18-р бүлэг

Чуулган барих нь үнэхээр хялбар зүйл биш! Би үүнийг барихад бүхий л зүрх сэтгэлээ зориулсан ба Сатан үүнийг нураахын тулд чадах бүхнээ хийх болно. Хэрвээ чи барьж байгуулагдахыг хүсвэл үзэгдэлтэй хүн байх ёстой; чи Намайг түшиж тулан амьдарч, Христэд гэрчлэл хийж, Христийг өндөрт өргөж, Надад үнэнч байх ёстой. Шалтаг тоочих хэрэггүй, харин оронд нь ямар ч болзолгүйгээр дуулгавартай дага; чи аливаа шалгалтыг тэсэж тэвчин, Надаас ирдэг бүхнийг хүлээн авах ёстой. Ариун Сүнс чамайг хэрхэн удирдаж буйгаас үл шалтгаалан Түүнийг дагах ёстой. Чи хурц гярхай сүнстэй, аливааг ялгаж салгах чадвартай байх ёстой. Чи хүмүүсийг ойлгож, тэднийг сохроор дагадаггүй байж, сүнслэг нүдээ хурц байлгаж, бүхий л зүйлсийн тухай мэдлэгийг нэгд нэгэнгүй эзэмших ёстой. Надтай ижилхэн оюун санаатай хүмүүс Намайг гэрчлэн зогсож, Сатаны эсрэг шийдвэрлэх тулаанд тулалдах ёстой. Чи барьж байгуулагдаж, мөн тулаанд тулалдах ёстой. Би та нарын дунд байдаг, Би та нарыг дэмждэг, Би бол та нарын хоргодох газар.

Хийх ёстой эхний зүйлс чинь өөрийгөө ариусгаж, өөрчлөгдсөн хүн болж, тогтвортой ааш авиртай байх явдал юм. Эргэн тойрон чинь сайн ч бай муу ч бай амьдралдаа чи Намайг түших ёстой бөгөөд гэртээ, эсвэл өөр ямар ч орчин нөхцөлд байсан, хэн нэгнээс, эсвэл аливаа хэрэг явдал, асуудлаас болж эргэлзэх ёсгүй. Түүнээс гадна чи бат зогсож, ердийнхөөрөө Христийг амьдран харуулж, Бурханыг Өөрийг нь харуулах ёстой. Чи хэвийн байдлаар ажил үүргээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх ёстой; үүнийг ганцхан удаа хийж болохгүй, харин урт хугацаанд үргэлжлүүлэх ёстой. Чи Миний зүрх сэтгэлийг өөрийн зүрх сэтгэл мэт авч үзэж, Миний санаа зорилго чиний бодол болж, нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэж, Христийг өөрөөсөө цацруулж, бусадтай уялдан үйлчлэх ёстой. Чи Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж, Ариун Сүнсний авралын арга барилд өөрийгөө зориулах ёстой. Өөрийгөө хоосолж, гэмгүй, нээлттэй хүн болох ёстой. Ах, эгч нартайгаа хэвийн нөхөрлөж, харилцаж, сүнсэн дэх аливаа зүйлийг хийх чадвартай байж, бие биеэ хайрлаж, тэдний давуу талаар сул талаа тэнцвэржүүлж, чуулган дотор босгон байгуулагдахаар хичээх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр хаанчлалаас хувь хүртэнэ.

Өмнөх: 17-р бүлэг

Дараах: 19-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих