19-р бүлэг

Ариун Сүнсний ажил урагш үргэлжлэхийн хэрээр Бурхан биднийг дахин нэг удаа Ариун Сүнсний ажилладаг шинэ арга барил руу оруулсан. Үр дүнд нь, зарим хүн гарцаагүй Намайг буруу ойлгож, Надад гомдол гаргасан. Зарим нь Намайг эсэргүүцэж, Надад тэрсэлж, Намайг шинжсэн. Гэсэн ч Би та нарын гэмшил болон өөрчлөлтийг өршөөнгүйгээр хүлээсээр байдаг. Ариун Сүнсний ажлын арга барилын өөрчлөлт бол Бурхан Өөрөө ил тод харагдсан явдал юм. Миний үг өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ! Миний аварч байгаа хүн чи учраас Би чамайг замын хагаст хаяхыг огтхон ч хүсэхгүй. Гэвч та нарын дотор эргэлзээ байдаг ба гар хоосон буцахыг хүсдэг. Зарим чинь урагшлахаа больж, зарим нь зүгээр л ажиглан, хүлээдэг. Гэлээ ч зарим нь нөхцөл байдалд идэвхгүй хандаж, зарим нь ердөө л бусдыг дуурайдаг. Та нар зүрх сэтгэлээ үнэхээр хатуужуулжээ! Миний та нарт хэлсэн зүйлийг аваад чи бахархаж, сайрхдаг зүйлээ болгожээ. Үүнийг цааш нь дэнсэлж үз: Энэ бол өршөөл, шүүлтийн үг та нар дээр бууж байгаа төдий юм. Та нар үнэхээр тэрслүү гэдгийг Ариун Сүнс хараад шууд ярьж, задлан шинжилж эхэлдэг. Та нар айх ёстой. Болчимгүй үйлдэл бүү хий, яаран бүү хөдөл, нэрэлхүү, биеэ тоосон, зөрүүд бүү бай! Чи Миний үгийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, хаа ч явсан Миний үгийг амьдран харуул, тэгснээр Миний үг чамайг үнэхээр дотроос чинь өөрчилж, Миний зан чанар чамд байж болох юм. Ийм үр дүн л жинхэнэ билээ.

Чуулганыг байгуулахын тулд та нар тодорхой биеийн хэмжээтэй байж, бүх зүрх сэтгэлээрээ, зогсолтгүй эрж хайх ёстой. Түүнчлэн Ариун Сүнсний шатаалт болон цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдсөн хүн болох ёстой. Ийм нөхцөлд л чуулганыг байгуулж чадна. Ариун Сүнсний ажил, чуулганы бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд та нарыг одоо хөтөлсөн. Хэрвээ та нар урьдын адил ухаангүй бөгөөд хойрго аашилсаар байх аваас ямар ч найдваргүй. Та нар бүх үнэнээр зэвсэглэж, сүнслэг ялган таних чадвартай байж, Миний мэргэн ухааны дагуу төгс замаар алхах ёстой. Чуулганыг байгуулахын тулд, та нар өнгөцхөн дуурайлгүй, амийн сүнсэн дотор байх ёстой. Амийн өсөлтийн үйл явц бол та нарын босгон байгуулагдах тэр үйл явц юм. Гэвч авьяас билигт найддаг, сүнслэг хэрэг явдлыг ойлгох чадваргүй, бодит байдал дутдаг хүмүүс босгон байгуулагдаж чаддаггүй, мөн цаг үргэлж Надад ойр байж, Надтай ярилцах чадваргүй хүмүүс ч бас босгон байгуулагдаж чадахгүй гэдгийг анхаарч ав. Оюун санаагаа үзлээр дүүргэсэн, эсвэл хоосон сургаалаар амьдардаг хүмүүс босгон байгуулагдаж чадахгүй ба сэтгэл хөдлөлдөө хөтлөгддөг хүмүүс ч бас босгон байгуулагдаж чадахгүй. Бурхан чамд яаж хандах нь хамаагүй, чи Түүнд бүрмөсөн захирагдах ёстой; Эс тэгвээс, чи босгон байгуулагдаж чадахгүй. Өөрийгөө чухалчлах, өөрийгөө зөвтгөдөг байдал, бардамнал, сэтгэл хангалуун байдалдаа автсан, их зантай, гайхуулах дуртай хүмүүс босгон байгуулагдаж чадахгүй. Бусадтай зохицон үйлчилж чаддаггүй хүмүүс мөн л босгон байгуулагдаж чадахгүй бөгөөд сүнслэг ялган таних чадваргүй, өөрсдийг нь хөтөлж буй хэнийг ч сохроор дагадаг хүмүүс ч ижил. Түүнчлэн Миний санаа зорилгыг ойлгож чаддаггүй, хоцрогдсон нөхцөл байдалд амьдардаг хүмүүс босгон байгуулагдаж чадахгүй, шинэ гэрлийг дагахдаа хэтэрхий удаан, аливаа үзэгдлийг үндэс сууриа болгоогүй хүмүүс ч бас босгон байгуулагдаж чадахгүй.

Чуулганыг алгуурлалгүйгээр байгуулах ёстой ба энэ бол Миний хувьд хойшлуулшгүй анхаарах хэрэг явдал билээ. Чи эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн эхэлж, бүх хүчээрээ өөрийгөө өргөн барьж бүтээн байгуулалтын урсгалд нэгдэх хэрэгтэй. Эс тэгвээс, гологдох болно. Орхих хэрэгтэй зүйлийг бүрэн орхиж, ууж, идэх хэрэгтэй зүйлийг зохих ёсоор ууж, идэх хэрэгтэй. Миний үгийн бодит байдлыг амьдран харуулж, өнгөцхөн, чухал биш хэрэг явдалд анхаарлаа төвлөрүүлэхээ болих хэрэгтэй. Өөрөөсөө ингэж асуу: Миний үгийг хэр их ойлгож авсан бэ? Үүнийг чи хэр их амьдран харуулдаг вэ? Чи саруул ухаанаа хадгалж, хөнгөн хуумгай зүйл хийхийг тэвчих хэрэгтэй. Эс тэгвээс, ийм зан байдал амийн өсөлтөд хүрэхэд тус болохгүй, харин ч өсөлтөд чинь хор хөнөөл учруулна. Чи үнэнийг ухаарч ойлгож, хэрхэн үүнийг хэрэгжүүлэх талаар мэдэж, Миний үгийг үнэхээр амиа болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл юм!

Чуулганыг барьж байгуулах явдал одоо шийдвэрлэх мөчид ирэхийн хэрээр Сатан төлөвлөгөө боловсруулж, чуулганыг нураахаар чадах бүхнээ хийж байна. Та нар хайнга байх ёсгүй, харин ч болгоомжтой хөдөлж, сүнслэг ялган таних чадварыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм ялган таних чадваргүйгээр, та нар үлэмж хохирол амсана. Энэ бол ялихгүй хэрэг явдал биш. Та нар үүнийг чухалчилж авч үзэх хэрэгтэй. Сатан ч бас хуурамч илрэлт үзүүлж, хуурамч зүйлсээр наймаацах чадвартай боловч эдгээр зүйлийн бодит чанар өөр байдаг. Хүмүүс үнэхээр мунхаг, болгоомжгүй бөгөөд ялгааг нь харж чаддаггүй. Тэд цаг үргэлж саруул ухаан, тайван байдлаа хадгалах чадваргүй гэдгийг энэ нь мөн харуулдаг. Та нарын зүрх сэтгэл хаа ч алга. Үйлчлэл бол нэг талаар нэр төр, нөгөө талаар хохирол байж болно. Энэ нь нэг бол ерөөл, эсвэл золгүй явдал руу хөтөлж болно. Миний өмнө тайван байж, Миний үгийн дагуу амьдар, тэгвэл чи үнэхээр сүнсээрээ сонор сэрэмжтэй байж ялган танина. Сатан ирэхэд, чи үтэр түргэн түүнээс сэргийлж, ирж байгааг нь мэдрэх чадвартай байх болно; чи сүнсэндээ жинхэнэ сэтгэлийн түгшүүрийг мэдэрнэ. Сатаны одоогийн ажил чиг хандлагын өөрчлөлтөд дасан зохицдог. Хүмүүс ухаангүй аяглаж, сэрэмж дутвал, олзлогдсон хэвээр байх болно. Чи цаг үргэлжид анхааралтай байж, сонор сэрэмжтэй байх ёстой. Өөрийн ашиг, алдагдалтай бүү зууралд, өөрийн тусын тулд бүү тооцоол; харин Миний хүслийг биелүүлэхээр эрж хай.

Аливаа зүйлс ижилхэн харагдах ч чанараараа ялгаатай байж болох юм. Тиймээс та нар хүмүүсийг ч, сүнснүүдийг ч таних хэрэгтэй. Ялган таних чадвартай байж, сүнслэг саруул ухаанаа хадгалах хэрэгтэй. Сатаны хор гарч ирэхэд тэр дор нь таних чадвартай байх ёстой; тэрээр Бурханы шүүлтийн гэрлээс зугтаж чадахгүй. Та нар сүнсэн дэх Ариун Сүнсний дуу хоолойг сайн сонсоход илүү анхаарал тавих хэрэгтэй; бусдыг сохроор бүү дага, худал зүйлийг үнэн гэж бүү андуур. Удирдаж буй хүн бүрийг зүгээр бүү дага, чи үлэмж хохирол амсах вий. Энэ нь чамд ямар санагдаж байна? Та нар үр дагаврыг нь мэдрэв үү? Үйлчлэлд санаан зоргоор хөндлөнгөөс оролцож, өөрийн үзэл бодлыг үүнд оруулах ёсгүй, эс бөгөөс Би чамайг цохин унагана. Үүгээр ч зогсохгүй, хэрэв чи дуулгавартай байхаас татгалзаж, хүссэнээрээ ярьж, хийх аваас Би чамайг тастан хаях болно! Чуулган илүү олон хүнийг хүч гарган цуглуулах шаардлага байхгүй; Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг, үнэхээр Миний үгийн дагуу амьдардаг хүмүүсийг л чуулган хүсдэг. Чи өөрийн бодит нөхцөл байдлыг мэддэг байх ёстой. Ядуу хүмүүс өөрсдийгөө баян гэж бодох нь өөрсдийгөө хуурч байгаа явдал биш гэж үү? Чуулганыг байгуулахын тулд та нар Сүнсийг дагах ёстой. Сохроор үйлдэхээ бүү үргэлжлүүл, харин байрандаа байж, өөрийн гүйцэтгэх үүргийг биелүүл. Чи үүрэг ролиосоо гарах хэрэггүй; гүйцэтгэж чадах ямар ч үүрэг байсан биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй, тэгсэн цагт Миний зүрх сэтгэл хангалуун болох болно. Та нар бүгд ижилхэн чиг үүрэгт үйлчилнэ гэсэн үг биш. Харин ч хүн бүр тус тусын үүргийг гүйцэтгэж, чуулган дахь бусад хүмүүстэй уялдуулан үйлчлэлээ зориулах ёстой. Чиний үйлчлэл аль ч зүг рүү хазайх ёсгүй.

Өмнөх: 18-р бүлэг

Дараах: 20-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих