Цаг нь ирэхэд тэд бүгд хаягдаж, нэг нь ч аврагдахгүй! Хэрвээ нэг удаа аврагдсан бол үргэлж аврагдана гэж чи боддог уу? Ийм итгэл үнэмшил нь цэвэр залилан! Амийн оролтыг эрэлхийлдэггүй бүх хүн гэсгээгдэнэ. Ихэнх хүн амийн оролт, үзэгдлүүд, үнэний хэрэгжүүлэлтийг огтхон ч сонирхдоггүй. Тэд оролтыг эрэлхийлдэггүй, илүү гүнзгий оролтыг гарцаагүй эрэлхийлдэггүй. Тэд өөрсдийгөө сүйрүүлж байгаа бус уу? Яг одоо нөхцөл байдал нь байнга сайжирч байгаа хэсэг хүмүүс бий. Ариун Сүнс ажиллах тусам тэд илүү их итгэлтэй болдог; тэд туршлагажих тусмаа Бурханы ажлын гүн гүнзгий нууцыг төдий чинээ их туулдаг. Илүү гүнзгий орох тусмаа тэд илүү их ойлгодог. Тэд Бурханы хайр маш агуу гэдгийг мэдэрч, дотроо тайван, гэгээрсэн санагддаг. Тэд Бурханы ажлын талаар ойлголттой байдаг. Энэ бол Ариун Сүнс дотор нь ажиллаж байгаа хүмүүс юм. Зарим хүн, “Бурханы шинэ үг байхгүй байсан ч би үнэнийг илүү гүнзгий эрж хайсаар байх ёстой, өөрийн бодит туршлагын бүх зүйлд нухацтай хандаж, Бурханы үгийн бодит байдал руу орох ёстой” гэж хэлдэг. Ийм хүнд Ариун Сүнсний ажил байдаг. Хэдийгээр Бурхан хүн нэг бүрд царай төрхөө харуулдаггүй, тэднээс нуугдаж, ганц ч үг айлддаггүй, хүмүүс заримдаа дотроо бага зэрэг цэвэршүүлэлт туулдаг ч Бурхан хүмүүсийг бүрэн орхиогүй. Хэрвээ хүн өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хадгалж чадахгүй бол түүнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Цэвэршүүлэлтийн хугацаанд, Бурхан Өөрийгөө харуулахгүй байх хугацаанд хэрвээ чи өөртөө итгэлгүй байж, харин ч зайлан холддог бол, Бурханы үгийг туулахад анхаарлаа хандуулдаггүй бол энэ нь Бурханы ажлаас зугтааж байгаа хэрэг юм. Хожим нь чи хаягдах хүмүүсийн нэг болох болно. Бурханы үг рүү орохоор эрж хайдаггүй хүмүүс Түүний төлөө гэрчлэлд зогсож яавч чадахгүй. Бурханы төлөө гэрчлэл хийж, Түүний хүслийг хангаж чаддаг хүмүүс бүгд Бурханы үгийг эрэлхийлэх урам зоригоосоо бүрэн хамааралтай байдаг. Хүмүүст Бурханы гүйцэтгэдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг; чамаар амийг эрэлхийлүүлэх нь чамайг төгс болгохын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь чамайг Бурханд ашиглагдахад тохирохуйц болгохын төлөө байдаг. Чиний одоо эрэлхийлж буй бүхэн зөвхөн нууцуудад чих тавьж, Бурханы үгийг сонсож, нүдээ хужирлаж, ямар нэг шинэ зүйл, чиг хандлага байгаа эсэхийг харахаар хайж, сониуч зангаа хангах байдаг. Хэрвээ зүрх сэтгэлд чинь иймэрхүү санаа зорилго байгаа бол чи яагаад ч Бурханы шаардлагыг хангаж чадахгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш, харин хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас хамтран ажиллахгүй байгаа юм. Тэд Түүний ерөөл хайрлахаар айлддаг үгийг нь сонсохыг л хүсдэг бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийн үгийг нь сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн ерөөл олж авах гэсэн хүсэл биелээгүй учраас тэд идэвхгүй, сул дорой болсон. Бурхан Өөрийг нь дагах боломжийг хүмүүст зориуд олгодоггүй юм биш, мөн хүн төрөлхтөнд зориуд цохилт өгч байгаа ч юм биш. Өөрсдийнх нь санаа зорилго зохисгүй байдаг учраас л хүмүүс идэвхгүй, сул дорой байдаг. Бурхан бол хүнд амь өгдөг Бурхан бөгөөд хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг, сул дорой байдал, ухралт няцалт бүгд өөрсдөөс нь үүдэлтэй.

Бурханы одоогийн ажил нь хүмүүст зарим нэг цэвэршүүлэлт авчирдаг бөгөөд энэхүү цэвэршүүлэлтийг хүлээж авахдаа бат зогсож чаддаг хүмүүс л Бурханы сайшаалыг хүртэнэ. Тэр яаж Өөрийгөө нууж, үг хэлэхгүй, ажиллахгүй байсан ч хамаагүй, чи эрч хүчтэйгээр эрж хайсаар байж чадна. Бурхан чамайг голох болно гэж хэлсэн ч гэсэн чи Түүнийг дагасаар байх болно. Энэ нь Бурханы төлөө гэрчлэлд зогсож байгаа хэрэг юм. Хэрвээ Бурхан чамаас Өөрийгөө нуухад, чи Түүнийг дагахаа боливол энэ нь Бурханы төлөө гэрчлэлд зогсож байгаа хэрэг мөн үү? Хүмүүст бодитой оролт байхгүй бол тэдэнд бодитой биеийн хэмжээ байдаггүй бөгөөд асар том шалгалттай үнэхээр тулгарах үедээ тэд бүдэрдэг. Бурхан үг айлдахгүй, эсвэл чиний үзэлтэй нийцэхгүй зүйл хийж байгаа үед чи сэтгэлээ барьж дийлдэггүй. Хэрвээ Бурхан одоо чиний үзлийн дагуу үйлдэж байсан бол, Тэр чиний хүслийг хангаж, чи босож зогсоод эрч хүчтэйгээр эрэлхийлж чаддаг байсан бол, чиний түшиглэж амьдардаг үндэс суурь юу байх байсан бэ? Хүний сониуч зангаасаа бүрэн хамааралтай амьдарч байгаа олон хүн байдаг гэж Би хэлнэ. Тэдэнд эрж хайх жинхэнэ зүрх сэтгэл огтоос байдаггүй. Үнэний оролтыг эрэлхийлдэггүй, харин өөрсдийн сониуч занд түшиглэн амьдардаг хүмүүс бол жигшмээр хүмүүс бөгөөд тэд аюулд байдаг! Бурханы янз бүрийн ажил нь бүгд хүн төрөлхтнийг төгс болгохын тулд хэрэгждэг. Гэвч хүмүүс үргэлж сониучирхаж, хов живийн талаар асууж лавлах дуртай байдаг, тэд гадаад орон дахь одоогийн хэрэг явдлын талаар санаа зовж байдаг. Тэд жишээ нь Израилд юу болж байгаа, Египетэд газар хөдлөлт болсон эсэхийг сонирхох зэргээр аминч хүслээ хангах шинэ, сонин хачин зүйлсийг үргэлж хайж байдаг. Тэд амийг эрэлхийлдэггүй, төгс болгуулахыг ч зорьдоггүй. Харин тэдний сайхан мөрөөдөл биелж, хэрээс хэтэрсэн хүслүүд нь гүйцэлдэж магадгүй гэсэндээ Бурханы өдрийг аль болох хурдан ирүүлэхийг л эрж хайдаг. Тийм хүн бол прагматик биш—тэд бол буруу харах өнцөгтэй хүмүүс юм. Үнэнийг эрж хайх л хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн үндэс суурь мөн. Хүмүүс амийн оролтыг эрэлхийлдэггүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй бол шийтгэл хүлээнэ. Шийтгүүлэх хүмүүс бол Бурханы ажлын цаг үед Ариун Сүнсний ажил байхгүй хүмүүс юм.

Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүс Түүнтэй хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Бурхан одоогоор хүмүүсийг туршиж байгаа. Тэр үг айлдахгүй, харин Өөрийгөө нууж, хүмүүстэй шууд холбоо тогтоохгүй байгаа. Гаднаас нь харахад Тэр ямар ч ажил хийхгүй байгаа юм шиг боловч үнэндээ бол хүний дотор ажилласаар байгаа. Амийн оролтыг эрэлхийлдэг хэн боловч амийн эрэл хайгуулын үзэгдэлтэй байдаг бөгөөд Бурханы ажлыг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан ч гэсэн тэдэнд эргэлзээ байдаггүй. Шалгалт туулж байхад Бурхан юу хийхийг хүсдэг, Тэр ямар ажил гүйцэлдүүлэхийг хүсдэгийг мэддэггүй байсан ч гэсэн, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы санаа зорилго үргэлж сайн байдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи Түүнийг үнэн зүрх сэтгэлээр эрэлхийлдэг бол Тэр чамайг хэзээ ч орхихгүй бөгөөд эцэст нь чамайг гарцаагүй төгс болгож, хүмүүсийг зохих хүрэх газарт нь аваачна. Бурхан одоогоор хүмүүсийг хэрхэн туршиж байгаагаас үл хамааран, Тэр хүмүүсийг зохих үр дүнгээр нь хангаж, хийсэн зүйлд нь үндэслэн зохих залхаан цээрлүүлэлтийг ногдуулах өдөр ирэх болно. Бурхан хүмүүсийг тодорхой нэг цэгт хүртэл хөтлөөд, дараа нь зүгээр л тэднийг хөсөр хаяж, умартахгүй. Учир нь Бурхан бол итгэж болохуйц билээ. Энэ үе шатанд Ариун Сүнс цэвэршүүлэлтийн ажил хийж байна. Тэр хүн нэг бүрийг цэвэршүүлж байгаа. Үхлийн шалгалт болон гэсгээлтийн шалгалтаас бүрдсэн ажлын алхамд, үгээр дамжуулан цэвэршүүлэлтийг хэрэгжүүлсэн. Хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг, мөн хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэйг ойлгох ёстой. Үнэндээ, энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Бурхан юу хийх нь хамаагүй, энэ нь цэвэршүүлэлт байна уу, эсвэл Тэр үг хэлэхгүй ч байсан, Бурханы ажлын нэг ч алхам хүн төрөлхтний үзэлтэй нийцдэггүй. Түүний ажлын алхам бүр хүмүүсийн үзлийг бут цохиж, эвддэг. Энэ бол Түүний ажил. Гэхдээ, Бурханы ажил тодорхой үе шатанд хүрсэн тул Тэр ямартай ч бүх хүн төрөлхтнийг үхүүлэхгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийн аль алийг нь өгдөг бөгөөд Түүнийг эрэлхийлдэг бүх хүн ерөөлийг нь олж авч чадна, харин тэгдэггүй хүмүүсийг Бурхан таягдан хаяна. Энэ нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Өөр бусад зүйлээс үл хамааран, Бурханы ажил дуусах үед хүн нэг бүр тохирсон хүрэх газартай байх болно гэдэгт чи итгэх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг сайхан хүсэл эрмэлзлээр хангасан боловч эрэл хайгуулгүйгээр тэдгээрийг олж авах боломжгүй. Чи одоо үүнийг харж чаддаг байх ёстой—Бурхан хүмүүсийг цэвэршүүлж, гэсгээх нь Түүний ажил, харин хүмүүсийн хувьд цаг үргэлж зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Бодит туршлагадаа чи эхлээд Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх ёстой; мөн юу руу орох ёстойгоо болон өөрийн дутагдлыг Түүний үгэн дотроос олж мэдэж, өөрийн бодит туршлагад орохоор эрж хайж, хэрэгжүүлэх учиртай Бурханы үгийн хэсгийг аваад хэрэгжүүлэхээр хичээх ёстой. Бурханы үгийг идэж, уух нь нэгээхэн тал. Мөн түүнчлэн чуулганы амьдралыг хадгалахын сацуу хэвийн сүнслэг амьдралтай байж, одоогийн бүх байдлаа Бурханд өгч чаддаг байх ёстой. Түүний ажил хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй, сүнслэг амьдрал чинь хэвийн хэвээр үлдэх ёстой. Сүнслэг амьдрал чиний хэвийн оролтыг хадгалж чадна. Бурхан юу хийдэг нь хамаагүй, чи сүнслэг амьдралаа тасралтгүй үргэлжлүүлж, үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Энэ бүгд нь Ариун Сүнсний ажил боловч хэвийн нөхцөл байдалтай хүмүүсийн хувьд энэ нь төгс болгуулах байхад хэвийн бус нөхцөл байдалтай хүмүүст энэ нь шалгалт юм. Ариун Сүнсний цэвэршүүлэлтийн ажлын одоогийн үе шатанд зарим хүн, Бурханы ажил маш агуу бөгөөд хүмүүст цэвэршүүлэлт маргаангүй хэрэгтэй, эс тэгвээс тэдний биеийн хэмжээ дэндүү жижиг байх бөгөөд тэд Бурханы хүсэлд хүрэх аргагүй байх болно гэж хэлдэг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал нь сайн бус хүмүүсийн хувьд энэ нь Бурханыг эрэлхийлэхгүй байх шалтгаан, цугларалтад оролцохгүй байх, Бурханы үгийг идэж, уухгүй байх шалтгаан болдог. Бурханы ажилд Түүний юу хийдэг, ямар өөрчлөлт хийдэг нь хамаагүй хүмүүс хэвийн сүнслэг амьдралын суурийг хадгалах ёстой. Чи сүнслэг амьдралынхаа одоогийн үе шатанд хайнга байгаагүй байж магадгүй боловч, чи ихийг олж аваагүй л байгаа, асар их ургац хураагаагүй байгаа. Иймэрхүү нөхцөлд чи дүрмийг дагах л ёстой; аминдаа хохирол амсахгүйн тулд, Бурханы хүслийг хангахын тулд чи эдгээр дүрмийг мөрдөх ёстой. Хэрвээ сүнслэг амьдрал чинь хэвийн бус бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй харин ч чиний үзэлтэй огт нийцдэггүй гэдгийг чи үргэлж мэдэрдэг ба Түүнийг дагахад бэлэн байдаг ч чамд дотоод хөдөлгөгч хүч дутагддаг. Иймээс Бурхан одоо юу хийж байгаа нь хамаагүй, хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн хамтран ажилладаггүй бол Ариун Сүнс ажлаа хийж чадахгүй, хэрвээ хүмүүст хамтран ажиллах зүрх сэтгэл байхгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авч бараг чадахгүй. Хэрвээ чи Ариун Сүнсний ажлыг өөрийн дотор байлгахыг, Бурханы сайшаалыг олж авахыг хүсэж байвал Бурханы өмнө анхны үнэнч байдлаа хадгалах ёстой. Одоо чи илүү гүнзгий ойлголт, илүү дээд зэргийн онол, өөр бусад иймэрхүү зүйлтэй байх шаардлагагүй—анхдагч суурин дээр Бурханы үгийг баримтлах нь л шаардлагатай бүх зүйл юм. Хэрвээ хүмүүс Бурхантай хамтарч ажилладаггүй, гүнзгий оролтыг эрэлхийлдэггүй бол тэдэнд анх байсан бүх зүйлийг Бурхан булаан авна. Хүмүүс дотроо тав тухтай байдалд үргэлж шунадаг ба хэдийн байгаа зүйлийг эдлэхийг илүүд үздэг. Тэд ямар ч төлөөс төлөхгүйгээр Бурханы амлалтыг олж авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний тээдэг хэрээс хэтэрсэн бодол юм. Төлөөс төлөхгүйгээр амь олж авах—гэвч аливаа зүйл ийм амархан байсан гэж үү? Хүн Бурханд итгэж, амийн оролтыг эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх үедээ төлөөс төлж, Бурхан юу ч хийсэн, Түүнийг үргэлж дагах байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи энэ бүхнийг дүрэм болгож дагадаг ч гэсэн үүнийг үргэлж баримтлах ёстой бөгөөд шалгалтууд хэчнээн их байх нь хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах эгч нараа хэзээ ч орхихгүй байж чадах ёстой. Бурхан чамайг шалгахад чи үнэнийг эрж хайсаар байх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын хамгийн наад захын шаардлага юм. Үргэлж эрж хайх хүсэлтэй байж, хамтран ажиллахыг мэрийж, бүх эрч хүчээ ашиглах—үүнийг хийх боломжтой юу? Хүмүүс үүнийг үндэс сууриа болговол тэд ялган таних чадвар, бодит байдлын оролтод хүрнэ. Өөрийн чинь байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг; энэ нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү санагддаггүй, Бурханы ажил агуу гэдгийг чи мэдэрдэг. Гэвч нөхцөл байдал чинь тааруу байвал Бурханы ажил хэчнээн агуу байсан, хэн нэгэн хэчнээн сайхан ярьдаг байсан ч, чи анхаарал хандуулахгүй. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллаж чадахгүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй.

Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн бөгөөд хэдий хүмүүс тэдгээрийг үнэн гэж хүлээн зөвшөөрч болох ч, Бурханы талаарх үзэл тэдний дотор бий болох магадлалтай хэвээр байна. Хэрэв үнэнийг ойлгож, олж авахыг хүсвэл, хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм. Хэрвээ чи хүмүүсийн хийх ёстой зүйлийг баримталдаггүй бол өмнөх бүх зовлон, шийдвэр чинь хий дэмий болох болно.

Бурханы ажлын үе шат бүрд хүмүүсийн хамтран ажиллах ёстой арга зам байдаг. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг болохоор цэвэршүүлэлт туулахдаа тэд итгэлтэй байдаг. Бурхан хүмүүсийг төгс болгодог болохоор тэд Бурханаар төгс болгуулах итгэлтэй байж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд, Бурханы харьцалт, засалтад бэлэн байдаг. Хүмүүст гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирч, Өөртэйгөө хамтран ажиллуулж, хэрэгжүүлүүлэхийн тулд Бурханы Сүнс хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн үеэр ярьдаггүй. Тэр Өөрийн дуу хоолойгоор айлддаггүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил байж л байгаа. Чи өөрт хэдийн байгаа зүйлийг баримтлах ёстой, чи Бурханд залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогсож чадсаар байх ёстой; ийм маягаар чи үүргээ биелүүлнэ. Хүмүүсийн итгэл болон хайрыг шалгах Бурханы шалгалтууд нь Түүнд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгийг илүү их амтлахыг шаарддаг гэдгийг та бүхэн Түүний ажлаас тодорхой харах хэрэгтэй. Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийн хүслийг чамд ойлгуулдаг боловч чи үүний алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол юу ч олж авахгүй. Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ чи Түүнд залбирч чадсаар байх ёстой бөгөөд Түүний үгийг амтлах үедээ Түүний өмнө ирж, эрж хайж, урам хугаралт, хүйтэн сэтгэлийн ямар ч ул мөргүйгээр Түүнд итгэх итгэлээр дүүрэн байх ёстой. Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс цугларалтын үеэр эрч хүчээр дүүрэн байдаг боловч гэртээ харих үедээ харанхуйд унадаг. Хамт цуглахыг хүртэл хүсдэггүй зарим хүн бий. Иймээс хүмүүс ямар үүрэг биелүүлэх ёстойг чи тодорхой ойлгох ёстой. Бурханы хүсэл чухам юу болохыг чи мэдэхгүй байж болох боловч үүргээ гүйцэтгэж, залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлээ баримталж чадна. Ийм маягаар Бурханы ажлын дараагийн алхмыг хүлээн зөвшөөрөх илүү боломжтой болно. Бурхан нуугдмал байдлаар ажиллах үед чи эрж хайдаггүй бол энэ нь асуудал болдог. Цугларалтуудын үеэр Түүнийг ярьж, номлох үед чи урам зоригтойгоор сонсдог ч Түүнийг ярихгүй байх үед чи эрч хүчээр дутаж, ухарч няцдаг. Ямар төрлийн хүн ингэдэг вэ? Энэ бол ердөө л урсгалаараа явдаг хүн юм. Тэд ямар ч үзэл баримтлал, гэрчлэл, үзэгдэлгүй байдаг! Ихэнх хүмүүс ийм байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл нэг л өдөр асар том шалгалт ирэх үед чи шийтгэлд унах болно. Үзэл баримтлалтай байх нь Бурхан хүмүүсийг төгс болгох явцад маш чухал байдаг. Хэрвээ чи Бурханы ажлын нэг ч үе шатанд эргэлздэггүй, хүний үүргийг биелүүлж, Бурханы чамаар хэрэгжүүлүүлдэг зүйлийг чин сэтгэлээсээ баримталдаг бол, өөрөөр хэлбэл, Бурханы захиасыг санаж, Тэр өнөө үед юу ч хийдэг байсан Түүний захиасыг мартдаггүй бол, Түүний ажилд эргэлздэггүй, үзэл баримтлалаа хадгалж, гэрчлэлээ баримталж, алхам алхмаар ялалтад хүрдэг бол эцэст нь чи Бурханаар төгс болгуулж, ялагч болгуулах болно. Хэрвээ чи Бурханы шалгалтуудын алхам бүрд бат зогсож чаддаг, эцсийг нь хүртэл бат зогсож чаддаг бол чи бол ялагч, Бурханаар төгс болгуулсан нэгэн юм. Хэрвээ чи одоогийн шалгалтуудад бат зогсож чадахгүй бол ирээдүйд бүр ч илүү хэцүү болно. Хэрвээ чи зөвхөн шалихгүй зовлон туулаад, үнэнийг эрэлхийлдэггүй бол эцэст нь юу ч олж авахгүй, гар хоосон үлдэх болно. Бурхан ярихгүй байгааг хараад эрэл хайгуулаа орхиж, зүрх сэтгэл нь сарнидаг зарим хүн байдаг. Ийм хүн мунхаг бус уу? Иймэрхүү хүмүүст ямар ч бодит байдал байдаггүй. Бурханыг ярихад тэд үргэлж ийш тийш гүйж, гаднаа завгүй, урам зоригтой харагдах боловч Бурхан одоо ярихгүй байгаа болохоор тэд эрж хайхаа больдог. Ийм хүн ирээдүйгүй. Цэвэршүүлэлтийн үеэр чи эерэг харах өнцгөөс орж, сурах ёстой хичээлүүдээ сурч мэдэх ёстой; Бурханд залбирч, Түүний үгийг уншихдаа өөрийн байдлыг үүнтэй харьцуулж, дутагдлаа олж нээж, сурах хичээл чамд маш олон байгааг олж мэдэх ёстой. Цэвэршүүлэлт туулахдаа чин сэтгэлээсээ эрж хайх тусмаа өөрийгөө хангалтгүй гэдгээ төдий чинээ их олж мэднэ. Цэвэршүүлэлт туулж байх үед чамд олон асуудал тулгардаг; чи тэдгээрийг тодорхой харж чадахгүй, гомдоллож, махан биеэ илчилдэг—ийм маягаар л чиний дотор завхарсан зан чанар дэндүү олон байгааг олж нээж чадна.

Хүмүүст хэв чанар дутмаг байдаг ба Бурханы стандартаас хэтэрхий хол зөрөөтэй байдаг. Ирээдүйд энэ замаар явахад тэдэнд итгэлтэй байдал бүр ч их хэрэгтэй байж магадгүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил үлэмж их итгэлийг, Иовын итгэлээс ч илүү агуу их итгэлтэй байдлыг шаарддаг. Итгэлтэй байдалгүйгээр хүмүүс үргэлжлүүлэн туршлагажиж чадахгүй бөгөөд Бурханаар төгс болгуулж бас чадахгүй. Агуу шалгалтын өдөр ирэхэд чуулгануудыг орхих хүмүүс хаа сайгүй байх болно. Урьдын өдрүүдэд эрж хайхдаа маш сайн байсан зарим хүн байх бөгөөд яагаад тэд итгэхээ больсон нь тодорхойгүй байх болно. Чиний ойлгохгүй олон зүйл тохиолдох бөгөөд Бурхан бас ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй, ямар ч ер бусын зүйл хийхгүй. Энэ нь баттай зогсож чадах эсэхийг чинь харахын тулд байдаг—Бурхан хүмүүсийг цэвэршүүлэхдээ баримтууд ашигладаг. Чи хараахан их зовоогүй байна. Ирээдүйд агуу шалгалтууд ирэх үед зарим газарт бүх хүн чуулганыг орхих ба чиний сайн харилцаатай байсан хүмүүс явж, итгэл үнэмшлээ орхино. Чи тэр үед бат зогсож чадах уу? Одоог хүртэл чамд тулгарсан шалгалтууд өчүүхэн байсан бөгөөд магадгүй чи тэдгээрийг арай ядан тэсвэрлэсэн байх. Энэ алхамд зөвхөн үгээр дамжуулсан цэвэршүүлэлт болон төгс болголт хамаардаг. Дараагийн алхамд, чамайг цэвэршүүлэхийн тулд баримт чам дээр ирж, тэгээд чи аюул эрсдэл дунд байх болно. Энэ нь үнэхээр ноцтой болмогц Бурхан чамд яаравчлан явахыг зөвлөх бөгөөд шашны хүмүүс чамайг урхидаж авч явахыг оролдоно. Энэ нь замаа үргэлжлүүлж чадах эсэхийг чинь харахын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь шалгалт юм. Одоогийн шалгалтууд бага боловч зарим гэр бүлийн эцэг эх нь итгэхээ больж, зарим гэр бүлийн хүүхдүүд нь итгэхээ болих өдөр ирэх болно. Чи үргэлжлүүлж чадах уу? Чамайг урагшлах тусам шалгалтууд төдий чинээ том болох болно. Бурхан хүмүүсийн хэрэгцээ болон биеийн хэмжээнийх нь дагуу цэвэршүүлэх ажлаа гүйцэтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох үе шатанд хүмүүсийн тоо үргэлжлэн өсөх боломжгүй—зөвхөн цөөрнө. Эдгээр цэвэршүүлэлтээр л дамжуулан хүмүүс төгс болгуулж чадна. Харьцалт, сахилгажуулалт, туршилт, гэсгээлт, хараагдалт—энэ бүхнийг чи тэсвэрлэж чадах уу? Ах эгч нар нь бүгд асар их эрч хүчтэйгээр эрж хайж байгаа, онцгойлон сайн нөхцөл байдалд байгаа чуулганыг харах үедээ, чи өөрөө зоригждог. Тэд нар бүгд явж, зарим нь итгэхээ больж, зарим нь бизнес хийхээр, эсвэл гэрлэхээр явж, зарим нь шашинд элсчихсэн байх өдөр ирэх үед чи бат зогсож чадах уу? Чи дотроо үймрэхгүй үлдэж чадах уу? Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох нь тийм ч амар зүйл биш! Тэр хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд олон зүйлийг ашигладаг. Хүмүүс эдгээрийг арга барил гэж үздэг боловч Бурханы анхдагч санаа зорилгоор бол эдгээр нь арга барил огт биш, харин баримт юм. Эцэст нь Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд цэвэршүүлж, тэд ямар ч гомдолгүй болох үед, Түүний ажлын энэхүү үе шат дуусах болно. Ариун Сүнсний агуу ажил бол чамайг төгс болгох явдал бөгөөд Тэр ажиллахгүй, Өөрийгөө нуух үед энэ нь чамайг төгс болгох бүр ч илүү зорилготой, ялангуяа ийм маягаар хүмүүст Бурханыг гэх хайр байгаа эсэх, Түүнд үнэхээр итгэлтэй байдаг эсэхийг харж болно. Бурхан илэн далангүй ярих үед чи хайх хэрэггүй байдаг; Түүнийг нуугдах үед л чи эрж хайж, тэмтчин урагшлах хэрэгтэй. Чи бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чаддаг байх ёстой, ирээдүйн үр дүн болон хүрэх газар чинь ямар ч байлаа гэсэн, амьд байх хугацаандаа Бурханы талаарх мэдлэг, Бурханыг гэх хайрыг эрэлхийлж чаддаг байх ёстой, мөн Бурхан чамд яаж ч ханддаг байсан, гомдоллохоос зайлсхийж чаддаг байх ёстой. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллахад нэг болзол байдаг. Тэд цангаж, эрж хайж, Бурханы үйлдлийн талаар хайнга биш, эргэлзэхгүй байж, цаг үргэлж өөрсдийн үүргийг сахин биелүүлж чадах ёстой; зөвхөн ингэж байж л Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Бурханы ажлын алхам бүрд хүн төрөлхтнөөс шаарддаг зүйл бол үлэмж их итгэлтэй байдал, эрж хайхын тулд Бурханы өмнө ирэх юм—туршлагаар л дамжуулан хүмүүс Бурхан хэчнээн хайр татам болохыг, Ариун Сүнс хүмүүст хэрхэн ажилладгийг олж мэдэж чаддаг. Хэрвээ чи туршлагаждаггүй бол, тэмтчин урагшилдаггүй бол, эрж хайдаггүй бол юу ч олж авахгүй. Чи туршлагаараа дамжуулан тэмтчин урагшлах ёстой бөгөөд өөрийн туршлагаар л дамжуулан Бурханы үйлдлийг харж, Түүний гайхалтай, ойлгошгүй байдлыг танин мэдэж чадна.

Өмнөх: Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Дараах: Чи амилсан хүн мөн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих