17-р бүлэг

Чуулган байгуулагдаж байгаа ба Сатан бүхий л чадлаараа үүнийг нураахаар оролдож байна. Тэрээр Миний барилга байгууламжийг байж болох бүх аргаар нураахыг хүсдэг, иймээс чуулганыг хурдан ариусгах ёстой. Ёрын муугийн өчүүхэн ч шавхруу үлдэх ёсгүй. Ямар ч өөгүй болтол нь, өнгөрсөнд байсны адил ариун хэвээр байх хүртэл нь чуулганыг ариусгах ёстой. Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой. Мөн Миний үгийг илүү их идэж, уух ёстой бөгөөд үүнээс ч чухал нь өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ирэх аваас, Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг та нарт харуулж болох юм… Чуулган байгуулагдах шатандаа орох үед ариун хүмүүс тулаанд ордог. Сатаны янз бүрийн үзэшгүй муухай шинж чанарыг та нарын өмнө тавьсан байдаг: Та нар болиод аажмаар ухрах уу, эсвэл босож зогсоод Надад түшиглээд үргэлжлүүлэн урагшлах уу? Сатаны ялзарсан, муухай шинж чанаруудыг гүйцэд илчилж, өрөвч сэтгэл бүү гарга, өршөөл бүү үзүүл! Сатантай үхтлээ тулалд! Би бол чиний ар тал, чамд хөвгүүний зан авир байх ёстой! Сатан үхэхийнхээ өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зугтаж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байдаг, мөн та нарын хөл дор ч гишгэгддэг, энэ бол бодит баримт!

Тэр бүх шашны саад хийгчид болон чуулганы барилгыг нураагчдыг өчүүхэн ч тэвчиж болохгүй, харин нэн даруй шүүнэ; Сатан илчлэгдэж, гишгэлэгдэж, бүрэн устгагдаж, нуугдах газаргүй болно. Бүх төрлийн чөтгөр, сүг сүнснүүд Миний өмнө үнэн төрхөө гарцаагүй илчлэх бөгөөд Би бүгдийг нь хэзээ ч чөлөөлөгдөхгүй ёроолгүй нүхэнд хаяна; тэд бүгдээрээ бидний хөл дор байна. Хэрвээ үнэний төлөө сайн тэмцлээр тэмцэхийг хүсвэл юун түрүүнд Сатанд ажиллах боломж олгох ёсгүй, үүний тулд нэг санаатай байж, уялдаатай үйлчилж чаддаг байж, өөрийн гэсэн бүх үзэл, бодол, харах өнцөг болон аливааг хийдэг арга барилаасаа татгалзаж, Миний дотор зүрх сэтгэлээ тайван байлгаж, Ариун Сүнсний дуу хоолойд анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнсний ажлыг анхаарч, Бурханы үгийг нарийвчлан туулах хэрэгтэй. Миний хүслийг биелүүлнэ гэсэн нэг л санаа зорилготой байх ёстой. Үүнээс өөр санаа зорилго байх ёсгүй. Надад бүх зүрх сэтгэлээрээ найдаж, Миний үйлдлийг болон аливааг хийдэг арга замыг анхааралтай ажиглах ёстой бөгөөд огтоос хайхрамжгүй хандах ёсгүй. Сүнс чинь хурц, нүд чинь нээлттэй байх ёстой. Ерөнхийдөө, санаа болон зорилго нь зөв биш, бусдад харагдах дуртай, аливааг хийхдээ мэрийлттэй, саад боломтгой, шашны сургаал урсгахдаа сайн, Сатаны боол гэх мэт хүмүүсийн тухайд энэ хүмүүс босохоороо чуулганд бэрхшээл болдог бөгөөд ах, эгч нарынхаа Бурханы үгийг ууж, идэхийг талаар болгодог. Ийм хүмүүс жүжиглэж байвал, тэднийг нэн даруй хоригло. Удаа дараа сануулсан ч тэд өөрчлөгдөхгүй бол хохирол амсана. Хэрвээ өөрсдийн замаар зөрүүдлэн зүтгэсээр байдаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар оролдож, нүглээ нуухаар завдвал чуулган тэднийг даруйхан тасдан хаяж, бултах газаргүй болгох хэрэгтэй. Ялихгүй юманд ямааны гарз бүү гарга, юмыг өргөн хүрээнд хар.

Сүнслэг нүдээ одоо нээж, чуулган доторх хэд хэдэн төрлийн хүмүүсийг ялган таньж чаддаг байх ёстой:

Ямар төрлийн хүмүүс сүнслэг хэрэг явдлыг ойлгож, сүнсийг мэддэг вэ?

Ямар төрлийн хүмүүс сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй вэ?

Ямар төрлийн хүмүүс муу ёрын сүнстэй байдаг вэ?

Ямар төрлийн хүмүүст Сатан ажилладаг вэ?

Ямар төрлийн хүмүүс саад боломтгой байдаг вэ?

Ямар төрлийн хүмүүст Ариун Сүнс ажилладаг вэ?

Ямар төрлийн хүмүүс Бурханы ачаанд хайхрамжтай байдаг вэ?

Ямар төрлийн хүмүүс Миний хүслийг биелүүлж чаддаг вэ?

Хэн Миний үнэнч гэрчлэгч вэ?

Өнөөдрийн хамгийн өндөр дээд үзэгдэл бол чуулгануудад Ариун Сүнсний авчирдаг гэгээрэл юм гэдгийг мэдэж ав. Эдгээр зүйлийн талаар бүү мунгина, харин ч яаралгүйгээр нэгд нэггүй ойлгож авах нь та нарын амийн ахиц дэвшилд туйлын чухал! Нүдний чинь яг өмнө байгаа эдгээр зүйлийг ойлгохгүй бол урдах замаараа алхаж чадахгүй болж, уруу татагдаж, олзлогдох аюулд байнга байх бөгөөд залгиулж ч магадгүй. Одоо хийх гол зүйл бол зүрх сэтгэлдээ Надад ойртож, Надтай илүү их ярилцах чадвартай болоход анхаарах явдал юм. Ийнхүү ойртож, ярилцсанаар дутагдаж байгаа, эсвэл эрж хайж байгаа зүйлээ чи өөртөө бүтэн болгоно. Чиний амь гарцаагүй хангагдаж, шинэ гэгээрэлтэй болно. Урьд нь хэчнээн мэдлэггүй байсныг чинь Би хэзээ ч хардаггүй, та нарын өнгөрсөн гэм бурууг ч оюун санаандаа удаан хадгалаагүй. Намайг хэрхэн хайрладгийг чинь Би хардаг: Намайг бусад бүх зүйлээс илүү хайрлаж чадах уу? Мэдлэггүй байдлаа хаяхын тулд буцан эргэж, Надад найдаж чадах эсэхийг чинь Би харъя. Зарим хүн Надтай тэрсэлдэж, Намайг илт эсэргүүцэж, бусдыг шүүдэг; тэд Миний үгийг мэддэггүй, Миний царай төрхийг олох магадлал бүр ч бага. Намайг чин сэтгэлээсээ хайдаг, зөвт байдлаар өлсөж, цангасан зүрх сэтгэлтэй, Миний өмнө байдаг бүх хүний хувьд, Би чамайг гэгээрүүлж, чамд илчилж, хоёр нүдээрээ Намайг харж, Миний хүслийг биечлэн ухаарах боломж олгоно; Миний зүрх сэтгэл гарцаагүй чамд илчлэгддэг болохоор чи ойлгож болох юм. Өөрийн үгийн дагуу чиний дотор гэгээрүүлсэн зүйлийг минь чи хэрэгжүүлэх ёстой, эс тэгвээс чи шүүгдэнэ. Миний хүслийг дагаваас чи замаа алдахгүй.

Миний үг рүү орохоор эрж хайдаг бүх хүний нигүүлсэл болон ерөөл хоёр дахин их болж, өдөр бүр шинэ гэгээрэл, мэдлэг ухаан олж авч, өдөр тутам Миний үгийг идэж, уухдаа шинэлэг мэдрэмжийг авна. Тэд үүнийг амаараа амтална: Хэчнээн амттай вэ!… Чи болгоомжтой байх ёстой, жаахан мэдлэг ухаан олж авч, амттаныг амсчхаад сэтгэл ханах ёсгүй. Үргэлжлүүлэн эрж хайх нь чухал! Ариун Сүнсний ажил бол үнэхээр гайхалтай бөгөөд бодитой хэмээн зарим хүн боддог—энэ нь үнэндээ Төгс Хүчит Бурханы үнэн бие ил тод илчлэгдэж буй явдал бөгөөд илүү агуу тэмдэг, гайхамшгууд урд бий. Цаг үргэлж болгоомжтой, сэргэг бай, эх сурвалжаас харцаа салгалгүй, Миний өмнө тайван байж, хянуур байж, анхааралтай сонсон, Миний үгэнд итгэлтэй бай. Ойлгомжгүй байдал байж болохгүй; хэрвээ эргэлзэх л юм бол хаалганы цаана хаягдана гэж Би эмээж байна. Тодорхой үзэгдэлтэй, ул суурьтай байж, амийн энэ урсгалыг дагаж, хаашаа ч урссан ойрхон дага; өчүүхэн төдий ч эргэлзэх ёсгүй. Зүгээр л идэж, ууж, магтаал өргөж, ариун зүрх сэтгэлээр эрж хай, хэзээ ч бүү бууж өг. Ойлгохгүй юу ч байсан Миний өмнө авчирч, эргэлзэх сэтгэлгүй байхад анхаарваас үлэмж хохирол амсахаас зайлсхийж магадгүй. Хөл нийлүүл! Хөл нийлүүл! Ойр бай! Саад тотгороо зайлуул, садар самуун бүү бай! Урагшаа яв, үнэн сэтгэлээсээ эрэлхийл, бүү ухар. Цаг үргэлж зүрх сэтгэлээ өргөн барьж, ганц хормыг ч алдаж болохгүй. Ариун Сүнс үргэлж хийх шинэ ажилтай байдаг, өдөр бүр шинэ зүйл хийж, өдөр бүр шинэ гэгээрэлтэй байдаг; уулан дээрх хувирал, Бурханы ариун сүнслэг бие гарч ирлээ! Зөвт байдлын Нар гэрэл цацруулан, гялбаж, бүх үндэстэн, бүх хүн Таны алдар цуутай дүр төрхийг харлаа. Миний өмнө ирсэн бүх хүн дээр Миний гэрэл тусах болно. Миний үг бол чамайг урагш хөтөлж буй гэрэл юм. Та нар алхахдаа баруун, зүүн тийш хазайлгүй, харин Миний гэрэл дотор алхана, та нарын үйлдэл үр ашиггүй зүтгэл болохгүй. Чи Ариун Сүнсний ажлыг тодорхой харах ёстой бөгөөд Миний хүсэл тэр дотор бий. Бүх нууц далдлагддаг боловч аажмаар чамд илчлэгдэнэ. Миний үгийг үргэлж санаж, Надтай илүү их ярилцахаар Миний өмнө ир. Ариун Сүнсний ажил урагшилдаг. Миний мөрөөр алх; агуу гайхамшгууд урд бий бөгөөд нэг нэгээрээ чамд илчлэгдэнэ. Хянамгай байж, хүлээж, сэргэг байдаг хүмүүс л тэдгээрийг харна. Залхуурахгүй байхад анхаар. Бурханы удирдлагын төлөвлөгөө эцсийн шатандаа ирж байна; чуулганы байгуулалт амжилтад хүрч, ялагчдын тоо хэдийнээ тогтоогдож, ялгуусан хөвгүүд бий болж, Надтай хамт хаанчлалд орж, Надтай хамт хаанчилж, төмөр саваагаар бүх улс орныг захирч, алдар дотор хамтдаа байх болно!

Өмнөх: 16-р бүлэг

Дараах: 18-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих