Хэрэгжүүлэлт 4

Өнөөдөр Миний ярьж байгаа амар амгалан, баяр хөөр нь чиний итгэж, ойлгодогтой адилгүй. Амар амгалан, баяр хөөр гэдэг нь бүхий л өдөржингөө аз жаргалтай байж, гэр бүлдээ өвчин эмгэг, золгүй явдалгүй, зүрх сэтгэлдээ өчүүхэн ч уй гашуу мэдрэлгүй, үргэлж сэтгэл хангалуун байж, амь чинь ямар хэмжээнд хүрснээс үл хамааран үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй байна гэсэн үг гэж чи боддог байсан. Дээр нь нэмээд цалин өсөж, хүү чинь их сургуульд дөнгөж элсэн орно. Эдгээр зүйлийг бодоод чи Бурханд залбирч, Бурханы нигүүлсэл маш агуу гэдгийг харж, баярласандаа марсайтлаа инээмсэглэн, Бурханд талархахаа больж чадахгүй. Тийм амар амгалан байдал, баяр хөөр нь Ариун Сүнсний дэргэд байхаас ирдэг жинхэнэ амар амгалан, баяр хөөр биш. Харин ч махан биеийн ханамжтай байдлаас үүдэн гардаг амар амгалан, баяр хөөр юм. Чи өнөөдөр ямар эрин үе болохыг ойлгох ёстой; энэ нь Нигүүлслийн эрин үе биш бөгөөд талхаар гэдсээ дүүргэхийг хичээдэг цаг үе байхаа больсон. Гэр бүлийн чинь бүх зүйл бүтэмжтэй байгаад чи хэт баярлаж байж болох ч чиний амь эцсийн амьсгалаа авч байгаа—тиймээс баяр хөөр чинь хэчнээн их байх нь хамаагүй, Ариун Сүнс чамтай хамт байдаггүй. Ариун Сүнстэй хамт байна гэдэг нь энгийн: хийх ёстой зүйлээ зүй зохистой хийж, хүний үүрэг, хариуцлагыг сайн биелүүлж, дутагдлаа нөхөхөд хэрэгтэй зүйлээр өөрийгөө зэвсэглэж чаддаг бай. Хэрвээ чи амийнхаа төлөө үргэлж хүнд ачаа үүрэн, үнэнийг ухамсарлаж, Бурханы одоогийн ажлыг ойлгосон учраас аз жаргалтай байдаг бол энэ нь үнэхээр Ариун Сүнсний дэргэд байгаа хэрэг юм. Эсвэл, хэрхэн туулахаа мэдэхгүй асуудалтай тулгарснаас болоод юм уу нөхөрлөж буй үнэнийг ойлгохгүйгээс болоод чи заримдаа санаа зовнилд автдаг бол Ариун Сүнс чамтай хамт байгааг энэ нь нотолдог. Эдгээр нь амийн туршлагын түгээмэл байр байдал юм. Чи Ариун Сүнстэй хамт байх болон Ариун Сүнс байхгүй байхын хоорондох ялгааг ойлгох ёстой ба үүнийг хэтэрхий энгийнээр авч үзэх ёсгүй.

Урьд нь, Ариун Сүнсний дэргэд байх болон Ариун Сүнсний ажилтай байх нь ялгаатай гэж хэлдэг байсан. Ариун Сүнсний дэргэд байх хэвийн байр байдал нь хэвийн бодол, хэвийн эрүүл ухаан, хэвийн хүн чанартай байхаар илэрхийлэгддэг. Хүний жудаг урьдынхаараа л үлдэх боловч дотроо амар амгалан болж, гаднаа ариун хүний төрх байдалтай байх болно. Ариун Сүнс тэдэнтэй хамт байх үед тэд ийм байна. Ариун Сүнс хамт байх үед хүн хэвийн бодолтой байдаг. Өлсөх үедээ тэд идэхийг хүсэж, цангасан үедээ тэд ус уухыг хүсдэг… Хэвийн хүн чанарын ийм илрэлүүд нь Ариун Сүнсний гэгээрэл биш; тэдгээр нь Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн бодол, хэвийн байр байдал юм. Зарим хүн, Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүс өлсөхийг мэддэггүй, ядрахыг мэддэггүй, гэр бүлийнхнээ огт боддоггүй мэт санагддаг ба махан биеэс өөрсдийгөө бараг бүрмөсөн салгасан байдаг гэж эндүүрэн итгэдэг. Үнэндээ Ариун Сүнс хүмүүстэй хамт байх тусам, тэд төдий чинээ хэвийн байдаг. Тэд Бурханы төлөө зовж, аливааг орхиж, өөрсдийгөө зарлагадаж, Бурханд үнэнч байхыг мэддэг; түүнчлэн хоол унд, хувцас хунарын талаар боддог. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүст байх учиртай хэвийн хүн чанарын юуг ч гээгээгүй байдаг ба харин ч нэн эрүүл ухаантай байдаг. Заримдаа тэд Бурханы үгийг уншиж, Бурханы ажлыг тунгаан боддог; тэдний зүрх сэтгэлд итгэл байдаг бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байдаг. Ариун Сүнсний ажил мэдээж энэ суурин дээр үндэслэдэг. Хэрвээ хүмүүст хэвийн сэтгэхүй байхгүй бол тэдэнд эрүүл ухаан байхгүй байх ба энэ нь хэвийн байдал биш юм. Хүмүүс хэвийн сэтгэхүйтэй, Ариун Сүнстэй хамт байх үедээ хэвийн хүний эрүүл ухааныг гарцаагүй эзэмшдэг бөгөөд улмаар хэвийн байр байдалтай байдаг. Бурханы ажлыг туулах үед хааяа л Ариун Сүнсний ажилтай байдаг байхад байнга шахуу Ариун Сүнстэй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн байгаа цагт, мөн байр байдал нь хэвийн байгаа цагт Ариун Сүнс гарцаагүй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн биш байх үед хүн чанар нь хэвийн биш байдаг. Хэрвээ энэ мөчид Ариун Сүнсний ажил чамд байгаа бол Ариун Сүнс ч бас гарцаагүй чамтай хамт байх болно. Гэхдээ Ариун Сүнс чамтай хамт байдаг бол Ариун Сүнс заавал чиний дотор ажиллаж байх албагүй, учир нь Ариун Сүнс онцгой цагт ажилладаг билээ. Ариун Сүнстэй хамт байх нь зөвхөн хүмүүсийн хэвийн оршин тогтнолыг л хадгалж чадах боловч Ариун Сүнс тодорхой цаг хугацаанд л ажилладаг. Жишээлбэл, хэрвээ чи удирдагч юм уу ажилчин бол чуулганыг усалж, тэжээлээр хангах үед чинь бусдад сургамжтай, мөн ах эгч нарын чинь зарим бодитой асуудлыг шийдвэрлэж чадах зарим үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ—ийм үед Ариун Сүнс ажиллаж байгаа. Заримдаа, Бурханы үгийг идэж, ууж байх үед чинь ялангуяа чиний туршлагатай холбоотой зарим нэг үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлэн, өөрийнхөө байр байдлын талаар илүү их мэдэх боломж олгодог; энэ нь ч бас Ариун Сүнсний ажил юм. Заримдаа, Намайг ярихад та нар сонсож, өөрсдийнхөө байр байдлыг Миний үгтэй харьцуулан хэмжиж чаддаг бөгөөд заримдаа та нарын сэтгэл хөдөлж, эсвэл зоригждог; энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил юм. Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирэх үедээ ч гэсэн Түүнд хооллох ёстой, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүст махан биеийн сул тал байдаггүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, сэтгэл хөдлөлөөс ангид, тарчлааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядардаггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг—нэг ч хүн ийм зүйлд хүрч чадахгүй! Ялган таних чадваргүй хүмүүс тийм хүмүүсийг харахаараа атаархаж, тэд бол Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, асар их итгэлтэй, сул дорой байдлын өчүүхэн ч шинж тэмдгийг харуулдаггүй гэж хэлдэг! Үнэндээ эдгээр нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь, хэвийн хүмүүст хүний сул тал зайлшгүй байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байр байдал юм.

Гэрчлэлдээ бат зогсоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим хүн, одоогийнх шигээ зүгээр л дагадаг ба амийг олж авч чадах эсэх талаар санаа зовдоггүй; амийг эрэлхийлдэггүй гэж хэлдэг боловч бас ухарч буцдаггүй. Тэд ажлын энэ үе шатыг л Бурхан гүйцэтгэж байгаа гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ нь гэрчлэлдээ бүтэлгүйтэж байгаа хэрэг биш үү? Тийм хүмүүс байлдан дагуулагдах тухай гэрчлэл ч хийдэггүй. Байлдан дагуулагдсан хүмүүс бусад бүх зүйлийг үл хамааран дагадаг ба амийг эрэлхийлж чаддаг. Тэд бодитой Бурханд итгээд зогсохгүй, мөн Бурханы бүх зохицуулалтыг дагахаа мэддэг. Тэд бол гэрчлэл хийдэг хүмүүс юм. Гэрчлэл хийдэггүй хүмүүс хэзээ ч амийг эрэлхийлээгүй ба учраа олохгүй дагасаар л байдаг. Чи дагадаг байж болох боловч энэ нь байлдан дагуулагдсан гэсэн үг биш, учир нь чи өнөөдрийн Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Байлдан дагуулагдахын тулд тодорхой болзлуудыг хангах ёстой. Дагадаг бүх хүн байлдан дагуулагдсан биш, учир нь зүрх сэтгэлдээ чи өнөөдрийн Бурханыг яагаад дагах ёстойгоо огт ойлгодоггүй, мөн яаж өдий хүрснээ, өнөөдрийг хүртэл хэн чамайг дэмжсэнийг ч мэддэггүй. Зарим хүн Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлэхдээ үргэлж мунгинаж, будилдаг; тиймээс дагах гэдэг нь гэрчлэлтэй гэсэн үг байх албагүй. Жинхэнэ гэрчлэл гэж яг юу юм бэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээж, хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл байна). Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсож чаддаг бол гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийчихсэн байх болно. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам буюу гэсгээлт, шүүлтийн шалгалт болгонд бат зогсож чаддаг байх явдал юм. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл билээ. Учир нь одоо үе бол байлдан дагуулалтын цаг үе. (Одоо үе бол газар дээрх Бурханы ажлын цаг үе; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Өөрийг нь дагадаг энэ бүлэг хүмүүсийг шүүлт, гэсгээлтээр дамжуулан байлдан дагуулах явдал юм гэдгийг чи мэдэх ёстой.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээс чинь хамаараад зогсохгүй үүнээс ч чухал нь, Бурханы ажлын алхам бүрийг туулангаа Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар үнэхээр ойлгож чадах эсэхээс, мөн энэ бүх ажлыг үнэхээр ухамсарладаг эсэхээс чинь хамаардаг. Бүр эцсийг нь хүртэл дагах төдийхнөөр арай ядан ард нь гарч чадахгүй. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чаддаг, туулж байгаа ажлынхаа алхам бүрийг үнэхээр ойлгох чадвартай байх ёстой бөгөөд Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байж чаддаг байх ёстой. Энэ нь та нараас шаарддаг байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдах тухай гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх мэдлэгийг чинь хэлдэг. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө байдаг. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө, эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө юу хийж, хэлдэг чинь хамаагүй; хамгийн чухал нь чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагаж чаддаг эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайсан руу буюу Бурхан хоёр дахь удаагаа махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэдэгт итгэдэггүй, цаашлаад Бурхан махбодод эргэн ирсэн тухай баримтад итгэдэггүй чөтгөрүүд болон өстөн дайснууд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүх антихрист рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайсан руу чиглэдэг.

Бурханыг бодож, Бурханыг хүсэн тэмүүлэх нь Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг чинь нотолдоггүй; энэ нь, Тэр бол махбод болсон Үг гэдэгт итгэдэг эсэхээс чинь, Үг махбод болсон гэдэгт итгэдэг эсэхээс чинь, Сүнс Үг болсон ба Үг нь махбодоор илэрсэн гэдэгт итгэдэг эсэхээс чинь хамаардаг. Энэ нь гол гэрчлэл мөн. Хэрхэн дагадаг чинь, эсвэл өөрийгөө хэрхэн зарлагаддаг чинь хамаагүй; гол чухал зүйл бол, Үг махбод болсон ба үнэний Сүнс махбодод биеллээ олсон—бүх үнэн, амь, зам махбодод ирж, Бурханы Сүнс үнэхээр газар дээр хүрэлцэн ирж, махбодод ирсэн гэдгийг чи энэ хэвийн хүн чанараас олж илрүүлж чадах уу, үгүй юу гэдэг юм. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагддаг ч энэ ажлаас чи, Сүнс аль хэдийн махбодод биеллээ олж, цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадна. Тэгээд дараах үгийн жинхэнэ утгыг ойлгож чадна: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” Түүнчлэн өнөөдрийн Үг бол Бурхан гэдгийг чи ойлгож, Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл билээ. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь нотолдог—чи Түүнийг мэдэж чадахаар үл барам, өнөөдрийн алхдаг зам чинь амийн зам, үнэний зам мөн гэдгийг ч бас мэддэг. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог. Тиймээс чи бие махбодтой болохын утга учрыг мэдэх ёстой. Хэр их ийш тийш гүйсэн чинь, эсвэл гадаад талын бусад хэрэг явдлыг хэр сайн гүйцэтгэдэг чинь хамаагүй; бие махбодтой болсон Бурханы өмнө үнэхээр захирагдаж, бүхий л оршихуйгаа Бурханд зориулж, Түүний амнаас гардаг бүх үгийг дуулгавартай дагаж чадах эсэх чинь л чухал. Энэ бол чиний хийх ёстой, баримтлах ёстой зүйл билээ.

Гэрчлэлийн эцсийн алхам бол төгс болгуулж чадах эсэхийн чинь тухай гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгийг ойлгоод чи Бурханы тухай мэдлэгтэй болж, Түүний талаар тодорхой мэддэг болж, Бурханы амнаас гардаг бүх үгийг амьдран харуулж, чамаас шаарддаг Петрийн хэв маяг болон Иовын итгэл гэх Бурханы болзлыг биелүүлж, тэгснээр үхэх хүртлээ дуулгавартай байж, өөрийгөө тэр чигт нь Түүнд өгч, эцэст нь стандартад нийцэх хүний дүр төрхөд хүрдэг ба энэ нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсны дараа байлдан дагуулагдаж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн гэрчлэл—эцэстээ төгс болгуулсан хүний хийх учиртай гэрчлэл билээ. Эдгээр нь чиний хийх ёстой гэрчлэлийн хоёр алхам бөгөөд тэдгээр нь харилцан уялдаатай, аль аль нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Өнөөдөр чамаас Миний шаарддаг гэрчлэл дэлхий ертөнцийн хүмүүс рүү чиглэдэггүй, ямар нэгэн хувь хүн рүү ч чиглэдэггүй, харин чамаас Миний шаарддаг зүйлд чиглэдэг. Энэ нь, Намайг хангалуун байлгаж чаддаг эсэхээр чинь болон та бүхэнд тавих Миний шаардлагын стандартад бүрэн нийцэж чадах эсэхээр чинь хэмжигддэг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм.

Өмнөх: Хэрэгжүүлэлт 3

Дараах: Хэрэгжүүлэлт 5

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих