БУРХАНЫ АЖИЛ ХҮНИЙ ТӨСӨӨЛДӨГ ШИГ ЭНГИЙН ҮҮ?

Бурханд итгэгчийн хувьд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон өнөөдөр чамд хийдэг Бурханы төлөвлөсөн ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ та нар хүн бүрчлэн ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг гэж Би хэлдэг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан; Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдаршиж чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.

Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодод хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдар сууг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрдөг болохоор энэ нь амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм. Та нарын дунд хуулиар хамгаалагддаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар шийтгүүлдэг. Хүмүүс та нарыг ойлгодоггүй нь бүр ч илүү асуудалтай: Хамаатан садан, эцэг эх, найзууд, хамтран ажиллагсдын хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг хаях үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч аргагүй болсон байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхиж явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар билээ. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа арилгаж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нарын үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарттай, хатуу чанд ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Товчоор хэлбэл энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй Өөрийн ажлын төлөө Тэр юугаа ч хайрлахгүй. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй. Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авсан цагт л ажил нь дуусна. Бурхан алдраа дуурьсгах ажлын хоёр дахь хэсгийг бүх орчлон ертөнцөд дуусгахгүй бол Түүний өдөр хэзээ ч ирэхгүй, Түүний гар сонгосон хүмүүсээ хэзээ ч орхихгүй, Түүний алдар Израильд хэзээ ч ирэхгүй, мөн төлөвлөгөө нь хэзээ ч гүйцэлдэхгүй. Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чиний харж буй Бурханы ажил үнэхээр тийм энгийн байна уу?

Өмнөх: БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ

Дараах: ЧИ БУРХАНД ИТГЭДЭГ ТУЛ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ УЧИРТАЙ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

35-Р БҮЛЭГ

Эдүгээ бүх хүн ялгаатай түвшинд гэсгээлтэд орсон. Бурханы хэлснээр “Би хүмүүстэй мөр зэрэгцэн урагш явдаг”. Энэ нь туйлын үнэн боловч...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх